-
 |
Онлайнд байгаа |
 |
|
There are currently, 51 зочин(s) and 0 гишүүд(s) that are online.
You are Anonymous user. You can register for free by clicking here
|
|
|
 |
-
 |
Нэвтрэх |
 |
|
|
Don't have an account yet? You can create one. As a registered user you have some advantages like theme manager, comments configuration and post comments with your name.
|
|
|
 |
 |
Өнөөдрийн шилдэг |
 |
|
|
There isn't a Biggest Story for Today, yet.
|
|
|
 |
-
-
-
| |
-
Шүлэг: А.Байгалмаа : Явлаа гэж чанга битгий хэлээрэй
Оруулсан admin on 2009-05-05 01:43:00 (515 уншсан)
Үг А. Байгалмаа Ая Б.Хүрэлбаатар Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй Ятгын утас тасраад байх юм аа Явлаа гэж олон битгий хэлээрэй Яруухан урсгал татраад байх юм аа Явлаа гэж олон битгий хэлээрэй Яруухан урсгал татраад байх юм Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй Инж цэцэгс нялхарч ургадаг юм Ирэхгүй гэж олон битгий хэлээрэй Ингэн нүд шиг сэтгэл үерлэдэг юм Ирнэ гэж итгэлтэйгээр хэлээрэй Инж цэцэгс нялхарч ургадаг юм
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
2654 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Чамайг ирнэ гэж хүлээхэд
Оруулсан admin on 2009-05-05 01:42:22 (361 уншсан)
Чамайг ярина гэж хүлээхэд Өдөр хоног яасан урт вэ Өр зүрх минь яасан хөндүүр вэ Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж Бүтэн нойроо хулжаан чамайг бодлоо Урт амьсгаа авмаар цээж давчидахад Утасны товчлуурт гар минь хүрч буцлаа Болоогүй гэж тархи минь тушаалаа Болсон гэж зүрх минь ёоллоо Бүсгүй л юм хойно үнэтэй байх гэж Бүрэг зангаа тийрч тэнгэр эвдэхгүй гэж л ...
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Сэтгэлийг минь хөглөөрөй
Оруулсан admin on 2009-05-05 01:41:02 (246 уншсан)
Шанз ятга хөглөгдөх шиг хайрлах дуртай Шар талын униар шиг бодлогширох дуртай Дун бүрээ эгшиглэх шиг хайрлуулах дуртай Дуусдаггүй аяз холдож ойртох шиг хөглөгдөх дуртай Зүрхний гол мөрөн хөгжимлөг урсахад Зүүд шиг орчлон зогсож чагнадаг юм Хайранд уярсан харцанд хад зөөлөрч Хамаг орчлонг аяархан бүүвэйлдэг юм Үнэнээсээ чи надад хайртайгаа зарлахад Үг бүхэн минь үрэл болно Үзэг минь өөрөө шид болно Эгшигтэй үгээр чимэглэсэн Эрдэнэ минь чи болно Нисэж буусан хун нь чи болно Нэр нь өөрөө хан болно
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Сонгодог нот мэт нүдийг чинь уншина
Оруулсан admin on 2009-05-05 01:40:23 (266 уншсан)
Гэгээн хайрын төлөө нэг залбирая Гэтэлгэгч зүрхээ аргадаж нэг хайрлая Ямбат эрхтэнд ховорхон байж мэднэ Ялгүй бас гэнэн байж мэднэ Ял зэмлэл, алдар хүндээс тэс ондоон Ямар ч атугай ийм нэгэн сэтгэл дэлгэе Сонгодог ном барьсан мэт нүдийг чинь уншия Сонин юм үүгээр юу байна даа Сэтгэлд чинь би сэлүүргүй аялая Сэвгүй хайрын дуучин нь болоё Хайр хайрын дээдэнд юу байдаг юм Хачин сайхныг хайсан эрэлчин байна би Харамгүй сэтгэлийн чинь тания гэсэн юм Хаана хүрэхийг минь битгий асуугаарай
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Хэл хэлнээсээ унагаж хэлсэн
Оруулсан admin on 2009-05-05 01:39:00 (156 уншсан)
Хэтэрхий халуун үгс Хэн хэнд минь задарч унасан Хэтэрхий уяхан үгс Нэг нэгэндээ туниж хэлсэн Нэлэмгэр манант үгс Сэтгэл сэтгэлдээ сэлж эрхэлсэн Сэмэрхий хэлгий үгс Чи бид хоёрын зүрхэнд шингээд Чих тойрсон салхинд нуугдна
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Үлгэр зохиое хоёулаа
Оруулсан admin on 2009-05-05 01:38:32 (223 уншсан)
Дув дулаахан сэтгэлийн дунд Дугуйрч хантайрсан сарны гэрэлд Дурлалт хосын хайрыг нөмөрч Дуусаж төгсөмгүй үлгэр зохиое хоёулаа Эрээн алаг тавиланг инээлгэж зурая Энхрий үгсийн цуглуулгыг өрж тоглое Эрээд олдомгүй жаргалыг барьж саатуулая Эрдэнийн торгон хайрыг торлож жаргаая Ассан дөлөө сэтгэлдээ бөөцийлж Аяархан гунихдаа зүрхээ аргадая Алдалгүй олсон гэгээн итгэлээ Алган дээрээ хувааж шингээе Үнэний эвийг хайрлан жаргаж Үлгэр зохиоё хоёулаа
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Бодох тусам
Оруулсан admin on 2009-05-05 01:37:45 (257 уншсан)
Бодох тусам дасах гээд Болж л өгвөл санах гээд Богино богиноор зүүдлэх гээд Болохгүй л байна даа сэтгэл минь Мөр холын тавиланд дурлавал Мөн ч ихээр шанална даа Мартахын мананд дүрийг нь нуух гэж Магадгүй олон жилийг үднэ дээ Санахын өвчинд цээж хөндүүрлэж Салахын зөрөгт итгэл эмтэрч Өглөгөө нуусан орчлон бол гэж Өр зүрх минь жиндэнэ дээ.
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Хайрын буруу биш
Оруулсан admin on 2009-05-05 01:36:54 (572 уншсан)
Дурлалаар жигүүрлэхийн тулд хайраас би цөхрөхгүй Дуу шиг гэгэлгэн байхын тулд халирч бас гоморхохгүй Ингэхгүйн төлөө хөр цасны яргуй шиг дэлгэрч Ингэхгүйн төлөө эрчүүд бүрээс хайр нэхэхгүй
Өргөстөй цэцэг зүрхэндээ ургуулж Өвдөж шаналсан нь хайрын буруу биш Бүсээ тайлж үсээ задалсны төлөөс гэж үгүй Бүтэлгүй хайранд гоморхоогүй сэтгэл гэж үгүй
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1 сэтгэгдэл | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : 4 мөрт
Оруулсан admin on 2009-05-05 01:35:55 (295 уншсан)
Цээжний гүнд наран мандана Цэнхэр шувуудтай горхи урсана Ар цармын тунгалаг өглөө шиг Аргадаж ирдэг амраг минь
Сүүдэргүй сэтгэлийг би удаан нөмөрч Сүлрэх гэгээнийх нь жимээр алхамаар байна
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Хундага дарс хувааж ууя
Оруулсан admin on 2009-05-05 01:35:16 (420 уншсан)
Хувь заяаны эрчилсэн мөрнөөс харваж ирсэн Хундага сархад энд байна Хувааж ууя хоёулаа Зүрх зүрхээ жаргааж балгая Зүгээргүй дуулж балгая Нэрлэхүү зан, бусармаг сэтгэлийн Нимгэн ч гэлээ далдхан хөшгийг хуулж Нуугдаж чийрхсэн үгээ эвлүүлж өрөе Нулмис инээд хоёроо харамгүй дэлгэе
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1718 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Бодолд чинь өнжөөд явсан намайг санахдаа
Оруулсан admin on 2009-05-05 01:34:17 (219 уншсан)
Болж өгвөл хүнээс битгий сураглаарай Бүсгүйн үнэр шингэтэл шимширсэн Бор зүрхнээсээ бүрч битгий асуугаарай Олдохгүй байж мэднэ Орчлон хязгааргүй юм чинь
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Чиний нэртэй хайрын захидлыг
Оруулсан admin on 2009-05-05 01:33:27 (217 уншсан)
Цээжиндээ би зөндөөн бичиж Итгэлийн салхиар илгээх гээд Ичихийн манангаас буцдаг байлаа Саламгүй дураар сэтгэлээ гинжлэн Санаснаа нуух гэж санаа алдахад Энгэрийн чинь товч шиг сэтгэл минь чамайг чагнаж Эгэл биений минь энгээр хайрын зар тараадаг сан Богтлогдсон бүсгүй шиг бодлын минь хэдэн үгс л Боолын боол мэт чимээгүйхэн оршиж Сар жилийг элээн элээн өнгөрөөвч Сайндаа л нулимстай минь эвлэрч урсдаг сан Эрх чөлөөгөө би ингэтлээ чөдөрлөсөндөө л Элэгдэмгүй хайрын нандин дууллыг мөнхлөсөн Халгим сэтгэлээ задлаагүй удсандаа л Хайрын ертөнцийн эрхэмсгийг мэдэрсэн
(Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 5)
|
|
Шүлэг: А.Байгалмаа : Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа
Оруулсан admin on 2009-05-05 01:32:38 (670 уншсан)
Ертөнцийн сүүдэр бүхнийг үргээж Ер бусын гэгээн сэтгэл дэлгэж Дууны түрлэгт хөг нэмэх шиг Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа Цэх нуруу өргөн цээжтэй гэнэ Цэцэг бүхэнд дурладаггүй зантай гэнэ Итгэл даамаар сэтгэлтэй гэнэ Инээд гэрэлтсэн нүдтэй гэнэ
(Дэлгэрэнгүй... | Мэндчилгээ болгон илгээх | |
1478 байт | Сэтгэгдэл бичих? | Шүлэг
| Оноо: 0)
|
|
| |
-
-
 |
Зургийн цомог |
 |
|
|
Та өөрийн компьютер дээрх олон зургаа хаана юу байгааг нь мэдэхгүй зовж байна уу! Тэгвэл та энэ зураг дээр дарж дэлхийн хамгийн шилдэг зураг зохион байгуулах программыг үнэгүй татаж суулгаарай!

B2-013.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 996

khureltogoot-12.jpg
Хэмжээс: 600x450 174k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 938

IMG_1085.jpg
Хэмжээс: 600x592 153k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 891
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
|
There isn't content right now for this block.
|
|
|
 |
-
-
 |
Архив (сараар) |
 |
|
Та аль нэг сар дээр дарвал тухайн сард нэмэгдсэн мэдээллүүдийн жагсаалт гарах болно.
-
9 сар, 2010 он -
8 сар, 2010 он -
7 сар, 2010 он -
6 сар, 2010 он -
5 сар, 2010 он -
4 сар, 2010 он -
3 сар, 2010 он -
2 сар, 2010 он -
1 сар, 2010 он -
12 сар, 2009 он -
11 сар, 2009 он -
10 сар, 2009 он -
9 сар, 2009 он -
8 сар, 2009 он -
7 сар, 2009 он -
6 сар, 2009 он -
5 сар, 2009 он -
4 сар, 2009 он -
3 сар, 2009 он -
2 сар, 2009 он -
1 сар, 2009 он -
12 сар, 2008 он -
11 сар, 2008 он -
10 сар, 2008 он -
9 сар, 2008 он -
8 сар, 2008 он -
7 сар, 2008 он -
6 сар, 2008 он -
5 сар, 2008 он -
4 сар, 2008 он -
3 сар, 2008 он -
2 сар, 2008 он -
1 сар, 2008 он -
12 сар, 2007 он -
11 сар, 2007 он -
10 сар, 2007 он -
9 сар, 2007 он -
8 сар, 2007 он -
7 сар, 2007 он -
6 сар, 2007 он -
5 сар, 2007 он -
4 сар, 2007 он -
3 сар, 2007 он -
2 сар, 2007 он -
1 сар, 2007 он -
12 сар, 2006 он -
11 сар, 2006 он -
10 сар, 2006 он -
9 сар, 2006 он -
8 сар, 2006 он -
7 сар, 2006 он -
6 сар, 2006 он -
5 сар, 2006 он -
4 сар, 2006 он -
3 сар, 2006 он -
2 сар, 2006 он -
1 сар, 2006 он -
12 сар, 2005 он -
11 сар, 2005 он -
10 сар, 2005 он -
9 сар, 2005 он -
8 сар, 2005 он -
7 сар, 2005 он -
6 сар, 2005 он -
5 сар, 2005 он -
4 сар, 2005 он -
3 сар, 2005 он -
1 сар, 2005 он
|
|
|
 |
|