Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Д.Нацагдорж

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Идэр хоёр
    Оруулсан admin on 2009-09-20 08:57:32 (285 уншсан)

    ehlenbichigch writes "
    Хос алга нvд минь
    Хоёр биедээ солонголно
    Холбоо хоёр зvрх минь
    Хувирахгvй янаглана
    Цолмон хоёр нүд минь
    Цогийн халуунаар ширтэлцэнэ
    Цогцос хоёр зүрх минь
    Цохихын тоогоор ярилцана
    Идэр хоёр насны
    Эвийг хэн ч эвдэхгүй
    Өргөж босгосон тооно нь
    Үүрд мөнх мандана.

    1933 он"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Дөрвөн цаг
    Оруулсан admin on 2009-09-13 21:03:22 (1232 уншсан)


    Хавар
    Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
    Монголын сайхан оронд жил жил дэлгэр
    Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
    Өвсний соёо ногоороход морь мал ханагар

    Холхи нар ойртож хасын цас хайлахад
    Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
    Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
    Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5731 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.14)


    Д.Нацагдорж Д.Нацагдорж : Цэнхэрлэн харагдах
    Оруулсан admin on 2009-09-13 20:59:00 (565 уншсан)



    Цэнхэрлэн харагданаа хө хө
    Цэцэг навчтай уул байнаа хө хө
    Чин зоригийг баривал хө хө
    Цэнгэж болмоор уул байна хө хө

    Алаглагхан харагдана хө хө
    Алим жимстэй уул байнаа хө хө
    Амраг хоёр үртэйгээ хө хө
    Амьдарч болмоор уул байнаа хө хө



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1576 байт | Сэтгэгдэл бичих? | Оноо: 4.33)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Янаг
    Оруулсан admin on 2009-01-26 02:13:25 (402 уншсан)

    Anonymous writes "
    Уул ус нь тэгш бол
    Жигүүртэн донгодох нь яруу
    Уг сэтгэл нэг бол
    Үг хэл найрамдуу
    Сэтгэлийн амраг гэгч нь
    Шижир алтнаас үнэтэй юм
    Шилж түүнийг авах нь
    Хямдгүй хэрэг дээ
    Үнэн сэтгэл гэгч
    Энэхүү ертөнцөд ховор юм
    Учирч түүнийг олох нь
    Орчлон дээр чухаг юм
    Нийлсэн хоёр сэтгэл нь
    Мянган лан алт шиг
    Зайгүй хатуу нягтад нь
    Зүүний үзүүр орохгүй
    Янаг амраг гэгч нь
    Эмзэг гэдэг нь яах аргагүй
    Яльгүй бяцхан хөндвөл
    Эмтэрч эвдрэх нь хялбархан"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Нацагдорж Шүлэг: Д. Нацагдорж : Од
    Оруулсан admin on 2008-10-06 21:57:38 (1797 уншсан)


    Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
    Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаа оч оо

    Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
    Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.

    Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
    Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?

    Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
    Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1564 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 3.12)


    Д.Нацагдорж Өгүүллэг: Д.Нацагдорж : Ламбугайн нулимс
    Оруулсан admin on 2008-10-03 02:47:22 (1497 уншсан)


    Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11957 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4.42)


    Д.Нацагдорж Өгүүллэг: Д.Нацагдорж : Соёлыг гайхав
    Оруулсан admin on 2008-10-03 02:45:48 (1009 уншсан)

    Хаврын хурц наранд өвлийн хунгарласан цас хайлж газрын хөрсийг чийгтүүлэн, өсөх төлжих ногоонд шимийг эх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг шавхайдан дүүргэх нь хайрлалтай.
    Хасаг тэрэгний хяхнах тутам Лувсангийн сэтгэл уйтгарлаж хүрэн шарыг хашигнах бүр түүний уур хүрнэ. Лувсан хэдийгээр өсөх наснаас үхэр тэргээр нөхөр хийж, эзгүй талаар гэр болгож дадсан боловч хөөрхий зайлуул, хүний үр тул амрах цадах цагийг юунд үл хүснэ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6023 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4.6)


    Д.Нацагдорж Д.Нацагдорж : Миний нутаг
    Оруулсан admin on 2008-03-21 00:35:45 (5122 уншсан)

    Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
    Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
    Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
    Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

    Энэ бол миний төрсөн нутаг
    Монголын сайхан орон

    Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
    Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
    Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
    Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

    Энэ бол миний төрсөн нутаг
    Монголын сайхан орон


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5388 байт | 9 санал | Оноо: 4.40)


    Д.Нацагдорж Өгүүллэг: Д.Нацагдорж : Yзэгдээгүй юм
    Оруулсан admin on 2007-05-05 01:58:48 (1343 уншсан)

    Хангайн сайхан нуруунаас гарсан Идэрийн сайхан гол өндөр уулнаас буусан тул урсгал түргэн түргэн, бас л хөгжим шиг шуугина. Хажууд нь суун чагнахад үнэхээр тааламжтай. Хүний өнгөрүүлэх зам ямар болохыг юунд урьдаас тайлбарлаж үл өгнө. Энэ тунгалаг ариун мөрөн хичнээн мянган жил хэв хэвээр урссаар байтал, эрэг дагуу оршсон ёс гэтэл хүн амьтны түүх байн байн хувилсаар ирэх нь тэмцээний үр байжээ. Орчин тойрон зэрэглэсэн уулс бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт зузаан, ус булаг хоржигнон хуржигнана.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 34600 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4.25)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Арван дөрвөн жилийн өмнө ба хойно
    Оруулсан admin on 2007-04-10 03:33:27 (957 уншсан)


    Арван дөрвөн жилийн өмнө

    Анагаах ухааныг мэдэхгүй
    Аюулт өвчнийг сэргийлэхгүй
    Асрах сувилахыг чадахгүй
    Амь биеийг хайрлахгүй
    Өвчтэй хүн мянган хувь
    Эрүүлийг хамгаалах нэгэн ч үгүй
    Халдварт өвчин түм түм
    Хариуцах арга огтхон ч үгүй


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2971 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Гуанзны хүүхэн
    Оруулсан admin on 2007-04-10 03:31:59 (1041 уншсан)

    Орой болохын ч үе
    Олон чийдэн асахын ч зэрэгцээ
    Орос хоолны гуанзны
    Онцгой тасалгаанд ормогц өмнөөс хэдэн хүүхэн
    “Хүүе яадаг билээ
    Та хаалгаа хаачихъя гэм
    Хи хи хи” гэж инээлдэнэ
    Хоёр гурван ч бүсгүй байна
    Хотын залуу ч хүүхэн байна
    Шилтэй пивийг зэрэглэж байна
    Шилэн хундага гялалзаж байна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2291 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Миний хэнз хурга
    Оруулсан admin on 2007-04-10 03:30:48 (1349 уншсан)

    Миний хэнз хурга
    Магнай халзан зурвастай
    Мянган хонины дундаас
    Би хармагц таньдаг
    Мярс мярс майлж
    Намайг чиглэсээр ирдэг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 816 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Шинжлэх ухаан
    Оруулсан admin on 2007-04-10 02:59:04 (1115 уншсан)


    Шинэ ёсон мандаж, шинжлэх ухаан дэлгэрэхэд
    Шинэ цагийн хүмүүс, шим үрийг нь хүртэнэ
    Шашны ном хөсөрдөж шил талд хийсэхэд
    Шар хар харгис нар шургачин унаж үхнэ

    Бурхны номлол тэнгэрийн ёсыг сонссоор
    Бүтэн гурван зуун жил харанхуй нүхэнд унтав
    Бодисын ёсны шинжлэх ухаан гэнэт гарч ирэхэд
    Буруу зөвийг сая бид ялган танив


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1180 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Нууц янаг
    Оруулсан admin on 2007-04-10 02:57:26 (1120 уншсан)

    Хуралдсан олны дунд учирмагц
    Дөрвөн зүг эсрэг ширтэлцэж,
    Хоёр сэтгэлийн дотор нэг зэргээр
    Зул гэрэлтэж буйг хэн мэднэ.

    Хожим өдөр гүн ойн дунд учирч
    Сэтгэл зүрхийг хангахад
    Гагцхүү хажуугийн цэцэг үзэж
    Бид хоёрын зүг инээмсэглэнэ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 878 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Д.Нацагдорж Шүлэг: Д.Нацагдорж : Алс газар сурахаар явагч
    Оруулсан admin on 2007-04-10 02:55:15 (794 уншсан)

    Алс газар сурахаар очих замд
    Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
    Өвсний толгой намилзан халиурахын дундуур
    Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
    Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
    Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
    Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
    Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
    Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
    Баяслыг харийн хэлээр уламжлаад
    Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
    Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
    Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
    Олон одон жарав, жирэв
    Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
    Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.

    1927 он


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn