|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Бусад: Huree.MN: Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Оруулсан admin on 2018-07-27 15:07:05 (4178 уншсан)

Өдрийн мэнд, Та гэр бүл, найз нөхдөөрөө салхинд гарч амрахаар төлөвлөж байна уу?
Huree.mn -д Улаанбаатар хот болон орон нутгийн бүх амралт, сувилалын газруудын мэдээлэл үнэгүй байршиж байдаг тул Та өөрийн сэтгэлд нийцсэн амралтын газраа хамгийн хурдан олох болно.
Huree.mn| Амралт сувилалын газрууд
Улаанбаатар хотод байрлах бүх ресторануудын хүлээн авалтын үнэ, зураг, байршил гээд танд хэрэгтэй бүх мэдээллүүдийг Huree.mn-ээс харах боломжтой.
Huree.mn| Ресторан үйлчилгээний газрууд
Авто машины бүх төрлийн үйлчилгээний газруудын мэдээлэл нэг дор
www.araa.mn
( Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Мэдээ, мэдээлэл )
|
|
Шүлэг: ЗУНДУЙН ДОРЖ: Үүрийн шөнийн нулимс
Оруулсан admin on 2018-05-22 10:33:35 (6933 уншсан)
Алиахан зантай бүсгүй чамайгаа
Алаглан найгах цэцэг тоолон хулээдэг...
Хорвоод цэцэг ургаж л байх юм бол
Хонгор минь намайгаа хүлээж байгаа гэж бодоорой
Ажилсаг шаавай хүүхэн чамайгаа
Агаар тэнгэрийн одод тоолон хүлээдэг...
Хурмастад одод түгэж л байх юм бол
Хувирашгүй сэтгэлээр хүлээж яваа гэж бодоорой
Нарийхан ишин дээрээ цэцэгс алаглаад
Намуухан шившээнд толгой найгуулан ганхана
Ай тэд чинь миний сэтгэлийн гунигийг
Аясын салхинаас сонсоод өрөвдөж байгаа нь тэр дээ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Дорж Зундуй )
|
|
Шүлэг: А.Эрдэнэ-Очир-Хар нүдэн
Оруулсан admin on 2018-05-18 23:36:28 (6498 уншсан)
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир
1.
Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм
Харанхуй шөнө гэрэл гармаар
Хар нүдтэй нэг юм
Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр
Хар нүдтэй гэх юм
Орчлон дээр хар нүдтэй хүүхэн
Олон л биз ээ
Оньсого таавар шиг нэг бүсгүй л
Олны дунд хэлцэгдэх юм
Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь!
2.
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ
Уулсын өргөн бэлийг ороож урссан голоос
Уран бидэр шигшрэх нь ээмэгний чинь чимээ шиг
Чамин навчтай модыг эр салхин оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол чамаас л гуймаар даа
Найман сарын хөх бороонд чамтай хамт норж
Намирсан гэзэгний чинь усыг энгэр дээрээ сэгсрэхсэн дээ
Дэндүү хар нүднээс дэндүү хол явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл ханилмаар, эсвэл үхмээр.
3.
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм
Аялсан дууны үзүүр
Судгийн ногоо ганхуулах
Амраг чамд л очсон
Янзага ялгарсан орой
Арван тавны сарыг
Ханын толгойноос өлгөөд
Алганыхаа л үнэрийг
Гар гартаа шингээснээс
Гэнэн аалийг би
Хацраас чинь үргээж
Гэргий танхил одыг
Чамд зүсэлсэн ч биш дээ
Санаан дотроос гардаггүй
Сайхан хар нүд гэж байх юм
Цэцгэн дээр суусан эрвээхий шиг түүнийг
Цээжин дотроо би үнсэж л явах юм
Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн
Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм
Зүүдэлж дандаа жаргая гэтэл
Зүрхэн дээр гэргийн гар байх юм.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Эрдэнэ-Очир Арлаан )
|
|
Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Миний зурсан хорвоо
Оруулсан admin on 2018-05-18 22:47:20 (12562 уншсан)
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир
Бүжин хярсан бут цагын эрхээр өргөс ороод
Бүлээхэн бороо ороод намиравч солонго хөдлөөд намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно
Саруул тал тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо чимэг болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгихад гэгээ болно
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Эрдэнэ-Очир Арлаан )
|
|
Шүлэг: Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир : Нар зөвийн Эх орон
Оруулсан admin on 2018-05-18 13:03:32 (9918 уншсан)
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир
"Найргийн жимээр..." Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж
Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн
Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг
Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Амьдралын жирийн нэг өглөө байтал уярал догдлол төрж
Алтан дэлхийд амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж
Айлын гэрийн өрхний оосрыг нар зөв даллаад
Арван наймтай бүсгүй гэргий болдог Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Тэнгэрийн заадсыг өгсөж, уруудан галгих хоёр морин од
Тэмдэгрэх үүрийн зүүдэнд нь ер бусын мэдрэмж илгээхэд
Сүүмийх алсын амьдрал зорьж, сэтгэлдээ ган хэт цахиад
Сүлд өөдөө зоримог хөвгүүд бүсээ зөв ороогоод эр болдог Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Эгшиг уянгын хорвоод хайрын зөрөг дээр харц учраад
Энгэр дүүрэн жаргал тээж, биедээ тэмүүлэх залуус
Өр зүрхний гүндээ амраг нарны гал зангидаж
Өнө эртний шаргал талд ханаа зөв дугуйлаад айл болдог Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж
Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд
Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд
Эрдэнийн алтан соёмбоных болдог Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Надад үнэтэй цаг хугацаа моддын дундуур сүлжин арилж
Намар, хавар, аглаг талын бараанд дөрвөн цаг эргэж
Насан мөнхийн хөх тэнгэр нь өнөд шидийн гүн утгыг өөртөө нууж
Наран саран бүслүүр зөв ороогоод Дэлхийнх болдог Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Эрдэнэ-Очир Арлаан )
|
|
Шүлэг: Т. Амар-Амгалан
Оруулсан admin on 2018-05-05 16:57:40 (3749 уншсан)
Тэсгим хүйтэн өвөл чихгүй хүмүүсийн
Тэг дунд нь зогсоод дуулж чадна
Тэр дуу дээш оргилсон булгын дуу
Тэр л ганцаараа өвлийн дууч!
***
Нимгэн мөсний цаадах эрэмгий урсгал
Нэг л мэдэхэд дуугаа хурааж,
Загасны хэлбэр чулуундаа хувилаад
Зайлуул, тэр чулуунд хаврын зүрх цохилно.
2017,11,17
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Т. Амар-Амгалан
Оруулсан admin on 2018-05-05 16:54:39 (4084 уншсан)
Энэ сард чиний нэрийг өгчихье
Этгээд сонин сар болон хувирах вий
Заам ярах эрдүү салхи нь
-заавал чиний үнэртэй байгаасай гээд
Алга хавсран залбирах "Будда"-ийн
Анисан мэлмийд даатгая.
Энэ сард чиний нэрийг өгчихсөн юм чинь
Эргэлзээгүй цас орно,
Ороолтоо зэхэх нэгдүгээр сараас
Оргож ирэх догдлол минь ч энд л үлдэг
Гуч дөхсөн наснаасаа нэгийг нь сугалаад
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
Оруулсан admin on 2018-05-05 16:51:29 (4798 уншсан)
***
"... Хаана би хэрэгтэй байна
Тийш нь би зүрхээ явуулдаг байсан
Хаана дутуугийн шаналан байна
Түүнд би зүрхээ юүлдэг байсан..."
/Улаан хонх шүлгээс/
***
Хараагүй охинд
Толийг нь олж өгчихөөд
Хэсэг уйлж суулаа...
***
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: /Барнангийн Доржпалам/
Оруулсан admin on 2018-05-05 16:49:32 (4493 уншсан)
Би ирж яваа юм
Дуниартсан намрын хонгор өдрийг нартай нь сартай нь
Дурсгал болгон бие биедээ солилцож бид саллаа, би явлаа
Дурлалын хоёр багана бараа бараагаа харалцсаар
Дундаа сэтгэлийн зэл татан холдлоо би явлаа
Холдож явсан энэ л мөчөөсөө эхлэн
Хонгор минь би чамдаа очиж яваа юм би ирж яваа юм чам руу
Хойтон болтол бидэн хоёрын хооронд сунайх замаас
Хорж байгаа юм энэ чинь би ирж яваа юм чам руу
Өдий ч байна даа гэж чиний минь тоолсон хоногоос
Өнөөдрийг би хасч яваа юм би ирж яваа юм шүү чамдаа.
Өгсөж давах тусам өөдөөс ургаж босоод байдаг
Өчнөөн уулсын нэгийг давж яваа юм, би ирж яваа юм, чам руу
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
Оруулсан admin on 2018-05-05 16:47:09 (4807 уншсан)
***
Овоолж бухалдсан өвсөн дээр
тэнгэр ширтэн хэвтэхэд
охилох нүдний нулимсанд
одод оч шиг бутран хөвнө.
Огторгуйд зурайх
Сүүн замыг дагаад л яваад байвал
огт харж байгаагүй
өвөө эмээтэйгээ уулздаг болов уу?
Ойрмогхон горхи
хэлд орж буй хүүхэд шиг шулганана.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: С. Дамдиндорж
Оруулсан admin on 2018-05-05 16:43:22 (4207 уншсан)
*** Гүүрэн дээр би зогслоо
Гүн их усны харуусал байлаа
Гүүрэн доогуур он цаг урслаа
Гүймэгхэн долгионд нь урсчихгүй
Бүдэгхэн зураг минь залуухан байлаа.
***Хөдөөний сар тэнгэртээ хөндлөн
Хөлөрсөн алганд баригдах өвс бүв бүлээн
Хөх үдшийн бөөрөнхий шүүдрийг
Задалж үзэх гэж
Хоёр хорхой хамжин бөмбөрүүлнэ.
Хөх инээд нь хүрсэн миний ганц амраг
Алгаараа амаа таглан инээдээ алдаж орхино.
Ам нь ангаахай шиг өхөөрдөм
Аль газрын будгаар будав хэмээн
Арчин арчин үзвэл арилшгүй шунхан улаан
Цэцгийн дэлбээ нээж хумих шиг
Алга гижигдэн үнэснэ.
С.Дамдиндорж
"Жимсний бөөр" шүлгийн түүвэрээс
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Т. Амар-Амгалан
Оруулсан admin on 2018-05-05 16:41:01 (3816 уншсан)
***
Шүтээний өмнө сөхрөн суугаад
Шүүгдэж буй мэт өдөр хоногуудад
Шүргэлцэх төдий бидний төсөөллүүд
Шүлэг эсвэл хагацал болно.
Ариун гэх зүйлгүй өнгөрсөнөөс дайжсан
Аврал ирсэн явган шувууд л билээ, бидэн
Авсан доторх гоо сайханы төлөө
Ахиад л өглөөг үзэх ёстой юмаа, бидэн
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Я. Баяраа
Оруулсан admin on 2018-05-05 16:35:36 (4523 уншсан)
Улаангомынхооо өвлийг үгүйлнэм
Улбар ягаан охидыг нь үгүйлнэм
Нусаа хацартаа нааж явахдаа
Нуугдаж харсан эгч нараа үгүйлнэм
Үүрдийн цэлмэг тэнгэрээ үгүйлнэм
Үхэр бэлчдэг гудмаа үгүйлнэм
Манай эриний өмнө ч манай хот байсан гэж
Маргаангүй итгэж явсан насаа үгүйлнэм
Үргэлжилсэн урт жүжгийг санагдуулам
Үймээн шуугиангүй амьдралаа үгүйлнэм
Үймээн шуугиангүй амьдралын дунд
Үзэгдэл нэмэх өвлийг үгүйлнэм
Чандага цагаан өвлөө дурсахад
Хундага хундага гуниг төрнөм
Хөлчүү нийслэлийн давчуу булангаас
Хөгшрөлийг сугадан гэртээ харьнам.
"Таслал" номоос
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Я.Баяраа: Борооны хэлмэр
Оруулсан admin on 2018-05-05 16:32:59 (4487 уншсан)
Гунихыг би мэдэхгүй
Тийм үгийг сэтгэлээс минь эрэвч олохгүй
Найдвар тасрахыг харин мэднэ
Навчис шарлахад дарсны дон хөдлөх нь
Бугын дуудлага лугаа байгалын зөн
Байгалын зан...
Өөр рүүгээ өнгийвөл гуниг төрнө гэнэ үү?
Өө, түүн шиг ший янгууны үг үгүй ээ
Өөр рүүгээ өнгийх гэдэг чинь толинд харахаас өөр!
Үүр лүүгээ өнгийсөн шувуунд
Үнэгэнд идүүлсэн өндөгний нь хальс үзэгдэх шиг
Үр хөндүүлсний дараах анхны дур тавилт шиг
Үүл нь үгүй атлаа бэрх өглөө шиг
Үхээд удсан андынхаа гэрийн дэргэдүүр өнгөрөх шиг
Үзэн ядмаар үйлдэл шүү...
Үнэн тийм танин ядмаар хол бишээ
Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ
Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад
Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ
Энэ л хангалттай.
"Таслал" номоос
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б. Батзаяа: Учрал хагацал
Оруулсан admin on 2018-05-05 16:29:27 (4593 уншсан)
Амьдралд ийм их хагацал...
Гэхдээ, учралаасаа бага
Ахиад намайг нэг л удаа орхивол
би чамайг үнэнээсээ хайрлана.
Хайраар дүүрнэ.
Хамгийн хэцүү нь энэ бүхнийг ганцаараа мэдэрнэ.
-Хайр хүнийг үхэлд хүргэж болох уу
-Болно гэж би боддог. Хамгийн гол нь
үхэхийн тулд амьд байх хэрэгтэй гэж санадаг.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Оруулсан admin on 2018-05-05 16:26:12 (3628 уншсан)
Уулсын тухай бодлоо
Уулыг өрөвдлөө
Бороо орсон ч дүнсгэр
Солонго татсан дүнсгэр
Мод бүхэнд нь чинийхээ нэрийг өглөө ч
Тэр дүнсгэр хэвээрээ
Дүнсгэр уул, дүнсгэр уулс
Дүнсгэр уулсын дээр
Тэнгэр байдгийн учир
Тэгээд л
Дүнсгэр уул, дүнсгэр уулс
Надаас өөр бодолтой...
"Санаа алдахаас өөр салхигүй" ном 41-р тал
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Ө. Балжинням: ӨЧИГДӨР
Оруулсан admin on 2018-05-03 21:37:21 (4378 уншсан)
Өглөөнөөс хойш жижигхэн өрөөгөө орвонгоор нь эргүүлэх шахав. Олддоггүй шүү! Сонин юм даа. Надаас нэг их холдоогүй л баймаар юм. Гар утас дуугарах чимээнээр сэрснээ санаж байна. Нойрмог нүднээ A хэмээх нэртэй хүнээс ирсэн мессэж нэг тодроод нэг бүдгэрч байв. “Өчигдрийг сайхан өнгөрүүлсэн шүү”. Юу билээ гэж нүдээ нухлан тодруулж харвал яах аргагүй “Өчигдрийг сайхан өнгөрүүлсэн шүү” гэх өгүүлбэр. Ингээд миний эрэл эхэлсэн юм. Орноосоо өндийн босож, эхлээд тархиндаа нэгжлэг хийж үзэв. Мартсан биш, ерөөс өчигдөр гэдэг зүйл миний тархинд алга болжээ. Бодлоо нэг нэгээр нь нэхэн, хилийн боомтонд сэжигтэй этгээд цагдаад шалгуулж буй мэт хайв. Ор тас алга.
Дахин тэмдэглэлээ эргүүлж үзлээ. “10 дугаар сарын 15, өрөөнөөсөө бүтэн өдөр гарсангүй, барьж суусан номоо ч уншиж дуусгаагүй” гэх уржигдрийн он сартай тэмдэглэл минь, дандаа буруу биччихээд шууд дээр нь сараачиж балладаг дадалтай минь хамт хамгийн сүүлчийн хуудсан дээр урам муутайхнаар өөдөөс ширтэж байх нь тэр. Тэгээд номын тавиур, хувцасны шүүгээ, орны доогуур, угаалгын өрөө байж болох бүх л газарт эрж үзэв. Тэнгэр минь, миний өчигдөр алга болжээ. Огтоос алга...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 80 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|