Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Д.Нямсүрэн

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
    Оруулсан admin on 2010-09-07 10:22:00 (37 уншсан)

    Оруулсан Н.Мөнхсайхан

    Их Д.Нямсүрэн найрагчийн гар бичмэлээс нэгэн нэргүй шүлэг олсноо эа бүхэнд сонордуулмуй.

    Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
    Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
    Алтан навчсанд орон исгэрээд
    Алга болмуй би
    Нойрмог галуу гунганах үүрээр
    Ногоон өвсний зүүдэн дундуур
    Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
    Салхи болж дагамуй би
    Аянга цохих тэнгэрийн хаяанд
    Аадрын өмнөх байдал дор
    Аяархан дохих цэцгэнд шилжээд
    Алга болмуй би


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2186 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ
    Оруулсан admin on 2010-05-06 01:31:30 (174 уншсан)

    bayr82 writes "Дэлхий даяараа тэгэхэд

    Тэнгэр дуугарсан гэж бодогддог

    Тээр жилийн тэр нэг шөнө

    Тэнгэрлэг гоо нэгэн эхнэрийн

    Тэрлэгэн дээлний ташаагаар

    Гялбаа цахилахуйд

    Тэнгисийн шорвог устай цуг

    Эргийн мөргөцөг рүү шидэгдэж

    Эхээс би мэндэлсэн юм

    Баруун Алтайд газар хөдлөхөд

    Баруун зуугийн хийд хаагдахад

    Эрлэг номун хааны ногоон сүүдэр

    Эсгийн туургатнаар тэнүүчлэхэд "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5760 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : АГЛАГХАН ТАЛААСАА
    Оруулсан admin on 2010-05-06 01:30:10 (153 уншсан)

    bayr82 writes "Аглагхан талаасаа хотод орж ирэхэд

    Аятайхан л юм шиг байдаг даа

    Автобусны зогсоол дээр хүмүүс үзэгдэж

    Нартай хөндий шиг л гудамж гэрэлтдэгсэн дээ

    Хэн хэнийгээ танихгүй олон

    Хэрэх замын уулзварт нэг уулзацгаах юм даа

    Хэтдээ тэд хаа очих нь тусдаа ч

    Хэрэг болбол хүн хүнийхээ заяаг түшилцэнэ ээ

    Нэр зүс үзээгүй бүсгүйтэй суудал хувааж явахад

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5974 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : ҮГҮЙЛЛИЙН ДУУ
    Оруулсан admin on 2010-05-06 01:29:07 (138 уншсан)

    bayr82 writes "/Реквием/

    О.Дашбалбарт

    Ар цармын хайлаасанд

    Алаг шаазгай шагширлаа

    Аймаг явсан хойгуур

    Дүү минь ирээгүй байгаа

    “Алтан Богдын шилд

    Алтан гургалдай жиргэнэ”

    Алтан гургалдайн хоолойд

    Нуугдсийм биш байгаа "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1089 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн САРНЫ ЦАГААН ҮҮЛС
    Оруулсан admin on 2010-05-06 01:28:24 (202 уншсан)

    bayr82 writes "Сар өдрөөр намайг яваад ирэхэд

    Санаж л суусан биз ээ амраг минь

    Санчигны минь цагаан үсийг хараад

    Санаа алдсан нь хэд ч юм билээ дээ

    Өвөр дээр чинь эрхлэлгүй төсөөрч

    Өнө их удсан байж магадгүй ээ би

    Үүрийн шувууд шулганалдахын урьдхан

    Өнөөх л яруу найрагтайгаа нөхцөхөөр

    Хадсан бухал налаад зогссон бүсгүйчүүл

    Халанга нүдээрээ намайг бишгүй л өдсөндөг

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2005 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
    Оруулсан admin on 2010-04-01 04:35:28 (175 уншсан)

    Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

    Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ

    Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ

    Хаврын бороо цэцэгнээс эхэлнэ

    Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

    Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ

    Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ

    Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ

    Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ

    Хаа хол хүний үр явахаас эхэлнэ

    Хасар, басар нохой хөсөг дагахаас эхэлнэ

    Хангай хээрийн өвс халиурахаас эхэлнэ

    Хамаг юм, сайн сайнаас эхэлнэ

    Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ

    Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ

    Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ.

    Д.Нямсүрэн



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Нямсүрэн Д.Нямсүрэн : Эргээд ирэхэд...
    Оруулсан admin on 2010-04-01 04:33:26 (167 уншсан)

    Эргээд ирэхэд

    Ээж шиг минь угтах

    Энэ л нутгийнхаа

    Энхэл донхол газар шороонд

    Элэг бөөр шигээ би хайртай!

    Хонгио шиг шаргал

    Энэ л талаасаа

    Холын холд

    Сум шиг явахгүй

    Хөдөлмөр шүлэг хоёрт

    Хүрз, үзэгтэй зүтгэж

    Хөрсөн чулуу юугий нь

    Хөлсөөрөө дулаацуулна.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1057 байт | Сэтгэгдэл бичих? | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : ТЭНГЭР МИНЬ БҮҮ САЛХИЛ
    Оруулсан admin on 2010-04-01 04:30:17 (171 уншсан)

    Тэнгэр минь бүү салхил

    Тэнд миний хэдэн хүүхэд байгаа

    Мэргэн бор оготнотой хөеө цуглуулж байна

    Миний хэдэн хүүхэд даарч байгаа

    Намар, өвлийн зургаан сар болно

    Намар, өвлийн зургаан сар хүйтэн.

    Бага амьтад гэдэг учир мэдэхгүй

    Бойтог болоод бээлий тэдэнд хэрэгтэй.

    Шинийн гуравны хавирган сар

    Шилийн бухны эвэр шиг шовх байна

    Маргааш тэгэхээр хүйтэрэх нь

    Магнайн тэнгэрт зурхай татна.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2665 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Амитаба
    Оруулсан admin on 2009-04-30 10:04:00 (1444 уншсан)



    Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
    Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
    Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
    Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
    Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
    Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2931 байт | 3 санал | Шүлэг | Оноо: 5)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Үйлийн үр
    Оруулсан admin on 2009-04-30 07:43:00 (788 уншсан)


    Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
    Шарга янзагатай олон зээр бэлчмүй
    Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
    Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
    Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
    Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
    Цуутын цагаан талд оонууд цуглаж
    Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2238 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
    Оруулсан admin on 2009-04-30 02:17:44 (291 уншсан)


    Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
    Өвсөн дотор зогс доо би харъя
    Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
    Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
    Торгон хувцас далдлаагүй хэсэг
    Тогтуухан болоод нарны амттай
    Торго шиг зөөлөн өнгөнд
    Торомгорхон шүүдэр адтай...
    Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
    Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
    Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
    Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
    Хөлийн тань хурууны салаагаар
    Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
    Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
    Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй

    Данзангийн Нямсүрэн


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Дөрвөн цаг
    Оруулсан admin on 2009-04-15 01:02:43 (999 уншсан)

    ehlenbichigch writes "

    1.
    Бороо ганц нэг дусах нь сайхан
    Борог өвс норсон байх нь сайхан
    Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
    Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

    Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
    Аяны хүн манай уяанд буух сайхан
    Айлын маань айлд бүсгүй байх сайхан
    Айл нүүж ирэх сайхан.

    Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
    Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
    Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
    Холоос гийчин ирэх сайхан."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 16432 байт | 2 санал | Шүлэг | Оноо: 4.28)


    Д.Нямсүрэн Шүлэг: Д.Нямсүрэн : Амирлангуйн сүүдэр
    Оруулсан admin on 2008-01-04 07:38:00 (574 уншсан)


    Нүгэл гэгч сэтгэлээс үүдэх буюу
    Сэтгэл үүсгэгч бодь модны навчис бөлгөө
    Нигүүлсэнгүй хэмээх нүглээс эс умдлах эсү
    Намагт үйгсэд лянхуаг шүлгэлсэн бус уу
    Хий хоосон оршигч арчаагүй гэрэл агаад
    Хигээсний сүүдэр, дугуйг зогсоход нэн торгомсог
    Хийморь заль төгс үүлний наашлах
    Хэдүй нь миний биений гадна...


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2041 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Д.Нямсүрэн Шүлэг: Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
    Оруулсан admin on 2007-12-28 02:15:43 (855 уншсан)

    Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
    Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ
    Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ
    Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ.

    Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ
    Хадны жимсийг хувааж идэхээс эхэлнэ
    Халмаг насны нойронд хүү зүүдлэхээс эхэлнэ
    Харцага шувуу ноёлог ууланд бөөрөхөөс эхэлнэ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1203 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Д.Нямсүрэн Шүлэг: Алтанцэцэг
    Оруулсан admin on 2007-12-28 02:13:19 (639 уншсан)

    Сайхан бүсгүйн сууж байсан газар
    Саруул талын ногоо ургадаг байх
    Энгэр хөндийн тэрээхэн чөлөөнд
    Эрвээхий цэцгийн тоосонд шанддаг байх

    Сайхан бүсгүйн босоод явсан газар
    Шанзны үзүүрийн салхитай байдаг байх
    Эм хүний шүргээд өнгөрөх хормой
    Энгэр заамаар шургах балын амттай байдаг байх


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1192 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn