Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
Оруулсан admin on 2024-03-30 14:53:22 (84 уншсан)

I'm gonna love you 'til the end
I'm gonna be... 
                                            (MLTR)

Өнгөрсөн дурсамжууддаа би дуртай
Өөрчлөх хэрэггүй миний гэнэн алдаанууд
Өөрийг минь нуугаагүй тэнэглэл
Өдрийн тэмдэглэл, шүлэг, нөхөд

Өөртөө мартагдсан амлалтуудыг
Өөр дуунаас санахгүй, өөр дурсамжинд уярахгүй
Өөрөө л хайртай тэнэглэлүүд минь

Өөрчлөх хэрэггүй, мартах хэрэггүй
Өөр бусдад бүр ч хэрэггүй, тэнэг явсан дурсамжууд минь 
Өөр дуунд уярахгүй...


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
Оруулсан admin on 2024-03-30 14:52:40 (57 уншсан)


Намайг бодлоор ургуулах өвлийн нэл зөөлөн цас
Нэлдээн уулсыг шингээх мэт намуухан ихэмсэглэхэд
Надаас урт настай шинэхэн цагаан цасаар     
Наадан тоглох хүүгээ эрхлүүлэх амьдарсны минь утга учир
Ай даа, хорвоо гэдэг энэ л юм байна.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
Оруулсан admin on 2024-03-30 14:51:17 (76 уншсан)


Цэцэгсгүй хавар, шалбаагт замаар 
Цэцэглэж явсан миний бага нас
Зэрэмдэг хорвоогийн хашхираан дундаас 
Зээр шиг үргэж алсад оджээ

Зүрхэн далиар нисээд одсон
Зүггүй хараацай минь чи одоо хаана явна?

Эрвээхэйн үргээтэй гэнэхэн хүсэл минь
Зэрэглээнд бүдгэрч үлгэр болсон
Зээлж яваагүй ирмүүн хүсэл  минь
Зуурдын хорвоогийн үнэнд ууссан

Зүүдэн дундуур нисээд одсон
Зүггүй хараацай минь хаана буусан бэ?

Нүд аргам намрын халуун салхинд
Нүүдлийн хойноос нисэгч гэнэхэн шувуухай чи 
Нүргээнт энэ амьдралаас үргэж л нисэх үлгэртэй юу
Нүгэл буяны завсрыг олох ялтай юу?

Зэрэглээн дундуур ганцаар ниссэн
Зүггүй хараацай минь чи хаана явна вэ?


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
Оруулсан admin on 2024-03-30 14:50:24 (60 уншсан)

Намрын моддын дор цаг хугацаа нойрсвол
Насаа мартчихаад би нэг их гүн амьсгаа авна
Үүрд нойрсох цаг хугацааг үдэж
Үлдсэн дарсаа хөнтөрч ийн шүлэглэнэ

Цаг хугацаа чи хэмжээс болж ирээгүй бол, 
Навчис хэзээ ч шарлахгүй, түүнийг дагаад гансрахгүй
Надаас та минь явахгүй
Намраар чи бид гунихгүй
Настан буурлыг үдэхгүй 

Үүр цүүрээр бодолд хүлэгдэж
Үзсэн зовлонгоо нэхэн санахгүй
Өөрийн гэсэн зам байхгүй
Өрнөх ирээдүйн хүлээлт үгүй

Анхны бүхний амт үгүй
Амраг түүний минь учрал ч үгүй
Ахиж учрах заяа ч үгүй
Ай, миний шүлгийг хурцлах
Алдрайхан энэ амьдрал ч надад байхгүй байхсан 

Зүүд нойрондоо л үзэх гуниг минь ийм байж болноо
Зүгээр л өнгөрч байгаа бүхэнд утга учир оршдог юм байна
Зөв юмаар дутуухан ч  чиний миний л амьдрал
Зөвтгөх буруутгах гэлгүй өнгөрөх, улирах нь л сайхаан...


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
Оруулсан admin on 2024-03-30 14:49:11 (53 уншсан)

Зүүд нойрондоо бодол минь суларч 
Зөнгөөрөө татагдах орон зай тийш аяллаа 
Балчир томоогүй нас минь
Бодол өөд минь гүйгээд ирэх шиг
Гэнэн томоогүй түнийг би
Гэр хүртэл нь хөтлөөд алхнам

Зуур замд хуучин бүхэнтэй дахин учирч
Зуны байшин, эгчийн угаасан хэцтэй хувцас
Эмээгийн жижиг ногоон амбаарын дэргэд бид хоёр ирлээ
Аавын барьсан зуны байшинд хүү намайг дагуулаад орлоо

Хойморт аав минь сууна, тамхи нэрээд.. хоолой засаж надруу харлаа
Хоол оролдох ээж минь хаанаас явааг асуулаа
Гэрлийн байцаагч байна гэж өөрийгөө би хэллээ
Гэрлийнхээ мөнгийг тэд маань, өнөөдөртөө өгч чадахгүй нь дээ гэлээ... 
Саатъя гэвч хугацаа охорхон, 
Салъя гэвч санаа минь энд хоргодоно

Ээжийн минь хийдэг хуушуурын үнэр ханхийгээд л... 
Ижилгүй сайхан байдаг даа энэ бүхэн...

Энгийн хэрнээ өөртөө бас
Их бага зовлон нугачаатай амьдрал минь
Туулж давсан зовлон зүдгүүр, 
Дурсан санах жаргал баяртай.

“Би чинь сайн яваа, биеэ бодож байгаарай та нар минь” гэж
Дөнгөж дуулдахаар би хэлчихээд
Тэндээс би гарлаа,
Үүдэнд суух балчир нас минь
Өөдөөс минь хэнэггүйхэн харж байлаа
Өврөөсөө юм гаргаж өгөх вий л гэж өмөлзөж байгаадаа хөөрхий...

Дэндүү даруухан тэр амьдралд би 
Дэргэдэх жаалаар дамжин торнисон
Дэндүү сайхан аав, ижий хоёртоо
Дэгэж дэрвэн эрхэлж өссөн...


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
Оруулсан admin on 2024-03-30 14:48:31 (53 уншсан)


Verra la morte e avra I tuoi occhi.
                                               C.Pavese


Шарлаж амжаагүй модод цасан будраанд дарагдаж
Цаг нь болоогүй нас түүн шиг урьтаад хальжээ
Цамнан хөөрсөн зан төрх нэл чимээгүйн дунд алсалж 
Цагаан дурсамжаар нэхэгдэх тэр л төрх чинь гуниг, ухаарлын үргэлжлэл.... 

Удалгүй “би” ч бас хойноос нь одсон
Учирлаж мэдэхгүй ч эндээс явсан
Уй гашуугаар дутахгүй бас уучлал, зэмлэлээр ч дутахгүй
Учрал хайраа төгсгөөд сэмхэн яарч одсон...

Үнэнтэй тооцоо хийхгүй
Үхэгсдийн хойноос жагсаж
Үсгэн дотор өнгө, тоон дотор үргэлжлэл төдий болоод 
Өөрийгөө ч хүртэл орхиод үүрд явлаа ...

Цаасан дээр үлдээсэн дутуухан үнэн,
Цаг хугацаанд цэгнэгдэх хуурмагхан голдуу нөхдийн
Цагаан хар нулимсан дундуур норчихоод 
Царгиа хүйтэндээ биш сэтгэлдээ хайраар жиндэж, дутсандаа  
Цагаа болохоор би чимэгүйхэн халин одсон ... 

Амьдрал гэдэг харгуйд аархаж, туниж явлаа гээд
Амьгүй болсон би ахиад агсамнахгүй ээ
Аль хэдийнэ би чамайг зовоохоосоо өнгөрсөн
Амраг  бүхэн минь авчирсан зовлонг минь л сана
Ахиж жаргаахгүй бас ахин зовоохгүйээ би.

Цагаан хар үүлс цээжин дээр минь хурах шиг
Цэнээд үлдээсэн үгсээ бусдад хэлж амжаагүй ээ би 
Цаасан дээр өөрийгөө яг үнэнээр нь ч бичээгүй
Цаашид юу болох байсныг би чинь үнэндээ мэдээгүй   

Хааяа би уйлдаг байсан, 
Харууслын биш гоморхлын нулимс
Хар дарсан зүүд шиг эхэлсэн хувь заяаг зүхэж
Харанхуйгаас ил гарсан тэрхэн мөчдөө 
Хөөрч догдлон бас аархдаг байсан.








(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
Оруулсан admin on 2024-03-30 14:47:56 (55 уншсан)

Хавар оройн салхинд цонх тогших элсэн  ширхэгүүд  
Хаа хол багын дурсамжийг сэтгэлээс нэхнэ
Хорвоогийн намар, хавар...  дэндүү олон 
Харин гэрийнхээ үүднээс л хаврыг олоод ирдэг тэр нэгэн ганцхан ... 

Элсэн ширхэгүүд гараас мултран унахдаа ...
Эвгүй нэгэн бадаг дуу аялав
Энгийн хэрнээ хачин их хяслантай тэр аялгуунаас
Ээжийнхээ санаа алдахыг сонслоо ...

Хаанаас ч тэр хавар шиг сэтгэлийг би дахиж олохгүй
Хайр ургуулдаг амьд цэцэгнээс би хоёр төрөхгүй
Хавар, хавар ... зуун хавар байсан ч ээжий минь л ганцхан 
Хаашаа ч юм явна гэж боддоггүй ээ би, таныгаа ...

Энэ хорвоог энгэртээ ургуулсан тэр элс, 
Энэ л сэтгэлд минь шуурахад, дараа нь хавар ирнэ гэх тайтгарлаас 
Энэ л хэсэг нь минийх гээд атгасан чигтээ л
Зуун жил, мянган жил ...






(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
Оруулсан admin on 2024-03-30 14:47:19 (59 уншсан)

Үе үехэн болоод өнгөрсөн хүндүүр дурьдатгалууд намайг зовоож
Нэлхийтэл сэтгэл бачууруулж цээжээр хатгуулна

Намрын навчис нэг нэгээр унасныг үл анзаарч
Нэг л мэдэхэд хот нүүгэлтэн бүүдийж
Нүүсэн айлын буйр шиг гандуухан хоосон санагдана
Амжиж ухаарахаар л бид дутдаг...   

Уучлал, ухаарал хоёр өчигдрөөс минь зугатан одно
Уй үнэний хажууд өнгөрсөн бүхнээр минь тохуурхана
Уйтгар гуниг сэтгэлд минь нэхэлт дагуул мэт ханьсана
Улам сэдрэх энэхэн дурьдатгалыг би мартах ёсгүй ?

Хэзээ нэгэнтээ дотогшоо унагасан санаашрал
Энэ хорвоод элдэвлэгдсэн  хатуухан хувь заяа 
Эгэл амьдралын дундах гашуухан үнэн бүхнийг
Эргэж ойлгуулах гэж энэ бүхэн өрнөнө үү...?

Балчир багаас эрийн цээнд хүртэлх дуусашгүй асуултууд
Баларшгүй тэр дурьсамжууд минь жаазан дотор зогсоно
Бодолд үе үехэн төгсгөл минь тодрон ирэхэд  
Бодол минь хүртэл надад гомдох шиг болно 

Аав аа ...  уучил!
Алдаа оноо дэнсэлсэн хорвоо хэзээ нэгэнтээ дуусдаг юм байна
Амжиж ухаарах, амжиж уучлах,  амжиж хайрлахаар л хорвоо дутддаг юм байна...
Алдаа бүхнийг өөртөө хүлээгээд ч ахиж туулахгүй хорвоо шүү дээ ... 




(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
Оруулсан admin on 2024-03-30 14:46:23 (57 уншсан)

Гитарын утас шиг зүрхийг минь хөндөх чиний 
Гоёмсог хэмнэлд чинь би автагдан хөглөгдөх зуурт 
Гайхам сайхнаар намайг нойрсуулчихаад чи 
Галдан шатаагдсан зүрхийг минь мартаад одов уу?

Сайхан бүсгүйн дуулсан шөнийн үлгэр шиг   
Сарны  сонат хорвоог бүүвэйлсээр 
Солиотой дурлалын там шиг энэ орчлонгоос нисэх 
Согтуухан зүрх минь шатаж гитарын утас болсон

Гэрэл гэгээ, сүүдрийг ч мэдрэхгүй зүрхэнд
Гэнэтийн цуурай хадах энэ саарал гудамж шиг хорвоо хоосон ч...
Гэгээвчгүй тасалгаанд дурлал ассан өдрөөс хойш
Гитарын утас чи намайг амилуулдаг болсон
 
Өглөөний бороонд цардмал замаас үнэртдэг
Өнгөгүй тоосны үнэр адил ууссан хойно минь  
Өнөд гитарын аялгуу чи минь намайг
Өөрөө хааяахан дурсдаг болоо юу?

Сарны сонат гитарын утсанд дурлаж 
Сайхан бүсгүй шөнийн үлгэрээ дуулан ахуйд
Согтож би гитарын тус шиг эгшиглэсэн
Солиотой дурлалын там шиг орчлонд би ирсэн бас буцсан...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
Оруулсан admin on 2024-03-30 14:45:34 (53 уншсан)

(Аавдаа зориулав)
Толгод  өртөөтэй салхиар  нялх сэвлэгийг минь үнсэж
Тоост хорвоогийн учрал дунд хүүгээ харуулдаж үлдсэн 
Тоглож гүйсэн хөндий, тойрмын чулуугаа орхиод 
Торгон шиврээ нулимсан дунд томоогүй хүү нь одсон

Дуурсалт цэнхэр Хан-Хөхий
Дуу  шиг яруу нутаг минь
Дүрсгүй үр чинь чамдаа очилгүй 
Дөчин дөрвөн намрыг үджээ

Усны шувууд шиг даллаад надаас буцсан залуу нас
Учрал ухаарлаар дүүрэн дөчин дөрвөн намар минь
Унаган багийн нутгаа унтах зүүдэндээ хардагсан
Уртаас холын замд сайхан чамдаа яаран байна  

Дуундаа цээлхэн Хан-Хөхий
Буурлын голомт миний өлгий 
Завгүй үр чинь чамдаа очихоор
Замын дундаа догдлонхон зүүдэллээ

Тугалын зэлэн дээр ижийгээн үгүйлж уйлдаг
Тэнтэрхэн хүү чинь тэнгэрт шингэн одсон 
Туурайн төвөргөөн шиг он жилүүд надаас холдсоор 
Тэргүүн бууралтах намартай би золгосон 
Дуулгат цэнхэр Хан-Хөхий
Дуунд минь үзэгдэх нутаг минь
Дүрсгүй үр чинь чамдаа очоогүй
Дөчин дөрвөн намраа дуулъя

Холбоо нуураа зүүдлэж хоёронтоо нулимс унагалаа
Хорин бугатаа даваад хураа чи минь хайрлалаа
Хувь заяаны учрал дунд чи бидэн уярна
Хур бороо дагуулаад таньдаа би  очино.  

Хувь заяаны учрал дунд чи бидэн уярна
Хур бороо дагуулаад таньдаа хүү нь очино.  




(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
Оруулсан admin on 2024-03-30 14:44:41 (49 уншсан)

Суврагагүй улаан толгой 
Сувдран гялалздаг од байсан 
Сураггүй алсын замд сувд шиг бяцхан ч явсан  
Сахил хүртэхгүй гэж тэнгэрээс буусан юм...
 
Бурханд зэмлүүлж газарт шигдсэн юм 
Уулс нэгэнтээ одод байхад
Учрыг нь би ажиж амжсан
Урмаар дутахдаа уулсын оргилыг би зүглэдэг
Бурханыг мартаж уулстай би ярилцдаг ...

Уулс өөрийн үлгэр домогт уярамтгай
Нимгэн зулайтай нялх уулс, 
Нөмгөн үүлс хөлдөө хөглөрүүлэх өвгөн уулс ч
Нилдээн цаг хугацааны нууцтай
Нээрээн тэд минь бурхнаас зугатсан одод !!

Цаг хугацаа л үгүй бол, бурхны дэргэд амирласнаас
Цаг зуурыг золиод биеэ элээхийг сонгодог тэд
Царс модод өмнө нь өмхрөн унахыг гэрчилж
Цаг улирахын учирт ухаарч суухыг хүсдэг ээ тэд

Сураг чимээгүй би ч уул байсан,
Суугаа чигээрээ элэгдэж дууссан
Салхи, үүл хоёр сахилын жилийг минь цагаатгасан
Санаанд бүдгэрсэн энэ зүүдийг сануулж надад бурхан илгээсэн.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
Оруулсан admin on 2024-03-30 14:44:21 (57 уншсан)

Хөхрөх тэнгэрээ зэллэн шувууд ирж байна
Хөөр догдлолоос илүү итгэл найдвар хөвөлзөнө
Хөрст дэлхий бидэн хамтдаа нэг сэргэх
Хаврын улирал чамайгаа хичнээн ч удаан хүлээв дээ

Шинэ бүхнийг угтах харц шиг
Шингэх анирдах хором бүрд сониучирхалд автуулж
Ширхэг өвс хүртэл цаг хугацаанаас жаргал горьдоно
Шинэ хавраас би ч бас ихийг хүлээнэ



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
Оруулсан admin on 2024-03-30 14:43:37 (54 уншсан)


Сэрүүн хөндийд салхи сэвшиж
Сэрэхэд цээжээр нэг хоосон эл хуль
Талд дэвссэн өвс дэрвэнэ
Танихгүй хар улаан үүлс тэртээгээс нүүнэ
Хэмнэл, хэмжээс бүхний утга алдуурч
Хэнд ч зориулаагүй оршуулгууд ургасаар ...

Хаана байна аа? Тэр хот тосгод?
Хэнд ч хэрэггүй байсан чимээ шуугианууд?
Хүмүүс нь эзгүй улаан дэлхийд
Хэндээ зориулж би шүлэг бичих вэ?

Айдас хүйдэс цаг хугацааны хооронд
Амин гол ямар холбоо байна гэж?
Алдах юмгүй нүцгэн надаас
Аймшиггүй гариг өлөн нүдлэн асуув

Амраг хайрт минь хаана байна?
Аавдаа хүү минь ир? Та нар хаана байна?
Гитарын тасарсан утас шиг цангинаж
Гав ганцаараа талаар нэг гүйв ...

Харгис энэ зүүдний орчлонгоор
Хаа сайгүй гүйгээд ч 
Хар сүүдрээ тусгах хүн хайгаад олсонгүй
Хаана байна аа та нар? Хаашаа ингээд одов оо?



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
Оруулсан admin on 2024-03-30 14:42:58 (50 уншсан)

Зөнтэй зүүд шиг сайхан нүдтэй охин
Заяаны хань минь гэж итгүүлээд надад гараа атгуулсан
Зовлондоо төөрсөн итгэл муутай хүүг
Зол учралын баатар болгож чи нэг амилуулсан

Нэг л мэдэхэд арван таван жил улирч
Нэг харахад би чиний бүх зовлонгийн үр могой болчихоод
Нэвт зэвүүцсэн харцанд чинь сүлбүүлчихсэн зогссон
Хайрласан итгэлийн гадна, харанхуй шөнө ганцаар тэмтэрч явсан. 

Дуусаж буй бидний харилцаа
Дуулж байдаг харцыг чинь шорвог нулимсаар урсгаж
Дуу шүлэг үгүй, дурсамж яриа үгүй
Дундарч үлдсэн дарсны лонх шиг намайг үдчихсэн байв

Буруутан нь буруугаа эрэх шиг энэ мөрүүдэд
Будилсан зам минь л харагдахаас
Бусдад хэрэгтэй зүйл үгүй,
Буруутгамааргүй байна, би хэнийг ч

Яг л... гурван дэвтэр шүлгээ хог руу хаясан шиг
Найман жил бичсэн номоо утсгасан шиг
Яарч догдлон уулздаг асан чамдаа мартагдсан шиг
Яагаад тийм мэдрэмж алсын тойруу зам шиг давтагдана вэ...
(2019)



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Оруулсан admin on 2024-03-30 14:41:38 (53 уншсан)

Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
Хөлөрсөн газрыг тэнийлгэж зөөлөн бороо шиг уусаад,
Хэзээ ч байгаагүй мэт нам гүмхэнд оршдог
Хийсэн дэрвэх өвс болж би дахин төрнө ...


Хээлэг салхинд илбүүлж гунигаа мартаж ургаад
Хээнцэр цэцэгст амилж найган талимааж суугаад
Хэрлэнгийн мөнгөн долгист саран тусахад анирдан хоосорч
Хэн ч биш гэдгээ мэдрэн чамд шингэх л сайхаан ...


Хөхөмдөг тал, моддын оройг ширтэж үдшийг угтан зогсохдоо
Хүлээгээд ирэхгүй аавыгаа санахдаа сэтгэлээ аргадаж хуурахгүй
Хүлээтэй бодлын талыг ганцаар туулж ядрахгүй
Хичнээн бээрийг алсад л чимээ аниргүй оршихсон ...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
Оруулсан admin on 2024-03-30 14:40:06 (53 уншсан)

Өвсний амьдрал хамгаас сайхан 
Өрөөлөөр чичлүүлэхгүй эрх  дураараа
Өнгө өнгөөр ялгарахгүй нь үнэн бөгөөд эгэл
Өвс л болж төрдөг байж дээ сэтгэл минь хоёулаа...
Өвс байснаа сэрэн санах шөнийн зүүд...
Өөр хаанаас ч олохоос өнгөрсөн он жил...
Өр зүрх сэр сэр салхи, үүл, бороо... элс айсуй  
Өөр би хэн байлаа даа, өвс л шүү дээ, чи



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
Оруулсан admin on 2024-03-30 14:38:23 (56 уншсан)


Эх нутаг, эх нутаг...
Суварган өрлөгт салхины эх
Сувдан нулимст тэнгэрийн эн  
Энгэрт эгших уярлын заагаар
Эзнээ уусгах сэтгэлийн хязгаар
Эргэж төрөхийн утгат зай
Ихэрлэж хөглөгдөх уянгат ай ...
Өнө мөнхийн шүүдэр хурах утгын хязгаарт 
Өвгөд эгэлгүй ухаанаа үлдээсэн
Өр сэтгэлийн гүнд хэлж амжаагүй үгсийн гүйцээлт,
Өнгөрсөн бүхэн өнгөрсөн бишийн учир нуугдсан... 
Эх нутаг эцэг дээдсийн минь түүхээр угаагдсан 
Эхлэлийн тухай үнэн зам ...  
Эх нутгийн минь тэнгэр сувдан сондор гоёлтой
Эгэлээс эгэлхэн газар шороо нь аавын минь мөртэй
Эх нутаг ээжийн минь үнэртэй адил
Ээлж халаагүй ганцхан заяах тавилантай
Эх нутаг минь ээжийн сүүн цацлаар угаагдсан 
Ирэх буцахын урсгал цадиг ...
Эх нутгийн минь салхи санагалзахын аялгуутай
Ээрүүл шиг хорвоогийн үнэний сэвшээтэй
Энгэрээс минь эргэж, зүрхэнд хоргодуулах
Ээнэгшин учрахын бүлээн нулимстай
Ээрүүл шиг эргэх хувь заяаны эх минь...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
Оруулсан admin on 2024-03-30 14:37:32 (53 уншсан)

Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны
Харанхуйн чимээгүй дэвэлтээс шаргалхан дарс сэнгэнэж,
Дэвтэр тархины хооронд  суудал сэлгэх тэр жигүүртэн
Дэргэд байгаа мэт зүрх сэвэн цээж рүү шунгана 
Шөнийн ганцаардал минь
Шөнийн эрх чөлөө минь

Хэрсүүхэн тэр жигүүртний нүдээр би харанхуйг нээж
Хэний ч мэдрээгүй сэнгэнэсэн бодлыг залгилж
Жавартай хүйтэн салхиар зүрхээ сэрүүцүүлж
Жижигхэн энэ амьдрал хоосон лонх гэдгийг мэдэрдэг...

Шөнийн ганцаардал минь
Шөнийн эрх чөлөө минь

2018 ба 2022/1/11



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
Оруулсан admin on 2024-03-30 14:35:20 (50 уншсан)

Ээ... уйлагнуур тэнгэрийн дор – үрчгэрхэн харь хот минь

Эл хульхан, уйтгар өртөөлөх атираат шорвог гудамжууд, 

Эр хүний ганцаардал, уушийн газар, жиндүүхэн өдрүүд 

Эрснээ олсон, уншсан, уусан, хашхирсаан... элгэнд чинь


Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот

Үе үе үгүйлэгдэх, харийн бүүдгэр гудамж минь


Уйтгарлавал гэгээг нь олж үздэг бяцхан саарал хот минь, 

Ундаассан ганцаардлаа норсон хувцастайгаа өлгөөд орхисон харийн хот

Бодолд сорви үлдээмээр шарласан навчны цоргисон үнэр ... 

Бодлыг минь зогсоолгүй өлгийдсөн цэцэрлэг минь


Уйлагнуур тэнгэрийн дор сааралхан харийн хот

Үе үе үгүйлэгдэх, бүүдгэрхэн гудамж минь


Рояаль Майль, Никольсоны гудамж, Жоржийн талбай, хуучин коллеж... 

Эрчлээт чулуун замууд чийг даана, эрт урьдын түүхээ хүлхсээр. 

Эрхэмсэг сүйх тэрэгний чимээ нь үгүй, 

Эзэн нь цайзандаа эргэж ирээгүй... 

Эзнээ нохой нь хэзээ ч орхиогүй... сэтгэл минь цааш нь нэхнэ... 

Эгнэгт сэтгэлдээ тээдэг ч орхигдсон хот минь...




(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )

Лха 	Отхан  	 Шүлэг: Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
Оруулсан admin on 2024-03-30 14:33:30 (52 уншсан)

(Abel Korzeniowski – ‘Table for two’ аянд зориулав) 

Бороотой замыг туулчихаад орхисон гутал шиг,

Бодлын хөндүүрт түгжээд үлдээсэн гэмшил минь

Хуучин хайр чи...

Зэврүүн өдрүүдийн дээгүүр хөглөрөх үүлс,

Зарын самбарын салбархай цаас хоёр шиг

Хамааралгүй болсон оршихуйд ...

Хүйтэн өдөр зөрөлдөх хүмүүсийн яаруу алхаанд

Хөглөрөн хийсэх навч шиг

Улиран үлдэх хагацал минь...

Замын унаанд амжих гэж сандруу гүйхэд

Заавал тойруулж ядуулах тогтоол ус шиг

Зугатааж яваа дурсамж минь...

Амьдралын замаасаа намайг хэдэнтээ түлхсэн хойно чинь ч,

Аз жаргалыг бусадтай эдлэхдээ би сэмрэх

             Ард үлдсэн харанхуй минь ...

Хосын ширээнд ганцаар үдлээд босохдоо

Хоосон сандлын түшлэгт баяртай гэж шивнэх

            Хөндүүр айдас минь ...

Хэтэрхий гэгээтэй инээмсэглэлээ л мартаагүй байгаасай

Хэн нэгнээр дэндүү их хайрлуулж байгаасай, заавал ...

            Алдаж дуусдаггүй чи минь ...                       

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 256 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3728

Анхны цас 2005 он
Батбаатар
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5155


B2-008.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4343


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn