Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Дууны үг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Дууны үг Дууны үг: Есөн сарын нэгэн
    Оруулсан oko on 2010-09-01 12:43:00 (32 уншсан)

    Есөн сарын нэгэн Алтан навч хийслээ дээ
    Аяны шувуу буцлаа даа
    Есөн сарын нэгэн боллоо
    Ерөөсөө бидний баяр даа
    Номхон даагаа уналаа даа
    Номтой цүнхээ үүрлээ дээ
    Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
    Эрдэм сурахаар явлаа даа


    (Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 0)

    Дууны үг Шүлэг: П.Дэлгэржаргал : Бид Монголдоо хайртай
    Оруулсан admin on 2010-02-18 19:54:09 (244 уншсан)

    p_deegii writes "үг П.Дэлгэржаргал
    ая Р.Бат-Эрдэнэ

    Би Монгол хүүхэд
    Би Монгол хүн
    Би эх дэлхийнхээ цэцэгс нь
    Бид эх орныхоо ирээдүй нь

    Бид Монголдоо хайртай
    Бяцхан хүүхдүүд
    Бид эх орондоо хайртай
    Монгол хүүхдүүд "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1176 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Дууны үг Дууны үг: Д.Энхтайван Р.Баярсайхан : Би Монгол эр хүн
    Оруулсан admin on 2009-09-30 00:47:00 (1535 уншсан)

    Ая УГЗ Д.Цэвээнравдан Үг Д.Энхтайван Р.Баярсайхан

    Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
    Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

    # # #

    Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
    Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
    Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
    Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3027 байт | Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 5)


    Дууны үг Шүлэг: П.Дэлгэржаргал : Ижий аав хоёр минь
    Оруулсан admin on 2009-09-02 21:58:41 (531 уншсан)

    p_deegii writes "
    Насан туршдаа оргил өөд тэмүүлсэн
    Нандин мөрөөдлөө биелүүлж байгаа
    Наддаа амьдрал хувь заяа хайрласан
    Нинжин сэтгэлт ижий аав хоёр мину зэ

    Аяа бидний хайрын тулга
    Ахиж дэвжих амьдралын багана
    Амьдралд ганцхан заяасан
    Алтнаас ч үнэтэй эрдэнэ минь ээ

    Хос хунгийн дуугаар учирсан
    Хонгор үрийнхээ инээдэнд урамшсан
    Хүнлэг энэрэнгүй хайрын булаг
    Хүний дээд ижий аав хоёр мину зэ"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1847 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Дууны үг Дууны үг: Аавдаа би хайртай
    Оруулсан admin on 2008-12-13 08:56:38 (868 уншсан)


    Үг. Х. Чилаажав Ая. С. Ишхүү

    Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
    Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
    Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
    Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай

    Шар наран улам улам алслаад
    Саяхан ногоон байсан өвс навч гандаад
    Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
    Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1862 байт | Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 0)


    Дууны үг Дууны үг: Лхагваа : Сар шиг хол
    Оруулсан admin on 2008-07-04 02:01:52 (1224 уншсан)


    Сар шиг холын газраа дасахгүй гээд яах вэ
    Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ
    Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
    Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?

    Нүд тайлах гэж би нутгаасаа гарсан юм
    Нүүдлийн шувуу шиг газар сайгүй тэнэсэн юм
    Халуун хүйтнийг ажралгүй гүйсийм
    Харийн хүмүүс наанаа хүрээлж цаанаа хүйтэн

    Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
    Аргагүй л ажил гололгүй хийсийм
    Зоосний нүхээр хорвоог хараагүй
    Зорьсоноо бүтээх гэж зогсолтгүй зүтгэсийм


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3140 байт | 1 сэтгэгдэл | Дууны үг | Оноо: 4)


    Дууны үг Дууны үг: Ж.Бадраа : Орь залуу нас
    Оруулсан admin on 2008-01-25 03:19:58 (819 уншсан)


    Тас хар огторгуй нойрсон тайвшираад
    Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
    Орь залуу нас саран шиг туяа цацаад
    Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
    Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
    Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхээр
    Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
    Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа
    Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад
    Цайрдсан толь шиг цахилзан уул ус жаварлахаар
    Орь залуу нас он цаг шиг нахиа дэлгээд
    Орчлон хорвоогийн энгэрт нь хээ тавинаа
    Зун болж эрвээхэй наадан дэрвэлзээд
    Зураг хуар шиг алаглан цэцэг дэлгэрэхээр
    Орь залуу нас чимэг шиг хөдөөг гоёоод
    Орчлон хорвоогийн цээжинд тодорно оо


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Дууны үг | Оноо: 5)


    Дууны үг Дууны үг: Ж.Бадраа : Уяхан хорвоон хань
    Оруулсан admin on 2008-01-25 03:18:56 (610 уншсан)


    Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ ээ
    Нүднээс чинь гэрэл бадарч тольт тоглуулна аа
    Зүрхэнд чинь лянхуа дэлгэрч илт харагдна аа
    Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ ээ
    Аяа уяхан хорвоон хань мину зээ
    Аяа учран жаргаах амь буюу чи
    Аашаар чинь орчлон баясаж од мишээмээр
    Ажлаар чинь олон бахдаж сод жишээлмээр
    Санаанд чинь дэлхий дэвтэж навч нахиалмаар
    Саруулд чинь дэнлүү автаж өвч гялбаамаар
    Золбоот чи түүний зүрхэнд оч үсрээснээр
    Золоор би түүний эрхэнд орж бишрээ еэ
    Ашгүй чи ариун журмаа над хүртээснээр
    Азтай би халуун илчий нь олж гялайжээ


    (Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 5)

    Дууны үг Дууны үг: Улаанбаатар
    Оруулсан admin on 2007-12-24 19:40:33 (698 уншсан)

    УЛААНБААТАР
    (дууны үг)
    Үүлсийн дунд Туулын хөвөөнд
    Улаанбаатар хот маань бий
    Уулзахаар яарсан биднийгээ
    Угтан авахаар чимгээ зүүгээ дээ
    (дахилт)
    Сайн байна уу, сайн байна уу?
    Азийн цагаан дагина минь
    Сайн байна уу, сайн байна уу?
    Амгалан энхийн Улаан баатар минь


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1539 байт | Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 0)


    Дууны үг Дууны үг: Хилчний хөшөө
    Оруулсан admin on 2007-12-18 21:00:17 (550 уншсан)

    (дуу)
    Эх орноо дайснаа хамгаалахаар
    Эцсийн дусал цусааа зориулсан
    Эрэлхэг дайчны сүрлэг хөшөөг
    Эрсдсэн тэр газар нь босгожээ
    (дахилт)
    Даяар орны минь ард түмэн
    Дандаа тайван байг гэсэн
    Эрхэм санаа өврөлсөн
    Энэ хилчний нүд цавчихгүй


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1843 байт | Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 0)


    Дууны үг Дууны үг: Чи минь
    Оруулсан admin on 2007-12-18 20:41:45 (705 уншсан)


    (дууны үг)
    (aя зохиоход зориулав)
    Цэлмэг тэнгэрт гялалзах од шиг
    Цэвэрхэн чамайгаа хүлээн суутал
    Үүлэн дундаас саран гарах чинь
    Үзэсгэлэнт чи минь хүрээд ирэв үү?
    (дахилт)


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1323 байт | Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 5)


    Дууны үг Дууны үг: Нойтон бороо
    Оруулсан admin on 2007-12-18 20:40:55 (458 уншсан)


    Нойтон борооны ус сэврэхгүй ээ
    Хуурай бороо гэж байдаггүй болохоор!
    Нойтон борооны ус ширгэхгүй ээ
    Хуурай бороо гэж байдаггүй болохоор!
    Нойтон сэтгэлийн үзүүр сэврэх ч үгүй, сэвтэх ч үгүй
    Хуурай сэтгэл байдаг ч гэсэн!


    Балганы Батжаргал
    Лондон.2004 оны 8 сарын 12


    (Сэтгэгдэл бичих? | Дууны үг | Оноо: 0)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn