Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ж.Мөнхбат

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ж.Мөнхбат Шүлэг: Ж.Мөнхбат : Би тийн ялгал
    Оруулсан admin on 2009-03-17 06:52:46 (477 уншсан)

    ehlenbichigch writes "
    Би тийн ялгал
    Бие сэтгэлээрээ тийн ялгал
    Нэр дүр хоёр минь
    Нэрлэхийн тийн ялгал
    Хайртай гэсэн бүсгүйн зүрхэнд
    Харъяалахын тийн ялгал
    Өгөө аваатай амьдралд өөрийгөө элээсэн
    Өгөх оршихын тийн ялгал
    Заримдаг нэгэнд нь хүн чанарыг
    Заахын тийн ялгал
    Галзуу барын аманд орж бас
    Гарахын тийн ялгал
    Үнэн худлын хорвоод нүгэл буяныг
    Үйлдэхийн тийн ялгал
    Хаяа өлзийтэй сэтгэл зөвтэй хэнтэй ч гэсэн
    Хамтрахын тийн ялгал
    Чин хүсэл гэгээн мөрөөдөл минь
    Чиглүүлэхийн тийн ялгал
    Мөнхбат гэдэг нэр тэр чигээрээ
    Мөн чанарын тийн ялгал
    Хүсэлд хөтлөгдөж хясалд татагдсан
    Хүн чанарын тийн ялгал

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж.Мөнхбат : Явлаа
    Оруулсан admin on 2008-12-23 02:38:57 (390 уншсан)

    ehlenbichigch writes "
    Хаалга үүдийг минь
    Дахиж битгий тогшоорой
    Хацар дээрээсээ чи
    Уруулын минь хээг арчаарай
    Сэм хэн нэгэнд алдарсан
    Сэтгэлээс чинь би явлаа
    Инээд хулжсан зүрхэнд чинь
    Итгэлээ үлдээгээд явлаа
    Дасаж дурласан сэтгэлийг
    Дахиж битгий гомдоогоорой
    Шаналсан зүрх хөг орохгүй ээ
    Шархлуулж бүү үлдээгээрэй
    Надаас урвасан чамайг
    Уучилж чадсан намайг
    Нандин гэгээн дурсамж
    Нулимстай минь хамт мартаарай
    Бусдад алдарсан сэтгэлээс чинь
    Буцаад би явлаа
    Харуусал асгарах зүрхэнд чинь
    Хайраа үлдээгээд явлаа "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж. Мөнхбат : Санах тусам
    Оруулсан admin on 2008-11-08 08:10:14 (435 уншсан)

    ehlenbichigch writes "
    Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
    Гэнэхэн насны хайраа би дурслаа
    Намар намрын навчис шиг эмзэгхэн
    Намайгаа чи бас үгүйлээ болов уу
    Дэргэд минь үгүй чиний төрх
    Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
    Сэмрэн асгарах нууцхан гунигаар
    Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа
    Зүүдэн зүүдэн учрал зөгнөж
    Зөнгөөрөө би чамайгаа саналаа
    Сэмрэн асгарах нууцхан гунигаар
    Сэтгэлээ аргадан чамайгаа саначаа
    Нандин нандин дурсамж үерлүүлж
    Чинийхээ тухай би бодон сууна
    Насан багын сэтгэл нялхарч
    Чимээгүй нулимс минь хацар эсгэлээ

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж. Мөнхбат : Шинэ өглөө
    Оруулсан admin on 2008-11-08 08:08:37 (626 уншсан)

    ehlenbichigch writes "
    Өвөрт минь гүнж шиг нойрссон бүсгүй
    Өглөө босоод усанд ороход би дуртай
    Шүршүүрийн доор дагина мэт зогсоход
    Шүүдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай
    Надаас авсан бүхнээ усанд үйж
    Нартад заяаснаас бусдаа усанд гээж
    Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад
    Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2034 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж.Мөнхбат : Бурхан хүсэл
    Оруулсан admin on 2007-02-28 22:37:07 (1420 уншсан)

    Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
    Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
    Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
    Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
    Өвгөдийн минь өв
    Өрлөгийн минь эв
    Мандаж гандаж зовсон эх орноо
    Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
    Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
    Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2524 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж.Мөнхбат : Өчил
    Оруулсан admin on 2007-02-28 22:22:02 (1665 уншсан)

    Надад юу ч байхгүй
    Баян хоосны зовлон багаасаа л амсаж
    Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
    Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
    Сохор зоос ч үгүй алхадаг
    Надад юу ч байхгүй ээ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3098 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 4.16)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж.Мөнхбат : Гэрч
    Оруулсан admin on 2007-02-28 22:12:48 (988 уншсан)

    Хээрээр гэр хийж
    Хэтний цахиур шиг чулуужсан
    Хэцээр дэр хийж, хэдэр заг шиг хатуужсан
    Үнэн худлын хорвоод
    Цоожтой гинданд гинжлэгдэж
    Үхэл сэхлийн ирмэгт
    Чонын ухаанаар амьдарсан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3361 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.66)


    Ж.Мөнхбат Шүлэг: Ж.Мөнхбат : Дутах эс дутахын шүлэг
    Оруулсан admin on 2007-02-28 22:10:02 (1554 уншсан)

    Жаргалтай нарны цацрагийг
    Тоонон дээрээ аргамжиж
    Жавартай шөнийн гурван одыг
    Тотгон дээрээ залсан
    Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
    Надаар эх орон минь дутаагүй ээ,
    Тотго босго хоёроороо дэмнүүлж
    Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2339 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn