BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хөвсгөл Тунгалагхан Далай минь
Оруулсан Bataka 2025-12-22 12:37:50 (3469 уншсан)

Хөвөөнд чинь төрж л өссөн дөө

Хөвсгөл тунгалагхан

тунгалагхан далай минь

Зүрхний минь тольтод л давалгаална даа

Зүүдэнд мөнхийн уяатай далай минь

 

        Энэрэлийн халуухан сэтгэл шиг

        Яасан  ариун дагшин нутаг ус вэ та?

        Эртний ямархан ерөөлөөр

        Хүү чинь болж төрсөн юм бэ би?

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Алаг Нүд шиг Эх Орон
Оруулсан Bataka 2025-12-22 12:36:37 (3624 уншсан)

Алаг нүд шиг эх орноо

Аньсага сормуус шиг хилийн дээсээ

Хайрлаж явдаг шүү, сэтгэлдээ

Хадгалж явдаг шүү би зүрхэндээ


Хэлтрэх учиргүй хишиг буянаа

Хэлтийх учиргүй гэгээн төрөө

Хайрлаж явдаг шүү, сэтгэлдээ

Хадгалж явдаг шүү би зүрхэндээ

( Дэлгэрэнгүй... | 1 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Айсуй Жилийн Вальс
Оруулсан Bataka 2025-12-22 12:34:33 (3441 уншсан)

Өвлийн цагаан эрвээхэйнүүд шиг

Нисэнхэн эргэлдэх цасан бүжиглэнэ ээ

Өөр гаригийн сураг чимээ гэлтэй

Морилонхон айсуй шинэ жил бүжиглэнэ ээ

 

        Амьдрал дандаа шинэхэн байг гэж

        Амраг минь хоёулаа ч дуулан дууланхан бүжиглэе ээ

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Буурал Дээдсийн Өлгий минь
Оруулсан Bataka 2025-12-22 12:33:08 (3523 уншсан)

Намрын шувуу шиг одоход минь

Зэрэглээ нь даллаад үлддэг сэн

Намхан шаргал толгод минь

Дагаж гүйсээр хоцордог сон

 

        Урьдын ерөөл тавилантай

        Уудам Азийн элэгнээс

        Бууриа сэлгэж нүүгээгүй

        Буурал дээдсийн өлгий минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Өлзий Буянтай Аав минь ээ
Оруулсан Bataka 2025-12-22 12:30:39 (3563 уншсан)

Алган дээр чинь бойжихдоо

Алдраагүй билээ заяа минь

Аврал их бурхан шиг

Ачлал энэрэлтэй аав минь ээ

 

        Аврал их бурхан шиг

        Ачлал энэрэлтэй аав минь ээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Энэрэлтэйхэн Эгчийгээ Саналаа Би
Оруулсан Bataka 2025-12-22 12:28:46 (3507 уншсан)

Сэрүүн намрын өглөө

Энэрэлтэйхэн эгчийгээ саналаа би

Сэтгэл санаа хямарч

Гэгэлгэн дуу дууллаа би

 

        Алдрай нялххан насанд минь

        Өргөж тэвэрсээр өсгөсөөн та

        Алсын аянд мордоход минь

        Өмөлзөж мэгшсээр хоцорсоон та

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Аав л Ээж л Хоёр минь
Оруулсан Bataka 2025-12-22 12:27:33 (3547 уншсан)

Хараа бараандаа мяралздаг

Хараа, Ерөө хоёр минь

Хангинан дурсаад суудаг

Аав л ээж л хоёр минь

 

        Хоёр буянтнаа санаад

        Хоолой зангируулж дууллаа би

        Холын шаргал харгуйг нь

        Эвхэн эвхсээр л харина даа

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Алтан Нар
Оруулсан Bataka 2025-12-22 12:25:48 (3489 уншсан)

Хурц л алтан нарыг

Хуруугаар хааж л болох уу?

Хувьхан заяаны амрагаа

Хуураад хайрлаж л болох уу?

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ээж ээ
Оруулсан Bataka 2025-12-22 12:24:35 (3545 уншсан)

Ээж ээ, ээж ээ таныгаа би

Унтаад сэрэхдээ л саначихсан байх юм

Ээж ээ, ээж ээ танаасаа би

Удаан холдож чадахгүй байх шүү

 

        Үнэн голоосоо аминчлан гуйя

        Үргэлж надтай хамт байгаарай

        Дахин дахин шивнэж хэлье

        Дандаа надтай цуг байгаарай

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Үр минь Хүү минь
Оруулсан Bataka 2025-12-22 12:23:11 (4169 уншсан)


Итгэл сайтын үр билээ

Сэтгэл сайтын үргэлжлэл билээ

Ижийн хайраар цангаагүй билээ

Эцгийн нөмрөөр дутаагүй билээ

 

        Удмыг минь битгий сэвтээгээрэй үр минь

        Урмыг минь битгий хугалаарай хүү минь

( Дэлгэрэнгүй... | 1 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ханийн Тэнгэр
Оруулсан Bataka 2025-12-22 12:22:06 (3526 уншсан)

Нартад заяасан ханийн тэнгэр чи минь

Насан туршийн гэгээн итгэл минь шүү дээ

Хайрын чинь цэнгэг нууранд шумбасан би чинь

Хамгийн жаргалтай бяцхан шувуухай шүү дээ

 

        Голын хайртай амраг чамайгаа

        Гомдоовол нүгэл, шаналаавал нүгэл ээ

        Зүрхний ганцхан эрдэнэ чамайгаа

        Зүдрээвэл нүгэл, зовоовол нүгэл ээ, хань минь ээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Сувдан Долгио Хараа
Оруулсан Bataka 2025-12-22 12:19:45 (3481 уншсан)

Цэлгэр номин тохойд нь

Цэнгэн жаргаж өссөн

Цэнхэр боргио Хараа минь

Цэцгэн дундуураа мэлтэрнэ

 

        Аршаан цэнэтэй цэнгэг усан

        Алдхан биений минь амь шүү дээ

        Уяхан сэтгэл шиг Хараа гол минь

        Уудам монголын минь сүнс шүү дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Улаанбаатартаа Би Хайртай
Оруулсан Bataka 2025-12-22 12:14:55 (3513 уншсан)

Аавын мөнгөн өргөөний

Амгалан цэлгэр хоймор шиг

Ухаан бодолд ээнэгхэн

Улаанбаатартаа би хайртай.

           

        Богд Дүнжин гаравтайгаа би

        Борхон зүрхний холбоотой.

        Хатан тунгалаг Туултайгаа би

        Халуун амины хэлхээтэй.

 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Мөрөөдлийн Арал дээр
Оруулсан Bataka 2025-12-22 12:14:21 (3508 уншсан)

Ургах наран тэнгэрээс

Улам ойртоод мишээлээ дээ хө

Билгүүн мөрөөдлийн арал дээр

Бидэн хоёр байлаа даа

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Ханхлын Цагаан Овоо
Оруулсан Bataka 2025-12-22 12:13:39 (3512 уншсан)

Өврийн номин хангай нь хө

Харуул найман зовхистой доо

Өлзийт ногоон хөндий нь хө

Ханхлын цагаан овоотой доо

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Хүслээр Болдоггүй Хорвоо (“Хайр амталсан өдрүүд” киноны дуу)
Оруулсан Bataka 2025-12-22 12:11:41 (3672 уншсан)

Зөөлөн хатуу нь ээлжлэхэд

Зөвтэй буруутай л явах юм даа

Алдрай насны дурсамжаа

Ахин дахин санах юм даа

 

        Хүслээр болдоггүй хорвоо юм даа   

        Хүн нь хүнийхээ дэмээр юм даа

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Жигүүрт Цагаа Хүлэг минь
Оруулсан Bataka 2025-12-22 12:09:34 (3538 уншсан)

Молор эрдэнийн гуурстай хүлэг морины

Монгол домгийг амилуулж цойлон нисэхдээ

Нартай, сартай мөнх хөх тэнгэртээ

Найдаж явдаг даа, сэтгэл минь

 

           Ай хө, тэнгэрийн харгуй минь, аяны харгуй минь

           Амгаланаар цэлмэн гийгээрэй

           Хурмастын жигүүрт цагаан хүлэг минь

           Хувь заяаг минь ивээн соёрхож дүүлээрэй

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Цагаан Морь
Оруулсан Bataka 2025-12-22 12:02:05 (3475 уншсан)

Арван тавны сар нь хө

Асгарсан цагаан гэрэлтэй

Алдуул гүйгүүл үүлс нь хө

Асарласан цагаан далавчтай

 

        Сарны доогуур, үүлсийн доогуур

        Цагаан морин зурвас зурвас

        Сарны ч дээгүүр, үүлсийн ч дээгүүр

        Гэгээн мөрөөдөл дэрвэс дэрвэс

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Зууны Манлай
Оруулсан Bataka 2025-12-22 12:01:09 (3435 уншсан)

Сүрлэг арслангийн зулзагыг нь болбол хө

Бярлаг шөрмөсөндөө идтэй л гэдэг ээ хө

Сүлдэн босоо хиймортой хүний л үрийг хө

Азийн Монголын манлай гэдэг ээ хө

 

        Дайдын дайдад алдартай дэлхий бөх Баянмөнх

        Далай даян дархан аварга аа хө

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Булган Хангайн Бүсгүй
Оруулсан Bataka 2025-12-22 12:00:28 (3505 уншсан)

Будант уулын шилд нь

Буга согоо хоёр оо хө

Булиглах зүрхэнд  мишилзсэн

Булган хангайн бүсгүй хө

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )