-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 55 зочин(s) and 0 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Б.Галсансүх: Гэгээн гуниглал минь
Оруулсан admin on 2010-06-10 17:06:00 (3088 уншсан)
Гэгээн гуниглал минь Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү. Тунгалаг инээд минь Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1225 байт | 15 санал | Оноо: 4.62)
|
|
Шүлэг: Б. Галсансүх : Би ингэж үхнэ - 3
Оруулсан admin on 2009-04-15 00:58:56 (993 уншсан)
ehlenbichigch writes " "Тал дээр хэвтдэг нь яс юм аа хө Тамд очдог нь сүнс юм аа хө Тавилан заяа нь болдоггүй юм бол Тамын чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү" Сийлэн бөөр, далай ван, төмөр зам, адууны умс Сиймхий гарах, модны холтос, Ромын эзэнт улс Авсны таг, архины бөглөө, соронзон хальс Архирах гөлөг, гайхах зөнөг,хадны аньс "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1955 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Б. Галсансүх : Би ингэж үхнэ - 4
Оруулсан admin on 2009-04-15 00:58:02 (475 уншсан)
ehlenbichigch writes "
Мөрөн голд дайвалзах навчис дээр нь ялаа амарсан
Мөнгөлөг талын чандаганы мөрөнд нь хурын ус дүүрсэн
Үүр шөнийн заагаар одон гариг уйлсан
Үзэсгэлэн гоо, үүрд, үнэн гэмээр үлгэр адил үгстэй
Хаяад одоход хайран ч харийн нутаг юм даа
Холдоод явахад хоргодмоор ч хүн болж
Хөрсөн дээр нь дахин гишгэмээргүй "хүн болж төр" гэж
Хараал зохиомоор утгагүй ч утга нэхэх амьдралтай
Харийн нутгаас харилаа би. "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1962 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Би ингэж үхнэ-1
Оруулсан admin on 2009-03-13 10:29:05 (909 уншсан)
Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл түгэж Хана, шат, хүйтэн мэлмийг минь сорж Хөл минь дээвэр цөмлөн, халуун Хөлсөнд минь савханцарууд мушгиралдан Тархинаас минь уур савсаж, хумсны Толиог минь шоргоолжнууд зөөж Уруул дээр минь ялаа өндөглөж Уран хэлийг минь сүлбүүрэн зүүгээр Сэтлэж, янагийн эрхтэн минь Сэнгэнэтэл үнэр орон ялзарч Хүзүүний минь үенд хар хорхойс хавчуулагдан Хавирга минь хорхой хүрэм тос дааварлан хүрэнтэж Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад Өнгө, хэлбэргүй сүнс минь намайг орхиоч... Өлгийтэй хүүхэд хаа нэгтээгээс олж аваач... Цагаа хар даа... Цаг хугацаа хар даа...
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
5 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Алга
Оруулсан admin on 2009-03-10 20:20:57 (244 уншсан)
sosoo writes " Алга . . . Алган дээрээ хэн байгааг мэдэх гээд Алга . . . Алга минь хэнийг ч зааж өгсөнгүй Алга Юу ч алга Юу ч байхгүйг харсаар суутал Аль эртийн чимээний зүсийг нь үзэх гээд Чих миний өрөөсөн нүдийг зээлээд одов Би хүү бодож авна Хүү бодож авахдаа Хэний хүүг авахаа мэдэхгүй хэд хоног сандраад . . . Хээгүй уйлна Хээтэй инээнэ Хэнд ч юм харуулах гэж хоосонг шагайна Хэнд ч юм харагдах гэж хоосон шагайлгана Ичих нүүргүй Ичих нүүргүй ч сайхан л байхдаа"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Дахиад зүүд - 2
Оруулсан admin on 2009-02-12 14:08:19 (495 уншсан)
ehlenbichigch writes " Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол Харь гаригийн хүлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй. Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол Хэн нэгний зохиосон диваажин сонирхолгүй санагдвал Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно Би байна... Би байхгүй...
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн
Оруулсан admin on 2009-01-15 22:30:02 (453 уншсан)
ehlenbichigch writes " Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн Зовлонт өдрүүдэд цуйвангийн мах хэрчих Цай чанах эгшинд бүрэнхий нөмөрч Цас гадаа хэн нэгний хөлийн доор Чарлистон бүжих шиг чахрана"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 1)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Ээждээ зориулсан шүлэг
Оруулсан admin on 2008-12-13 08:08:20 (827 уншсан)
ehlenbichigch writes " Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа. Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн Зүүдээрээ манаж зааж сургасан Урмаар тэтгэж бурмаар шагнасан Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа. Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан Насаараа зовж араас минь санааширсан Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа."
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Ганцаараа амьдрахад
Оруулсан admin on 2008-12-13 08:07:04 (414 уншсан)
ehlenbichigch writes " Толь ичихгүй, Тогоо шаналахгүй Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй Хутга айхгүй, Хайч хялалзахгүй Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй Хана хөлгүй, Хаалга хумсгүй Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй Цай цангахгүй, Цоож унтахгүй Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй Давс гашлахгүй, Дэр халууцахгүй Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй Саван сахалгүй, Сойз нүдгүй Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй Ширээ чихгүй, Шал хэлгүй Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй Аяга амрахгүй, Алчуур инээхгүй Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй Чи минь байхгүй, Би бухимдахгүй "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Оруулсан admin on 2008-11-13 07:15:49 (353 уншсан)
ehlenbichigch writes " Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи... "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4.66)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Хүүхэд засварын газар
Оруулсан admin on 2008-10-24 02:23:54 (370 уншсан)
ehlenbichigch writes " Том хүн шиг Томоотой байвал Хүүхэд засварын газар Хүргээд өгчихнө шүү Мөрөөдлөө ярьж Мөөмнөөсөө гарахгүй бол Хөлөн дээр минь гишгэж Хөөрч дэвхцэхгүй бол Жаахан хүүхэд засварын газар Жинхэнээсээ аваачиж өгнө шүү Бороо ороход Баярлаж гүйхгүй бол Солонго татахад Сонирхож харахгүй бол Дэргэд ойрхон байгаа Дэггүй хүүхэд засварын газар өгчихнө шүү Гэтэж мяраагаад Гэнэт цочоовол Урхидаж хуураад Уйлтал зовоовол Том хүн засварын газар Торонд хийгээд тушаачихна шүү. "
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 1)
|
|
Өгүүллэг: Б.Галсансүх : Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Оруулсан admin on 2008-09-03 10:17:53 (620 уншсан)
ehlenbichigch writes "
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлхийн эрхгүй тийм аялгуунаас болж би
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3 санал | Өгүүллэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Б.Галсансүх : Нүдийг минь нээмүй
Оруулсан admin on 2008-06-16 03:51:52 (810 уншсан)
ehlenbichigch writes " Царцаахайн мөнгөн царгиа Салхины алтан сэрчигнээтэй нийлээд Цам харайх тогрууны бүжигэнд Хүн байтугай хулгана хүртэл автаад Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд Нугас ангир дуугараад Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн Нүдийг минь нээмүй"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2241 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 5)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

erd-039.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1026

mongolia2007year-044.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 622

mongolia2007year-218.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 685
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|