Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Уугансүх

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Уугансүх Шүлэг: Б.Уугансүх : Янагийн гурвалжин
    Оруулсан admin on 2008-08-27 02:06:08 (444 уншсан)


    Амраг минь би чамайгаа янагийн гурвалжинд гээчихэж                     
    Аль сайхан бүхнээ чамд л өгөх гээд хайрын гурвалжинд төөрчихөж
    Адилхан бүсгүйн харцанд би хууртчихаж                                               
    Амраг чинийхээ өврөөс би төөрчихөж                                              
    Харанхуй, хүйтэн намрын тэр орой                                                        
    Хайрын гурвалжинд би өөрийгөө гээчихэж                                          
    Хайртдаа өгөх цэцгийн баглаа намрын хүйтэнд бээрчихэж              
    Халамцуу явсан паян минь надаас түрүүлээд оччихож                      
    Хайрт минь намайг уучлах эсэхээ өөрөө мэд                                         
    Эр хүн гэдэг чинь нүүдлийн шувуутай адилхан                                
    Энгэртээ нааж бүлээхэн байлгахгүй бол нисээд явчих шувуу             
    Эмэгтэй хүний илчинд бүлээхэн байж тогтдог шувуу                            
    Эр хүн гэдэг чинь нүүдлийн шувуутай адилхан.                                                                                                                         
    Бямбын Уугансүх


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.66)

    Б.Уугансүх Шүлэг: Б.Уугансүх : Дур хүсэл
    Оруулсан admin on 2008-08-27 02:05:11 (439 уншсан)


    Шувуудын сүүлчийн цуваа намрыг дагуулаад одоход                           
    Шөнө амталсан жаргал минь үүрээр нисээд явчихад                       
    Хамт байсан бүсгүйгээ өөрөөсөө үдэж өгөхөд                                   
    Хайр амталсан өдрүүд минь нүдний өмнүүр өнгөрөх шиг                  
    Дур хүсэл минь надаас дайжих энэ үү                                              
    Хаврын анхны яргуй шувуудыг дагуулаад ирэхэд                             
    Хайр амталсан өдрүүд минь нүдний өмнө өрнөхөд                       
    Халуун янагын яриа цухас цухасхан шивнэлдэхэд                             
    Дур хүсэл минь надад иргээд ирсэн нь энэ үү                                  
    Өнгө даасан талын цэцэг нь дунд                                                      
    Өөрөө би эрвээхэй болон нислээ                                                         
    Хайр дурлал, дур хүслийн минь хүчинд                                             
    Харин миний далавч цуцсангүй                                                              
    Би ниссээр л байлаа.

    Бямбын Уугансүх


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Уугансүх Шүлэг: Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№4)
    Оруулсан admin on 2008-08-27 02:03:00 (654 уншсан)


    Өглөө би хайртайгаа учираад
    Үдэш болтол зугаалах юмсан
    Үдэш болоход гэрт нь хүргэчихээд
    Өглөө болтол зүүдлэх юмсан.

    Би багтаж ядна.
    Үнэнийг эрэгцүүлсэн бодолдоо
    Үнэхээр дурлачихсан сэтгэлдээн
    Би багтаж ядна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1545 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Б.Уугансүх Шүлэг: Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№3)
    Оруулсан admin on 2008-08-27 02:01:14 (512 уншсан)


    Намрын дунд сард нүцгэрч хоцрох модод
    Намайг орхиод явчихсан миний нууцхан хайр
    Өглөөг нартай, навчтай хамт угтадаг байсан миний дурсамж
    Өнөөдөр миний дэргэд нүцгэрч байгаа модтой адил мартагдана.

    Гадаа бороо шиврээд л сэтгэл минь нэг л жаргалтай байна.
    Сэтгэл минь чамайг бодоод бороо нэг л сайхан байна.
    Нар нүд рүү минь гялбаад өглөө нэг л учиртай байна.
    Надад хэн нэгэн бүсгүй ирчихсэн юм шиг
    зүрх минь чанга чанга  цохилоод байна.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1464 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Уугансүх Шүлэг: Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№2)
    Оруулсан admin on 2008-08-27 01:58:00 (497 уншсан)


    Хөндий хоосон цээж
    Хүнийх юм шиг сэтгэл
    Хайртыгаа хүлээсэн итгэл
    Халуунаас халуун дурлал

    Хорин насны минь дурлах гэж яарсан зүрх
    Хүнийх болоогүй байгаасай гэж хүлээсэн итгэл
    Их л даруухан бүсгүй хайрын минь эзэн чамайг
    Энэ өдрөөс хойш олтлоо хүлээнэ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1873 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Уугансүх Шүлэг: Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№1)
    Оруулсан admin on 2008-08-27 01:57:00 (444 уншсан)


    Хайрт минь чи хаврын анхны цэцэгс шиг надад ирчихээд
    Намрын сүүлчийн навчис болон надаас холдоход
    Хайрын минь төгөл цэцэгсийн үнэргүй болчихоод
    Хаврыг би мэдэхгүй,ганцаардаж байна.

    Амьдрал дарсанд хөлчүүрхэд,нийгэм согтоно.
    Архи хүнийг залгихад,амьдрал шогтоно.
    Үд дундын наранд хазгай сүүдэр олширно.
    Үгүйрэн хоосрох үед,мөнгө од болно.

    Цаг хугацаа усны урсгал ижилхэн урсана.
    Цагийн зүү миний зүрх яг адилхан цохилно.
    Өдөр шөнө ээлжилдэг шигээ нэг зүгт урсана.
    Өнөөдөр нар манддаг шиг маргааш ахиад л мандана.

    Би чинь бие гэдэг бодьгал биеийн хэсэг
    Би чинь биелэгдээгүй хүн судлалын давтагдашгүй нэгэн амьд эс
    Би өөрөө хүнийг хайрлаж чадах зүрх сэтгэлийн оч
    Би зүгээр л амьдралын эрч хүч нэмэх хасах цэнэг.

    Бямбын Уугансүх



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 4)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn