Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Шүүдэрцэцэг

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Арслантай гүүрний хий үзэгдэл
    Оруулсан admin on 2008-11-03 07:58:00 (3381 уншсан)

    ehlenbichigch writes "
    Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн , армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэриг саран авхай шагайж хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу.
    Намайг гүүрний эхэнд алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны үс босоод.ирэв.
    Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж ийш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой хуцахаас өөр өчүүхэн ч чимээ аниргүй нам гүм.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 17050 байт | 10 санал | Өгүүллэг | Оноо: 4.44)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : 180 хэм
    Оруулсан admin on 2008-09-14 23:44:00 (3055 уншсан)

    ehlenbichigch writes "Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа хэвтэж чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гvнээс шөвөгдөх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хvргэв vv дээ.
    Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хангинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Үсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 15957 байт | 13 санал | Өгүүллэг | Оноо: 4.42)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Ах
    Оруулсан admin on 2008-08-19 10:15:00 (3363 уншсан)

    ehlenbichigch writes "
    Ажлаа тарж гэртээ хариад хийх дуртай ажил маань сонин унших.
    Эхнэрийн ажлын газар шуудангийн салбартай ойрхон тул тэр маань орой сонингуудаа аваад харьчихна. Харин миний ажлын өдөр юун сонин уншихтай манатай хөвөрсөн их ажил дунд өнгөрнө.Соёлт хүний өглөө шинэ сонин уншихаас эхэлдэг бол минийх эсрэгээрээ. Өглөө нь ажил, орой нь сонин. Ажлаа тарж ирээд зөөлөн буйдандаа тухлан сонин унших ч жаргал шүү."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 31000 байт | 8 санал | Өгүүллэг | Оноо: 4.66)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Цэнхэр
    Оруулсан admin on 2008-06-22 05:31:00 (2982 уншсан)

    ehlenbichigch writes "Түүнийг төрөхөд аав нь магнай хагартал баярлажээ. Ээж нь ч гэсэн. “Хүүтэй боллоо Ганаа” гэж амаржих газрын хүлээлгийн өрөөний ханан дээр аавынх нь сийлсэн бичээс байшинг нь их засварт ортол лав арваад жил дурайж байсан гэдэг. Хүү хоёр нас хүртлээ аавынхаа урмыг нэг их хугалсангүй.
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5129 байт | 5 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Царай Муут
    Оруулсан admin on 2008-04-18 01:47:00 (3992 уншсан)


    Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна。Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм。 Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов。Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болохоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа。
    Хичээл эхлээд гурав хонож байсан үе。 Хотын охид яасан ч нүүрэмгий юм。Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 50772 байт | 15 санал | Өгүүллэг | Оноо: 4.77)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б. Шүүдэрцэцэг : Удвал
    Оруулсан admin on 2006-02-07 19:24:00 (3916 уншсан)

    Баттулга онгоц газардахын өмнөх эвгүй чичэргээн дунд сэрлээ.Бээжингийн утаат саарал тэнгэр бүүдийн онгоцны өчүүхэн дугираг цонхоор буултын зурвас жирэлзээд ирэв.

    Гүйцээ. Толгойноосоо хүнд нойрыг сэргсэрэн хаяж Bашингтоноос тээж ирсэн салалтын гунигийг хамтад нь ор тас мартъя
    Хүмүүс онгоц саадгүй газардсанд баярлан алга ташицгаана. Түүнд ачаа тээш гэх юм байхгүй шахам. Ердөө л ганц хар цүнхээ барьсаар онгоцноос буух нь аятахан юм шиг .


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 26926 байт | 20 санал | Өгүүллэг | Оноо: 4.66)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг
    Оруулсан admin on 2006-02-07 19:11:00 (5148 уншсан)

    Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.
    Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 26750 байт | 217 санал | Өгүүллэг | Оноо: 3.7)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Сүүлийн хэсэг)
    Оруулсан admin on 2005-11-26 15:07:00 (5668 уншсан)

    Та надад дандаа өөрийнхөө бодлыг тулгаж байдгаа болиоч гэж тэр орой Намуун хэлж байсан.
    Үнэн л юм байна. Хэрэв тэр тэнэг үгийг хэлсэн бол бас л өөртөө тэрхэн үед төрсөн бодлыг тулган дараа нь амаа барих байж.
    Энэ хэргээс хойш 2 залуугийн үерхэлийг 2 гэрийхэн нь бүрэн хүлээн зөвшөөрчээ.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 18883 байт | 236 санал | Өгүүллэг | Оноо: 4.88)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл28)
    Оруулсан admin on 2005-11-26 14:58:00 (2971 уншсан)

    Асуудал хэнд ч тулгардаг хэрэв өөрт нь тохиолдоод байгаа энэ хачин явдлыг асуудал гэж үзэж болох юм бол...
    Асуудлыг шийдэхэд амжилт эсвэл бүтэлгүйтэл байх нь зөвхөн таны сэтгэл зүйн чиглэлээс хамаарах тийм ээ. СЭЧ-тэй байхыг тэр үргэлж хичээдэг шүү дээ...


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 9621 байт | 14 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл27)
    Оруулсан admin on 2005-11-26 14:54:00 (2626 уншсан)

    Давхих ч гэж дээ, зам гэж мөсөн гулгуурын талбай болж хувирсан тул мөлхүүлж л явлаа. саяхан Намуунтай үнсэлцэн уруул нь халуу шатах шиг одоо ч зөөлөн уруул нь мэдрэгдсээр... цас улам лавсан орсоор байлаа.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7937 байт | 16 санал | Өгүүллэг | Оноо: 1)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл26)
    Оруулсан admin on 2005-11-24 21:18:00 (2863 уншсан)

    -Та 2-ын хүссэнээр тэр залууг эвгүй юмтай хутгачихаж болноо. гэхдээ үнэ хөлсөө шууд тохирьё. Би 5-н саяас нэг ч төгрөгөөр бага мөнгө авахгүй гэж эцэст нь Доржоо хэллээ.
    Холбоотой 2 залуу энэ тоог сонсоод өөд өөдөөсөө харав. Хасарт ердөө л 3-н сая төгрөг байгаа. Ийм осолтой зуучлалынхаа шанд Оргил Хасараас 1 сая төгрөг нэхээд байдаг. Гэвч Хасар толгой дохичихоод гар барьцгаав.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 7861 байт | 15 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл24)
    Оруулсан admin on 2005-11-24 21:11:00 (2853 уншсан)

    Чимэд ажил хийж байна гэж биеэ зовоолгүй инээж, хөхөрч хошигноод суудаг мөртлөө хамаг юм нь ид шидийн юм шиг бүтчихсэн байдаг хүн.
    Ямар ч үед уурлаж бухимдах нь ховор. Өөрт нь дургүй зарим хүн түүнийг жулик амьтан гэж сэм муулцгаадгийг сонсоод тоодог ч үгүй. Залуудаа шүлэг зохиодог, хөрөг таталбар хийх дуртай байсныг нь Намуун дууриагаад л багадаа зураач болно гэж зүтгэдэг байсан биз.


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 12648 байт | 15 санал | Өгүүллэг | Оноо: 0)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл22)
    Оруулсан admin on 2005-11-17 10:51:00 (3836 уншсан)

    Харин өглөө яагаачгүй эрт 5 цагт залуу бүсгүйгээс түрүүлэн сэрлээ. Гадаа үүр тэмдэгрэх будэгхэн гэрэл өрөөг гэрэлтүүлнэ. Энэ өрөө Намууны ээж, нагац эгч нарын өрөө байсан нь одоо түүнийх болсон ажээ.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 18242 байт | 112 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл21)
    Оруулсан admin on 2005-11-17 10:48:00 (3119 уншсан)

    Тийм ээ, аав нь юмийг яг голоор нь хэлчихдэг хүн. Тэгвэл Намуун нэг л өдөр би өөрийнхөө компанид ажиллая гэж шийдэх нь ээ. Намуун бол зарим үед юу хүсээд , яах гээд, юу хийх гээд байгаагаа ч мэдэхээ больж, энэ учир нь олдохгүй аашиндаа өөрөө ч дэндүү их шаналдаг.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 16041 байт | 16 санал | Өгүүллэг | Оноо: 5)


    Б.Шүүдэрцэцэг Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл20)
    Оруулсан admin on 2005-11-14 18:44:00 (3128 уншсан)

    Тэр энэ жил 45-тай. Хүмүүс өөрийг нь 40 хүрээгүй байх аа гэж хэлэхээр баярладаг ч өөрөөсөө хэзээ ч зугтаж чадахгүйгээ мэдэхтэйгээ хүн болохоор будгаа арилгасан үедээ хэнд ч царайгаа харуулахийг хүсдэггүй юм. Өдрийн цагт олны дунд бол яахав дээ, сайн чанарын гоо сайхны хэрэглэл, үнэтэй сайхан хувцас наснаас нь хамаагүй залуу болгож өөртөө итгэлтэй бардам харц, захирангуй чанга дуу нь түүнийг эрхэмсэг хатагтай болгон харагдуулдаг.

    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 24460 байт | 16 санал | Өгүүллэг | Оноо: 5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn