Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...

Бадарч 	П	 Шүлэг: П.Бадарч : Нулимст борхон болжмор
Оруулсан admin on 2023-05-15 09:27:21 (97 уншсан)


Хаахнаас ч юм бэ нисэн ирж

Харуулын бяцхан шовгор дээр минь

Хээрийн хөөрхөн болжмор суугаад

Хэсэг юм шулганан хэллээ

Зүрхнээс ч жаахан энэ амьтны

Зүрх нь бас догдлон байна

Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл

Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ

Ботгоных шиг уяхан нүдтэй юм

Болоочгүй бас түүндээ нулимстай юм.

Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм

Буурал сөд өдөн дунд нь байх юм

Навчин чинээхэн далавчаа эцээн

Наад хөөрхөн зүрхээ булгиулан

Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн

Борхон шувуу минь юу гэж ирээв.

Үүрийн ягаан жаварт хөөрхий

Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа

Өөр шигээ үүрийн жавраар

Өндөрт зогсоо намайг гайхна уу

Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор

Өдөт борхон минь чамд би үг хэлье !

Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн

Хархан нүдтэй нялххан монгол

Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг

Тооноор нь чи хараад ирэв үү

Агьт талын адуун сүргээс

Алиахан унага унтаж хоцроход

Амраг эх нь эрэгцэн хайрлахыг

Ажиглаж чи үзээд ирэв үү

Баатар нь тэр тоглон зүүдэлж

Хүлэг нь тэр томоогүй унтаж

Эр цэрэг би хилийн харуулд

Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.

Хүүгийн бие цээнд хүрэх цагт

Хүлгийн унага шандас чангарах үед

Хүүгээн би сэрээж гэртээ харина

Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно.

Эх орныхоо энхийг хамгаалж

Энэ харуулд тэднийг зогсоход

Өөр унага талдаа бас унтаж

Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ

Эх орноо ухаант хүн гэдэг

Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм

Өглөө бүрий нь амгалан байлгах гэж

Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна

Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт

Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор

Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү

Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!


1971 он



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бадарч П )

Шүлэг 		 Шүлэг: П. Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2023-05-14 19:18:00 (30992 уншсан)



Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт үр минь торойно
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 37/8 | Зохиогч : Шүлэг )

Шүлэг 		 Шүлэг: Эр Цэргийн Баярын Мэндчилгээнүүд
Оруулсан admin on 2023-03-18 21:59:00 (69732 уншсан)

Эр цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 101 жилийн ойн баярын мэдн хүргэе

Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж ...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 5/1 | Зохиогч : Шүлэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2023-03-18 21:38:40 (4766 уншсан)

   Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж
 цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон  Хүрэлбаатарын яарсан сэтгэлд  арван хоног арван жил шиг санагдмой.

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 15/3 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Догмид :
Оруулсан admin on 2023-03-18 15:29:39 (8757 уншсан)

Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 17/4 | Зохиогч : Өгүүллэг )

Энхболдбаатар 	Д	 Дууль: Таньцаг байсан цэргийн залуу минь
Оруулсан admin on 2023-03-18 14:30:57 (7414 уншсан)

(Дууль)
Зовлон үзсэн бүсгүй дүүдээ

Хажууханд ирчихзэ юү гэлтэй
Хачин тод гялалзах
Өнгө төгөлдөр оддоороо гоёсон
Өвлийн шөнө шиг цэвэр цэлмэгхэн явсан
Ах минь...
...Анд минь...

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Дууль | Оноо: 5/1 | Зохиогч : Энхболдбаатар Д )


Гүрбазар 	Ш	 Шүлэг: Ш.Гүрбазар : Номхон команд
Оруулсан admin on 2023-03-18 04:45:09 (10252 уншсан)


Ганцхан бид далавтай өвгөний хүү
Шүлэгээ унших гэж байна чимээгүй
Галын шугаманд эрсэдсэн цэргийн
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ
Тамсагийн зуравдугаар девиз оройн тоондоо жагсаж байна
Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй
Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь
Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй
Сайхан дээл эмээл хазаар зэхээд
Саахалтаас бэрээн тандсан өвгөнд
Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч
Хүүшлээд даачих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 15/3 | Зохиогч : Гүрбазар Ш )

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ
Оруулсан admin on 2023-03-17 04:30:15 (8628 уншсан)

Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ | Оноо: 5/1 | Зохиогч : Мэдээ, мэдээлэл )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2023-02-20 18:03:15 (243 уншсан)

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан 
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон 
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж 
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа 
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа 
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай 
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай 
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй 

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд 
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод 
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад 
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч 
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд 
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ 
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй 
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй 
Буурал жил улирч, буянт жил морилох нь 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь 
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож 
Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай 
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан 
Эрч дүүрэн сэтгэл түвшин 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай`


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сарын мэндчилгээний үгс
Оруулсан admin on 2023-02-20 18:02:25 (182 уншсан)

Цагаан сарын мэндчилгээний үгс
Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүгдээрээ элбэг сайхан шинэлээрэй!

                        ооо

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!

                         ооо

Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжээрэй!

                        ооо

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                          ооо

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

                         ооо

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

                        ооо

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл, бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс, нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 

Т.Туул 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Ерөөл,  	Магтаал	 Ерөөл магтаал: Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Оруулсан admin on 2023-02-19 18:05:22 (225 уншсан)

Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг
Хүүхдүүд:

Буурал жил морилж

Буянтай жил ирж

Өвгөн жил морилж

Өлзийтэй жил ирж

Ахас буурал настангуудынхаа

Амар мэндийг асууя

Сар шинэдээ

Сайхан шинэлж байна уу ?

 

Хүүхдэд зориулсан өөр мэндчилгээний үг байвал бичнэ үү.

 

 

Д.Санжжав    “Мэдэж авлаа”

 

Цагаан сарын шинийн нэгний өглөө

Цайгаа чанаж гоёлоо өмсөөд

Тооноор нар тусахын үед

Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад

Гэр дүүрэн хүмүүс хоорондоо

Гар зөрүүлэн бүгдээрээ золгов

Ажаад байсан чинь

Аав ээжтэй золгосонгүй

Ах бэргэн эгчтэй золгосонгүй

Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй

Ардын ёс байдгийг мэдлээ.

Айл гэр болж тоглохдоо

Алимаатай би золгохгүй

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Ерөөл магтаал | Оноо: 0/0 | Зохиогч : Ерөөл, Магтаал )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Оруулсан admin on 2023-01-24 12:29:22 (659 уншсан)

Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа.
Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.

Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даанч олон,
Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй:
- Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга.
- Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ.
Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Yргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
Оруулсан admin on 2023-01-04 10:12:06 (597 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ

МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Сааюугийн Баттулга

                          ТЭНГЭР ҮР

Хүү ижийгээ элгээ эгштэл санана. Зарим шөнө ижийтэйгээ уулзаж зүүдлэх хэдий ч нүдээ нээх төдийд дахиад л ижийгээсээ хагацаж орхино. Тэр нэгэн өглөө гэрт нь юун тухай яриа болоод буйг хүү ойлгоогүй. Хэн нэгний хүндээр санаа алдахтай зэрэгцэн "Барааг нь ч харуулалгүй аваад явчихлаа. Тэгдэг л учиртай юм гэнэ" хэмээн хоолой зангируулахыг там тумхан сонсоод аавыгаа буцаж ирснийг мэдсэн ч нойроо харамлан хөнжил рүүгээ лавхан шургаж билээ. 
Хүүг ханатлаа унтаад сэрэхэд хоймрын авдар дээр ижийнх нь зургийг байрлуулж өмнө нь зул өргөсөн байв. Өдөр нь хөдөө нутагт ховорхон үзэгддэг алим жимс тэргүүтнээр ширээ засч ойр хавийнхнаа цуглуулан будаалга үйлджээ. Тэгэхдээ тэрхүү амттануудаас ижийнх зурагны өмнө арай л бага дээжилсэн мэт санагдахад хүү өөрт оногдсон хувиасаа нэмж тавив. Хүүгийн энэхүү үйлдлийг анзаарсан томчууд яагаад ч юм буруу харж нулимсаа чимээгүйхэн арчицгаахыг хүү анзаараагүй билээ. 
Энэ өдрөөс хойш олон хоног өнгөрсөн ч хүү ижийнхээ буцаж ирэхийг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Эцэг нь нэгэнтээ "Ижий нь тэнгэр лүү явчихсан. Миний хүү том болохоороо ойлгоноо" гэж хэлээд духан дээр нь удаан гэгч үнэрлэжээ. Хүү эцгийнхээ юун тухай хүүрнээд буйг ойлгоогүй ч “Ижий яагаад тэнгэр лүү явчихсан юм бол, яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол?” гэж бяцхан тархиндаа цаг үргэлж бодож явах болжээ. Өвс ногоо гандан, гол ус зайртах дөхөх тусам хүүгийн санаашрах улам ихсэж гэрийн хаяа түшин суугаад оргил тэргүүн нь манан будан дунд үүлс сүвлэн дүнсийх тэртээх догшин хүрэн хайрхны зүг ширтэн суух болов. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
Оруулсан admin on 2023-01-04 10:10:01 (616 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Эрдэнэ-Очирын Ганболд

              АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР

        Хүнсний тов хийсэн дэлгүүр ажиллуулдаг Баатарчулуун сарын орлого, зарлагын тооцоо хийж суутал гар утас нь тожигнон дуугарч “ээж минь” гэсэн нэр жирэлзэн гарч ирэхүй дор яаран авав. 
          - За хүү минь, ээж нь нутагтаа л очоод ирмээр байна. Хоёулаа нөгөөдөр өглөө эртхэн гарах уу? Зам сайхан болсон, өглөө эртхэн гарвал оройдоо амжаад оччихдог гэсэн. Төрсөн буурин дээрээ хөрвөөж, аав, ээжийнхээ нутгийг эргээд ирмээр санагдаад болдоггүй. Миний хүү унаа унаш чинь бэлэн биз дээ? гэж ар араас нь давхцуулан их л цухалхан ярив. 
       -Тэгье, ээж ээ гэж хэлээд Баатарчулуун яаран босов. Ээж нь өдөр бүр залгаад байдаггүй, хааяа залгавал  цөөн хэдхэн үг хэлдэг,   ойр тойрондоо “Хэцүү Цэрэн эгч” гэж алдаршсан хүн. 
         Баатарчулуун олон жил худалдааны байгууллагад ажилласан нягтлан бодогч, эхнэр нь худалдагч болохоор дэлгүүрийн ажил эмх цэгцтэй, тэгээд ч олны хөлийн газар, бүр дээр үеэс “Цагаан хуарангийн цагаан дэлгүүр” гэж нэршсэн, одоо ч энэ нэрээ хадгалсаар буй. Дэлгүүрийнхээ дэргэд шахам шинэ орон сууцанд төвхнөсөн,    давгүй унаа машинтай, бас компанийн захирал гээд Баатарчулуун  юм юмтай болж амжсан ажилсаг, овсоотой эр. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
Оруулсан admin on 2023-01-04 10:07:57 (650 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Долгорын ЦЭНДЖАВ

                                 “ЦАГААН НОХОЙ”

 Охин битүү ой модтой гүн хөвчид төөрсөөр тав дахь хоногтоо хөл дээрээ тогтож ядталаа туйлджээ. “Ээжээ... ээжээ” гэж чарлан уйлж хашгирсаар, хоолой нь сөөж дуу нь ч гарахаа болив. Өлсөхийн эрхээр тааралдсан жимсний навч, сөд, самрын үр идэж, цас үмхлэхэд, амны цангаа нь гарахгүй хов хоосон хөөс шиг санагддаг болсныг охин мэдэрч байлаа.      
          -Ээжтэй чинь  хамт  сумын төв орох яаралтай  хэрэг гарлаа. Өнөөдөр дулаахан, цэлмэг сайхан   өдөр байна,  хонь юу юугүй   уулын мод  руу орчих нь...чоно боохой үүрлэсэн газар шүү...шалавхан   хураагаад,  хашчихаарай гэж аав нь  захичихаад  явжээ.
 Охин замд тааралдсан энэ тэрийг шохоорхон  сатаарах хооронд  хонь шигүү  модтой уул өөд өгссөөр, газарт шингэсэн  мэт бараа сураггүй алга болчихжээ. Шургахын аргагүй битүү  өтгөн ой дотуур хонио эрсээр,  сүүлдээ хаа явж байгаагаа  ч мэдэхээ болив.  Хаашаа л харна, нүүр тулам сэрийсэн хадан хясаатай  уул, сүглэгэр модны цаана юу нуугдаж отож байгааг тааварлах аргагүй, айснаасаа болоод бяцхан зүрх нь цээжнийх нь цаана цовхчиж байлаа. Гүнзгий эрэг жалга  руу ч  үсэрчих шахжээ. Өөрөөс нь өндөр шахуу ороонго өвс хөлнөөс нь зуурч, модны мөчир хацрыг  хайр найргүй шавхуурдсан ч явсаар байв. 
         Эргэн тойрон амьгүй мэт дүв дүлий ажин түжин. Хааяа хоёр гурван  хэрээ хэлээ тагших шиг чимээ гарган толгой дээгүүр нь өнгөрнө.  Яах ч учраа олохоо больсон  охин бүдүүн тэс хүйтэн мод түшээд чихээ наагаад зогстол, модны гүн цаанаас чихэнд нь  нохой  хуцах шиг ён ён... ёнхийсэн  үл мэдэг анир чимээлжээ. Тийм бүдэг  бадаг  чимээ  авиа гарсан зүг рүү  бүдчин, унаж тусан  алхааар  эргэн тойрон  харанхуй нөмөрчээ. Зүг чиггүй тэрээр бүдүүн хар  модон дээр суутал,  модны завсраар сарны  ёлтойсон гэрэлд ёзоороороо өмхрөөд цаашаа   гүнзгий ухагдсан мэт  зөөлөн хөвдтэй   нүх тааралдсан  нь азтай хэрэг байлаа. Охинд нөмөр нөөлөгтэй, түшигтэй  аятайхан санагдсанаа  тэр чигээрээ  нам цохиулах мэт таг унтчихлаа. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
Оруулсан admin on 2023-01-04 10:03:29 (527 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Ням-Очирын Баасанжав

АЛТАН ЗУУЗАЙ

Найдан нэгэн жарныг давтлаа юу эсийг үзсэн гэх вэ. Чонын санааг ч санаж явсан байх. Түмний түрүүнд ирж суугаад, сүүл хавьд нь хоолойгоо засаж, засаж хэд гурван үг унагачхаад мордоод явчихдаг болохоор нь улс амьтан түүнийг “Боохой” гэсэн ч юм бил үү, ер таамгүй. 
“Боохой” Найдангийнх сум суурингийнханаас хоёр өртөө шахуу тул хүн амьтны хөл хөгсөөнөөс алс, чих амар сууна. 
“Одоогийн суурин суусан энэ газар анх ямар сайхан сэргэлэн дэнж байв даа. Гэтэл одоо хүн амьтны хөл, машин техникт элдүүлсээр улаан тоором болжээ. Ер хүн шиг хэрэггүй амьтан алга даа” гэж дургүйцэн бодоод хормойндоо буусан цагаан манхан тоосыг ташуурын модоор хэд гурав цохьчихоод, хоршооны хаалга татлаа. Эмгэндээ бас галын зээдээ хүлхүүлчих санаатай хэдэн  жин зөөлөн чихрийг хоршооны охиноор боолгож аваад мордов. 
Сэлүүн сэрмүүн нутгаа зорих гэж байгаа болоод ч тэр үү сэтгэл яарна. Унаа морь
ч уул усаа гэлгүй яахав, зуузайгаа тэнийтэл дугтчина. 
Найдангийнх буруудаа дэлтэй улаан хээр зүсмийн адуутай. Алийг нь ч тохоод мордсон ам булааж, цээж түрэн хөндөлсөх тул дэл сүүлэндээ дарагдаж газар ширтсэн юм унах ясны дургүй хүн.


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
Оруулсан admin on 2023-01-04 10:01:49 (534 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Лхагвагийн Дайриймаа

ГАР ХӨРӨӨ

Түвдэнг хүмүүс “хүний мухар” гэдэг байсан аж. Тэр тусархуу, малд гярхай, гарын ур сайтай нэгэн байсан билээ. Бүгд л алдсан, олохгүй байгаа малаа түүнээс сурна. Тэд хайснаа олохгүй буцна гэж бараг л байхгүй. Түвдэн хаана ямар мал өтсөн, хөл нь хугарсан гээд бүгдийг нь л хэлж өгнө. Өөрөө ч чадахыгаа өтчилсөн, чиг барьж боосон ч байх. Гэвч хорвоо түүнийг залуухнаар нь буцааж авсанд хүн бүр л харамссан аж. 
Эхнэр Сэрж нь хоёр жилийн дараа нутгийнхаа Гэмпилтэй ханилан, нэг охин төрүүлсэн билээ. Түвдэнгийн хүү аавыгаа дуурайсан сэргэлэн, бас гарын дүйтэй тул аймгийнхаа Хөгжим бүжгийн коллежийн зургийн ангид суралцах болжээ. Дүү охин нь тавдугаар ангид сурдаг, мөн л сэргэлэн, сурлага сайтай, царайлаг охин байлаа. Дотуур байранд амьдардаг аж. 
Сэрж нэг зүйлийг огт мэдэхгүй явсан нь Гэмпилийн охинд нь шунасан адгуусан хүсэл байв. Охин хойд эцгийнхээ нэг л биш харцыг зөнгөөрөө гадарлах болсон тул амралтаараа  аль болох л гэртээ очихгүйг хичээн, авга эгчийндээ очин ганц хоёр хоногийг хорооно. Гэвч нагац ах нь түүнийг хүүхдүүдтэйгээ хамт авч яван гэрт нь хүргэж өгдөг билээ. Энэ удаа ч охин мөн л ийн хүргүүлж харив. Охин өмнө нь ээждээ хойд эцгийнхээ нэг л хачин байгааг хэлмээр байвч түүний уур хүрвэл ээжийг нь зодож мэднэ гэж айна. 
Нэг удаа түүнийг гэртээ очиход ээжийнх  нь гар, мөр хөхөрсөн байсан бөгөөд - Таны бие яагаад хөхөрчихсөн юм бэ? гэж асуухад нь – Мориноосоо унаад гэсэн аж. Мөн нэг шөнө ээж нь уйлж байх дуулдсан аж. Охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгээгүй билээ. 
Машины дуунаар гарч ирсэн ээж нь – Хүүе миний охин хүрээд ирэв үү гэж түүнийг үнсэн угтав. Тэгээд  ахтайгаа мэнд мэдээд -та хэд орохгүй юм уу? гэхэд -эгч нь ганцаараа, эртхэн очихгүй бол болохгүй гэдэг нөгөөх л үгээ хэлэхэд хүүхдүүд нь машиныхаа цонхоор -баяртай гэж гараа даллаж харагдана. Сэрж хариу даллаад-баярлалаа ах, сайн яваад хүрээрэй гэв. Ээж нь -дүү нь унтаж байгаа орж  бай, би хэдэн аргал хормойлоод ирье гэлээ. 
Охиныг гэртээ ороход бяцхан дүү нь нам унтаж байв. Тэр дүүгээ өхөөрдөн үнсээд цүнхээ орны дээд талд тавиад дутуу хаагдсан хаалгаа таттал сайн хаагдахгүй байв.Тэр “өчигдрийн бороо, цаснаар хаалга гажчихаж, бороо сүүлдээ цас орсон гэхэд харин ч өнөөдөр дулаахан байна шүү” гэж бодох зуураа цай аягалан боорцог, өрөм хийн идэж суутал хаалга онгойн, хойд эцэг нь орж иржээ. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
Оруулсан admin on 2023-01-04 10:00:00 (471 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.  Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Наваанжамбын Мөнхсайхан

ДАРДАС

Тал нутгийн сөл өвсний өнгө өглөөний наранд нэлдээ шаргалтан туяарна. Эртлэн бэлчсэн хонин сүргийн араас гандсан хөх дээлтэй өвгөн хашин хээр морьтой аажуухан бөг бөг шогшино. Дондог өвгөн угийн эртэч зангаараа ийнхүү хонио бэлчээж шуудран гүйхээс нь сэргийлж толгойг нь дарахаар яваа нь энэ. 
Өвгөний бие ойрдоо ихэд ядруухан басхүү бухимдалтай яваа. Хөгшин нь аймгийн төвд хүүгийнхээ жаалуудыг харахаар явж, өвгөн хэдэн малтайгаа үлдэн намаржаалж буй. Нэг л өглөө намаржааных нь хажууханд олон том машин ирж газар өрөмдөөд эхэлсэн. Маргааш нь сумын дарга годгор хархүү ирж "За Дондог гуай, танай энд онц чухал ашигт малтмалын орд илэрсэн учир Засгийн газрын зөвшөөрлөөр уурхай нээхээр болсон доо" хэмээн албархаг нь аргаггүй хоолойгоо засан хэлчихээд аяга цай амсуут год хийн данагар хар машиндаа суугаад даржигнуулан одсон. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
Оруулсан admin on 2023-01-04 09:58:43 (345 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Битогтохын Цогнэмэх 

Ай, Сүнжидмаа минь ээ, хө!

Богд уулын оройд хүйтний будан татжээ. Өглөөний наран шаргалд намрын түнэр ой алтан луу эвшээх лүгээ адил хөлбөрөнгүй авай.
..Ариун далайн ус мэт тунгалаг хө
Ай хө, Сүнжидмаа чамайг
Авч яваад үхэвч гомдолгүй шүү.. хэмээн ордос, халх эрс холилдон дуулах нь сонсогдонгуут Сүнжидмаагийн хөллөн яваа сүйх тэрэгний хойноос алаглан хошуурах хүрээнийхний хөл хөс тогтворгүйтээд иржээ. Энэ үест “Царайны гоод нь саргүй шөнө ном уншмаар сайхан” заяасан Сүнжидмааг сэтгэл дотроо өмчлөн булаалдагчид ил улаанаар мөргөлдөх аяс тодрох үед амийг нь сахигч шадар хоёр эр сүйх тэрэгний өмнө хойно зай гарган хүмүүсийг холдуулж эхлэв. Энэ бол тэдний очих газар ойртсоны тэмдэг болой. 
Олны бужигнаан дундаас ихэс дээдэс л хөлөглөдөг эрээн лууны сийлбэр бүхий гоёмсог аравчтай жууз тэрэг гэнэт гарч ирээд явдал зэрэгцэв. Мөнөөх жуузнаас “Ай л хөөрхий, Сүнжидмаа минь ээ хө” гэж гэгэлзүүлэн дуулах нь сонсогдоход Сүнжидмаагийн дотор мүегэнэн бүлхэлзэв. “Гурван жил сураггүй болсон Бүргэд маань юуны учир хамар дороос өнөөдөр ургадаг байна аа” гэж бодон аядмагц зэрэгцэн ирсэн жууз тэрэгний хаалга илбийн мэт онгойж, хүчирхэг нэгэн гар түүнийг хэнд ч мэдэгдэлгүйгээр сүйх тэрэгнээс нь шилжүүлэн авч оджээ. 


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
Оруулсан admin on 2023-01-04 09:55:47 (485 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 
Баянмөнхийн Цоожчулуунцэцэг

ХИШИГ

“Зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Тээлийн төв дээр наадам болох гэнэ. “Хахир” Балган бүх зардлыг нь даах юм байх” гэсэн яриа олны амнаас ам дамжиж ирсээр Сүрэнгийн чихэнд хүрчээ. Адууны эрэлчний амнаас сонссон энэ үг Сүрэнгийн дотрыг маажаад авах шиг санагдав. Тэрээр
-Хн. Хахир Балган  хэдийдээ тийм өгөөмөр болов. Ашиг хонжоо л хайж байгаа биз. Эсвэл ам дамжсан худлаа л яриа байлгүй дээ  хэмээн бодсон ч ёозгүйхэн бодлоо бусадтай хуваалцсангүй. Гэтэл энэ яриаг үнэн гэдгийг батлах гэсэн мэт том цэнхэр цаасан дээр тод хар өнгөөр угалзруулан бичсэн урилгыг Балган өвгөний зээ хүү түүнд хүндэтгэлтэйгээр авчирч өгөх нь тэр. Гашуун усанд автаж, мундраа хутгаж, муу хэлүүлж, магтаал сайшаалаас хол явсан Сүрэнд хэзээ ч ийм урилга заллага ирж байсан удаагүй учраас бага зэрэг гайхширан


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 162 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Уянгын хөндий
Уянгын хөндий
Хэмжээс: 600x442 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3677

Должин : Зам зуур
zam-099.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3794

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-014.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4099


Агуулга
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn