Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Жигжидийн Бямбаа

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Жигжидийн Бямбаа Өгүүллэг: Ж.Бямбаа : Газар эх
    Оруулсан admin on 2007-05-02 22:56:25 (1051 уншсан)

    Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо.
    — Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын мөнгөлөг цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад түүнтэй хамт яваа нүдэндээ шилтэй эцэнгэр залуу.
    — Та намайг хүргээд өгөхгүй юу. Би том хайрцагтай яваа юмсан гэв.
    — Эндээс очих зам байхгүй. Замгүй газраар давхиад хүрвэл Данхар өвгөн тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир өвгөнтэй мар мар хийж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хүн биш гэж жолооч тун ч түвэгшээнгүй хэлээд түлхүүрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов. Түүний царайд хөдлөх янз огтхон ч үгүйг ажсан залуу тэрэгнээс дуугүйхэн гарч ачаан дээр бөхөлсөн хоёр том хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодон жолоочид тал өгөөд ойн цагдаа-
    гийнх руу хоёр хайрцгаа өргөн гэлдрэв.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 63070 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Жигжидийн Бямбаа Өгүүллэг: Жигжидийн Бямбаа
    Оруулсан admin on 2007-05-02 22:00:54 (592 уншсан)


    ЖИГЖИДИЙН БЯМБАА

    Зохиолч Ж. Бямбаа 1934 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт төржээ.
    1956 оноос уран бүтээлээ эхэлж, «Талын цэцэг», «Хүний хүүгийн хүслэн», «Улаалзай», « Бүлээн чулуу», «Ийм нэгэн хайр», « Хөлсний үнэ» зэрэг тууж, өгүүллэгийн ном «Хорвоогийн өнгө», «Их аяныхан», « Энэрэлгүй хорвоо» роман бичжээ.



    (Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn