Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Г.Сүхзориг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Г.Сүхзориг Шүлэг: Г.Сүхзориг : Миний...
    Оруулсан admin on 2009-02-28 23:29:15 (583 уншсан)


    Чи миний бал бурам
    Час хийсэн улаалзгана
    Мооль хархан нүдэт
    Жимсэн уруулт
    Амтат жүрж минь
    Чи минь миний АМЬДРАЛ
    Чихэрлэг бас давсархаг...
    Халуун хүйтэн зууш дагалдах
    Цэсийг нь өөрөө зохиож болох
    АМЬДРАЛ...
    Чи минь миний
    Час улаан лооль
    Усан үзэм
    Улаахан гүзээлзгэнэ
    Өргөст хэмх
    Амтат гуа
    Амьдралын турш амталж болох
    АМТТАН минь...

    2008.06.13  Seoul



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4 санал | Шүлэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Төрөхийн өмнөх өрөө
    Оруулсан admin on 2008-08-17 21:35:37 (1010 уншсан)


    Хотын нэгэн төрх эмнэлэг.
    Цагаан будгаар харамгүй цонхыг нь будсан хоёр ор, төдий тооны сандалтай өрөө.
    Энэ нь төрөхийн өмнөх өрөө аж.
    Тэр өрөөнд төрөх нь дөхсөн нэгэн бүсгүй холхино.
    Хажуу өрөөнд хүүхдийн уйлах дуу хадаж өөр хэн нэг бүсгүй орчлонд ээж болох нь сонсогдоно.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 11146 байт | 4 санал | Өгүүллэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Шүлэг: Г.Сүхзориг : Амиа хорлогсдын кафе
    Оруулсан admin on 2008-08-17 21:34:29 (406 уншсан)


    Нэг аяга өтгөн кофе
    Сүүгүй байвал / чихэргүй /
    Зүгээр.
    Хоёр ширхэг тамхи
    Нэг сум, макаров
    Metallica – Nothing else matters
    Чангахан шиг тавиарай.
    Гэрээслэл бичих
    Цаас, үзэг хэрэггүй.
     - Сүүлчийн үг үү?
    Бурхантай очиж
        заргалдах минь…
    Аан тийм
    Чүдэнз байвал өгдөө...



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Г.Сүхзориг Шүлэг: Г.Сүхзориг : Цамцан хүүхэлдэй
    Оруулсан admin on 2008-07-31 07:09:35 (582 уншсан)

               
    /Зүүний нүдийг утсаар сохлоод
                Зүүдэл зүүдлээр нь хэлхээд…/
                            М.Ц

    Хуучин цамцныхаа тасархайгаар
    биеийг чинь бүтээж
    Хоёр ширхэг товчоор нүдийг чинь урласан
    Тэгээд чамд Хүүхэлдэй гэж нэр єгєєд
    Дэрэн дээрээ чамайг суулгасан
            
    Би чамд дурласан
            Би чамайг урласан

    Уйтгар гуниг надаас холдсон
    Уртаар санаа алдаж цонхоор гєлєрхєє больсон
    Бээлийгээ тайрч цамц оёоод
    Уруулыг чинь улаан утсаар эмжсэн

            Хүүхэлдэй минь, Хүүхэлдэй минь
            Би чамд дурласан, би чамайг урласан


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1719 байт | 5 санал | Шүлэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Шүлэг: Г.Сүхзориг : Цонхон дээр минь
    Оруулсан admin on 2008-07-31 07:07:53 (457 уншсан)


    Цонхон дээр минь
    Доторхи хүн минь гараад суучихсан
    Сонингийн цаас зажилангаа
    Царайлаг охидыг үдэш харсанаа
    Цаг агаарын мэдээ шиг нэгд нэгэнгүй хүүрнэнэ …
        Сэтгэл зүрх минь мєр холбон шүлэг тэрлэхийг
                                шалан суухад
        Сүүдрээсээ ч нуун далдлам цагаан цааснаа
        Нүцгэн бүсгүй бүжин унаж, бархиран уйлж эхлэхэд
        Сэтгэл зүрх, үзэг, цаас гурав минь балмагдан догдолж
        Цаасан дээрх бүсгүйгээс нүд дальдчина …
    Салхи гаднаас исгэрэн дуудаж …
    Сайхан бүсгүйн хормой сєхєж дэггүйтэхийг уриалаж
    Бодол санаа, бие махбодийг уруу татна
    Замбараагүй юм …
    Шүлэг ч тэрлүүлэхгүй нь …
    … За цонхон дээрээс буу
         Гадаа гаръя залуу минь !!!


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 5)


    Г.Сүхзориг Шүлэг: Шар айрагны газар
    Оруулсан admin on 2008-07-20 01:27:00 (596 уншсан)


    Энд л би …
    Цаг хугацааг зогсоочихоод
    Жаргалтай хүний багаан тайлж
    Тэнүүлчин эзнээ дагаж өдөржин холхисон
    Сүүдэр
    Шөнө дунд сая нэг нуруугаан амраах адил
    Амсхийдэг
    Эндхийн гэрэл надад зохидог
    Миний бодит төрхтэй ижилхэн
    Болохоор
    Бүдэгхэн сүүмгэр гэрэлд би уусдаг…
    Хайр үгүй хахирган хоолойтой минь адил
    Хуучирсан аяз чихэнд хоногших нь


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1402 байт | 4 санал | Шүлэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Сарнай – III
    Оруулсан admin on 2008-03-13 06:53:08 (693 уншсан)

    Оройн болзоондоо би юу авч очихоо мэдэхгүй байна. Чихэр, жимс аль эсвэл тоглоом. Арай л биш ээ. Миний дурласан бүсгүйд минь таалагдахгүй бол яах вэ? гэдэг л …     Би цэцэгнээс өөр зүйл авч очих ёстой. Тэрнээс өөр зүйл толгойд минь юу ч алга.  Зүрх сэтгэл гэдэг юутай харалган, уяхан.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2812 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Сарнай – II
    Оруулсан admin on 2008-03-13 06:52:28 (898 уншсан)

    Миний цонхон дээрх хатсан сарнай аль эрт ихэмсэг бардам зангаа гээжээ.
    Надад энэ нь илүү таалагдаж байна. Дэлбээ нь омголтсон уруул адил. Энэ хатсан дэлбээг сэтгэл мэдрэлийн өвчтөн шиг ажиглаж суух таатай. Би яг энэ сарнайн өнгөтэй адил улаан хөшигтэй тайзан дээр хайрын шүлэг уншиж байснаа санаж байна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1739 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Сарнай - I
    Оруулсан admin on 2008-03-13 06:51:42 (1379 уншсан)

    Миний хүү сарнайг үнэрлэж болдоггүй юм.
      Үнэрлэвэл хурдан үхдэг юм. Усанд хийж тавь…
                    Зохиогч…
    Яг миний бүтэлгүй дурлалыг санагдуулах чинь. Анхны болзоонд очихдоо авч очиж байсан час улаан өнгөтэй сарнай дахиад л гарт минь байна.
    Дэндүү ихэмсэг гоо үзэсгэлэнг би үзэн яддаг. Яагаад ч юм би хэзээ ч  зурж чадахгүй, зүйрлэж боломгүй ихэмсэг бардам, гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч чаддаггүй, сураа ч үгүй.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2003 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 1)


    Г.Сүхзориг Шүлэг: Г.Сүхзориг : Морь
    Оруулсан admin on 2008-03-13 06:50:44 (766 уншсан)

    Би айлын том хүүхэд. Миний дүү охин бүр багаасаа хэтэрхий биеэ даасан зожиг хүүхэд. Миний мэдэхийн л  энэ дөрвөн хана. Надад уйтгарлах зав байдаггүй бололтой. Магадгүй би хүүхэд байхын л ганцаардмал зожиг байсан болохоор тэр хүүхэд ахуй цагтаан ч гуниг, уйтгар бүхнээс хол байсан байх.  Эсвэл би толоомондоо сатаараад уйтгарлаж гуниглахыг мэдээгүй өссөн ч байж магадгүй.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2697 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Ёотон, ус, халбага
    Оруулсан admin on 2008-03-13 06:49:23 (590 уншсан)

    Буцалсан аяга ус. Цайны жижигхэн халбага, хоёр ширхэг дөрвөлжин ёотон. Ингээд л боллоо. Орчин дэндүү тусгаарлагдмал, хязгаартай. Буцалсан аяга усанд хоёр ёотонг хийчихээд ажиглаж суух таатай гэж жигтэйхэн. Үүнээс өөр хийх зүйл үгүй. Халуун ус бага багаар хайлуулан уусгасаар ёотон маань хэлбэр дүрсээ алдсаар овоорсон нунтаг болж хувирна. Дэндүү аймшигтай. Хэзээ нэгтээ ёотон шиг хэлбэртэй байшин нурж байсан барууны киног санагдуулна.   




    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2372 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Муур
    Оруулсан admin on 2008-03-01 06:32:37 (582 уншсан)

    Урдуур гүйсэн мууранд бид тэгтлээ их сайн санаад байдаггүй билээ. Яагаад ч юм харин надад таалагддаг.
    Миний бага нас Оросуудын дунд өссөн болоод ч тэр үү би муур тэвэрсэн Орос бүсгүйчүүдэд ухаангүй дурладаг байж билээ. Орос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн намайг хөглөдөг байсан.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1587 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Шал
    Оруулсан admin on 2008-03-01 06:31:44 (527 уншсан)

    Хуучирсан модон шал. Тээр жил нойтон модоор хийснээс болоод олон жилийн өмнөөс хотгор гүдгэр, эв хавгүй хатаж хуурайссан. Гаднах өнгөн хэсэгтээ бараг будаггүй болж холцорсон. Тэр нь ч аргагүй. Байнга хүнд хүнд ширээ, сандал, хөлийн янз бүрийн алхаа нааш цааш  чирж  холхино. Хяхтнах чимээтэй хамт хархиран чийхарах дуу шалнаас өдөржин гарах нь дасал болсон.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1539 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Өгүүллэг: Г.Сүхзориг : Бурхан хүүхэд хоёр
    Оруулсан admin on 2008-03-01 06:29:30 (674 уншсан)

    Намайг жаахан хүүхэд байхын миний эмээ бурхан минь шүтээн минь гэж авгайлан дууддаг байсан. Анхны ач нь болоод ч тэр үү намайг гүнгэрваатай бурхан шигээ эрхлүүлэн өсгөсөн. Би ч түүнд ч итгэдэг, итгэсээр өдий хүрсэн. Одоо би өөрөө аав болчихсон амьдралд хөл тавиад удаж байгаа. Би хүүхдээ мөн л миний бурхан, шүтээн минь гэж өхөөрддөг. Харахаас л хайр хүрэм. Миний хүүхдэд эмээ минь өгөх барихаа хайж яддаг. Надтай адилханыг нь гайхдаг.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9517 байт | Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0)


    Г.Сүхзориг Шүлэг: Г.Сүхзориг : Сарны гэрэлд зүүрмэглэхэд зүүдлэгдсэн зүүд
    Оруулсан admin on 2008-03-01 06:27:53 (494 уншсан)

    Намуун аядуу хоолойг чинь сонсох дуртай. Чамайг улам дур булаам болгодог. Үл ялиг ичэнгүйрэн эрхлэх чинь илүү таалагддаг. Хаврын анхны бороо орсон үдэш чамд би очсон. Чи гэртээ байгаагүй. Тэр үдэш сар гуниглангуй байсан. Цонхон доорх хугархай хуучин сандал дээр чамайг хүлээж зөндөө суусан. Чи ирэхгүй байсан ч би хүлээгээд л байсан.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3255 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn