Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Л.Өлзийтөгс

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс :Би цэв цэнхэр атлаа
    Оруулсан admin on 2010-01-13 20:19:43 (709 уншсан)

    ehlenbichigch writes " Би цэв цэнхэр атлаа
    БИ цэг цэг цэг атлаа
    Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа
    Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
    Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
    Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
    Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
    Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
    Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
    Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
    Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
    Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2 санал | Шүлэг | Оноо: 5)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Л.Өлзийтөгс
    Оруулсан admin on 2010-01-13 20:19:19 (292 уншсан)

    ehlenbichigch writes " Намайг солонго болохын цагт
    Чи бяцхан хүү болоод
    Найм дахь өнгийг зурж
    Тэнгэр бид хоёрыг гоёорой
    Намайг бороо болохын цагт
    Чи минь өвс болоод
    Нарийнхан ишин дээрээ өнгийж
    Унагалгүй тосон аваарай
    Намайг шуугин урсахын цагт
    Чи минь санаад байвал
    Намуун шөнөөр ирж
    Давалгаан дээр минь унтаарай
    Намайг од болохын цагт
    Чиний минь зүрхийг нээсэн
    Найз бүсгүйдээ өмчлөн
    Намайг зүсэлж өгөөрэй
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Бүр нэг сэтгэлээр уначихаад
    Оруулсан admin on 2008-12-15 06:01:29 (419 уншсан)

    ehlenbichigch writes "
    Бүр нэг сэтгэлээр уначихаад
    Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
    Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
    Чиний инээмсэглэл
    Бүхний нүдэнд илүүдэж
    Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
    Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
    Чиний инээмсэглэл
    Энэ амьдралын хүлцэшгүйтэй
    Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
    Эвлэрэх ганц зам
    Чиний инээмсэглэл
    Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
    Наранд ганцаар хүрчихсэн мэт
    Òийм өндөрт аваачдаг
    Чиний инээмсэглэл "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
    Оруулсан admin on 2008-12-15 06:00:43 (881 уншсан)

    ehlenbichigch writes "
    Гадаа зогсоод л баймаар
    Нүүрээн тэнгэрт л харуулан
    Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
    Зогсоод л баймаар
    Царай зүсэнд минь
    Цагийн төрх тодортол
    Зогсоод
    Зогсоод л баймаар
    Улаан алчуураа
    Цагаан болтол
    Зогсоод л баймаар
    Урсатлаа
    Урсаад арилтлаа
    Бороонд зогсоод л баймаар
    Чиний үнэрийг авч явсан салхи
    Авчирч өгөхөөс өөр
    Аргагүй болтол нь
    Зогсоод л баймаар
    Ирэхгүй гэдэг үг
    Ичээд нуугдтал
    Зогсоод л баймаар
    Ирэх замыг чинь зөөллөн
    Элс болон бутартлаа
    Зогсоод
    Зогсоод л баймаар "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5 санал | Шүлэг | Оноо: 4.66)


    Л.Өлзийтөгс Өгүүллэг: Л. Өлзийтөгс: Хүүхэлдэйн үс
    Оруулсан admin on 2008-12-12 05:27:46 (1045 уншсан)

    ehlenbichigch writes "
    Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
    Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
    - Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
    - Яг парик шиг юм аа!
    - Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
    Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
    - Байгаа нь л энэ!
    - Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
    - Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
    Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 19336 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 0)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : ...Миний тасдсан, миний мартсан
    Оруулсан admin on 2008-10-22 10:05:30 (654 уншсан)

    ehlenbichigch writes "
    ...Миний тасдсан, миний мартсан
    Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
    Үе үехэн санагддаг
    Тэр эмзэгхэн навчнаас
    Үнэртэж байсан хайрыг
    Гишгэсэнийхээ төлөө
    Энэ цэцгийг тасалья
    Тасарсан цэцгийг
    Залуугийн алдаа гэж нэрлье
    Алдаа бүхнээ
    Салхинд хийсгээд уйлья...

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3 санал | Шүлэг | Оноо: 0)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Хүлээлт
    Оруулсан admin on 2008-10-22 10:04:39 (493 уншсан)

    ehlenbichigch writes "
    Гадаа зогсоод л баймаар
    Нүүрээн тэнгэрт л харуулан
    Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
    Зогсоод л баймаар
    Царай зүсэнд минь
    Цагийн төрх тодортол
    Зогсоод
    Зогсоод л баймаар
    Улаан алчуураа
    Цагаан болтол
    Зогсоод л баймаар
    Урсатлаа
    Урсаад арилтлаа
    Бороонд зогсоод л баймаар
    Чиний үнэрийг авч явсан салхи
    Авчирч өгөхөөс өөр
    Аргагүй болтол нь
    Зогсоод л баймаар
    Ирэхгүй гэдэг үг
    Ичээд нуугдтал
    Зогсоод л баймаар
    Ирэх замыг чинь зөөллөн
    Элс болон бутартлаа
    Зогсоод
    Зогсоод л баймаар "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2 санал | Шүлэг | Оноо: 5)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Моддын дээр цас орно
    Оруулсан admin on 2008-09-15 03:49:18 (439 уншсан)

    ehlenbichigch writes "
    Моддын дээр цас орно
    Өнгө нь хувирсан суулчийн навчис
    Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
    Агуу их нам гүм - цас
    Агуу их амьдрал - нулимас
    Агуу их үхэл - намар
    Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнэ
    Моддын дээр цас орно
    Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
    Навч шиг тасран одож буй тэдний төлөө
    Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
    Моддын дээр цас орно
    Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
    Хачин нам гүм цас моддын дээр"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.5)

    Л.Өлзийтөгс Шүлэг: Харанхуйн бороо
    Оруулсан admin on 2008-09-15 03:48:12 (338 уншсан)

    ehlenbichigch writes "
    Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
    Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
    Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
    Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
    Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
    Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
    Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
    Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө*

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Л.Өлзийтөгс Өгүүллэг: Л.Өлзийтөгс : Хүлээс
    Оруулсан admin on 2008-06-27 08:48:04 (1458 уншсан)

    ehlenbichigch writes "Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
    Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
    Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 12132 байт | 6 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Хуримын маргааш
    Оруулсан admin on 2008-06-04 07:34:09 (1243 уншсан)

    ehlenbichigch writes "
    Сандлын түшлэг налж
    Санаашрангуй хэвтэх
    Хүүхэн заяа шиг даашинз минь
    Хүслийн эцэс шиг сульджээ
    Газар шүргэсэн ханцуй нь
    Ахиж нисэхгүй жигүүр
    Дахиж хэн ч ємсєхгүй ээ"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1152 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
    Оруулсан admin on 2007-10-17 04:04:31 (1182 уншсан)


    Нүд чинь, харц чинь,
    хацар чинь бүдгэрчихэж
    Бүдгэрчихэж ээ!
    Нүүр чинь хов хоосон
    Энд миний үнсэх дуртай уруул байсан
    Энд миний уйлуулах дуртай нүд байсан
    Арилчихаж
    Чи минь арилчихаж ээ!
    Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
    Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
    Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
    Цагаахан гар... гар л үзэгднэм
    Надад байдаггүй алтан бэлзэг
    Нарийхан хуруу, урт хумс..
    Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
    Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3 санал | Шүлэг | Оноо: 0)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Гэм
    Оруулсан admin on 2007-08-24 05:28:16 (541 уншсан)

     

    Модод юу ч хараагүй царайлж
    Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
    Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
    Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
    Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
    Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
    Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
    ...Тэнгэрийн царай цэнхэртэвч
    цаанаа л нэг уласхийж
    Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
    Өвс хүртэл нүдээ аниад
    хачин нууцлаг инээвхийлэхэд
    Өндийн босоод би аяархан уйллаа.



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Шүлэг
    Оруулсан admin on 2007-08-24 05:26:20 (645 уншсан)

     

    Дөлгөөн сарны
    Гэгээ цалгиулсан
    Бүлээн усанд нь
    Харц урсгаж
    Дөрвөн цаг
    Тав дахь улирлын
    Дөрөөн чимээг
    Анирдан суудаг.
    1994 он



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Л.Өлзийтөгс Шүлэг: Л.Өлзийтөгс : Халуун өдрийн шүлэг
    Оруулсан admin on 2007-08-24 05:25:06 (598 уншсан)

     

    Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ...
    Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
    Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
    Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц


    Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
    Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
    Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
    Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
    урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn