-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 46 зочин(s) and 0 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: Х.Сүглэгмаа : ГУРВАН САЙХАНЫ ЭНГЭРТ НАР МАНДАХЫГ ҮЗЭЭРЭЙ
Оруулсан admin on 2009-12-28 21:12:54 (382 уншсан)
Anonymous writes "
Гурван сайхны энгэрт нар мандахыг үзээрэй
Гуниггүй залуу нас эрх хонгор сэтгэл минь ингэж эхэлсэн юм
Гургалдайн дуутай орчлонд зэрэглээ гижигдэн инээхэд
Гурван говийн цэцэг үсийг минь сүлжиж ургасан юм
Гуниггүй залуу нас шиг нар мандахыг үзээрэй
Гурван сайханы энгэрт яргуй нүдлэхийг хараарай
Хацраа хонхойлгоод инээсэн доголон нулимстай хүүгийн
Халтар бариувчны энгэрт зүүгдэж ирсэн жаргал
Хайраар өлгийдөж тэвэрсэн ижий аав хоёрых нь
Хадагтай ерөөлтэй алган дээр дэрвэж ургах нь энэ ээ
Хайраар өлгийдөж тэвэрсэн яргуй нүдлэхийг хараарай
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3071 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : ЗЭРЭГЛЭЭНД БИЧСЭН ШҮЛЭГ
Оруулсан admin on 2009-12-28 21:11:55 (266 уншсан)
Anonymous writes "ЗЭРЭГЛЭЭНД БИЧСЭН ШҮЛЭГ
Хайрт ах Энх-Амгалангийнхаа гэгээн дурсгалдзориулав
Зэгстэй цэнхэр нуур нь
Нутагтаа л байна
Зэллэж нисдэг шувууд нь
Нуурандаа л байна
Зэндмэнь тамгатай хээр нь
Адуундаа л байна
Зэрэглээ тэмтэчсэн талдаа л
Ах минь та алга
Хадтай харгиатай жим нь
Ууландаа л байна
Хархан нүдтэй хүү чинь
Харуулдаад л байна
Хамт өтлөх нөхөд чинь
Олуулаа л байна
Хайртай бүхнийхээ дэргэд л
Ах минь та алга
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1674 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : НАРАНБУЛАГИЙН ТЭНГЭРТ ҮҮРЭЭР НИССЭН ШУВУУ
Оруулсан admin on 2009-12-28 20:49:38 (300 уншсан)
Anonymous writes "Энд зогсоод салхин зүг гараа алдалж байсан
Эргэн тойрон уул ус, өвс ногоо нь янзаараа
Энд зогсоод сар жилүүдийг шүлгэн эрихээр хэлхсэн
Эрх шувууд нь шулганан жиргээд өнөө хэвээрээ
Энд зогсоод та аав л ижийгээ үдсэн
Эр суль өвс намрын наранд шаргалтахыг үзсэн
Энд зогсоод та Алтан-Овоо, Ганга нуурыг шүтэн биширсэн
Эцэг уул, Ижий нуур чинь эв янзаараа
Энд зогсоод та тэнгэр газраар гэрчлүүлэн
Эх монгол хэлнийхээ эрдэнийн есөн үсгээр
Эрхэм найрагчийн нэр Дашбалбар гэж бичсэн
"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
6077 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : АЛАГ БАЯНГИЙН ТАЛД ХУУЧИЛСАН ШҮЛЭГ
Оруулсан admin on 2009-12-28 20:46:21 (260 уншсан)
Anonymous writes "
Агаа ээж бид гурав
Сухай дээр сууж
Алагбаянгийн талыг
Хотолзуулан хуучлав
Балдан гуайх нь энүүхэн хойно Шартдаа
Байхгүй нөгөө муу хөгшин нь мөнхөрсөн
Аюушийнх Ганцсухайд хэдэн гэрээрээ
Ач нар нь сургуульд ороод суман дээр
Бор-Овоод Ёндон гуайх
Ботготой ингэ нь наанаа л харагдана
Улаан Чука шуухинаа хүрлээ л гэсэн
Уулзвал биеийг нь асуугаарай миний хүү "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4922 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : ГҮНЖ ЦАГААН САРАН ДОР хэмээх таталбар аяз
Оруулсан admin on 2009-12-28 20:45:13 (346 уншсан)
Anonymous writes "
Ус мөрөн урсана
Гүйлс цэцэглэх цагаар
Уяран уяран дуулна
Гүнж цагаан саран дор
Үүл үүлэн нүүнэ
Гүйлс цэцэглэх цагаар
Үймрэн үймрэн жиндэнэ
Гүнж цагаан саран дор
Цан хяруу унана
Гүйлс цэцэглэх цагаар
Цаг хугацаа гуниглана
Гүнж цагаан саран дор "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4488 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : ЧАМД ХЭН ХЭЛСЭН ЮМ БЭ?
Оруулсан admin on 2009-12-28 20:43:34 (467 уншсан)
Anonymous writes "
Миний амрагийг хав хар нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ
Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2024 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Нүүдэл
Оруулсан admin on 2009-06-17 23:59:12 (527 уншсан)
Орчлон тэр чигээрээ нүүнэ Одод сарны тухай анивалзан анивалзан дуулна Очиж хэзээ ч үзээгүй наран зүг рүү шувууд ниснэ Ойр байгаа бүхэн холдохын төлөө тэмцэнэ Орчлон тэр чигээрээ нүүнэ Уулс байрандаа мянган жил оршихгүй Ус голдрилоороо мянган жил урсахгүй Үргэлж тэндээ бадрагч одод гэж байхгүй Үлгэр жаргахын хооронд л бууриа сэлгэж оддог Үхэл гэж байхгүй Дүрсээ солихын л төдий юм Үнэндээ нүгэл ч гэж байхгүй Ариусахын л төдий юм
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3196 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Надад захидал бичээрэй
Оруулсан admin on 2009-03-01 01:06:33 (422 уншсан)
Anonymous writes " Намрын шаргалхан өвс хагдарч байхад Насаараа чамайг хайрлана гээд захидал бичээрэй Нарны цацраг бүхнийг шингээн байж Нандин ийм дулаахнаар гээд тэвэрч үнсээрэй Надад захидал бичээрэй Өвлийн цагаан цасан бударч байхад Өөрөө даарч байна уу гээд захидал бичээрэй Өнгөө бүгдийг нь хувиргачихсан орчлонг Өө ийм байдаг юм гэж аргадаарай Надад захидал бичээрэй Хаврын энхэрхэн яргуй дэлбээлж байхад Хайр минь нялхаараа гээд захидал бичээрэй Хадган цэнхэр униарыг нь сөхөн байж Хамгийн анхны бороог хүлээж байна гээрэй Надад захидал бичээрэй Зуны алаг цэцэгсийг сугсарч байхад Зураг шиг байгаа биз гээд захидал бичээрэй Ертөнц тэр чигээрээ дэлгэрч байна Ербусын хайр л ийм байдаг гээрэй Надад захидал бичээрэй "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Догшин хутагтын нутаг
Оруулсан admin on 2009-03-01 01:04:45 (318 уншсан)
Anonymous writes "
Дулаан харын энгэрт яргуй нүдлэх цагаар Дулдуйт Ажаагийн нутгаар бууж нэгэн мордлоо Дорнын буурал талаар нүүгээд өнгөрсөн үүл шиг Догшин хутагтын нутаг нулимсан зэрэглээтэй тослоо Домог үнэний завсарт ногтруун сүүдэргүй нутаг сан Долоон үеэ үзсэн ч Ноён гэгээн минь эзгүй Дотогш гадагшаа алдарсан номын их сэнтий сэн Дорно өрнийг шуугиулсан Ноён гэгээн минь эзгүй Арван аравны нүүдэлд ачаа тэнцүүлээд эзгүй Асралт Охин тэнгэртээ аврал одуулаад эзгүй Сарны цагаан дарсыг залгилж суугаад эзгүй Саранхөхөөний намтраа хуалж дуулаад эзгүй "
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3620 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Дарс
Оруулсан admin on 2009-03-01 00:43:28 (397 уншсан)
Anonymous writes " Урд минь хундага дүүрэн Ув улаан дарс байна Уулзахаараа чиний дайлах дуртай Угийн танил үнэр амт байна Ийм улаахан өнгийг Пушкин чамаас олзолж Ихэмсэг Музагаа дуулахдаа уруулыг нь чимсэн байна Ийм гашуун амтыг Бёрнс чамаас амталж Их л залуухан байхдаа амьдрал дарс шиг гэж дуун алдсан байна"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2938 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Талын хөх салхи
Оруулсан admin on 2009-02-06 23:48:31 (371 уншсан)
Anonymous writes " Өвгөдийн асаасан галын дэргэд Өргөж мандаасан зулын дэргэд Өөрт минь зэхсэн өлгийн дэргэд Өчнөөн жил хүлээсэн их талын дээр Ижийтэй минь Араг түшилцэж Эцэгтэй минь Алга дэлгэлцэж Ирж явна гэж Тэнгэр мөрлөсөн Энд унаг гэж Газар зөөллөсөн Энэ хөх салхи Талын хөх салхи"
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
3828 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Ижийдээ эрхэлсэн шүлэг
Оруулсан admin on 2008-04-11 04:28:23 (602 уншсан)
Орчлон ертөнцийг улам яруухан дуулнам би Орсон борооны ус цэцгийн шилбэн дээр тунаж үлдэхийн цагт Орчлон ертөнцийг улам ялдамханаар хайрланам би Орой намрын бороонд цэцгийн шилбэ жиндэхийн цагт Орчлон ертөнцөд улам ихээр хоргодном би Одоо биш ч маргааш үүл хөллөн бороо зүсэрнэ гэхээс Орчлон ертөнцөд улам ихээр шунан дурланам би Орох борооны түрүүчээр шүлгээ бичнэ гэхээс Ижийдээ очоогүй хаврын салхины үзүүр жавартай Энд удаан суувал цас ханзарахыг мартах нь ээ Эрх хонгор сэтгэл ижийдээ зүүгдэхгүй удахлаар Ивэлж байгаа ертөнцөөс сүү залгилж сэрээд байна
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2927 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Нүд
Оруулсан admin on 2007-04-30 22:13:48 (877 уншсан)
Хаалга цонх Хана туурга Хаяавч салхивч Хаа сайгүй нүд Хачин гунигтай Хайрламаар Хажууд нь очиж учирламаар Хаа сайгүй нүд Алга хавсарч залбирна, тэр л нүд Аргаа барж замд одно, тэр л нүд
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
4221 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 1)
|
|
Шүлэг: Х.Сүглэгмаа : Бурханаас нуусан амраг
Оруулсан admin on 2007-04-30 22:11:51 (1263 уншсан)
Зүсэр зүсэр бороог хүйтэн гээд яах вэ Зүүдэнд эрхэлдэг амрагаа хүнийх гээд яах вэ Зөмбөр зөмбөр уулсаа холынх гээд яах вэ Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ Ай миний Зүн совингийн амраг аа хө
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2870 байт | 2 санал | Шүлэг
| Оноо: 5)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

mongolia2007year-217.JPG
Хэмжээс: 600x450 55k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 706

zam-048.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 1082

mongolia2007year-033.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 658
|
|
|
 |
-
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|