Follow us on Twitter
Нүүр Гишүүн Сэдэв Шүлэг Өгүүллэг Сургамж Электрон мэндчилгээ Зургийн цомог Шилдэг Хайлт
 

 
  • BIIRBEH.MN by Bataka: Б.Дорж

    Энэ сэдэв дээр хайх:   
    [ Үндсэн хуудас руу буцах | Шинэ сэдэв сонгох ]

    Б.Дорж Б.Дорж : Тэр үдэш
    Оруулсан admin on 2009-03-26 22:25:49 (454 уншсан)

    Польшид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг нухчин дарж цэргийн байдал тогтоосон 1980 оны үйл явдалтай холбогдсон нэгэн шүлгийг болон зохиогчтой хийсэн ярилцлагыг “Задлан шинжилгээ” хэмээх номоос хэсэгчлэн орчуулснаа толилуулъя.

    Б.Дорж

     

    Юлиа Хартвиг1

     

    Тэр үдэш

    Тэр үдэш зочид ирэхийг дохиолж
    Утас тасралтгүй хангинаад
    Тамхи улалзан, утаа нь
    Тасалгаанд багтахгүй суунаглаж байсансан



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 12024 байт | 3 санал | Оноо: 3)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Хавар
    Оруулсан admin on 2009-03-22 07:51:10 (372 уншсан)

    Хар даа, та цонхоор
    Хаврын сүүл сар гадуур налайж байна
    Дэгэж дэрвэсэн хүүхдүүд дэлхийгээр нэг дүүрч
    Дэгжин шаавай охид гудамжаар нэг хөлхөж байна

    Тэнгэр цэв цэлмэг
    Нар зөөлхөн төөнөнө
    Тэртээх уулсын толгойд
    Цасны сүүлч цайрна

    Гундаад сэхэх хорвоогийн амилж ядсан хөрсийг
    Гутлынхаа өсгийгөөр товшин сэрээж
    Хажуухнаар чинь бас гоо бүсгүй
    Хаврын өдрүүдтэй цуг гунхалзаж явна



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2068 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Час улаан цэцэг
    Оруулсан admin on 2009-03-22 07:48:18 (274 уншсан)

    Хаврын ногооны бүдэг бадаг дунд
    Хавь ойр борог саарал...
    Чамайг дурсан тунгалаг нарнаа суутал
    Час улаан цэцэг энүүхэнд ургасан байх юм

    Ойр мөдөд бороо орохгүй нь лавтай
    Одод хөлдүү, хаврын шөнө царцуу
    Хайрга чулуу их хатуу энэ газар
    Хавсарга исгэрэх шуугианд цэцэг яагаад ургав аа

    Зөөлөн дэлбээг нь илбэж санаа алдлаа би
    Зөн билэг адил үгээр хэлж боломгүй
    Үнэр юуг нь автал чи минь бодогдож
    Өвдөг дээрээ сөгдөхөд нулимс минь асгарлаа

    2007



    (Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5)

    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Сүнс
    Оруулсан admin on 2009-03-22 07:39:00 (542 уншсан)


    Цасан дээгүүр би нисэж байна
    Манант шөнийн бүрэнхийд
    Цав цагаан тал тэртээ доогуур
    Алгуурхан урсана

    Цайвалзан … дайвалзан
    Булш бунхнууд алсарна
    Царцуу тос шиг гилгэр тэнгэрээр
    Сар гулсаж намайг дагана

    Хотын гэгээ угтаж
    Зэлүүд талыг орхиход
    Хойноос минь хашгичих сүнснүүдийн
    Зэрлэг шуугиан намжиж


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4334 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Галзуу мэт амьдрахсан гэх
    Оруулсан admin on 2008-09-02 22:37:00 (437 уншсан)


    Галзуу мэт амьдрахсан гэж
    Гайгүй сайн хүмүүс ярих юм
    Улсын жишгээр мөрөөрөө явахыг
    Уйтгартай, хэвийн гэх юм

    Өглөө босоход
    Нойрмог хорвоо жихүүн
    Өтгөн утаан дунд
    Нар хаанав


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 2266 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Өвгөн Луйс
    Оруулсан admin on 2008-09-02 22:34:00 (293 уншсан)


    Өвгөн Луйс шоронгоос суллагдав
    Өндөр уул хөдлөх шиг
    Нүүгэлтэж
    Нүүрнийх нь өмнүүр
    Нүсэр хаалга ...онгойлоо.

    Зөрж цутгах цав цагаан орчлон руу
    Зүсэж тусах хав хар сүүдэр шиг
    Өөдөөс садрах нарны гэрэл сөрж
    Өвгөн Луйс гадагш гарлаа


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1825 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Нам гүмийн чимээ -1
    Оруулсан admin on 2008-08-23 00:10:00 (353 уншсан)


    Салхи чихэнд минь усны урсгал мэт шаагихыг
    Саарал тэнгэрт үүлс нүргэлэн хөвөхийг

    Өвс ногоод шуугилдан ургахыг
    Үндэс шуухитнан газар хавахыг

    Цэцэг дэлгэрэхийг … дэлгэрэхдээ
    Цэнэгтэй бөмбөг шиг дэлбэрэхийг

    Бүргэдийн далавч тэнгэрт исгэрэхийг
    Бүхэл оркестероос дутахгүй тарвага зурам хошгирохыг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1960 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Нам гүмийн чимээ -2
    Оруулсан admin on 2008-08-23 00:10:00 (387 уншсан)


    Тэртээ дээгүүр тэнгэр хүржигнэн урсаад
    Түүний доогуур хадан хясаад дүнгэнэлдээд
    Сар түчигнэн баруун зүг замнаад
    Саарал үүл хяхтнан нүүгээд

    Ой модод дээш хашгиралдан цоролзоод
    Өвс дэргэд тачигнатал санаа алдаад
    Харвах одод тас нясхийн нисэлдээд
    Харанхуй сүүдэр тар нярхийн хавиралдаад


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1090 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : БИ- МОНГОЛ
    Оруулсан admin on 2008-07-23 22:37:00 (429 уншсан)

    Өнөөдөр би
    Далайн тэртээх уулсаас
    Эх нутгаа мөрөөдөнө.
    Өнхөрч
    Хөлбөрч өссөн бууцаа
    Үнэрлэхийг хүснэ.
    Хундаганд мэлтэлзэх
    Хорвоогийн тансаг
    Дарсыг бус
    Худгийнхаа уснаас
    Ховоо дүүргэн
    Залгилахыг хүснэ.

    Нарны гэрэл шуурсан
    Тэнгэрийн салхинд
    Туугдаж
    Нартын жаргал зовлонгоос
    Дэндүү холд
    Даслаа.
    Навчсын үнэр ханхалсан
    Цэцэрлэг дундуур
    Алхахдаа
    Намрын таана анхилсан
    Нутгаа санаж
    Дууллаа.



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 6078 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : 37 он
    Оруулсан admin on 2008-07-16 08:25:00 (381 уншсан)

    /С.Зориг агсны дурсгалд/

    37 он
    Элэрч баларсан домог биш
    37 он
    Эзэн биегүй гамшиг биш

    37 оныг
    Харийн эздийн заавраар
    Халхууд өөрсдөө хийсэн юм
    Яс цусандаа халдаж
    Язгуур угсаагаа балласан юм


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4714 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Юу байсан юм бэ
    Оруулсан admin on 2008-07-10 00:21:00 (407 уншсан)


    Хайргүй байсан гэж хэлэхэд чинь

    Устөрөгчийн бөмбөг дэлбэрэх шиг
    Утгагүй цав цагаан гэрэлд нь орчлон хуйхлагдах шиг
    Үндэст моддыг суга суга татан хаялж
    Үелзэн нөмрөх долгион няц дарах шиг


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1681 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 0)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Үхсэний хохь
    Оруулсан admin on 2008-07-05 01:25:00 (553 уншсан)


    Өндөр улаан авсанд
    Үзэсгэлэнт бүсгүй хэвтэнэ
    Үзэмжит сар шиг царайг нь
    Өнгийн цэцэг чимнэ

    Сүүлчийн үнэсэлт хүсэх мэт
    Сүмбэн хуруусаа нугалсхийж
    Цас шиг цагаан гар нь
    Чадал тамиргүй унжина

    Гал халуун дурлал шиг
    Час улаан даавуун дээр
    Хасын цагаан хөл нь
    Хагацал адил зурайна



    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 1476 байт | 2 санал | Шүлэг | Оноо: 4)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Удирдлага
    Оруулсан admin on 2008-07-04 01:38:00 (388 уншсан)

    Алив удирдлага өгөөч зурагтаа асаая
    Аниргүй нам гүмд дуртай ч харанхуйд дургүй гэрлээ асаая
    Хүчит удирдлагаар цайгаа чанаад
    Хөлөө ачин сууж, номоо уншъя

    Дохиж нарны гэрлийг ихэсгэж багасгаад
    Дохиж оддын тоог нэмээд
    Дохиж салхи исгэчүүлж эсвэл намдааж
    Дохиж бороо оруулж, бас солонго хатгая

    Цаг хугацааг удирдлагаар эргүүлье
    Санжаасүрэнгийн Зоригийг
    Согтоож унагаад тэр шөнө
    Гэрт нь үл хариулъя


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 4586 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 4.75)


    Б.Дорж Шүлэг: Б.Дорж : Хариас дуулсан дуу
    Оруулсан admin on 2008-07-04 01:36:00 (507 уншсан)


    Элстэй толгод минь зүүдлэгдээд байна
    Ээж минь торойтол харагдаад байна
    Эвэртэй алга нь бодогдоод байна
    Энгэрийнх нь үнэр санагдаад байна

    Үүлс тэнүүчилсэн тал минь байна
    Өвс нь бидэртэж салхилаад байна
    Өндрийн оройд жавартай байна
    Өөвийж харуулдах нь аав минь байна

    Харийн нутаг давчдаад байна
    Харсан зүгтээ давхимаар байна
    Хатуу дарсыг тулгамаар байна
    Хашгирмаар, дуулмаар, уйлмаар байна


    (Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх |
    | 3425 байт | 1 сэтгэгдэл | Шүлэг | Оноо: 3.5)


 
Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2009 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn