Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Батзаяа

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Батзаяа Шүлэг: Б.Батзаяа : ***
    Оруулсан admin on 2010-06-10 23:12:00 (95 уншсан)

    Anonymous writes " Гал навч ноцоох тэр агшин
    Гар чинь хацарт минь хүрэхтэй давхцсан бол
    Уруул минь, тамхиа унагаад
    Юунд ч юм бэлдэх байсан...
    ...Чичирсэн хуруугаараа үсийг чинь үнсээд
    Улам ойртоход
    Цийлэгнэсэн нүдний чинь толинд
    Тоостой уруул минь норж үзэгдсэн бол
    Уйтгараа үргээж сэтгэлээ чөлөөлөөд
    Би юунд ч юм бэлдэх байсан...

    ...Сормууснаас нулимс зүүгдээд
    Долоовор хуруунд гээгдэх шиг
    Сохор хүлээлтүүд минь гэвч
    Инээдэнд чинь замхарсан."


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Батзаяа Шүлэг: Б.Батзаяа : Фило
    Оруулсан admin on 2010-05-06 01:36:03 (138 уншсан)

    Anonymous writes "Од огт харваагүй, тэр төрөөгүй бол
    Юу өөрчлөгдөх байсан бол...
    Олон жилийн дараа гэв гэнэт үхээгүй бол
    Юу өөрчлөгдөх байсан бол...
    Хэрэв огт дурлаагүйсэн бол,
    Хэзээ ч тэр хоёр учраагүйсэн бол
    Юу өөрчлөгдөх байсан бол...
    Амирлангуйд тэгтэл автаагүйсэн бол,
    Амьсгалахаа больтлоо, удтал гуниагүйсэн бол,
    Аз жаргал амтлаад л, огтхон ч зовлон үзээгүйсэн бол,
    Сэтгэл минь амилаагүйсэн бол
    Юу өөрчлөгдөх байсан бол...
    Хуураагүй, үнэнч байсан бол,
    Хугараагүй, бүтэн байсан бол,
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2063 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Батзаяа Шүлэг: Б.Батзаяа - Бороо
    Оруулсан admin on 2010-05-03 09:49:30 (223 уншсан)

    Anonymous writes "Энэ төгөлдөрийг ээ,
    Өндөр өсгийтийн хуурамч алхаа шиг
    Ээх, энэ хийлийн уйлааныг...
    Миний цөхөрсөн, найдвараа гээсэн харц шиг
    Гуйж цөхөрчээ, энэ морин хийл
    Нулимс асган гомдоллоод л, учирлаад л...
    Гурвуулаа нийлчихээд уйлаад л байсан, нэг л мэдэхнээ
    Гудамжаар хүмүүс гүйлдээд л, цонхон цаана...
    Ингээд л бороо оруулчихлаа Рюичи Сакамото
    Исгэрэх чимээ л нэмчихвэл би сонсож ч тэсхээргүй
    Итгэмээргүй юм аа
    Энэ чинь хөгжим үү? Эсвэл...
    Ядаж...
    Ядахнаа...
    Хэлэх ч үг олохгүй нь ээ
    Яг л миний амьдрал шиг...
    Эвий,
    Энэ аялгуу над шиг л зовлон үзэж дээ "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяагмйн шүлгүүд
    Оруулсан admin on 2009-11-30 06:46:04 (356 уншсан)

    Anonymous writes "
    Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй
    Чанга тэврээд уйлахаас өөрийг хийхгүй
    Ийм удаан намайг орхисон,
    Тийм удаан надгүйгээр амьдарсан,
    Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй.
    Үг тэнд үнэ цэнээ алдаж
    Үнсэхээс өөрийг уруул минь хийхгүй
    Услалгүй удсан цэцэг шиг
    Урууланд чинь би яг л ус шиг хүрнэ
    Цаас арчсаар нимгэрсэн мэдрэмтгий хуруугаараа
    Цаг хугацаа чиний мартуулах дөхсөн
    Хүзүүнд, үсэнд, арьсанд
    Хүрэхийн төдий халуу дүүгээд л
    Улам ч сайхан санагдах тэр л биеийг
    Удаан гэгч нь тэврэх болно.
    Өөр юу ч хийхгүй.

