Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Ганзориг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Есдүгээр сарын шүлэг
    Оруулсан admin on 2010-09-01 12:37:00 (803 уншсан)

    Ижилдэн дассан нөхдөөн үгүйлсээр
    Эрдмийн гэгээн өргөөндөө ирлээ
    Ижий шиг минь санагддаг
    Эгэл даруухан багшдаа үнсүүллээ

    Холын шувууд нутагтаа буцаж
    Намрын тухай зураг л үлдлээ
    Хүслийн цэнхэрхэн далайн чимээтэй
    Балчирхан насыг минь хонхны дуу угтлаа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 986 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 3)


    Б.Ганзориг Шүлэг: Б. Ганзориг : Цаснаар ирсэн хайрын аялгуу
    Оруулсан admin on 2009-12-16 03:22:00 (855 уншсан)

    Цасан ширхэг эргэлдэн бүжсээр
    Цээжний гүнээс догдлол айсуй
    Чамайг сансан сэтгэлийн алсад
    Чамд дуулсан дуу эгшиглэнэ

    Харцаараа учраад сэтгэлд тэмүүлсэн
    Хайрын болзоонд цаснаар ирээд
    Шинэ жилийн үнсэлт шиг
    Чамайг хөглөсөн миний аялгуу

    Өвөлөөр ургасан улаан сарнай
    Цаснаар цоморлогоо дэлгээд энхрийхэн
    Холын тэртээд одод гэрэлтээд
    Хайрын бүжигэнд чамайг дагана

    Цагаахан гантиг гэрлийн гялбаа
    Цайран харагдах цасан өнгө
    Хайрт чинийхээ гараас хөтлөөд
    Хүний хорвоогийн харгуйгаар алхана.



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 3)

    Б.Ганзориг Шүлэг: Б. Ганзориг : Миний залуухан хайр
    Оруулсан admin on 2007-12-30 03:09:00 (1003 уншсан)

    Зүсийг чинь ганцхан удаа харсан ч
    Зүйрлэшгүй гоё сайхныг тэр өдөр олсон
    Зүрхэнд минь цэцэгс цомирлогоо нээгээд
    Зуун жилээр амьдармаар тэнд би сэтгэлээ үлдээсэн

    Наран зүгийн салхи зөөлөн сэвэлзсээр
    Миний ертөнцийг гуниггүйхэн илбэхэд
    Надад ирсэн чимээгүй дурлалын
    Мөнхийн аялгуу нь чи байлаа

    Харцаараа сэтгэлрүү минь тас цохчихоод
    Холын бүсгүй цааш алхсан
    Бүжин наадах салхины аясаар
    Бодол минь чамтай хамт явсан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2186 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Шүлэг хайр хоёр
    Оруулсан admin on 2007-10-29 03:53:46 (1032 уншсан)

    Миний амьдрах хорвоо дэндүү сайхан
    Надад хайртай явсан бүсгүйчүүдийг
    Мөнх бусын  тавилан гэж нэрлээд
    Насны цас будрах жавартай ханьсаж

    Миний сэтгэл алдарсан бүсгүйчүүдийн
    Зураг унтлагийн өрөөны хананд өлгөөтэй байдаг
    Маргаашийн тухай бодож та нарын хэнтэй ч
    Зүрхнийхээ угаас ярилцаж байгаагүй юм байна

    Сайхан бүхний эхэнд харц минь ундагггүй болохоор
    Санаандаа би амьдралтай явахыг хүсэж
    Сар жилүүдийн шуурган дунд
    Салхи шиг гандаж явсаар

    Залуухан дурлалын гунигт би дарагдаагүй
    Зүрхэндээ үнэнч хайр минь
    Зүсээр гоодсон охид байгаагүй ээ
    Зунаараа дэлгэрсэн шүлэг минь
    Миний хайр байсан
    Тэгэхээр шүлэг хайр хоёр
    Миний ойрын хамаатан юм байна.

    2007-10-15



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 1)

    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : 4 мөртүүд
    Оруулсан admin on 2007-10-29 03:52:33 (820 уншсан)


    Хайрын тухай битгий яриа ч хүмүүсээ
    Тэнд чинь хайр байхгүй юм байна
    Хэн хэндээ итгэх тухай бодооч
    Тэр л хайрын эхлэл сэтгэл юм байна.

    Б.Ганзориг



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2 санал | Шүлэг | Оноо: 0)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Хайр гэж...
    Оруулсан admin on 2007-10-29 03:51:15 (837 уншсан)

    Хар багадаа хайрласан бүсгүй минь
    Хожмын өдрийн дурьтгал битгий байгаач
    Чамд өгсөн сэтгэлээ анхны цас шиг цагаахан гээд
    Чамаас олсон бүхнээ өөрт минь ирсэн аз жаргал гээд

    Хайрын төлөө үхтлээ тэмцэнэ
    Хамаагүй ээ чи надад дурлахгүй байсан ч болно

    Нүдэн тойромоосоо нулимсан сувд бүү унгаарай
    Нууцхан цохилох зүрхний минь цохилтыг битгий тоолооч
    Сэтгэлээсээ чамайг явуулж чадахгүй болохоор
    Сар жилүүдийг амьдрал надад гэгээн байдаг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1668 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Хавар намар хайрын тухай
    Оруулсан admin on 2007-10-29 03:49:39 (830 уншсан)

    Зүүд эргэх үдшээр яргуй нялхараад
    Зүрхэн сүмийн нутагт бороо царай юу
    Зүсээр ижилхэн ханийн болзоонд
    Зуун дамнаж эцгийн минь гэрт ирчихээд

    Нутаг холын бүсгүй ахтай минь  ханилах гэнэ
    Нуур тойрмын шувуудын ганганаан дуунд
    Нууцхан чандаас зүрх догдлож уяраад
    Нууж чадаагүй дээ сэтгэлээ би эгчмэдхэн бүсгүйгээс


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2181 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Сүүлчийн бороо
    Оруулсан admin on 2007-10-29 03:47:58 (551 уншсан)

    Би зүрхтэй юм байна
    Бодож байгаагүй зүйлээ бодлоо
    Дурлаж үзээгүй юм байна
    Дурлалыг шүтээгүй юм байна

    Тэр намрын зураглал сэтгэлд
    Найрагч бүсгүйтэй хамт үлдэж
    Тэндэхийн бүх юм үзэсгэлэнтэй
    Намайг хөглөх тухай бодсон


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1369 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Бүсгүй минь чи надад хайртай байсан гэв үү
    Оруулсан admin on 2007-10-29 03:46:22 (584 уншсан)

    Сандаггүй ээ бүсгүй минь чи надад хайртай байсан гэв үү
    Санаандаа иргэж буцдаггүй болохоор чиний тухай дурсамж л үлдэж
    Салхитай байсан тэр үдэш миний хацрыг нулимс зүсээд
    Сартай зөргөөр танихгүй залуутай сугдаад л одсон
    Мартаж чаддаггүй юм даа тэр агшинийг
    Маргаашийн тухай бодохоор гунигтай ч юм шиг
    Чиний явсан зүгийн салхи зэсрүүн салхилаад
    Чамд тоогдох гэж иргэж гүйгээгүй болохоор
    Хожуу цагийн босгон дээр
    Хайрын тухай хайрлуулах гэж ирээ юу
    Үгүй дээ үгүй би буцмааргүй байна
    Үлгэрийг жаргаж төгсдөг гэж бүү бодоорой
    Үнэн сэтгэлээ чи хаана ч юм гээчихсэн
    Үүрийн гэгээ шиг хүйтэн байхыг би хүсэхгүй
    Чамд өгсөн сэтгэлээ хайр гэж тунхаглаад
    Чиний намайг орхиод явсан тэр үдэш
    Хагдарсан навчис шиг бүгдийн хийсгэсэн
    Хамаагүй чи хэнд ч дурлаж болно
    Ганцхан надад л биш...

    Б.Ганзориг



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.5)

    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Нуурийн эрэг дээр
    Оруулсан admin on 2007-10-29 03:44:52 (443 уншсан)


    Тэр хаврыг би сэтгэлдээ зурахыг хүслээ
    Тэнгэрийн хаяа  шаргалтаад
    Тод улаан туяа
    Тэртээх уулсын оройд тусаад
    Сэтгэлээ өгсөн
    Нутгийн бүсгүй чамтай
    Сэр сэрхэн салхин дор
    Нууцхан догдолж алхсанаа
    Тунгалаг усны шуугиан
    Хөгжим шиг аялгуутай
    Тогоруун цуваа хайрын дуу шиг
    Хажууханд ганганалдаад
    Яасан ч гэгээн гуниг вэ


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1645 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Гадаа
    Оруулсан admin on 2007-10-29 03:43:38 (351 уншсан)


    Сэтгэлийг байгалийг хорвоогийн өнгө олчихож
    Санаад минь эв элхэн байна
    Салхи салхилж байсан намрын тухай зургалалтай хамт
    Сарны хүүхдүүд нар жаргахаас өмнө өдрийг харах гэж

    Саарал үүлний цаанаас бодол хийлж
    Хүний хорвоог шохоорхож хараад л
    Сэм сэмхэн гунигаа мартаад
    Хамаагүй навчис шаргалтаад

    Тэр сонин харагдаж байгаа тухай
    Бодоод ч олохгүй гэдгийн чинь мэдэж
    Миний намарт сарны хүүхдүүд дурладагүй юм
    Мэдэж авцгаа тэр чинь миний сэтгэл
    Намрын тухай бодсоных.
    Орой болчихож

    2007-10-15



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Миний хайсан харц
    Оруулсан admin on 2007-10-29 03:13:59 (546 уншсан)

    Чиний инээмсэглэл хөгжим шиг
    Тэр аялгуунд сэтгэлээ согтоомоор
    Чамд зориулж шүлэг бичээд
    Тэр орон зайг дурлал гэж нэрлэхсэн

    Зөрөг замаар алхсаар
    Надад харцаараа баяртай гэх шиг
    Зүүдний гудамжинд минь урилгагүй ирчихээд
    Нарнаар дуугүй буцаад л явсан

    Маргаашийн тухай чи төсөөлсөн үү
    Магад би чамайг бодсон
    Дахиад л чиний замыг тоссон
    Даанч чи яваагүй

    Тэр өдрөөс хойш
    Чиний инээмсэглэл хөгжмийн аялгуутай сонсогдож
    Тэнд л надтай учирсан бүсгүйн
    Намайг ширтсэн харц дурсамж болсон...

    Б.Ганзориг
    Улаанбаатар хот  2007-10-22



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Захидал бичиж амжсангүй
    Оруулсан admin on 2007-10-29 03:12:38 (567 уншсан)


    Сайхан байсаан анхны учрал минь
    Сарыг өртөөлж гэрийн чинь үүдэнд очоод
    Дуудаж уулзах зориг надад байгаагүй ээ
    Дурласан хүн хайртай хүндээ зориг гарагдаггүй юм байна лээ

    Дуу шиг гэгээн байхыг хүсээд
    Дандаа бодолдоо цагаан гунигтай явдагсан
    Чиний явсан замаар өглөө бүр
    Чамд тоогдох гэж алхахдаа

    Чиний сайхнаар амьдралыг гоёж
    Чамаараа хайрын шүлэг цээжиндээ тэрлэж
    Сэмрэх гунигаа салхинд хундаглаж дайгаад
    Сургуулийн зүг араас чинь дагдагсан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2067 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Би хэнд таалагдах ёстой юм бэ.
    Оруулсан admin on 2007-10-29 03:10:29 (673 уншсан)

    Урьд хайрласан бүсгүй намайг тоогоогүй шиг
    Учралдаа шатсан хэн нэгэн хайрын тухай дуулах шиг
    Уяралын аялгуу зүрхэнд эгшиглүүлж хожуу цагийн босгон дээр
    Урдийн бүсгүй сэтгэлийг минь ирэх шиг
    Би буцаж хайрлахгүй
    Дурсамжиндаа хадгална түүнийг...

    Гунигийн бороо зүсэрсэн үдшийн тухай
    Гэнэн сэтгэлээр бодсон тэнэглэлийн тухай
    Эцэгтэй ширүүн үг чулуудаж гомдооно гэж бодоогүй
    Эцсийн сургаалийг нь сонсоогүй тухай
    Би хожим халаглаж бичнэ
    Дахиж надад олдохгүй учраас нандигнана


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2256 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Ганзориг Шүлэг: Б.Ганзориг : Аравдугаар сарын шүлэг
    Оруулсан admin on 2007-10-29 02:57:34 (538 уншсан)


    Бороо цас холилдож орсон аравдугаар сарын зургааны өдөр
    Бодолд минь гуниг нэрээд тэр бүсгүй надаас явсан
    Болж бүтэх заяаны дэнсэн дээр хайрын цэцэгс хагдарч
    Бүтэн заяаны зурвас буцахын шалтагтай байжээ.

    Хайрласан сэтгэлийн гэгээн наран өглөөгүүр жаргадаг тухай
    Хаа холын үлгэрээс уншиж байсан болохоор
    Хажууд ханьссан бүсгүй дэр нэгтгэхгүй гээд
    Хачин янзийн уйтгартай бодолхийлж



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2549 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn