|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Шүлэг: Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Оруулсан admin on 2018-03-02 16:06:12 (3483 уншсан)
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ
Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна
Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Хайртай бүхнээ хамаатан саднуудаа
Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна
Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа
Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нүглээ үүрээд, буянаа тэврээд нүүр тулна нөгөө хэдтэй
Нөмөрт нь хоргодох там диваажингийн үүдийг сахиж хэсэгтээ саатна
Тэндээс тэгээд тэнгэрийн судлаар үрсээ ажиж
Тэмдэг тавина тэдэндээ эргэж очих гэж...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Би хавар байсан бол
Оруулсан admin on 2018-03-02 16:04:31 (3182 уншсан)
Би хавар байсан бол...
Нулимсаа бөмбөрүүлэн мэлмэрсэн ингэн тэмээний буйлаанд
Нутгаа тэмцэн гүйсэн унаган хүлгийн шогшоонд
Нууцхан хайрын болзоонд ичингүйрч догдолсон бүсгүйд
Нуруу ачаатай нүүдлийн аяншиж цангасан настанд энэрхүйн өглөг өргөж,
Анхны бороогоо дээжлэнэ ээ.
Би хавар байсан бол...
Бэлтрэгээ орхиж зүрхлээгүй өлөгчин чонын гаслаанд
Бидэрээ гээтэл цалгисан Биндэръяа хөх нууранд
Цөнгөө түрэн мяралзсан тунгалаг Байдрагийн долгионд
Хүүгээ санасан ижийн сүүгээ өргөсөн залбиралд зөөлөн түрлэг нэмж, шувуудын ганганааг дэглэнэ ээ.
Би хавар байсан бол...
Төрсөн нутгийнхаа уулсыг салхиар аргадан саймширч
Түмэн жаргал мянган учралыг ивээгээд
Уртын сайхан дуунд хуурын түрлэг нэмчихмээр
Уяхан замбуу тивийн наранг өдөржин шөнөжин аргамжина аа
Хэрвээ би хавар байсан бол...
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )
|
|
Шүлэг: Г. Батжаргалан
Оруулсан admin on 2018-03-02 16:00:41 (3137 уншсан)
1.НАМАР
Навчис хөглөрч
Нар ээсэн
Намрын нэгэн
Налгар өдөр...
Тоглоомын талбайд багачуууд шуугина
Тоодгор жаахан охид хүүхэлдэйгээ бариад гүйнэ
Томхон хэсэг жаалууд хичээлдээ яаран алхана
Томоогүй дэрсгэн хөвгүүд гулсуур дамжин харайна
Халамжтай сайхан эцгүүд хүүхдээ тэвэрч салхилуулна
Харин зарим эхчүүд хүүхдээ зандраад дугтчина
Настай буурал хөгшчүүл ам халан сууцгаана
Наана нь нэгэн бүсгүй нохойгоо салхилуулж харагдана
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
Оруулсан admin on 2018-03-02 15:57:22 (3099 уншсан)
Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахад
Хамтдаа алхаж явсан гарынх нь атгалт сулрахад
Өөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахад
Өмнөх шигээ биш гунигтайхан чам руу ширтэхэд
Эр хүн та юу боддог вэ?
Ажил ажил гэж явахад тань ажлын хүндийг нугалаад
Амьдрал амьдрал гэж явахад тань амьдралын хатууг зөөллөөд
Бүхнийг амжуулж байна гэж бодож явахад чинь
Асуудлуудтайгаа хамт чамайг үүрээд
Буддаггүй сэтгэлээ чамд л зориулж яваа хайрт чинь Өчүүхэн ХАЛАМЖ л хүсдэг байлгүй дээ
Орой ороход чинь таваг дүүрэн хоолгүй бол сэтгэл чинь ямар байдаг вэ?
Орондоо ороход тэвэрт чинь хэн ч байхгүй бол нойр чинь хэр хүрдэг вэ?
Өглөө гарахад хувцас чинь цэвэрхэн биш бол ажил чинь хэр бүтдэг бэ?
Өөрт чинь ханийн түшиг байхгүй бол амжилт хэр хурдан ирдэг вэ?
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Э. Цогтбат
Оруулсан admin on 2018-03-02 15:54:37 (3016 уншсан)
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд
Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд
Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд
Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд
Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд
Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа
Бусдын тоглоомыг булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа
Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа
Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Э. Цогтбат
Оруулсан admin on 2018-03-02 15:51:44 (2924 уншсан)
Өвөрт чинь унтаагүй шөнө
Өдөн хөнжилд даарч хонолоо
Цээж минь гараар чинь цангаж
Чих минь амьсгалаар чинь ангаж хонолоо
Хайрт минь
Зүрхэн хэлбэртэй асдаг гэрэлт одод
Зүсээн буруулаад байрлалаа өөрчилчихөж
Намайг эзгүйд энгэрт чинь дулаацаж хоносон юм байлгүй
Нүцгэн саран тэнгэрт алга
Үргэлж бидэн хоёрын тэврэлтэнд атаархаж гунигладаг шөнийн харанхуй
Өнөөдөр л ганцаардалд минь жаргаж анх удаа инээлээ
Үсэнд чинь үүрээ зассан сэтгэлийн минь шувуухай
Өөрөө өөрийгөө өрөвдөж хагацалын тухай үлгэр зохиож жиргэлээ
Чимээ үгүй, цохилох зүрх үгүй
Өөрт минь байгаа бүхэн чамруу нисчихсэн
Амьсгал үгүй
Авсан дотор хадаатай юм шиг энэ
Үхмэл цаг хугацаа
Ахин надад ирэхээр бол
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Э. Цогтбат
Оруулсан admin on 2018-03-02 15:48:28 (2794 уншсан)
Миний ертөнцийн төгс төгөлдөр залуу минь чи
Мандах нар шиг зүрхэнд минь гийгээд удлаа
Надад л зориулж урласан юм шиг ханхүү минь чамдаа
Нандин сэтгэлийнхээ түлхүүрийг хулгайд алдаад удлаа
Бодолдоо урласан цав цагаахан хуримын даашинзаа
Босгоны чинь дэргэд өлгөж үлдээгээд удлаа
Цонхны минь доор ирээд гэрлэх санал тавих байх гэж итгэж
Цэл залуухан нас, ядам хуруу хоёр минь гундаж хүлээсээр удлаа
Нисэх гэж тэмүүлсэн биед минь даль жигүүр ургуулсан чинийхээ
Нэрийг чинь зүрхнээсээ уяад өндрөөс өндөрт дүүллээ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Э. Цогтбат: Үр минь
Оруулсан admin on 2018-03-02 15:46:00 (3165 уншсан)
Гэрээсээ хол гадуур хоносон шөнө
Хүүгээрээ цангаж нойр хулжиж үүр цайлгана
Гар нь цээжийг минь тэвэрч хоносон шөнө
Хайр нөмөрч нарыг хүлээлгэж сэрнэ
Холдохоор л санаж үгүйлэх юм
Хүү минь ааваа санадаг уу
Халуун ч гэсэн зун гараас чинь хөтлөхгүй л бол
Хавирга нэвт салхилж сэтгэл жиндэнэ
Жихүүн ч гэсэн өвлөөр алганаас чинь атгавал
Жижигхэн зүрхэнд чинь дулаацаж жаргана
Аав нь хүүгийнхээ хайранд халамцах юм
Хүү минь аавынхаа нөмөрт дулаацдаг уу
Орчлонд ганцаарханаа сажлахад
Одод шоолж инээдэг байлаа
Одоо чамтайгаа хамт байгаа болохоор
Сарыг ганцаардуулж уйлуулна
Аавдаа бол чи минь сахиус юм
Хүүдээ аав нь хүсэл нь мөн үү
Чамайг хайрлах зүрхний минь бичлэг долгионоо алдалгүй хөвсөлзөнө
Цэх шулуун үргэлжилсэн зураас болоход би үгүйрнэ ээ хүү минь
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
Оруулсан admin on 2018-03-02 15:40:51 (2948 уншсан)
Харанхуй утаатай хотын гудамжнаас хөгжлийн тухай бодол цухуйхгүй
Харц өндөр охидын хажуугаас ханийн тухай бодол төрөхгүй
Өшигчиж гишгэгдсэн цэцэгсийн үндэснээс өндийж дэлбээлэхийн тухай бодол ургахгүй
Үг сөрж, өтгөсийг зандчих багачуулаас өсөж дэвжихийн тухай бодол ундрахгүй
Ядаж л нар мандаж байгаа нь яамай даа
Ядаж л нас нэмж байгаа нь яамай даа
Тачигнатал түгжсэн гэрийн хаалганаас талын монгол айлын тухай бодол сэрэхгүй
Тасдаж тайрагдсан хожуулын булшнаас дахиж ургахын тухай бодол өндийхгүй
Ухаан нь хэтийдсэн төрийн түшээдээс улсаа төвхнүүлэх тухай бодол цацрахгүй
Ухаж сэндийцсэн уулын бэлээс урьдынх шиг дүнсийх бодол шатахгүй
Ядаж л өдөр хоногууд үргэлжилж байгаа нь яамай даа
Ядаж л үхэх өдөр минь ойртож байгаа нь яамай даа
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Бусад: МАХАМУТРЫН ДУУЛАЛ
Оруулсан admin on 2018-03-02 15:35:37 (3860 уншсан)
Үлэмжийн чанар Махамутрыг
Үгээр хэлж, үзгээр зуршгүй ч
Үнэн итгэлт Нарова чамдаа
Өгүүлсүгэй, би!
Хоосон чанарт тулгуур байхгүй.
Хоосон чанарын агаарт
Махамутар цэцэглэнэ.
Хүчлэн чармайх хэрэггүй,
Энгүүн тааваараа бай!
Хүлээс бүхэн алдрахад
Эрх чөлөөг хүртэнэ.
Сэвгүй хоосон огторгуйг харваас,
Сэтгэлээр сэтгэлийг тийнхүү ажваас
Будангуй ялгаа нилдээ арилж,
Бурханы хутгийг чи олно.
Тэнэмэл үүлс тэнгэрт хөвөрнө.
Хэрмэл бодол сэтгэлд цуварна.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Бусад: Мял богд
Оруулсан admin on 2018-03-02 15:34:28 (3125 уншсан)
Үзэгдэл, хоосон хоёр ялгалгүй болбоос
Үзэл нь гүн болсон буй.
Өдөр, зүүд хоёр ялгалгүй болбоос
Үлэмж бясалгал мөн болсон буй.
Амгалан, хоосон хоёр ялгалгүй болбоос
Явдал нь гүн болсон буй.
Энэ, хойд хоёр ялгалгүй болбоос
Ахуй ёс гүн болсон буй.
Огторгуй, сэтгэл хоёр ялгалгүй болбоос
Номын бие гүн болсон буй.
Жаргал, зовлон хоёр ялгалгүй болбоос
Увдис утга гүн болсон буй.
Нисванис, билиг хоёр ялгалгүй болбоос
Онол нь гүн болсон буй.
Өөрийн сэтгэл, бурхан хоёр ялгалгүй болбоос
Үр нь гүн болсон буй.
( Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:32:27 (2740 уншсан)
Магтаал горилсон сэтгэл минь доромж сонсохын цагт
Мартахын мананг ярж, багшийн захиас ургаг.
Цуурай хоосон тарнийн эгшиг болон дуурьсаг.
Цуугиант орчлоос гэтлэхүйн дуудлага болон тодрог.
Жаргал хүссэн сэтгэл минь цөхрөл амсахын цагт
Жамаараа яваа ертөнцийг хүлцэхийн амтанд уусаг.
Өөрөөс илүү зовлонтыг өрөвдөхийн ухаан тэлэг.
Үйлийн илбэт зүүднээс сэрэхийн шалтгаан болог.
Хонжоо эрсэн сэтгэл минь хохь үзэхийн цагт
Хоногийн буудал шиг хорвоогоос хоосон явахаа санаг.
Хотол оршихуйн далай дундрах цаггүй хойно
Хонжих, алдах хоёр нь хуурмаг болохыг таниг.
Буян горилсон сэтгэл минь нүгэлд унахын цагт
Буртаг дундаас ургах лянхын нууцыг тайлаг.
Бурханы тунгалаг амьсгал буй ахуйд түгвээс
Бузар, түйтгэр хоёр угаас үгүйг ойлгог.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:26:04 (2992 уншсан)
Үүрд тэнгэрийг эзэгнэсэн мэт
Үүлэн будан минь битгий бардаарай.
Үесийн салхинд сарнихаасаа өмнө
Аргасан нүдийг амжиж чийглээрэй.
Цалгин орчлонг цайрдсан мэт
Цасан будраа минь битгий сэвээрэй.
Цагийн наранд хайлахаасаа өмнө
Цагаахан өнгөө сэтгэлд юүлээрэй
...
Аньсган завсраас бүлээн гэгээ зүрхэнд юүлнэ.
Аниргүйн хэлнээс шүлэг орчуулахад үг дутна...
...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Бусад: Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
Оруулсан admin on 2018-03-02 15:22:13 (3147 уншсан)
Цастын цагаан оргилыг
Будан бүрхэвч хиртэхгүй.
Угийн хар нүүрсийг
Усаар угаавч цайхгүй.
Уужим ухааны талд
Гэрэл гийх нь хялбар.
Цухал сэтгэлийн жалганд
Сүүдэр буух нь түргэн.
Чанадын их хэрэгт
Мэргэд баясахаас, дордос үгүй.
Тэнгэрийн сүрлэг дуунд
Тогос баясахаас, ууль үгүй.
Саруул ухаантан буянд,
Самуун сэтгэлтэн нүгэлд.
Балт зөгий цэцэгт,
Батгана ялаа баасанд.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:19:50 (2546 уншсан)
Зорих газаргүй хоосны агаарт
Зовлонгийн үр...жаргалын мөр үлдээхгүй
Тунгалаг биес сүлэлдэн ниссээр
Зуун галвын зүүд амарлихад
Энд л зогсьё гэж хэлэх нэгэн эс үлдэх
Энэ бидний сүүлчийн төрөл
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:13:53 (3035 уншсан)
Нэгэн цагт намар дуусна гэж,
Нэгэн цагт нар хүртэл бөхнө гэж,
Нэгэн цагт намайгаа та минь орхино гэж
Нэгэн цагт андуухан бодож явжээ, би.
Санааны амьсгалд навчис алдуурсан хэвээр,
Сансрын эс бүхэнд гэрэл хувилан бүжсээр
Сая сая галвын шаргал ай дунд
Сайхан мэлмий тань үргэлж ширтээстэй.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: П. Бадрал: Бүгдэд талархъя
Оруулсан admin on 2018-03-02 15:10:46 (3342 уншсан)
Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг
Гэгээрлийг тодруулахын тулд төөрөгдөл байдаг
Бурханыг тодруулахын тулд буг байдаг
Буяныг тодруулахын тулд нүгэл байдаг
Тийм болохоор бүгдэд талархъя
Цэцгийг мэдрүүлэхийн тулд өргөс байдаг
Цэнгэлийг амтлуулахын тулд нулимс байдаг
Сэрэхүйг тодруулахын тулд нойр байдаг
Сэтгэлийг тодруулахын тулд нисваанис байдаг
Тийм болохоор бүгдэд талархъя
Хаврыг авчрахын тулд намар байдаг
Хайрыг сэнхрүүлэхийн тулд хал байдаг
Нөмрийг мэдрүүлэхийн тулд жавар байдаг
Амрыг амсуулахын тулд алжаас байдаг
Тийм болохоор бүгдэд талархъя
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: П. Бадрал
Оруулсан admin on 2018-03-02 15:05:43 (3217 уншсан)
Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд,
Анир гүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод,
Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь.
Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.
Чин хайрын сэтгэлд алслал байдаггүйг мэдрээд,
Зөн сэрэхүйн амьдралд төгсгөл байдаггүйг ойлгоод,
Жам жамын урсгалд чинь уясч л явъя, хорвоо минь.
Өнгө өнгийн учралд чинь дэлгэрч явъя, заяа минь.
Өргөс харгана дотроо жимс нь нуугдахыг таниад,
Үржин хандын орныг холоос хайлтгүйг ойлгоод,
Өдөр өдрийн наранд чинь гийж л явъя, хорвоо минь.
Үдэш үдшийн намуунд чинь тайтгарч жаргая, тэнгэр минь.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Т. Бямбасүрэн: Нар цагтаа мандана
Оруулсан admin on 2018-03-02 15:02:59 (3350 уншсан)
Усан бороон дундуур эмгэн хөл нүцгэн гүйж явлаа. Гүйх ч гэж дээ! Байдгаараа хурдлахыг хичээн халтирч тусна. Гэлээ гээд ийм мөчид өөр яах ч билээ. Шавар бялдсан гараараа байшингийн хаалгыг татвал түгжээтэй байсанд:
- Энэ хавьдаа л хүн бүлтэй айл эднийхээс өөр байхгүй хуна, ээ тэнгэр минь, эжий уул минь! Зүүд нойрыг нь үргээж хайрла! гэж бувтнасаар байх ажгуу. Хур үүл зузаан ч тэнгэрийн сонорыг хаашгүй хойно доо. Босгон дээрээ нойрмоглон зогсох Бат, эмгэнээс цочисхийснээ сая гүйцэт сэргэсэн бололтой бүлтийтэл ширтэв.
-Өвөлжөө нурчихлаа, манай мал дарагдчихлаа. Хөөрхийс минь, үр минь шалавлаарай, ганц ишиг ч болохнээ мэнд гаргаж алиач! гэж эмгэн хоолойгоо шахан бархирч, хариу хүлээхгүй дахиад л бархирч, дэмий тэвдэн хөлөө дэвсэлсээр хэдэн хором өнгөрхөд гурван хүүгээ дагуулсан Бат, эмгэний ирсэн жимгүй усан талаар Баруун Сантын хойд булан руу гүйж одов оо. Батын эхнэр пингээс хуурай мод зуухлаж гал асаан хоол, цай хийхээр босохдоо эмгэнийг ятгасан ч тэрээр үлдэхийг хүссэнгүй.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Шинийн нэгний өглөө хавар ирдэг
Оруулсан admin on 2018-02-24 23:20:55 (3894 уншсан)
Шинийн нэгний өглөө хавар ирдэг....
Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж
Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд
Хавар ирчихсэн байдаг.
Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх
Шинийн нэгний өглөө
Хавар ирчихсэн байдаг
Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин
Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд
Хавар ирчихсэн байдаг
Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж
Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 125 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Monday, 2024.07.01 | · | Г.Мөнхтулга : “293” |
· | Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН |
· | Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ |
Saturday, 2024.03.30 | · | Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ |
· | Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР |
· | Лха Отхан : ХАРААЦАЙ НАС |
· | Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР |
· | Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ... |
· | Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...! |
· | Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ |
· | Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ |
· | Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ... |
· | Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ |
· | Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС |
· | Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА |
· | Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ... |
· | Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ |
· | Лха Отхан : Шөнийн ганцаардал минь |
· | Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ |
· | Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ... |
· | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Monday, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Thursday, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Thursday, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Tuesday, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Tuesday, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Monday, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Thursday, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Wednesday, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|