    ****"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 5100 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Батзаяа Б.Батзаяа : Бороо оролгүй нэг хонолоо
    Оруулсан admin on 2009-08-17 02:24:30 (282 уншсан)

    zaya_sirus writes "Бороо оролгүй нэг хонолоо
    Хоёр хонолоо
    Гурав хонолоо
    Бороо ямар сайхан юм бэ.

    Цас оролгүй нэг хонолоо
    Хоёр хонолоо
    Гурав хонолоо
    Цаг хугацаа ямар шидтэй юм бэ."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1198 байт | Сэтгэгдэл бичих? | Оноо: 0)


    Б.Батзаяа Шүлэг: Б.Батзаяа : Зүгээр л
    Оруулсан admin on 2009-05-04 01:40:07 (532 уншсан)

    Simona writes "
    Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
    Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хүндүүртэй
    Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
    Зүгээр л нэг зүггүйтэл насаараа харамсах шалтгаантай

    Зүгээр л нэг хэрэггүй инээх нь хожмоо уйлж барахгүй гэмшилтэй
    Зүгээр л нэг түлхэх чинь хүртэл найман жилийн тарчлаантай
    Зүгээр л нэг сэтгэлээр унах түүнээсээ долоон дор уршигтай
    Зүгээр л нэг яарч давхих чинь алтан амины үнэтэй
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1648 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Батзаяа Шүлэг: Б.Батзаяа : Бүх юм түр зуурынх
    Оруулсан admin on 2009-05-04 01:39:18 (401 уншсан)

    Simona writes "
    Бүх юм түр зуурынх
    Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
    Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
    Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
    Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
    Бүх юм түр зуурынх

    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2795 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Батзаяа Өгүүллэг: Б.Батзаяа : Цэцэглэдэггүй цэцэг
    Оруулсан admin on 2009-05-04 01:10:49 (697 уншсан)

    Simona writes "
    Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа."


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 8753 байт | 1 сэтгэгдэл | Өгүүллэг | Оноо: 4)


    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : ... Надад байна
    Оруулсан admin on 2008-12-09 02:22:46 (585 уншсан)

    Simona writes "
    Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
    Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
    Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
    Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг

    Хачин анхилуун үнэртэй хаврын бороо асгарч байна
    Хажуудаа чамайг суулгаад шүлэг аялмаар орой байна
    Яруу сэтгэлийг минь хөглөх гуниг бүхнийг шивнэчихээд
    Яваад л одоход харуусмаар ховорхон дурлал цээжинд байна
    "


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2053 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : Сохор дурлал цас шиг
    Оруулсан admin on 2008-12-09 02:21:24 (443 уншсан)

    Simona writes "
    Чийглэг цагаан цас газарт унаад л хайлах шиг
    Чиний гоо үзэсгэлэнгийн дэргэд би яасан хүчгүй
    Намайг чи нар шиг халуун харцаар төөнөхөд
    Чамайг би харж чадахгүй цас шиг хайлчих юм

    Анхилуун үнэрт салхи шиг дэргэдүүр инээгээд зөрөхөд чинь
    Азгүй гунигт навч шиг би яасан ч өндрөөс уначихав даа
    Инээдэнд чинь ч бас дурлаж бүр гунигтай болчихоор
    Ингэтлээ шаналсан сэтгэл минь инээгээд мэндэлж чадах уу даа

    Хөгшин царс модны дэргэд залуу хус найгах шиг
    Хөшөө мэт царс дүнхийж хус бүжээд ч байх шиг
    Чи инээмсэглэн алхаж би гуниглан санааширдаг
    Чийглэг цагаан цас алган дээр минь унаад л хайлчихдаг"


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2402 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)


    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : Ядуугийн зовлон
    Оруулсан admin on 2008-12-01 02:34:49 (377 уншсан)

    Simona writes "
    Ядуу явахад юм бүхэн гунигтай
    Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
    Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
    Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй

    Зүдүү явахад юм бүхэн шаналалтай
    Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
    Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
    Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай

    Хоосон явахад юм бүхэн өнгөтэй
    Хоолтой хоолгүй өнгөрөөсөн хоног өдрүүд минь дурсамжтай
    Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
    Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй

    Ядуу явахад үнэндээ
    Юм бүхэн гунигтай
    Яруу найрагчийн сэтгэл
    Зовлонгоор баян тавилантай

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4)

    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : Дэн буудлын өрөөнд
    Оруулсан admin on 2008-12-01 02:34:28 (307 уншсан)

    Simona writes "
    Дэн буудлын өрөөнд гэрэл байхгүй. Шүдэнз зурлаа
    Дэргэдэх бүсгүйн зүрхэнд дурлал байхгүй. Тамхи асаалаа
    Хөдлөх бүрийд хуучин ор чихран ёолох шиг, зүрх рүү янхийнэ
    Хүйтэн өрөөний булан бүр чимээ чагнах шиг, ганцаардал ханхийнэ

    Хархан үс дэрэн дээгүүр асгарч, цагаахан сэтгэл орон дээр хөглөрчээ
    Хайр сэтгэл утаа болон замхарч, халуун нулимс янжуурын цогон дээр дусчээ
    Дэн буудлын өрөөнд гэвч дурлал байхгүй. Тамхиа унтраалаа
    Дэргэдэх бүсгүйн зүрхэнд даанч гэрэл байхгүй. Шүдэнзээ үлдээлээ.

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : Цоо шинээр амьдрах юмсан
    Оруулсан admin on 2008-12-01 02:33:21 (330 уншсан)

    Simona writes "
    Хөмсөг хөлөн дээрх сорвио ор мөргүй арилгаад
    Хөгширч буй үрчлээтэй арьсаа толигор сайхан болгоод
    Өнгөө алдсан хуучин сэтгэлээ шилэн сав шиг арчиж өнгөлөөд
    Өнөөдрөөс эхлээд бүх зүйлийг шив шинээр эхлэх юмсан

    Толгойд эргэлдэх түмэн бодлыг хаа нэг тийш нь чулуудчихаад
    Тоо томшгүй айдас асуудлуудаа тоос шиг гөвж хаячихаад
    Цонхоо гялалзтал угааж ханын цаасаа солиод
    Цоо шинээр бүр эхнээс нь амьдрах юмсан

    Бичсэн шүлэг хэлсэн үгсээ бүгдийг нь түүж шатаагаад
    Бүдэрсэн чулуу түшсэн модноосоо мөрөө цэвэрлэж уучлал гуйгаад
    Ээрч тойрох зовлон шаналал ганцаардлыг тоох ч үгүй орхиод
    Ээжийнхээ амгалан хэвлийгээс эргээд л нэг төрөх юмсан

    "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : Миний тарьсан цэцэг
    Оруулсан admin on 2008-12-01 02:33:03 (245 уншсан)

    Simona writes "
    Сарны гэгээнд би удтал сууж ганцаардлаа
    Санаа алдах бүрийд цээжин цаана хөндүүртэй
    Сархадын намуухан хэмнэлээр гунигаан үргээх гэтэл
    Салхины сэрчигнээ сонсоод л уяран догдлоод горьгүй

    Нар чи туяагаараа цээжийг минь нэвт сүлбээд
    Надаас салахгүй байгаа шаналалыг гаргаад өгөөч
    Харанхуй агуйн гүн дэх өнчин тэр цэцэг
    Хорин зургаан жил гэрэл үзээгүй яваа шүү "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

    Б.Батзаяа Шүлэг: Б. Батзаяа : Эхнэрээ хүлээхүй
    Оруулсан admin on 2008-12-01 02:32:03 (229 уншсан)

    Simona writes "
    Хүлээгчийн зүрх
    Хүслээр дүүрэн
    Учирал хүртэл
    Ухаарал зангидна

    Хүлээгчийн зүрхийг
    Ганцаардал самардаж
    Хүсэл ихсэхэд
    Сэтгэл ханзарна

    Эхнэрээ хүлээх
    Эрийн зовлон
    Эрдээ яарах
    Эхнэрийн зовлон

    Хоёр зовлон
    Үйртэл мөргөлдөж
    Хорвоог цуулж
    Ээнэгшин нэгдэнэ "


    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)

 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn