Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Ерөөл, Магтаал

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: ХVII жарны тийн урвагч хэмээх цагаан бар жилийн мэндийг хүргэе
    Оруулсан admin on 2010-02-12 00:20:24 (152 уншсан)

    Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
    Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
    Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
    Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

    Буян номын гэгээ тооноор чинь цацарч
    Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
    Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
    Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.

    Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
    Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
    Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны баяр
    Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан баяраа сайхан тэмдэглээрэй.

    Ирж буй жилдээ аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байж
    Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй.

    ХVII жарны тийн урвагч хэмээх цагаан бар жилийн мэндийг хүргэе
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй.




    (Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 0)

    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс .... Шинэ жилийн мэнд хүргэе !!!
    Оруулсан admin on 2009-12-16 17:42:00 (5619 уншсан)

    Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
    Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
    Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
    Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1425 байт | 18 санал | Ерөөл магтаал | Оноо: 4.75)


    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жил ирлээ.
    Оруулсан admin on 2009-12-16 12:08:00 (2576 уншсан)


    Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
    Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
    Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
    Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ

    Их хайр,жаргал баярын дуутай
    Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
    Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
    Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.



    (Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 1)

    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 7
    Оруулсан admin on 2009-12-16 11:27:00 (2274 уншсан)


    Мөрөөдөл биелэх мөч ойртож
    Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
    Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
    Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
    Баяр баярын дээр шинэ жил ирлээ
    Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
    Хотлоороо хонон өнжин баярлаарай
    Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
    Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
    Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe!


    (Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 0)

    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 5
    Оруулсан admin on 2009-12-16 03:53:00 (1552 уншсан)

    Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
    Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
    Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
    Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй

    Их хайр,жаргал баярын дуутай
    Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
    Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
    Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !!!


    (Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 4.5)

    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 6
    Оруулсан admin on 2009-12-16 02:21:00 (1280 уншсан)

    Шинэ жилийн дарс шиг оргилуун
    Шинэхэн орсон цас шиг хөнгөн
    Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
    Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе

    Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
    Цасан одод дээрээс бутрах тэр л үед
    Халуун үнсэлт мэт дарсаа тулган
    Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

    Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
    Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
    Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
    Од хийморьтой угтаарай


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2 санал | Ерөөл магтаал | Оноо: 0)


    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жил : Өвлийн өвгөн аав
    Оруулсан admin on 2009-12-16 02:02:00 (1542 уншсан)

    Цал буурал өвгөн аав нь
    Цас мөний их орноос
    Цан хүүрэн татуулан
    Үүлтэй тэнгэрээс доогуур
    Үзүүртэй модноос дээгүүр
    Цалин цагаан морио унаад
    Цасан охидоо дагуулан бүжсээр
    Цадиг түүхийн алтан өлгий болсон
    Амжилт бүтээлийн эзэд
    Алдар гавьяаны ирээдүй
    Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад
    Урамтай байна, баяртай байна


    (Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 0)

    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 4 ( мессэжний үгс )
    Оруулсан admin on 2009-12-16 01:37:00 (7607 уншсан)

    - Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй.

    - Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

    - Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. ...


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4111 байт | 1 сэтгэгдэл | Ерөөл магтаал | Оноо: 3.75)


    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 3
    Оруулсан admin on 2009-12-16 01:30:00 (3425 уншсан)

    ............ Компанийн шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн эрхэмсэг НОЁД, ХАДАГТАЙ Нараа,

    Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2322 байт | Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 4)


    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 2
    Оруулсан admin on 2009-12-16 01:03:00 (7494 уншсан)

    Шинэ жилийн дарс шиг оргилуун
    Шинэхэн орсон цас шиг хөнгөн
    Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
    Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе

    Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
    Цасан одод дээрээс бутрах тэр л үед
    Халуун үнсэлт мэт дарсаа тулган
    Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

    Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
    Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
    Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
    Од хийморьтой угтаарай
    Орчлонд аз жаргал гэж байдаг бол
    Оргилд нь хүрээрэй
    Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
    Шинэ жилээ угтаарай



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5574 байт | Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 3.75)


    Ерөөл, Магтаал Ерөөл магтаал: Шинэ жилийн мэндчилгээний үгс - 1
    Оруулсан admin on 2009-12-16 00:55:00 (2457 уншсан)


    Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
    Цасан одод дээрээс будран малгайлна
    Халуун үнсэлт мэт дарсаа тулган
    Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай!

    Угтах оноо бүтээлээр дүүрэн
    Урам тэтгэсэн амжилтаар баян
    Зорьсон зүйлс тань өөдрөг байж
    Зоосны бурхан таныг ивээж
    Гэгээн гэрлээр гэр чинь гийж
    Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
    Ариун хүсэл тань амьдрал болж
    Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! ...


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2077 байт | Сэтгэгдэл бичих? | Ерөөл магтаал | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn