Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Шог өгүүллэг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Шог өгүүллэг Өгүүллэг: КОНДУКТОР МИНЬ УУЧЛААРАЙ
    Оруулсан admin on 2010-06-10 20:37:50 (522 уншсан)

    Anonymous writes "Монголоос ирээд удаагүй нэг дүү хүүтэй цуг өрөө хөлслөн хоёр жилийн өмнө Лондонд би амьдарч байлаа. Надаас тав дүү атлаа надаас намбалаг, солонгос киноны эерэг талын баатар шиг донж нь тохирсон халиурсан задгай халимагтaй, ярьж суухыг нь хальт харвал Их Хурлын гишүүн юм уу гэмээр алаг нүдэн сайхан залуу. Нүдэнд дулаахан, даруухан монгол залуу байр асууж анх уулзахад туслахсан гэсэн хүсэл надад төрч, өрөөндөө хямдхан суулгахаар тохиролцсон."

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 15149 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 0)


    Шог өгүүллэг Ярилцлага: Х.Эрдэмбилэг : Эндүүрэл
    Оруулсан admin on 2008-05-14 02:59:48 (2806 уншсан)

    Anonymous writes "
    Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 12651 байт | 7 санал | Ярилцлага | Оноо: 4.83)


    Шог өгүүллэг Өгүүллэг: Чадлаа (Хошин өгүүллэг)
    Оруулсан admin on 2007-05-24 04:59:13 (4370 уншсан)

     Александр Каневский

    Газрын дарга царайгаа барайлган,
    -Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаа байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрөн нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүний нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьсгал авч,


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5020 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4.25)


    Шог өгүүллэг Өгүүллэг: Нүгэл судлалын тойм
    Оруулсан admin on 2007-05-24 04:52:48 (2249 уншсан)

    Егөөдөл

    Нүглийн тухай ойлголт
    Нүгэл гэж юу вэ? гэхээр орчин үеийн хүмүүс ихэд гайхан, "гажигтай байх аа" гэх буюу "хоцрогдсон новш" гэж ад үзэх нь мэдээж. Ганц нэг хүн: "1930-аад оны үед сүм хийд шатахад л түүнтэй устсан байх. Одоо бол нүгэл байхгүй нүхэндээ орсон" гэж ярина. Энэ бол тун үнэнд ойртсон үг. Уг нь буяны эсрэг үйлдлийг нүгэл гэдэг байсан юм шиг санагддаг. Зах зээлийн нийгмийн хөгжлийн зүй тогтлоор буян нүгэл хоёрын ялгаа үндсэндээ арилсан хэрэг. Хүмүүсийн ихэнх нь: "Хорвоод ариун юм гэж юу байгаа юм бэ? Нүгэл бол буян, баянд хүрэх зам байхгүй юу. Нүгэл хийлгүйгээр баян болсон буянтан ганц ч байхгүй. Битгий тэнэгтээд бай" гэж зүтгэж байна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 10408 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 0)


    Шог өгүүллэг Өгүүллэг: Орос маягийн хэрэг
    Оруулсан admin on 2007-05-24 04:44:38 (2122 уншсан)

    Питер лүү ачааны галт тэргээр гахай ачжээ. Гэвч манайхан л болсон юм хойно гахайнуудыг эхний зөрлөгүүдийн нэгэн дээр ирээд зогсож байх хооронд нь туучихаж л дээ. Учир юу гэвэл тэр ашиг тустай амьтдыг хамгаалах ёстой Тээврийн цагдаагийн газрынхан тэр орой тасраад уначихсан юм байж. Харамсалтай нь манайд иймэрхүү юм үргэлж л тохиолдож байдаг шүү дээ. Маргааш өглөө нь цагдаагийн залуучуудын архи гарч, гахайны төлөө хариуцлага хүлээж, төлбөр ялбарт унана гэдгээ ухаарцгаав.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4160 байт | 2 санал | Өгүүллэг | Оноо: 4)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn