Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 20:00:27 (2868 уншсан)

                               Саравчны зүүн дээд булангаас

Сар, хагарсан өндөг шиг дуслахад

Золбин муурнууд хаа сайгүй ангуучилж

Зоорины модон хаалганууд гаслантайяа савчмуй.

Явуулын жүжигчин, тосгоны театраас гарч

Явганаар дэн буудлын зүг гэлдрэхэд

Ямбуу цагаан цамц нь дүрээсээ салж ядах нь



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 19:55:14 (2752 уншсан)

Хөгшин ээж минь намайг дагуулаад

Хонинд явдаг байсан
Би, хөл нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Аргалд явдаг байсан
Би, нүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Усанд явдаг байсан
Би,гар нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Айл руу явдаг байсан
Би, шүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулалгүй
Ихээ хол явчихсан
Би, залуу ээжийнхээ өгсөн
Ихээ гоё

Чихэрт хууртаад үлдчихсэн.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 19:53:52 (2576 уншсан)


Дүнзэн байшин голын эрэгт

Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт …
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт…



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
Оруулсан admin on 2018-03-30 19:52:08 (3233 уншсан)

 

Адуут их хээр талын

Туурайн сиймхий зайцад
Анир гүмхэн хөх алсын
Туулайн зүүд шиг дайдад
Сарны бүүвэйнд үнэгчилж
Салхи гижигдэж ургасан
Би
Бөглүү хөх буйдын
Бөгтөр хөх өвс өө
Хавар хэмээх учралын
Хачин гоё хором дор жаргаж сагсуурсан
Бороо хэмээх дурлалын
Болор, болор сархдыг залгиж согтуурхсан
Намар хэмээх хагацлын
Налуулж айсах агшинд залбирч сөгдсөн
Шүүдэр хэмээх гунигийн
Шүлгэн, шүлгэн дарсыг завилж сөгнөсөн



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
Оруулсан admin on 2018-03-30 19:48:42 (2883 уншсан)

 

Сүрэг, сүрэг адуу

Сүүдэртээ нөмөрдөж өнжинө
Сүүлэндээ нөмөрдөж хононо
Үдшээр дэлэндээ нөмөрдөнө
Үүрээр зүүдэндээ нөмөрдөнө.

Гэссэн цасны эцсэн ус
Гээгдсэн хялгаснаас зуурсаар
Шигдсэн мөрийн хонхорхойд унаж
Шингэнэ.

Хаврын сүүл сар...



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг
Оруулсан admin on 2018-03-30 19:47:10 (2445 уншсан)

Улиангарын мөчир дор суунам, би

Байхуу цайнд навчсын сүүдрийг үйж уумуй.
Байцааны талбайд Сэрфи-гийн алчуур том цагаан цэцэг шиг үзэгдмүй.
"Аллах, аллах" гэж уулга алддаг тэр;
"Аркадаш, аркадаш" гэж намайг дууддаг тэр;
Нөмрөг нь тод хар, сүүдэр нь цайвар үзэгддэг тэр;
Нөмгөнөөр нь харъя гэвэл өөр ертөнцөд болзох Сэрфи...
Улиангарын мөчир дор суунам, би
Байхуу цайнд навчсын сүүдрийг үйж уумуй.



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Оруулсан admin on 2018-03-30 00:43:04 (2844 уншсан)

Миний сэтгэлийн эх орон

Мэндийн хадаг шиг шүлгэн цэнхэр зэрэглээтэй
Мэлмэрээ цагаан нууртай юм
Агь үнэртсэн буурал талтай юм
Адуу сэрүүцэж оройд нь зунждаг толгодтой юм
Бүргэд цуцаж давдаг уулстай юм
Бүтэн сар туулж чадалгүй хээр хонодог уудам саруул хөндийтэй юм

Миний сэтгэлийн эх орон

Ааш ялдам гэгээн цайлган инээдтэй юм
Аргагүй амрагийн зөөлөн ялдам аялгуутай юм
Хайр хүндлэл хаадын аугаа түүхтэй юм
Хатан заяа эдэлсэн эрхэмсэг нандин бүсгүйчүүдтэй юм
Хад бутлам зоригт хөх эрсийн удамтай юм
Хаа ч дуурсах төрт ёсны түмэн жилийн уламжлалтай юм

Миний сэтгэлийн эх орон

Манхан тэнгэр онгод шүтлэгтэй юм
Магнайнаас доош буудаггүй хөх туяат гэрэлтэй юм
Монголоос өөр хүн амьдарч дасдагүй хахирган хатуу улиралтай юм
Морьноос өөр амьтан хүрдэггүй газарт сүрт их тахилгатай юм
Мөнх хөх тэнгэрээс ивээлт эгэл ард түмэнтэй юм
Мөрлөж амьдардаг алтан аялгуут суу их зарлигтай юм

Миний сэтгэлийн эх орон минь

Гантөмөрийн Сумъяа



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Чимэдрэгзэн
Оруулсан admin on 2018-03-29 21:27:18 (2713 уншсан)

 

1.

Хаалга нээгдээд хаагдана.
Хязгааргүй алсрах зам
уул өөд авирч тэнгэрт уусан замхарна.
...өвс, нулимсаа тэвчилгүй 
үүрээр гуниглахад
өнгийн цэцэгс өвсний өнгөнд хувилж,
салхины урланд зочилно.
Цэцэгсийн бороонд норсон шувууд,
өрөөсөн хөл дээрээ зогсоно.
Далавчаа өмсөн зогсоно.
...нар юу ч хараагүй, урьдын адил мандана,
салхи юу ч сонсоогүй, урлах үйлдээ завгүй, гэхдээ
Хаалга нээгдэж харагдана.

2.
Зүгээр л шаргал өнгөөр ижилссэн нутаг...
Зөөлөн шаргал салхи санаа алдах мэт



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
Оруулсан admin on 2018-03-29 21:22:44 (2889 уншсан)

***

Намар оройхон, ганц улаан эрвээхий
Намайг тойрч, тойрч,
Баруун урагшаа хийсч одсон.

Эргэцүүлвээс, диваажин байдаг зүг
Эргэлзээгүй тэр буй за.

2006 он

***
Цав цагаан цаас шиг чам дээр
Цаг хугацаа, намайг алдаж асгахад
Царай чинь ийм сэвхтэй болчихсон.

2007 он

***
Нарны шуурганд уулс дэрвэж
Наана нь бэлчих тэмээд 
тэнгэрт хийсэх нь
Зуны үд.

2004 он

БӨГТӨР ХӨХ ӨВС номноос



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
Оруулсан admin on 2018-03-29 21:13:28 (2831 уншсан)

 

Өрний дөнгөнд чөдөртэй морь шиг дэгэж 

Өнөөдөр маргааш хоёрыг нэг л янзаар үдэж 
Тэргүүн дээр минь яамбатан бие хөнгөлөн доромжилж 
Түмний минь заяа юунд ингэж хэлтгийнэ бэ? 
Тогоотой сүүнд минь шуналын цус дусаж 
Төрийн минь сүлдэнд харийн бузар шингэж 
Цагтаа мандаж явсан түмний минь заяа хазайж 
Цагаан хараа бид ялгах ухаангүй болжээ 
Хүн бүхэн хилэгнэн уурлан гаславч 
Хэрхэхээ мэдэхгүй хий дэмий шанална 
Борцондоо хүрч хоол хийх чадваргүй болтолоо 
Боолын боол босгоны шороо болжээ бид нар... 
Тамын тогооны үлгэр та биднийг нөмөрч 
Тархины тураалд хэн бүхэнгүй автаж 
Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж сандараад 
Үйлийн үрийн гайг бусдаас бид хайж байна.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
Оруулсан admin on 2018-03-29 21:08:29 (4008 уншсан)

 

Нам гүм.

Тог тог тог ...тогших чимээ.
Хариу тогшлоо. 
Тэр хоёр сайн ойлголцоно. 
Том цэнхэр нулимс дуу чимээтэй бөмбөрөн газар унах адил тог тог тог.
Тиймээ хоёулаа цоожтой. Дахиад л нам гүм.
Орой болох хаа ч байсан юм. Буйдан дээр шигдэн суугаад эрхиэ эргүүллээ. Сэтгэл нь тогтох янзгүй. Урд урдаас илүү нутгаа санана. Үнэр нь анхилж , уулс толгод, халтар аргал, аргамжааны модон гадас, өтөг бургисан навтгар бор өвөлжөө гээд л юу эс харагдах билээ дээ. Түмэн үрчлээт хацрыг нь даган нулимс бөмбөрлөө. Нутаг ус минь, нутаг ус минь... Хаврын цэнхэр зэрэглээ мяралзаад л, айлууд хаваржаанаасаа зуслан өөдөө нүүгээд мөн ч сайхан байгаа даа... Арван хэдэн хүүхэд төрүүлж цагаан сүүгээрээ амлуулсан өдгөө арьс төдий болж үлдсэн хөхнийх нь цаана чимээ аниргүй хүлцэнгүй нам гүм байсан сэтгэл нь долгилон гуниглан займчих шиг санагдахад аюулхай дээрээ дарлаа. Насны өндөр даваа өөд өгсөөд намуухан ядранги цохилох болсон зүрнийх нь цохилт алганд нь мэдрэгдлээ. За даа уйлж урсаж суугаад яахав, муу ёр байгаа даа. Хэдэн хүүхдийнхээ буянд бишгүйдээ л сайхан аж төрж байна. Насны адагт үүнээс илүү яах ч юм билээ дээ. Дулаан байшинд дутах гачих юмгүй сайхан л байна. Хүүхдүүд минь аль амттай аль зөөлнийг л зөөж байна. Юугаар дутлаа гэхэв дээ... Санаа алдлаа. 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
Оруулсан admin on 2018-03-29 19:51:04 (3107 уншсан)

Эцэсийн хүчээ шавхан уулсын хярлуу зүтгэнэ
Эрчит дөрвөн туурайнаас минь цусан мөр үлдэнэ
Эгмэнд туссан сумны шархнаас цус бялдаж
Эрдэнийн алтан дэл сүүл минь улаан өнгөнд будагдана

Эрүүл үлдсэн хэдэн сүрэг минь
Эргэн эргэн янцгаана
Эрсэлж хурдан зугт гэж
Эцсэн хоолойгоор үүрсэнэ

Хөгшин ижил минь тэнд ойчсон
Хүү минь харин зугтаж амжсан
Хэдэн гүү минь ийш тийш
Хээрийн салхи шиг зугтаж одсон

Уулын салхи шиг онгон зэрлэг өссөн юмсан
Угшил гарал минь гэрийн адууны үрс юмсан
Талын салхинаас өөр эзэнгүй
Тааваараа үргэж жаргаж амьдарсан юмсан

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Оруулсан admin on 2018-03-29 14:00:00 (3511 уншсан)

Бороон дундуур ганцаар алхаж гэртээ харьдаг зам дээр минь
Босгоныхоо дэргэд нойтон цуваа өлгөөд ордог шон дээр минь
Үснээсээ дусал дуслуулан сууж бодолд дарагддаг орон дээр минь
Өнгийн олон цэцэгс ургаад дэлбээлчихжээ

Хэн тарьсаныг мэдээгүй байтал
Хээрийн салхин би гэж шивнэлээ

Навчис туучин ганцаар буцдаг харгуй дээр минь
Намрын гунигтай уусаж суудаг сандал дээр минь
Үдэш бүхэн унаа хүлээдэг зогсоол дээр минь
Үзэсгэлэнт олон цэцэгс гандахаа мартан дэлгэрчихжээ

Яагаад гандаагүйг мэдээгүй байтал
Ялдам салхин бас би гэлээ



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
Оруулсан admin on 2018-03-16 22:57:10 (4935 уншсан)

Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорилоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.

“Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх... Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан...Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж халаглан, хайрлан бодох нь ч бий.
Дамба даргын эхнэр тарган шар авгай сурсан зангаараа тарагны хөрөнгө авах санаатай аминдаа л эрт босоод Мөр өвгөнөөс эмээн хоёр гурав залгасан хүүхдийнхээ өлгийний бүсээр цулцгар харвингаа ороосон болоод хойд хамар дээрээ аахилан гартал өвөлжөө бууц нь цэмбийгээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа.

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Богино өгү: Г. Мөнхцэцэг
Оруулсан admin on 2018-03-16 22:53:13 (3863 уншсан)

#01 #Тэнгэрийн_нулимс

Бороо шивэрнэ…. Өдийд яг өвөө эмээ хоёр намайг санаад уйлж байгаа. Тэнгэр дуугарна… Эмээ орох газраа олохгүй цурхирч байгаа…Баруун хаяанд ижийн хөлийн чимээ гарна. Өвеө эмээ хоёрыг далалсаар өрхний оосор хойшилно… Дөнгөж сая л тэр хоёр маань нулимсаа арчин солонгоор саравчилж харахад би өөдөөс нь гүйнэ. Амьсгаагаа арай хийж дарсны дараа л би өөрөө хэн нэгнийг санаад уйлж эхэлнэ.

#02 #Нууцгайхан

Чийг үнэртээд байх чинь шөнө хэдэн юм дусалжээ дээ! Дэрсний ёроолд орхисон нөгөөдөхөд маань зөндөөн олон нүүдэгнүүд ч байсан. Ээж маргааш аргалд явахад авчихвал яанаа… Бушуухан шиг л үүр цайгаасай билээ! -Ээжээ та бид хоёр зөндөөн айл шатаасан тийм ээ! -Нүгэл! Юу гээчийн буруу моньд вэ? -Нээрээн. Худгийн асарт хөл даараад үхрийн баасанд хөлөө хийчихээд дулаацаж байхад дотор нь хорхойнууд унтаж байсан юм чинь! …Өчигдрийн бид хоёрын ийнхүү ярилцахыг амьтад нь сонсчихоод уйлалдсан юм байлгүй баруун сайрын аргалнууд бүгдээрээ нойтон байсан даг. Бушуухан шиг л үүр цайгаасай даа!

#03 #Оюумаа



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Богино өгү | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
Оруулсан admin on 2018-03-16 22:48:40 (2519 уншсан)

Гуйлт нь ирээгүй бэр гунигладаг юм орчлонд 

Гундуухан сэтгэлийн гүндээ хөндүүрлэн мэгшдэг юм 
Ёс мэдэхгүй нэгэн ч ёолдог юм зүрхэндээ 
Ёроолгүй нэгэн гунигт автдаг юм үе үе 
Чив чимээгүй байсан ч чинэрдэг юм сэтгэл нь 
Чимхэж цохиж өвтгөөгүй ч уйлдаг юм зүрхэндээ 
Эд ховор цаг биш ч эрхэмлэгдэг юм алдхан хадгийг 
Ээж аавдаа л үр нь байж дээ гэж энэлдэг юм даа битүүхэн 
Насан ахихын тоогоор замхардаг байлгүй дээ зайлуул 

Найдаад ч нэмэргүйг ухаарсаар өтөлчихнө дөө удахгүй 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Р. Отгонбаяр
Оруулсан admin on 2018-03-16 22:46:32 (2414 уншсан)

I

Түлээчин өвгөн манайд ирнэ
Чанамал, талхаар түүнийг дайлна
Эвдэрсэн довжоогоо сэлбэсэн шигээ
Төд дүгээр оны төдөнд амьдран сууна
Үдэш
Өрөөний голд бүжих лаа
Өнөөдөр шүлэг бичих өдөр
II
Нохдоос өөр дуучгүй гудманд нь
Намар арай өөр янзаар ирдэг хотод
Найрагчид тэнд жижиг цөөрөм мөрөөдөж 
Нарс, царсгүй гудмаар алхаж байгаа
Эмнэлэг бүрийн түргэний тэрэг шиг
Ээж аавууд цэцэрлэг сургуульруу
Тасарсан утастай хөггүй гитарын
Шинэхэн утас олон байгаа ч 
Томоожиж амжаагүй хорин нас шигээ
Тоож харалгүй оныг барсаар
Арван тоотоосоо нүүмээргүй хавар минь
Араас нь дуудаагүй даруухан тэр минь
Эвхмэл ширээ, жижигхэн өрөө, оюутны амьдрал
Эртний эд мэт хичнээн үнэтэй



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Оруулсан admin on 2018-03-02 16:06:12 (3093 уншсан)

 

Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ
Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна
Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Хайртай бүхнээ хамаатан саднуудаа
Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна
Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа
Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно

Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нүглээ үүрээд, буянаа тэврээд нүүр тулна нөгөө хэдтэй
Нөмөрт нь хоргодох там диваажингийн үүдийг сахиж хэсэгтээ саатна
Тэндээс тэгээд тэнгэрийн судлаар үрсээ ажиж
Тэмдэг тавина тэдэндээ эргэж очих гэж...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Шүлэг: Би хавар байсан бол
Оруулсан admin on 2018-03-02 16:04:31 (2884 уншсан)

 

Би хавар байсан бол...

Нулимсаа бөмбөрүүлэн мэлмэрсэн ингэн тэмээний буйлаанд
Нутгаа тэмцэн гүйсэн унаган хүлгийн шогшоонд
Нууцхан хайрын болзоонд ичингүйрч догдолсон бүсгүйд
Нуруу ачаатай нүүдлийн аяншиж цангасан настанд энэрхүйн өглөг өргөж,
Анхны бороогоо дээжлэнэ ээ.

Би хавар байсан бол...

Бэлтрэгээ орхиж зүрхлээгүй өлөгчин чонын гаслаанд
Бидэрээ гээтэл цалгисан Биндэръяа хөх нууранд
Цөнгөө түрэн мяралзсан тунгалаг Байдрагийн долгионд 
Хүүгээ санасан ижийн сүүгээ өргөсөн залбиралд зөөлөн түрлэг нэмж, шувуудын ганганааг дэглэнэ ээ.

Би хавар байсан бол...

Төрсөн нутгийнхаа уулсыг салхиар аргадан саймширч
Түмэн жаргал мянган учралыг ивээгээд
Уртын сайхан дуунд хуурын түрлэг нэмчихмээр
Уяхан замбуу тивийн наранг өдөржин шөнөжин аргамжина аа
Хэрвээ би хавар байсан бол...



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )

Бусад 		 Шүлэг: Г. Батжаргалан
Оруулсан admin on 2018-03-02 16:00:41 (2830 уншсан)

 

1.НАМАР 

Навчис хөглөрч 
Нар ээсэн 
Намрын нэгэн 
Налгар өдөр... 
Тоглоомын талбайд багачуууд шуугина 
Тоодгор жаахан охид хүүхэлдэйгээ бариад гүйнэ 
Томхон хэсэг жаалууд хичээлдээ яаран алхана 
Томоогүй дэрсгэн хөвгүүд гулсуур дамжин харайна 
Халамжтай сайхан эцгүүд хүүхдээ тэвэрч салхилуулна 
Харин зарим эхчүүд хүүхдээ зандраад дугтчина 
Настай буурал хөгшчүүл ам халан сууцгаана 
Наана нь нэгэн бүсгүй нохойгоо салхилуулж харагдана 

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 393 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-006.JPG
Хэмжээс: 600x800 251k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4227


IMG_1033.jpg
Хэмжээс: 600x800 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3774

Ёл хад
YolHad_10.JPG
Хэмжээс: 700x525 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4361


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn