-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 47 зочин(s) and 0 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дурлахсан
Оруулсан admin on 2009-03-01 00:01:56 (452 уншсан)
ehlenbichigch writes " Дундуур сэтгэлийн уянга ээдүүлж Дундуур ч болов дурлаж л нэг үзэхсэн «Дунд голын ногооны » үндэс атаархтал Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн. Хөмсөг сормуус хоёрын бараанаар бишүүрхэж Хөөрхөн нүдний давхраанд эвхээтэй нэг хонохсон Эвлэж ч чадахгүй уруулаар хацар дунд чинь төөрч Эсгий тасартал ичиж нэг үзэхсэн. Сарны гэрэл саравчилсан сайхан хөл үзэж Салхи сандааж санаа алдтал нэг хайрлахсан Орчлон бүдэгхэн зурсан бүхэн дээр чинь үнсэж Охид шивнэж бороо асгартал хайрлахсан. Сайхан чиг сайхны дунд санаа алдуурахаа мэдэхгүй Салхитай зүүдэндээ хэн нэгнийг аргамжих юмсан. Зөндөөн олон дурласан шиг дурлаж Зөвхөн чамд л гэж худал нэг хэлэхсэн.
"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Янзага
Оруулсан admin on 2009-02-01 21:39:21 (424 уншсан)
ehlenbichigch writes " Зэрэглээнд гижигдүүлж тонгочих Зээрийн хөөрхөн янзага Шаргалтах говийн хээлэнд Шандаст хүлэг шиг цахилна Алтан шаргал хөрсөн дээрээ Эрдэнийн зургаа дахь амь мэндэлж Эхийнхээ сүүг цэцэгнээс амтлан нойрсдог Ээрэм говийн цагаан сүргийн удам Эх нь хаана орхино Эргэж иртэл нь хүлээдэг хатуу хуультай Хачин юм шүү зээрийн янзага Хүний дуулгавартай үр шиг Энэрэлт хүмүүсээ та минь Эвий түүнийгээ бүү үргээ Эхийгээ хайж сортолзох аюулгүй Энэ л говьдоо идээшилж нойрсог янзага Улаан номын дархан сүрэг Ухаа говийн амьд чимэг Ухаант таны хайрын учиг Унтаж байгаа янзагыг битгий сэрээ Чимээгүй Чимээгүй"
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Битгий урваарай миний хүү
Оруулсан admin on 2008-11-18 21:05:32 (956 уншсан)
ehlenbichigch writes " Хаанаас ирснийг нь мэдэхгүй Хачин янзын амьтан минь Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн Хуруун чинээхэн бурхан минь Үсээ цайтал хүлээсэн хөгшид Үр минь чамайг авчрах гэж Холын холд одоцгоосон Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү Цамцны минь цаанаас унах гэж яарсан өдрүүдээ Чамлаж битгий урваарай миний жаахан хүү Чийгтэй хөх өвс яаж уйлдгийг харуулах гэж Чинийхээ хөлийг ээж нь шүүдрээр угааж өгсөн юм шүү. Цэцэг тасдаж эрхлэхгүй уяхан болгох гэж эжий нь Чихэн дээр чинь тонгойн шүлэг аялсан юм шүү Торгон ногоон дэвжээг хотойтол дэвэх аав нь Тоглох газрын чинь хатууг зөөллөх гэж Торгоор гоёсон зодгоороо Тоосыг нь хааяа арчиж өгдөг юм шүү миний хүү"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2839 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм ...
Оруулсан admin on 2008-10-23 01:09:00 (1219 уншсан)
Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм Хоёр нүдний мэлмийд нулимс дүүргээд буцах юм Хэний нутгийн нууранд очоо бол доо, та нар Хэдэн нь харин эргэж ирэх бол доо, хөөрхийс Нууцгайхан сэтгэл гэгэлзээд Нуугдмаар, нуугдмаар болох юм Нуугаад хэлээгүй үгэнд нь Нулимс амтагдаад байх юм
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2450 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Амьд явах гэсэн юм
Оруулсан admin on 2008-09-03 10:24:18 (476 уншсан)
ehlenbichigch writes "
Ядуухан найрагч өөрийг чинь хайрлаж
Яруухан гуйлагчин өөрийгөө хэмлэж сууна
Яахав дээ үйлийн үр минь гайхаад яахав
Яназага цахилах талын дунд чамаар л дутаж явна шүү дээ
Ижийнхээ энгэрт цадахыг үзэж
Илүүгээр ангахыг үнэгчлэхдээ би зүүдэлсэнгүй
Чамаар дутахыг тэгэхэд би мэдсэнсэн бол
Чарлан ирж орчлонг цочоохгүй байсан
Эцгийнхээ дээлэнд багадахыг ажиж
Эр хүний нөмрийг даарахдаа анзаарсангүй
Нударган дотор гар дулаацдагыг тэгэхэд мэдсэнсэн бол
Ухаан дутах юм даа гэж, чамайг харуулсан орчлонд
Усандаа чулуу зөөлөрдөггүй ч үхэж болохгүй нь дээ
Уруул нүд хоёр ямар бие биенээ харах биш
Улирч одсон гэгээн бүхнээр чамайгаа би хуурахгүй
Яахав даа үйлийн үр минь гайхаад яахав
Ядуухан яруухан найрагч л амьд явах гэсэн юм
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Сул үст амраг
Оруулсан admin on 2007-12-19 03:34:00 (466 уншсан)
Сул үст амраг минь Сургийн холд суудаг Сургий нь дуулахын хүслэнд Сэтгэл минь сул алдуурдаг Эрт таньсан амраг минь Эрлийн холд суудаг Ээрсэн том сарны дор Элээгдсэн дурсамжаараа амьдардаг Цал буурал үст минь Цагийн холд суудаг Царай нь бүдгэрэхийн тоолонд Цаашилж мартагдахаас айдаг би...
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Ертөнцийн хайр
Оруулсан admin on 2007-04-10 02:28:32 (1612 уншсан)
Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг Навч унаж, газрын охинд хайраа өгдөг Эр өвс эхэлж ургадаг Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг Хярсан салхи нүдээрээ инээж Хялгасанд хүртэл хайраа хэлдэг
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4009 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4.5)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Харц
Оруулсан admin on 2007-04-10 01:32:06 (541 уншсан)
Сэм, сэмхэн алхсаар түлхүүрийн нүхээр шагайхад чинь Сэртхийхдээ би нүдийг чинь ч олж хараагүй ээ Нарны алтан утас бүхлээрээ шургавч багтамгүй нүхээр Намайг чи лав бүтнээр нь олж харсан байж таарна Тэгэхэд хацарт халуу шатаж, халаасанд захидал тийчигнэж Нар хүртэл ичихдээ үүлээр халхалж байсан ч Намайг харин чамаас хэн ч халхалж чадаагүй Тэгэхэд салхи имхэрдээд багтаагүй тэр нүхээр Намайг чи харах гэж гүйхдээ Сүүдрээсээ өөр нэгэн хөл Солбиж явааг мэдээгүй байж таарна Дэрвэлзэх сормуусаараа тоос алгадаж зогссон ч Дэндүү халуун хайрандаа цангасан байж таарна
1990.12.15
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Г.Мөнхцэцэг : Арван зургаан насны намар
Оруулсан admin on 2007-04-10 01:25:19 (691 уншсан)
Шар торгон дээлэндээ Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар Арын толгодод хяруу өлгөж ноолоход Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорно Ижийн өргөсөн сүүн замаар шувууд зэллэж Ирэх цагийн өнгөнд хувилж нуугдсаар л одно Өлмий гижигдсэн нутгийн минь чулууд жиндүүлж Өнчин цагаан нуур сарны гэрэлд мэлмэрнэ Сэрчигнэх модод навчсаа үдэн уйлалдахуй Зүрхэнд тогтолгүй урссан хөнгөн гуниг тэр л намрынх Сэтгэлд шургасан халуухан үгнээс иччихээд Зүсэнд ч хорогдолгүй зугтсан хийтэй санаашрал тэр л амрынх Аяа, арван зургаан насны минь намар Аргадмаар, сөгдмөөр зөөлхөн байсан даа
(Сэтгэгдэл бичих? | Оноо: 0)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Гунигтай бадаг
Оруулсан admin on 2007-04-10 01:06:00 (1010 уншсан)
Нуурын шувууд ганганавч намар буцсангүй Бууриа тамгалж, цас ханзарсан ч хавар харьсангүй Үүлэн жихүүцээд, шүүдэр жиндсэн ч зун зугтсангүй Үндсээ далдалж, модод нүцгэрсэн ч өвөл өнжсөнгүй ээ Хөл тавьсан газрын мөр бүхэн салхи хундагалж Хөлчүү саран дүүрэн хоносон ч сүүдэр бүдэрсээн тэр л үдэш
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2227 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Хулгайллаа шүү, би чамайг
Оруулсан admin on 2007-04-10 01:05:00 (2059 уншсан)
Хайрласан бүсгүйгээс чинь Хацрыг чинь хулгайллаа Хаашаа ч явахгүй шүү, чи Ханцуйгаараа норгож арчлаа Үс гэзгээр чинь оролдож Үймүүлж хааяа тоглоё юу гэсийм Хайртай гэж чихэндээ шивнүүлж Худлаа жаахан хэлүүл юү гэсийм Учирсан бүсгүйгээс чинь Уруулыг чинь хулгайллаа, би
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2413 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 4.71)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ ...
Оруулсан admin on 2007-04-10 01:02:00 (458 уншсан)
Ээдсэн сүү самруулж түүх эргэнэ Эр үхэр саах гэж хүмүүс зовно Элгэн тараг бүрэх гэж цаг хугацаа үүрэглэнэ Эхлэл, төгсгөлөө олох гэж нийгэм уйлна Өөрсдөө хаяснаа нэхэж Өрөөлийг зэмлэнэ Өрөөлийг харан байж Өөрсдийгөө буруутгана Бусдыг хуулан томсон дээсээ Буцааж тайлах гэж биеэ зовооно Булингартсан салхийг үнэнээр шүүж Буян, нүглийн дэнсэнд хүмүүс л үлдэнэ Он цаг урсан өнгөрөхдөө Онож, алдахын заяаг нөхөж үргэлжилнэ Өөрийгөө өрөөлөөр нөхөж, чулуу босгоод буцах хүмүүс Өнгөрсөн түүхийн боол болж үлдэнэ 1990.11.02
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Дагуулахдаа л дагуулна
Оруулсан admin on 2007-04-09 23:56:00 (986 уншсан)
Асгараад чиг цутгана уу дуслаад чиг орно уу яавал чиг яаг дээ Аясыг нь дагаад нороод л буцна Аашлаад чиг хөөнө үү аргадаад чиг сууна уу яавал чиг яаг дээ Амрагтаа би очихдоо л очно Хөглөрөөд чиг унана уу хуйлраад чиг хийснэ үү яавал чиг яаг дээ Хөл дороо нь би гишгэхдээ л гишгэнэ навчсыг Уйлаад чиг гуйна уу дуулаад чиг явна уу яавал чиг яаг дээ Учрахгүй байсан ч би зүүдэлж хононо амрагийг Хатираад чиг явна уу бусгаад чиг хаяна уу яавал чиг яаг дээ Хазаарыг нь тааруулаад унахдаа л унана хүлгийг Харамлаад чиг нууна уу халираад чиг хөөнө үү яавал чиг яаг дээ Хүнийх байсан ч дагуулахдаа л дагуулна амрагийг
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Г.Мөнхцэцэг : Танд
Оруулсан admin on 2007-04-09 23:52:00 (641 уншсан)
Уйтгарт харц минь бүүдгэр гэрэлтэй Уйлахаас өөрийг тэнд үзэхгүй Сэмхэн бас оргох санаатай би Сэлэмний ирээс даанч айхгүй Цоожтой хаалганы дуу сонсдохгүй Цоныны дэргэдээс харц минь холдохгүй Хачин намуухан исгэрэх салхинаас Хааны минь үнэр танил санагддаг Холын холд жаргаж бий хааны тухай Холхиж одох бодлууд минь дураараа Хатнаас нь оргуулах зориг минь Хаа ч сөгдөхгүй чөлөөтэй Дурласан зүрхийг минь эдгээх Далайсан илднээс эмээхгүй Олзолсон охидын чинь сайхны дунд Орхихоос өөр аймшигт үхэл надад үгүй ээ ....
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

Бумсан
Хэмжээс: 600x284 33k
Сэтгэгдэл: 3
Үзсэн: 1086

khuv5-054.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 572

khureltogoot-21.jpg
Хэмжээс: 600x450 153k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 925
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|