Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ц.Бавуудорж

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Хутагт Равжаагийн нутагт
    Оруулсан admin on 2009-06-17 23:25:31 (532 уншсан)


    Галбын хур хөллөж зүсрээд
    Ганган морьтон хатирч үзэгдэнэ
    Согтуу хутагтын хөхөмдөг нутаг
    Солонгын өнгөөр нумарч харагдана.

    Таанын цэцэг бүрхэж ганхаад
    Тансар морьтон гангарч үзэгдэнэ
    Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
    Гарьдын дэвэлтээр нисч харагдана.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2988 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Сэтгэлийн аяз
    Оруулсан admin on 2009-06-17 23:24:18 (559 уншсан)


    Хөх өвсний налах чимээ сонсогдоно
    Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
    Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
    Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
    Айсуй яваа баярын зөн совин татна
    Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
    Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
    Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
    Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
    Надаас илч гэрэл нэхнэ
    Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
    Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
    Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
    Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
    Мөнгөн сортой санчингны чинь гэрэлд
    Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
    Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
    Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж :Сарны туяагаар бичсэн тэмдэглэл
    Оруулсан admin on 2009-06-17 23:23:22 (533 уншсан)


    Орчлонгын сайханыг хайранд гэдэг юм
    Хайранд гэдгийг нь амссан хүний
    Харц нь нэг л гэрэлтэй гэдэг юм
    Харц чинь тийм л гэрэлтэй яваасай

    Амрагын сайхныг нууцханд гэдэг
    Нууцханд гэдгийг нь мэдсэн хүний
    Нулимс нь нэг л гэрэлтэй гэдэг юм
    Нулимс чинь тийм л гэрэлтэй яваасай


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1116 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Нэгэн хавар
    Оруулсан admin on 2009-06-17 23:22:17 (473 уншсан)


    Цонхон дээр удтал зогсож
    Чиний тухай бодход
    Цонхоор юу ч харагдахгүй
    Амьдрал, аз жаргал эсвэл
    Гуниг навчсын шуурга
    Аль аль нь сонсогдохгүй
    Зөвхөн чиний уруул гэрэлтэж
    Зөөлхөн харцаар чинь
    Энэ шилэн цонх
    Намайг ширтсээр уджээ...
    Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
    Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
    Хэзээ нэгтээд суулгасан
    Цонхны минь цэцэг
    Хээнцэр яагаан дэлбээгээ
    Хэдийн дэлгээд сэрвийжээ...


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Их хайрын дууль
    Оруулсан admin on 2009-06-17 23:17:00 (529 уншсан)


    Шинийн сарны асгарсан гэрэл доор
    Хагацал гэдэг үгийг бид зохиосон
    Шинэхэн цасны ариун будраан дунд
    Гуниг гэдэг үгийг бас нээж олсон
    Мөнхийн хутаг хайж гэнэнг бүтээсэн
    Мөчир бүхнийг нь цантуулж их хайрыг уйлуулсан
    Хайр дааж чадаагүй
    Харанхуй түүхийг бид бүтээсэн
    Их хайранд ташуурч
    Эндсэн цадигийг бас бүтээсэн
    Сайхан хайрыг бид уйлуулж жаргасан
    Сар нарны хорвоог дааруулж амьдарсан
    Их хайрыг бид сүйтгэж жаргасан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3265 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Зохиролт сарнаа
    Оруулсан admin on 2009-06-17 23:15:40 (378 уншсан)


    Чи миний аглагийн аглагт суух юм
    Чингэвч чамд ер очмооргүй нэгэн хүслэн байна
    Цаглашгүй ариун таалшгүй эрхэмсэг
    Цангашгүй гунигт цамнашгүй гижигт
    Залуу насыг чинь би таалмааргүй байна
    Зөвхөн чамтай зөвхөн сартай
    Зөрөг зам дээр би удмааргүй байна
    Царай чинь харагдам хөл чинь үзэгдэм
    Сарны тунгалагт би гунигламааргүй байна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1057 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Аниргүйн эгшиг
    Оруулсан admin on 2009-06-17 23:02:38 (433 уншсан)


    Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
    Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
    Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
    Шаргалхан сарны алтлаг туяа урсана
    Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
    Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1588 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Хvрэл чоно
    Оруулсан admin on 2009-06-05 05:12:47 (428 уншсан)

    malish writes "
    Хүрэл чоно улина
    Тэнгэр газар тэмдэгрэх
    Тэр Хүннү нутагт
    Хүрэл чоно улина
    Жавартай болоод уяралтай энэ улианд
    Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
    Эрэмгий болоод зоримог энэ улианд
    Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
    Морин чинээ Хүрэл чоно
    Монголоор дүүрэн улина
    Хан Хэтий дайвж сонсоно
    Хатан Хэрлэн цалгиж сонсоно
    Захгүй Мэнэн алдалж сонсоно
    Цаст Очирваань догширч сонсоно
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4081 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Дорно
    Оруулсан admin on 2008-08-03 22:31:49 (545 уншсан)

    ehlenbichigch writes "
    Баруун мөрөн дээр минь
    Амар амгалангийн суу билиг
    Зүүн мөрөн дээр минь
    Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
    Амирлангуйн нууцат дорно билээ би
    Өрнө миний айдас
    Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
    Өрнө миний түгшүүр
    Өрхний завсрын шаргал гэгээ
    Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасласан юм
    Өрнө миний эрхэм нөхөр
    Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
    Өрнө миний эрхэм анд
    Өвст тал цаст уулаа харамалахад сургасан юм намайг"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3797 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Хайрын романс
    Оруулсан admin on 2008-03-31 09:51:26 (1171 уншсан)

    Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
    Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
    Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
    Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
    Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
    Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа
    Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа
    Нарийн цагаан хур хацар норгодог байлаа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6285 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 4.33)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Сэтгэлийн аяз
    Оруулсан admin on 2008-03-31 09:49:48 (614 уншсан)

    Хөх өвсний налах чимээ сонсогдоно
    Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
    Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
    Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
    Айсуй яваа баярын зөн совин татна
    Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1457 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Харсаар байтал
    Оруулсан admin on 2008-03-07 09:39:41 (601 уншсан)

    Харсаар байтал чиний дэргэдээс
    Хачин тунгалаг хүн
    Босоод явчихлаа
    Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
    Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
    Халуун зөнгөөрөө мэдэрч байна
    Харсаар байтал чиний биеэс
    Хачин гэрлэн бурхан
    Хөөрөөд явчихлаа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1222 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4)


    Ц.Бавуудорж Шүлэг: Ц. Бавуудорж : Дорнын намуухан Отгонтэнгэр минь
    Оруулсан admin on 2008-02-25 01:25:55 (517 уншсан)

    Хангай байтлаа хаан эцэг шиг
    Хантааз хүрмэндээ багтааж түшдэг дээ
    Отгонтэнгэр минь
    Гөрмөл суран чөдрөө тасчаад
    Гүйгүүл адуу ч нутгаа тэмцэнэ
    Санахын элгэнд ижилхэн байдаг
    Сарны дөлгөөхөн хөх тэнгэр минь
    Дэлхий байтлаа хадагтай сүү шиг
    Дээлтэй хүмүүн сүлдэнд буудаг
    Сүлд уулаа
    Цэнхэр замбуулинд дахин мэндэлмээр
    Цэцгийнх нь үнэрт нутгаа тэмцэнэ
    Луун суудалтай суварга ууландаа
    Лусын гөрөөс шиг цахилан очно оо би
    Тэнгэр байтлаа тэргэл ээж шиг
    Тэрлэгэн дээлэндээ багтааж түшдэг дээ
    Хөх тэнгэр минь Отгонтэнгэр минь Сүлд уул


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Ц.Бавуудорж Шүлэг: Ц. Бавуудорж :Зүүдэлж жаргах амраг
    Оруулсан admin on 2008-02-25 01:24:39 (439 уншсан)


    Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
    Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
    Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
    Бусдын тэвэрт чи минь жарга даа
    Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
    Зүрхий чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
    Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
    Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа
    Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
    Энэхэн заяандаа хааяа гуньдаг
    Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
    Энхрий чамдаа дэндүү даслаа
    Галбирыг чинь санаад би элбэрэн дурсдаг
    Гарын чинь сайханд зөөлрөн суудаг
    Хөхөмдөг огторгуй дээвэр минь болдог
    Хүний хүнтэй чи минь жарга даа
    Дөлгөөхөн төрхийг чинь би эргэн дурсдаг
    Дөрвөн цагийг өртөөлж хүлээдэг
    Тэнгэрийн саран доор хоёулаа байлаа ч
    Тэмдгэрэх үүрийг тус тусдаа тосдог


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Ц.Бавуудорж Шүлэг: Ц.Бавуудорж : Монголын их амар амгалан
    Оруулсан admin on 2008-01-11 09:47:23 (1206 уншсан)


    Мордож буй улаан дээлтэй өвгөн
    Монголын их амар амгалан
    Морины хөлөөс чөдөр уйдаж
    Шөнийн талд гуних
    Монголын их амар амгалан
    Модон тэрэгний хөх дугуй
    Шинэ өвсний солонго гишгэх
    Монголын их амар амгалан
    Молор саран
    Монголын их амар амгалан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3357 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 3.8)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn