Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Д.Намсрай

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Д.Намсрай Өгүүллэг: Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
    Оруулсан admin on 2009-10-20 11:05:00 (7344 уншсан)

    Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн...


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8728 байт | 61 санал | Өгүүллэг | Оноо: 4.67)


    Д.Намсрай Өгүүллэг: Д. Намсрай : Зүүдний бичээс
    Оруулсан admin on 2009-01-08 10:16:00 (1771 уншсан)

    Өвгөдийн сүнсний өмнө
    Нүүр улайхгүйн тулд
    Өөрөөн өнөөдөр
    Нүгэлгүй явах юмсан

    Зүүд нойрон дунд сүнс сүүдэр минь улиран баларсан он жилийн тэртээгүүр хэрэн нисч юуг эс үзэж, юуг эс сонсдог гэхэв. Өнгөрсөн шөнө би зүүдээ манаж хонолоо... Мориныхоо хударга хөмөлдөргөнд алтан товруу гялалзуулж, хүнд нүсэр хуяг дуулгаар өвч биеэ хамгаалан саадаг хоромсго агссан Хүннү их гүрний хан хөвгүүн дэргэд минь хүрч ирлээ. Тэр өгүүлрүүн: “Хүчирхэг их Хүннү улсын хаалга босго хатуу гэдгийг үеийг үед сануулахын тул харийн түмнээр өөрсдөөр нь босгуулсан эртний тэмдэгт Түмэн газрын их цагаан хэрэт гүрэн улсын хаяа хатавчийг заагласан хэвээрээ байгаа юу?” гэж надаас асуулаа... “мэдэхгүй , би мэдэхгүй” гэж чичрэн өгүүлэхэд сахал хөмсгөө сөрвөлзүүлэн хилэгнэж илд рүүгээ гараа явуулав.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6772 байт | 39 санал | Өгүүллэг | Оноо: 4)


    Д.Намсрай Өгүүллэг: Дамбадаржаагийн Намсрай : Шар усны үер
    Оруулсан admin on 2007-01-03 05:16:00 (1903 уншсан)

    Дал гарсан ёнхор хөх өвгөн хашин цагаан морио хөлөөрөөн давьчиж хуучин ширэн гөлмөө сар сар хийлгэн бөг бөг шогшуулна. Барьсан ташуураараа ч балбадаггүйд нь дассан хашин цагаан нь хэг ёг хийн хэсэг шогшсоноо туурайгаа дааж ядсан юм шиг алгуурласаар амгай зуузайгаа харжигнуулан толгойгоо дальдчиж алгуурхан алхалж эхэлнэ. Өвгөн алхаа шогшоо хоёроо ч анзаарсангүй мөнөөх л зангаараа элдвийн бодолд дарагдан нүдээ аньсан нээсэн хоёрын хооронд унтаа сэрүүний аль нь ч мэдэгдэхгүй жолоо цулбуураа атган, ташуур барьсан гараа унжуулан дохилзоно. Зам нь зүгээ чиглэж, морь нь замаа дагадаг болохоор Гонжоо өвгөнд анзаарах шаардлага ч байсангүй.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 17482 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 5)


    Д.Намсрай Өгүүллэг: Дамбадаржаагийн Намсрай : Дэлдээн /өгүүллэг
    Оруулсан admin on 2005-04-11 11:37:00 (1456 уншсан)


    Зулайдаа сөөсгөр үстэй жаахан Дэлдээнийг гурван ой хүртэл нь сүрхий эрхлүүлжээ. Эрхлүүлэх ч гэж дээ, энэ л гурван насанд эдлэх ёстой эрх хайр халамж, жаргал цэнгэлийг тууллаа.
    Гэтэл дүү төрж түүний тухайд бүх юм өөрөөр эргэв. Ээжийнхээ өвөрт унталгүй олон хонолоо. Нялх хүүхэд тэврэн төрөхөөс гарч иртэл нь дөнгөж өчигдөр болтол аавтайгаа л унтаж байсаан. Хоёр ойндоо хүртэл хөхөө хөхсөн. Дэлдээн ээжийнхээ мөөмөнд дэндүү хайртай.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6469 байт | 27 санал | Өгүүллэг | Оноо: 4.66)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn