Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Цахарын С.Буянцогт

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Би нутгаа санаад байх юм
    Оруулсан admin on 2008-11-05 06:38:55 (255 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Би нутгаа санаад байх юм
    Биенд минь лугшаа цус
    Усаа санаад байх юм"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Санааны гүнд нутагтай
    Оруулсан admin on 2008-11-05 06:38:22 (247 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Сэвсээ салхинаар илбүүлэх урсгал усан шиг
    Сэв сэмхэн зайртсан чиний минь нүд,
    Сарны дор шивнэсэн ганц үг чинь
    Санааны гүнд нутагтай амьд эгшиг юм

    Сарны дор шивнэсэн болохоор
    Санаанд оромгүй тансаг юм
    Салахын цагтаа хэлсэн болохоор
    Санаанаас гарамгүй тунасаг юм

    Урсгал уснаас угаалгах хайр чулуу шиг
    Удаах хоног хүлээсэн миний л сэтгэл,
    Одны дор шивнэсэн ганц үгийг чинь
    Одоо ч гэсэн мартаагүй хэвээрээ юм

    Одны дор шивнэсэн болохоор
    Ой тойнд баймгүй тансаг
    Одохын цагтаа хэлсэн болохоор
    Ой тойноос холдомгүй тунасаг юм"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Наашаа нутаг
    Оруулсан admin on 2008-11-05 04:41:59 (214 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Их талын цаанаас салхи намсаж наашилна
    Ив дарсан харанхуйг шингэлж сар наашилна
    Тэнгэрийн элгэнд үүргэлсэн уул эвшээж наашилна
    Тэмтрэгдэхийн чинээгээр ойртон нутаг минь наашилна"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Чамайг санах намрын шөнөөр...
    Оруулсан admin on 2008-11-05 04:41:28 (288 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Чамайг санах
    Намрын шөнөөр
    Гадаа бороо шаагина
    Сэтгэлд байгаа хэрнээ
    Чи
    Тэр бороон дунд
    Намайг хүлээнэ
    Түрлэгэр алаг нүд чинь
    Харанхуйнх болчихсон
    Тунамал цагаан царайн чинь туяа
    Үүлнийх болчихсон
    Туньсан хөх нулимс чинь
    Борооных болчихсон
    Чамайг санах
    Намрын шөнөөр
    Гадаа нулимс асгарна
    Сэтгэлд чинь байгаа болохоор
    Би
    Тэр нулимсан дунд
    Чамайг хүлээнэ."


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Жаргалтай байдгийм
    Оруулсан admin on 2008-11-05 04:40:51 (264 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Салгуу алсад амьдарч яваа юм болохоор
    Санаа санаандаа тээгээд явах ч жаргалтай байдгийм
    Зүйл зүйлийн сураг нь ирдэг л байгаа биз
    Зүүдлэх болгондоо учрах нь сайхан л байдгийм

    Бойдуу алсад амьдарч яваа юм болохоор
    Бодол бодолдоо тээгээд явах ч жаргалтай байдгийм
    Сэм сэмхэн сураг нь ирдэг л байгаа биз
    Сэтгэл нялхамсан санах нь сайхан л байдгийм

    Зүтгүү алсад амьдарч яваа юм болохоор
    Зүрх зүрхэндээ тээгээд явах ч жаргалтай байдгийм
    Сайн муу сураг нь ирдэг л байгаа биз
    Санах тусмаа ухаарч амьдрах сайхан л байдгийм"


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Дэргэд ялаа үнгэнэнэ
    Оруулсан admin on 2008-11-05 04:40:19 (225 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Дэргэд ялаа үнгэнэнэ
    Дэмий орчлонг өрөвдөөд байгаа шиг...
    Цусанд шунан дайраад л
    Шороон түмэн цэрэг нь үрэгдээд л...

    Хажууд ялаа дүнгэнэнэ
    Хайртай амьдралаа дуулаад байгаа шиг...
    Халшралгүй дуулаад л
    Хана, цонхыг хагачаад л..."


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Уянгын их найраг - миний эх орон
    Оруулсан admin on 2008-11-05 04:39:54 (490 уншсан)

    tsaharbuyaka writes "
    1
    Нар үнэртсэн
    Монгол гэрийн бууцнаас
    Уурганы минь хуйвь сунаж хүрдэг
    Есөн том гараг одон, нар, хөх тэнгэр
    Миний эх орон.

    Сүү үнэртсэн
    Монгол гэрийн хаяанаас
    Нүүдэлчин монголын сэтгэл тэлж хүрдэг
    Саран тамгат газар
    Энэ миний эх орон
    Өвөг дээдсийн минь
    Хайраа дархалсан газар шороо."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5389 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Би өөр лүүгээ
    Оруулсан admin on 2008-11-05 04:39:23 (264 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Би сар шиг тэнэж
    Өрнө рүүгээ
    Би салхи шиг эргэж
    Дорно руугаа
    Би тэлсэн нумын хөвч харих шиг
    Өөр лүүгээ
    Би төв Азийг тэлж орших
    Нутаг руугаа...

    Би тэнгэр цөмөлж
    Өөдөө
    Би ус цоолж
    Уруугаа
    Би уулнаас буух хүрхрээ шиг
    Өөр лүүгээ
    Би тэнгэр газрын дунд тогтох
    Монгол руугаа л ..."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1184 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Цахарын С.Буянцогт  Шүлэг: С.Буянцогт : Хоригдол
    Оруулсан admin on 2008-10-31 09:37:00 (302 уншсан)

    tsaharbuyaka writes "
    Бид үхэгсдийнхээ
    Хоригдол

    Мөдхөн л суллагдъя гэхэд
    Мөнх л эндээ байя гэж дасах

    Бид өөрсдийнхөө
    Хоригдол"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn