Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Бусад 		 Шүлэг: А. Эрдэнэ-Очир: Голын тохой дээр
Оруулсан admin on 2018-01-30 19:15:26 (3184 уншсан)

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир энэ шүлгээ хайртай бүсгүйдээ зориулж нэрнийх нь үсгийн дагуу шүлгийнхээ эхний мөрнүүдийг бичсэн юм гэнэ лээ. Гантигмаа гэж. Нэвтрүүлэгч Гантигмаа шүү дээ...

Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг миньА
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

 

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Жерар Де Нервал - Ойд
Оруулсан admin on 2018-01-30 19:13:16 (3018 уншсан)

Хаврын шувуудын гуниглангуй ганганааг

Хайрт минь яагаад тоохгүй байна
Хайлам уярам намуухан анир сонсогдохгүй байна гэж үү?
Хаа сайгүй шувууд жиргэсээр л 

Зуны ойд шувууд сүрэглэн ниснэ
Зуурдын дурлал гэж тэдэнд байдаггүй
Шунан тачааж өөр бусдыг тэд хайдаггүй юм
Шувуудын үүрнээс дурлалын жиргээ дуурссаар л

Манант намрын улирал хэвийж оджээ
Маргааш гэхэд л хүйтний эрч чангарна
Шувуудын хичнээн жаргалтай байсан ч
Шугуйд бас л хагацал тасардаггүй

Юутай гуниг . . .

 "Сонгомол шүлгүүд" блогоос

 

 

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Акияа Ютака - Сүүдэр
Оруулсан admin on 2018-01-30 19:09:21 (3703 уншсан)

 

Хүмүүн сүүдрийнхээ дунд эргэлдэмүй

Хүсэвч сүүдрээсээ үл ангижирмуй
Буй юмсыг буйгаар нь яахин таних вэ
Бум бужигнасан хүмүүн урсгал дунд

Галав эртний тэртээх гялбаанаас
Гарцаагүй буй юм сүүдэртэй
Алтан бурхад сүүдэргүй гэж үү?
Аяа юу гэхэв, амраг минь!

Улангассан бид хоёрын үнсэлдээнээс
Улаан гал дүрэлзэж, дарь мэт тэсэр лүү?
Ээжийн агар зандан ой дунд

Эцгийн унагасан сүүдэр буюу би 

"Сонгомол шүлгүүд" блогоос



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Жак Превер - Парисын шөнө
Оруулсан admin on 2018-01-30 19:04:40 (3201 уншсан)

 

Гүн шөнийн харанхуйг нэвтлэн

Гурван удаа шүдэнз зурав
Ялдамхан царайг чинь харах гэж
Янагхан нүдийг чинь үзэх гэж

Улаахан уруулыг чинь ажих гэж
Удаа дараа гэрэл гаргав
Далай хайрыг чинь мэдрэх л гэж
Дараа нь чамайгаа энхрийлэн тэврэв

Анир чимээгүй балар харанхуй

Алаг дэлхийг дахад л нөмрөв

 "Сонгомол шүлгүүд" блогоос

 

 

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Шүлэг: Гийом Аполлинер - Сарнайн ертөнц
Оруулсан admin on 2018-01-30 19:01:48 (3073 уншсан)

 

Довжоо өөд алгуурхан алхсаар

Домгийн юм шиг хатагтай гэртээ оров
Алсаас ч болов нүдээрээ л үнсэх гэж 
Амстердамын гудамжаар түүнийг л бараадан
Аз жаргалтай хоёр ч цагийг үдэв

Хотын гудам аль хэдийн
Хов хоосорч эл хуль болов
Бүртэлзээд өнгөрсөн хоёрхон цаг
Бүтэн өдөр улирсан мэт санагдав
Бүхий л амьдралаа түүнд бэлэглэсэн мэт бодогдов

Үзэсгэлэнт авхайг сарнайн ертөнц гэж нэрлэмээр
Үймээнт Голландын цэцэгт хаалгыг дурсмаар
Ертөнцийн гоо сарнайг орхиод явж түвдэхгүй

Ер бусын удаанаар удаанаар би алхана 

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Бусад 		 Шүлэг: Б. Доржалам: Хөөрлийн шүлэг
Оруулсан admin on 2018-01-30 18:52:31 (2910 уншсан)

 

Тэр үнээн! би хөөрүү хүн

Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шүлэглэсэн хүн 
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бүлээрч шүлэглэсэн хүн
Тэр ч бүү хэл
Будант тэнгэрийн танихгүй оддыг минийх гэж
Булааж шүлэглэсэн хүн, хүлцэл өчмүү!
Өчсөн, өчөөгүй би дэхиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн үүлс ахиад л
Зангирах нь
Хүлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хүрдэн их дэлхийг мөндөр цохиж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Мөнхбат 	Ж	 Шүлэг: Омгорхол
Оруулсан admin on 2018-01-30 18:33:06 (4781 уншсан)

Хорол тоонон дор аргал түлсэн нүүдэлчний
Хойморт мандсан нарыг
Дагаж өссөн юм болохоор
Хомоол үнэртсэн тостой бор Монголдоо
Хийморийн гэгээн дарцаг шиг
Дэрвэж өссөн юм болохоор
Гунигийн сараал мананд
Бүдчиж явахын цагт
Нутгийн хөх уулс нь
Салхиараа аргаддаг болохоор
Гурван усны нэрмэлд
Халамцаж явахын цагт
Нулимст хөх уулс нь

Жавраараа алгаддаг болохоор

 

 

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхбат Ж )

Бусад 		 Шүлэг: Б. Батсайхан: "Би энэ зовлонт ертөнцдөө хайртай"
Оруулсан admin on 2018-01-30 18:24:55 (2810 уншсан)

 

Шинэ өглөөн наран инээж угтдаг тухай

Шингэж одох болгондоо гуниг тээдэг тухай

Мартаж үгүйлэхийн тулд маргааш ирдэг тухай

Манант орчлонгийн үнэн, зовлонгоор төгсдөг тухай

Буцах цагийн аниртай дууг

Бусдаас нууж өөртөө зориулъя

Үртэй хүмүүн бүхэн жаргаж дуулдаг тухай

Үйлийн үнэнд гүйцэгдэн хагацаж дуусдаг тухай

Хагдарч гандахын тулд цэцэгс ургадаг тухай

 

 

                                                            Хамгаас хайртай бүхэн минь хальж одохын тухай 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: О. Цэнд-Аюуш: Эх орны тухай бодол
Оруулсан admin on 2018-01-30 18:20:54 (3437 уншсан)

 

Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай 

Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай 
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай 
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай 
Эх орон минь 

Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй 
Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай 
Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой 
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй 

Эх орон минь 

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: М. Отгонбаяр : Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
Оруулсан admin on 2018-01-30 18:11:20 (2863 уншсан)

 

Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг  Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх  Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

 

 

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Х. Нямхишиг: Ижийгээ саначихлаа
Оруулсан admin on 2018-01-30 18:03:24 (2737 уншсан)

 

Болжмор шиг, жимс түүж идэх минь ч

Борооны тухай жиргэх минь ч яах вэ, 

ижийгээ саначихлаа.

 

Саглагар модноо сүрэглэн суух минь ч
Сарны тухай дуулах минь ч яах вэ, 
ижийгээ саначихлаа.

Оддын тэнд байгаа нүдээ авъя,
Үүлс нь тэнд нүүж л байг;
Охидын тэнд байгаа зүрхээ авъя,
Үс нь тэнд хийсч л байг, 
ижийгээ саначихлаа.

Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч
Хангайн модод жимслэхийг хүлээлээ;
Зун зунаар явна гэж жиргэсэн ч
Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ, 

 

ижийгээ саначихлаа.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Н. Бийр: "Үдийн хойно" түүврээс
Оруулсан admin on 2018-01-30 17:56:11 (2640 уншсан)

 

ГЭНЭТ БИ БИЕЭ ХОРЛОВОЛ 

ӨРИЙН ЭЗЭН ЛАВ ЗОВНО

Би үхье гэж бодно.
Миний төлөө үнэн сэтгэлээсээ 
хэн зовно вэ?

Амраг минь
чамайг би итгэхгүй байна. 
Өрийн эзэн харин 
үнэн сэтгэлээсээ зовж сандрахыг 

 

би итгэж байна. 

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Юуг ч бодож болдог орчлон
Оруулсан admin on 2018-01-30 17:42:33 (3797 уншсан)

“Ваннтай усанд ингэж удаан суух чинь яасан сайхан юм бэ? Хамаг арьс зөөлрөөд ёстой нөгөө зөөлхөн булбарайхан гэдэг нь л болж. Өдий дөч давсан насны хүн гэхэд аятайхан л харагдаж байна шүү дээ би чинь. Учиргүй их шалхайж, цэлхийсэн л юм алга” гэж би усны өрөөний толинд өөрийгөө харж зогсохдоо бодлоо. Үнэхээр тийм муухай харагдах юм байсангүй. Харин түрүүхэн дэлгүүрээс авсан дотуур хувцсаа таардаг л байгаа даа гэж санаа зовнисоор өмслөө.

Юуг ч бодож болдог орчлон 
Тор шиг ч юм шиг, торго шиг ч юм шиг материалаар хийсэн болохоор өмсөхдөө урчих вий гэж санав. Харахад эмзэгхэн хэрнээ өмссөн хойно яасан ч гоё харагддаг юм. Хоёр хөхийг минь өндийлгөн хооронд нь үл ялиг шахаж өгч. Хөхөн дээрх жижигхэн хар мэнгэ эгдүүтэй харагдана. Дотоож нь биенд яв цав таарч бүсэлхийгээр тайлтай болгож харагдуулна. Виктория секрет гэж өөр юмаа. Хүүхнүүдийн брэнд, брэнд гээд үхэлдээд байдгийн учрыг багахан ч гэсэн ойлгох шиг болов. 

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Гадаадын уран зохиол 		 Сургамж: Farewell Letter, by Gabriel Garcia Marquez
Оруулсан admin on 2018-01-27 12:23:54 (3592 уншсан)

 

For reasons of health, Gabriel Garcia Marquez, Colombia’s illustrious Nobel Laureate for literature, has declared his retirement from public life. He has terminal cancer and sends this letter of farewell to friends and lovers of literature.

If God, for a second, forgot what I have become and granted me a little bit more of life, I would use it to the best of my ability.

I wouldn’t, possibly, say everything that is in my mind, but I would be more thoughtful l of all I say.

I would give merit to things not for what they are worth, but for what they mean to express.

I would sleep little, I would dream more, because I know that for every minute that we close our eyes, we waste 60 seconds of light.

I would walk while others stop; I would awake while others sleep.

If God would give me a little bit more of life, I would dress in a simple manner, I would place myself in front of the sun, leaving not only my body, but my soul naked at its mercy.

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Сургамж | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Сургамж: Маркесийн сүүлчийн захидал
Оруулсан admin on 2018-01-27 12:07:35 (4128 уншсан)

 

 
"Зуун жилийн ганцаардал"  зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Тэр дахин хэзээ ч бичиж чадахгүй болсон хэмээн түүний ах хэлсэн юм. 


Орчуулсан Инда 

Farewell Letter, by Gabriel Garcia Marquez 

Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдйн гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан. 

Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв надад зүрх байсан бол би бүх үзэн ядалтаа мөс рүү чихээд нар гартал хүлээх байсан. Би Ван Гогийн мөрөөдлөөр Бенедиттийн найраглалыг одод дээр зурах байсан. Би Серрат аязыг саранд зориулан дуу болгон бэлэглэх байсан. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаан дэлбээний үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсан. 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Сургамж | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Гадаадын уран зохиол 		 Өгүүллэг: Дазай Осамү - Гүй Мелос, гүй!
Оруулсан admin on 2018-01-27 11:15:31 (3545 уншсан)

Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөн өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино.

Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босож уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. Мелос эцэг эхгүй, эхнэр ч үгүй, бүрэг ичимхий охин дүүтэйгээ хоёулхнаа амьдарна. Дүү нь нас бие гүйцэж, тосгоныхоо нэгэн золбоолог малчин залуутай гэрлэх болж, хурим найрын өдөр нь дөхсөн тул сүйт бүсгүйн хуримын хувцас, идээ зоог, бэлэг сэлт бэлдэхээр холын энэ хотыг зорьж ирээд байгаа нь энэ билээ. Эхлээд хэрэгтэй юмаа цуглуулж авчихаад дараа нь хотын их гудмаар баахан дэмий алхав.

Мелост хар багаасаа тоглож өссөн үнэнч сайн анд бий. Түүнийг Селинүнтүс гэх бөгөөд энэ хотод чулуучин хийдэг ажээ. Одоо тэрбээр ойрд уулзаагүй андтайгаа уулзахаар сэтгэл догдлон алхаж явна. Тэгээд хэсэг явж байтал хотын байдал нэг л хачин, нам гүм, хэдийн наран жаргаж харуй бүрий болон олны хөл тасарсан ч гэлээ нэг л сэжигтэй, хот тэр аяараа уйтгар гунигт автсан мэт санагдаж угийн тайван Мелосийн хүртэл нуруу нь хүйт оргиод ирэв.

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Гадаадын уран зохиол )

Бусад 		 Өгүүллэг: П. Батхуяг: Загас мэт
Оруулсан admin on 2018-01-27 11:13:20 (4141 уншсан)

Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа. Гэрлээд сар өнгөрсний дараа би өөрийнхөө аргыг нээж олсон юм. Тэгээд аргаа "загас мэт" хэмээн нэрлэхээр шийдэж билээ. Энэ ертөнцөд магадгүй хамгийн оносон нэр юу вэ гэвэл миний зохиосон аргандаа өгсөн нэр байж таарна. Түүнийг үглэж эхлэ¬хэд нь би "загас мэт" байдалд шилжин ордог юм. Би чамтай гэрлэж, амьдралдаа ямар том алдаа хийгээ вэ? Өөр олон сайхан залуучууд намайг эргүүлж байхад очиж очиж,

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Шагж гэлэн 		 Бусад: Шагж Гэлэн: Өөрөө өөртөөгөө ярьсан үгс
Оруулсан admin on 2018-01-24 20:30:25 (3668 уншсан)

1. Хүйтэн байна уу. Би бол мангар дулаахан яваа. Учир нь мөнгөгүй болоод карт улайссан тул энгэр бүлээцүүлээд бодож санах юмгүй сайхан байна.

2. Утаатай байна уу. Хохь чинь. Чамд утаа их мэдрэгдэж байгаа бол чиний уушиг энгийн номхон ард түмний л уушиг. Наад утаан дотор ядаж тамхиа больчих амьсгаа минь. Наад янжуур чинь яндан шиг харагдаад уур хүрээд байна.

3. Ордонд утаа яриад байна уу. Шааж байгаан наадуул чинь. Ордонд утаа байхгүй. Тэд чинь гараашнаасаа машиндаа суугаад зайсанруу явчихдаг тул уушиг нь төрийнх.

4. Карээр ахихгүй миа байна уу. Зайрмаг долоож, боовоо барьж яваа хохь чинь. Цүнх барьж, бөгс долоож чадаагүй өөртөө гутар. ПС , утасны ард суут ухаантан, амьдралыхаа ард гөлөг байхаар тэгдэг юм.

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад | Оноо: 0/0 | Зохиогч : Шагж гэлэн )

Шагж гэлэн 		 Бусад: Шагж ГЭЛЭН: Нэр нь тодроогүй баатарууд
Оруулсан admin on 2018-01-24 20:23:29 (3461 уншсан)

3 хүүхэдтэй болохоор эхнэрээсээ салж болдоггүй юм байна.Дөрвөн хүүхэдтэй бол хүүхдүүдээ тэнцүү хуваагаад хоёр тийшээ болоход асуудал алга гэж эхнэрээ цаашлуулж байдаг лдаа би.Тэгсэн одонгийн охин өнгөрсөн жил гараваа. Ууганаа пийтко залгасанаа “за хэзээ салах гэж байна”гэж авсан. Чи одоо юу гээд сулиараад байгаа юм бэ гэсэн чинь утасны цаанаас нээх балиар инээснээ чи өөрөө тэгдэг л биздээ гэв. Билэггүй юм яриад пийтко чинь.

Яаа амьдрал бас л шуугиантай байнаа.4 хүүхэд гэдэг чинь 3 хүүхдээс замбараагүй их юмаа. Ийш тийшээ явах гэж зүгээр галуун цуваа. Тэврэхийг нь тэврээд, хөтлөхийг нь хөтлөөд байхад л хүүхдүүд дуусахгүй. Үүдэнд хувцасаа өмсөх гэж бөөн бужигнаан. Соёлын төв өргөөний үзвэрийн өлгүүр мэт. Өмсгөөд л байна өмсгөөд л байна. Олон хүүхэдтэй хүн чинь эхнэрээрээ их загнуулдна. Ямар буруу юм хийснээ мэдэхгүй л загнуулаад байх юм. Хүнд тусалсангүй, түрүүлж хувцасаа өмсчихөөд үүдэнд очиод хүн яарууллаа гээд л эхнэр зэмлэх. Энийг ав, тэрийг үүр гээд л. Намайг зил 130 машин шиг ачиж байна бараг. Яг сайхан машинд суух гэж байтал тийм юм мартчихаж буцаад аваад ир гэнэ.Өнөөхийг нь гэртээ хайгаад олноо гонж. Тэгээл бас л загнуулах . Яг тэнд байгаа, яг тэр шургуулганы доод талд гээд их мундаг зааж байгаан. Хайж байгаа зүйлийн огтлолцол,солбилцлыг хэлсэн ч маниус даанч олохгүй дээ. Эхнэр хажуугаар амандаа бувтнаж очоод ганцхан шургуулганаас л олчих нь илбийн юм шиг. Одоо нөгөө олсон юмаа надруу “энэ л байгаа биз дээ” гэж уурлаад шиднэ гэж бодоод бултах бэлтгэлээ

 

 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Бусад | Оноо: 0/0 | Зохиогч : Шагж гэлэн )

Бусад 		 Шүлэг: Отгонбаяр Бэсүд: ...
Оруулсан admin on 2018-01-24 20:10:38 (2682 уншсан)

Давчуу давчуу л гэх юм энэ хорвоог

Долоон тэрбумуулаа багтаад байна

Уудам уудам л гэх юм энэ хорвоог

Уйлах газар олдохгүй давчдаад байна

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 147 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-04.jpg
Хэмжээс: 600x800 254k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4193

Зураач : Б.Хонгорзул
khongor055.jpg
Хэмжээс: 600x917 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4982

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-179.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3884


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn