Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ДОМОГТ САРТУУЛЫН САР ХАЙРХАН
Оруулсан admin on 2015-12-25 17:24:57 (3752 уншсан)

Дэргэд нь очоод хараад байвал
Дээшээ харуулсан еүмбүү ч юм шиг
Дэлгэсэн хадган дээр тавьсан ч юм шиг
Дэлхийд өргөсөн өргөл ч юм шиг
Давхар гуутай бурхан ч юм шиг
Далдыг хардаг хайрхан ч юм шиг
Домог түүхээ ярьдаг ч гэмээр
Догшин эзэнтэй хайрхан баймаар
Даншиг наадмаар тахилга өргөж
Даян түмэн эх төрүүлж байгаа нь
Дээрээс хардаг эзэнтэй гэмээр
Доороос түшдэг түшмэлтэй гэмээр
Домогт сартуулын Сар хайрхан
Дилов хутагтын нутгийн хайрхан
Ороо зэрэглээ давлгаалсан тал дээр
Онцгойр ч тогтсон ганц хайрхан
Олон түмэн нь зальбар ч мөргөсөн
Онгон тахилгатай Сар хайрхан уул
Салхи эсгэрсэн сайртай тал дээр
Сансар огторгуйг ширтэн дүнхийж
Сартуул түмний билгийн мэлмийг
Солонгоруулж байдаг сар хайрхан
Буурал өвгөдийн минь шүтээн уул
Бууриар тамгалсан өвөөгийн нутаг
Багаасаа дассан миний л нутаг
Буурал хайрхан Сар хайрхан уулаа

2015 оны 12 сарын 23
сартуул Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Батзүл 	Д	 Найраглал: Яруу найрагч Д.Батзул : БУУРАЛ ЭЭЖ (найраглал)
Оруулсан admin on 2015-12-23 22:12:49 (5591 уншсан)

Саарал чонын гүймэгхэн харцанд

Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг

Сэтгэл итгэл хоёр алдархаар

Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг

Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул

Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй

Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул

Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй

Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ

Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй

Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор

Амссан идээгээ зугаа болгож

Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы

Араа шүд нь анзаарч үзвэл

Агсам эрийн алхаа шиг

Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул

Тэгээд зогсохгүй бас энэ басганыг

Цочимог нарны туяа

Цог золбоог нь бөхөөж

Цовоо сэргэлэн зангыг нь

Цулбуурдан байж авчихаад

Хар тогоондоо хүртэл

Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм

Араг савараа чирсэн

Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмгэнийг

Хөх аргалын жимээр хүчээ тарамдуулж сажилхыг нь хараад

Хүн л юм бол та нар

Хүндлэн нэг бодлогшилдоо өнжүүлээч

Хөхөөн дуу цуурайтхыг ч

Анзаарах ч чадалгүй болчихсон чагванцын

Хүсэл сэтгэл хоёр нь

Хүний эрхэнд ороод

Хүч зүтгэл хоёр нь ч бас

Нутгийн эрхэнд орчихсон юм

Найрын ширээг хойморлож

Нартад энэ эмгэн жаргахаас илүү

Намрын өдрүүдийг биеэдээ шингээж

Намблагхаан зулын бадмаанд

Зуур зуур цайгаа оочиж

Зүг ширтэн суухыг илүүд үзсэн юм

Ингэж суухдаа энэ эмгэн

Энэлэх сэтгэлдээ юу эсийг тунгааж суухав

Элбэрэл хайраа үрсдээ зориулах илүү их насыг

Ивээлт нарны туяанаас

Эгнэгт сүслэх шүтээнээсээ л гуйж суугай байлгүй ...

 

Ийм л эхээс бид төрдөг юм

Ийм л эмгэний үр ач болдог юм

Үгүйлэх юмгүй мэт санагдаж болох ч

Үгүйсгэж бас хэнч үнэнийг хэрж чаддаггүй

Угтаа бас мартаж болох үнэн болохоор

Өршөөлт энэ эмгэний үрс гэдгээ мартдаггүй юм

 

Тиймээ бид тэнгэр газрын савслагт

Тэнхээ мэдэн төрүүлсэн

Тэрлэг нимгэн ч сэтгэл дүүрэн эхийнхээ

Түмэнд тольдогдох ачит сэтгэлийнх нь

Төгөлдөр сайхан ярууд нь уярч уясаж торнидог юм.

 



( Сэтгэгдэл бичих | Найраглал | Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Шувууд минь
Оруулсан admin on 2015-12-23 10:54:17 (4060 уншсан)

Бууцан дээр минь эргэцэж
Тоонон дүрсэнд нисдэг
Босож суухын чөлөөнд ч
Тэнгэр газрын дэгийг зурдаг
Сүүн хошуугаараа хүнс зөөн
Үрээ үнэсэж тэжээдэг
Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн
Шувууд минь...
Налайсан тал намуухан толгодоор
Өд нь хаяа харагддаг
Нүдэнд өртсөн тэр өд нь
Хөмсөг шиг сэрвэлздэг,
Эзнээсээ хагацаж уйлсан энэ өд
Шувууных гэдэг нь гарцаагүй 
Өдрөөс өдөр уйлж яваа олон шувуу
Миний өд гэхэд буруугүй ээ...
Сая сая жилийн тэртээд 
Хорвоо өглөгч байв уу гэлтэй
Хормой энгэрээ дэлгэж
Хорогдож өөрөө авчисан...
Сайхан зөгнөлөөр ч олдомгүй
Бахдал түүнээс цухалздаг нь
Санахаас шувууд минь
Бэлэг Дэмбэрэл нь байсан ч юм уу даа...
Гандуу байдаг цаг хугацаанд
Дасах гэж бид хэчнээн оролдлоо
Гараараа зааж боломгүй шувуудаа
Хайрлахгүй бид яалаа
Гараг эрхэст гарах гэж хүн төрөлхтөн
Онгоц солироо ч нисгэлээ
Ганц шувуу шиг л байж чадаагүй
Галаваа ч дундалж орхилоо...
Оньс мэт маргаашаа нээх гэж
Түлхүүрээ бид их удаан эрлээ...
Од шиг олон шувуудаа харсаар байж
Ухаарсан гэдгээ мэдээрэй
Орон байргүй орчлонгоо
Мөнх мөнх бус гэж
Сэтгэлээ бид их зүдрээлээ...
Оюут мэргэн шувуудад минь
Тунхаг нь байдагт итгээрэй
Бууцан дээр минь эргэцэж
Тоонон дүрсэнд нисдэг
Босон суухын чөлөөнд ч
Тэнгэр газрын дэгийг зурдаг
Сүүн хошуугаараа идээ зөөн
Үрээ үнэсэж тэжээдэг
Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн
Шувууд минь...



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Өрц дарсан өлгийнхөө шанхны ариун цоргионд
Оруулсан admin on 2015-12-22 22:53:50 (4088 уншсан)

Өрц дарсан өлгийнхөө шанхны ариун цоргионд

Өрлөг нандин ижийнхээ сэтгэл ороосон манцуйнд

Дал шүргэсэн хонхны шуурай болсон жингэнээнд

Дасаж тэнцсэн унага шиг балчир нас минь өндийсөн юм.

 

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : УЯРАН ХАЙЛАН САНАВ УУДАА ЧИ
Оруулсан admin on 2015-12-14 16:26:32 (3528 уншсан)

Унаган багын минь амраг минь

Унтах нойронд минь ирэх дээ

Урлаж мэтгэн харагдах чинь

Уяран хайлан санав уу даа хөө

Алдрай насны минь амраг минь чи

Амгалан нойронд минь үзэгдэхдээ

Аялан дуулаад харагдах чинь

Анхны хайраа дурсав уу даа чи минь

Хонгор багын минь амраг минь чи

Хоногийн зүүдэнд минь ирэх чинь

Хагацсан хайраа дурсан дуулаад

Хайлан уяран санав уу даа чи минь

Сэргэлэн цовоо амраг минь чи

Сэрүүн зүүдэнд минь ирэх чинь

Салаа замруу ширтэн харуулдаад

Санааширан байгаа юмуу даа чи минь

Заяа заяагаа дагасан замыг хоёулаа яалтай

Замилан хорвоод хоёулаа энх яваа юм чинь

Буцаад явдаг замаас бултах аргагүй юм чинь

Бурхны оронд хоёулаа хамтдаа жаргаж явъя даа

2015 он 12 сарын 13 нд сартуул Б.Улаанхүү



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ШҮҮДЭР ШИМСЭН ТАЛЫН УНАГА
Оруулсан admin on 2015-12-14 16:23:10 (3709 уншсан)

Хуй угалзалсан хонгорхон говьдоо

Хуйран давхих хулангийн унагатай

Хурд хувааж тоглож уралдсан

Хумбан туурайтны садан төрөл

Шаргал хонгор элсэн говь доо

Шар халтар хулангийн унагатай

Шандас сорин уралдаж өссөн

Шанаган туурайтны удмын унага

Шар халзан ооно шиг цахилсан

Шөрмөс чангатай говийн хүлэг

Шүүдэр шимсэн талын унага

Шүлгэнд амилсан молор эрдэнэ

Дэлхийд ганцхан монгол говийн

Дээшээ тоостой говийн унага

Даахин дэлтэй унаган ажнай

Давхар дарсан бэрс шиг хүлэг

2015 он 12 сарын 14сартуул Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Батзүл 	Д	 Шүлэг: Д.Батзул : Би бүтэн амьдарна
Оруулсан admin on 2015-12-07 21:26:35 (4031 уншсан)

Би зуунаас ч удаан

Би зуурдаас ч богино

Би үүлс шиг хөнгөн

Би уулс шиг бардам

Би гал мэт халуун

Би мөс мэт хүйтэн

Би аадар адил ширүүн

Би салхи адил хурдан

Би бүлээн зүрхээ сэтгэлээрээ хучаад

Бүх л амьдралдаа бүтэн амьдарна



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )

Батзүл 	Д	 Дууны үг: Д. Батзул : Жаргал бидэнд бий (Дууны үг)
Оруулсан admin on 2015-12-06 16:08:16 (4304 уншсан)

Дуурсах алдрыг бүтэн байлгах

Дүүрэн жаргалтай амьдрал бидэнд бий

Саруул ухаанаар хүслээ өргөх

Суу билгийн элбэрэл бидэнд бий


Дахилт:
Цагаан цайлган хонгор үрсийнхээ

Цэвэр энхрий харцанд нь уярана

Өвөр дүүрэн ханийхаа хайранд

Үүрд мөнхөд жаргаж амьдарна


Тайван саруул насныхаа амьдралд

Тэтгэн хүндлэх анахн дүүс бий

Тэнүүн сэтгэлдээ хорвоог урлах

Тэнхлүүн уужим ухаан бидэнд бий


Дахилт:
Цагаан цайлган хонгор үрсийнхээ

Цэвэр энхрий харцанд нь уярана

Өвөр дүүрэн ханийхаа хайранд

Үүрд мөнхөд жаргаж амьдарна


Түмэн олныг тэтгэж жаргаасан

Дэлгэр сайхан нутаг бидэнд бий

Төрмүүд биеийг минь огшоож өндийлгөсөн

Түүх шаштиртай босоо заяа бий


Дахилт:
Цагаан цайлган хонгор үрсийнхээ

Цэвэр энхрий харцанд нь уярана

Өвөр дүүрэн ханийхаа хайранд

Үүрд мөнхөд жаргаж амьдарна



( Сэтгэгдэл бичих | Дууны үг | Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Бараан хошигнол
Оруулсан admin on 2015-12-03 19:04:34 (4455 уншсан)

Цаг хугацааны хөтөл хотойтол
Хүлээсэн тэвчээрээ тайлж
Чамдаа гэдэг бүх юмыг
Чанга сорсон тамхиныхаа ёзоортой орхилоо.
Цаашаа наашаа өнгөрөх
Олны хөлд холхихдоо
Чамайг хөтөлсөн бол ингэхгүй гэж
Цагаатгахаа ч одоо болилоо.
Хад мөргөөд халтичих шиг
Нар хараад алмайрах шиг
Хатуу муу хорвоог базчих шиг болохдоо
Улаахан цамцтайгаа ирдэг
Тэр нэгэн охинтой
Цэнхэрхэн тэнгэрийн доор
Уулзчихаад байгаагаа сая саналаа:
Би зовлонтой атлаа жаргалтай
Ирэхгүй чинийхээ 
Ихэрлэж ирмээр үгэнд чинь хууртдаг
Тэрийг нь өөр хүн орлосон байдаг...
Би яг энд гозойсон мод шиг
Гунигтай атлаа зугаатай
Навчаа гөвчихээд
Нисдэг навчтай сүржигнэдэг
Тэр нь шувуу байдаг...
 
2013,11,17 Tokyo 


( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Хүн
Оруулсан admin on 2015-12-02 10:54:05 (4442 уншсан)

Нуур баярлуулж шувуу шувуундаа жиргэх шиг
Нутаг баярлуулж хүн хүнээ хайрлахаар
хорвоодоо амьтай ирдэг юм байна...
Нууцхан замбуулингийн санаа алдах хоромд ч
Нумын хөвч шиг хүний богинохон заяа
Үйлийн үрээ эдэлдэг юм байна...
Сүүдэр нь хүртэл бие газар хоёртоо аргамжаатай байхад
Зүрх зүрхнийхээ гэрэлд
Бурхан чөтгөр хоёрыг хамтад нь нуудаг юм байна...
Дээврээ урагдуулж дэлхий маань хүртэл түгшиж байхад
Дэрэн дээрээ хүн
Хайр нүгэл хоёрыг адилхан үнэсч унтдаг юм байна...
Алдаа оноо бүхнээ ч
Айраг, архитай хольж уухдаа
Арцаагүйгийнхээ эрхэнд
Амьд, үхэлийг хүртэл ялгадаггүй юм байна...
Өдөр шөнийн ээлжид
Гэрэл харанхуйгаар будуулж амьдардаг юм байна...
Жаргал зовлонгийн тэгнүүр дээр
Хүнд хөнгөний тэнцүүргүй юм байна...
Үнэн худал хоёрын алган дээр
Үхтлээ эрхэлдэг тоглоом юм байна...
Бадаг шүлгэнд минь багтдаггүй
баян ядуугийн туйл хүн юм байна...

Хоёр мянга зургаан оны наймдугаар сарын хоёрт бичив



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Өвөр Монголын яруу найраг )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Шүлэг: Г.Содбаяр : Диваажинд би очихгүй
Оруулсан admin on 2015-11-25 22:48:12 (4895 уншсан)

 Диваажинд би очихгүй

Тэнд яагаад ч би очихгүй 

Тэр газрыг сонсохыг ч хүсэхгүй

Аз жаргал, аав ээж , үзэсгэлэнт хань 

Үр хүүхэд , үүрдийн анд , үнэнч албат

Өнө мөнх жаргал амалсан ч тэнд л би очихгүй

 

Тэнд уйтгартай бас урагшгүй.

Уйлах шалтгаангүй , шаналах сэтгэлгүй. 

Ухаарах мөчгүй , өрөвдөх гачлангүй , бодохгүй бас ойлгохгүй...

Тиймээс би ТАМД очино. 

 

Нүглийн үүр, бузрийн оромж , залхаан цээрлүүлэх орон зай.

Нулимс, цус, хөлс, тарчлаан, хашгирах чимээний аялгуут оромж.

Энэ бүгдийн дунд зогсож байна гээд төсөөл дөө!

Энгүй их үзэсгэлэн харагдаж байна уу? ГАЙХАМШИГ! 

 

Үнэн хэрэгтээ төгсийн бас үзэхийн хязгаар юм.

Үзэшгүй аймшиг бишээ! Үхлийн хүч мэдрэмж.

Харамсал , гуниг ухаарлын, хамгийн дээд халуун цэг. 

Түүнээс мэдрэх хайрыг төсөөлж л болно өөр аргагүй. 

 

Зүрх зүсэж гомдоосон хэн нэгний зовлонг мэдэрч 

Өрөвдөж хайрлан , өөрийгөө зүхэхдээ ,

Зах хязгааргүй буян үйлдэх , хүчтэй сэтгэл бас огшилт.

Замбараагүй бодрол, харууслын хязгаар

Сургамж, сургууль , ойлголт

Эцэс сүүлд нь амирлангуй их бясалгал

Тамын тарчлалаас тайвшрах таашаал, Эрх чөлөө

Ай! энэ ямар их хүч бас агуу мэдрэмж юм.

Төсөөлөөд үздээ! Гүн ухааны мастеруудаа! 

Сэтгэл судлаач нар минь , хэнээтэнгүүд минь. 

Олох , ойлгохын урлагыг бүтээгчидээ! 

Шинжлэх ухааны сүүлчийн гэрчлэлт мөч биш гэж үү!

 

Энэ бүх ойлгохын хязгаарыг яг дэргэдээс нь

Эд эс бүхнээрээ мэдрэхийг хүсэж байна. 

Галзуу солиотой байна уу? Гажууд хэрцгий байна уу? 

Тэр хязгаар хүртэл бүх сургаалийг 

Түрүүлээд ойлгочихлоо, одоо яах вэ?

Сэтгэл дотроо онолыг нь үзээд 

Сэрүүн зүүдэндээ практик болголоо.

 

Учир нь учиртай тэр нь учиртай байдаг уялдаа холбоог

Урлаг , уянга, яруу найргийн үнэн чанар шалтгааныг

Шинжлэх ухаан, сэтгэл судлал, тайлагдашгүй нууц

Үнэн худал, үхээрийн бузар, үйлийн үр

Үхэх хүртэл хүлээх үүрэг эрх хариуцлагын талаар

Үнэндээ зүгээр л бодоод олчихсон , төсөөлсөн бас мэдэрсэн....

 

Тэгээд ч шунал минь барагдахгүй байна вэ яах вэ!

Ямар байна галзуурал тийм үү!

 

Тиймээс би диваажинд очихгүй гэсэн юм!

Тэнд уйтгартай, бүх юм ойлгомжтой!

Мөнх нас үүрдийн жаргал горилох шунаг сэтгэлтнүүдийн

Мөрөөдөл болсон жинхэнэ ТАМ,

Хайр өгөөд хариу нэхэх хувиа бодогчдын

Харц нүдний хор цугласан газар.

 

Үүрэг хариуцлагаа бүгдийг нь ягштал биелүүлж

Үр удмаа үлдээж, үнэн мэдлэгийг сургаж

Өвгөдийнхөө ёсоор өвлүүлж дуусгаад

Үзэхийн хязгаар үхлийг туулсаны дараа

Шударга бусын анхны цэгт би очихгүй ээ

Шууд ТАМ хэмээх үнэний Сүм рүү тэмүүлнэм...

Өршөө!!!

Г.Содбаяр 2012.8.12



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : БАРУУН АЛТАЙД БОСОО ҮЛГЭРИЙН БААТАР ХҮЛЭГ
Оруулсан admin on 2015-11-25 17:26:52 (3810 уншсан)

Буурал Алтайн босгонд борви тэнийсэн унага

Буянт сүргийн дотор ховорхон төрөсөн ажнай

Бар арслангийн хүчтэй эгэлгүй хурдан буурал

Баяр наадмын чимэг үнэхээр сайхан ажнай

Баруун алтайд босоо үлгэрийн баатар хүлэг

Багаасаа уралдаж сурсан айраг алдаагүй ажнай

Баримал зормол юм шиг дэндүү сайхан буян

Баатар нямын адуунд буянаар төрсөн хүлэг ээ

Өргөн уудам алтайн өнгийг тодруулсан ажнай

Өдрийн од шиг ховорхон ганцаарай төрсөн хүлэг

Өдтэй юм шиг нисдэг алтай нутгийн шувуухай

Өөд уруугүй таралдаг гайхамшигт хурдан хүлэг

Өмнөө адгуус гаргадгүй хүлгийн шинжтэй ажнай

Өндөр Алтайн өмнөөс өчнөөн удаа уралдахдаа

Өвдөг ховорхон тоосдсон цуутай хурдан ажнай

Өөрсөө төрмөл шандастай говийн Алтайн унага

Өвлүүлж үлдээх угшилтай бардам нэгэн ажнай

Өөрийн сүргийнхээ удмыг мөнхөд дуурсгах буян

Өнөөдөр уралдахад бэлэн харьшгүй хазаарт хүлэг

Өлгий нутгаа дуурсгасан халиун сумын ажнай

Дээвэр цэнхэр дэлхийн дэлтэй хүлгэн шувуухай

Дөрвөн мөчөөрөө нисдэг газрын ганцхан шувуу

Дөрөө харшуулж зэрэгцэх хурдан туурайт олдоогүй

Дэнжээ ганцаараа эзгэнсэн Алтай нутгийн ажнай

Дөч гаруй уралдахад айрагаас мултар ч үзээгүй

Дэвэнд дуурсаж танигдсан монгол Алтайн унага

Даншиг наадмын тоостой  Алтайн буурал хүлэг

Дахин дахин түрүүлэх  мятрашгүй хурдан ажнай

2015 оны 11сарын23 19 цаг 41 минут

Сартуул Б.Улаанхүү Багануур хот



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Энхжин : Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Оруулсан admin on 2015-11-17 18:27:26 (5049 уншсан)

Гандуу намрын навчис гархилах нүдэнд шаргалтаж
Гал шиг халуун салхи хурын дусалгүй сэвэлзэнэ
Хуйлрах хуурай шуурганд унагсан нулимс хатаж
Хувхай хоосон модод мэлмий бүрхэн тодорно

Шалдарч гандсан байгаль шарын усгүй ширгэж
Шалдаа буусан сэтгэл нүцгэн төрхөнд нь уусна
Шаргал намрын гунигтай ханьсаж урагдсан дурлал минь
Шалзарж шатсан зүрхнийхээ баагих утаанд хордоно

Хорвоо намарт захирагдаж хоосон моддоор дүүрнэ
Хос ганган хээ шиг хайр минь хамтдаа хоосроно
Хувьсах цагын аястай урин зун айлчлахад
Хуучирч гандсан цээжинд минь хурын дусал бууг

2015оны 7сарын 20нд

С.Энхжин



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Эзгүй хээрийн өнчин суварга
Оруулсан admin on 2015-11-16 13:35:44 (6851 уншсан)

Хоёр гэр урт саравчны баруун зүүнд зайдуухан. Цас хайлмагтсан хаврын ховорхон налгар өдөр атлаа тэнгэрийн хаяа цаагуураа нэг л дүнсгэр дүлий. Баруун гэрт дөч орчим насны шандаслаг хүрэн эр Жүгдэр ганцаараа “Үнэн” сонин гарчиглана. Багийн дарга санаатай юм. Тэгтэл зүүн гэрийн хаалга дотроосоо үл ялим онгойж, гуч гаруй насны Жавзан эрэвгэр сэрэвгэр нүдээр хавь ойрыг нууцхан тагнав. Тэртээ баруун хамрыг шээжгий үүрсэн аргалчин хүүхэн давж, толгой нь торолзсоор далд орлоо. Жавзан үс гэзгээ янзалж, бүсээ шавхийтэл ороогоод саравчны араар мяраасаар баруун гэрт орохын өмнө бас ойр хавийг эргүүлдэн судлав.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Сонин зүүд
Оруулсан admin on 2015-11-16 11:14:27 (7440 уншсан)

- За тэр! ёстой хөөрхөн таарч байна шүү дээ. Миний хүү чинь ноднингоо бодвол мундаг том эр болжээ. Хүүхэд өснө гэдэг ч үгүй мөн хурдан юмаа даа гэж эмээ нь хүүгийн дээлийг янзлангаа хэлэхэд
- Хэлээд юүхэв! Ноднин энэ дээлийг чинь одоо хэн нь өмсөж байсан юм дээ? гэж өвгөн асуухад
- Яагаав! Батаа, Дархаа, Очироо үгүй ээ, өө нөгөө хэний бага. За байз эднийг чинь одоо ингээд холиод байдгиймаа гэж эмээгээ мунгинахад хүү
- Сүрнээ ахын өмсөж байсан дээл шүү дээ гэтэл эмгэн сая ухаарч
- Тийм л дээ. Цогоогийн бага. Энэнээс арай ах юмдагуудаа гэхэд өвөө нь



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Түмэнбаяр )

Бусад 		 Шүлэг: Бүсгүй чи дурлал шиг
Оруулсан admin on 2015-11-15 21:47:02 (4785 уншсан)

Зун би намрыг хүлээх уйтай
Зузаан уруул нарийн бэлхүүс хүсэмжтэй
Намар би бороон дусал дагах хүсэлтэй
Намайг мэдэхгүй хэн нэгэн бүсгүйг бодох уйтай


Зөөлөн нүднээ харцаар аргадах уяралтай
Зовхи өргөх сормуус даллах эрмэлзэлтэй
Сэтгэл гижигдсэн гэгээн гуниг эгшиглэнтэй
Сэмрэх тоолонд бодолд нэхэгдэх хайр дурдатгалтай

 

Зангаар уярах амрагийн сэтгэл хөгтэй
Замилан дагасан бүсгүйн хүсэл нэхэлтэй
Зүрхнээ тэвэрсэн дурлал буцлах хүсэлтэй
Зүүднээ тэрлэгдсэн өнчин өчил шанлалтай

 

Дарс амтагдсан хүсэл далд мэдрэмжтэй
Дурлаж ирсэн амраг дуун хөгтэй
Буцлах цуснаар хэмжигдэх энэ биений хүсэл
Бүсгүй чиний уруулнаа бал бурмаар амтагдана



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: С.Энхжин : Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн ...
Оруулсан admin on 2015-11-14 22:20:28 (4207 уншсан)

Чамайг хүссэн сэтгэлдээ шатаж явсан минь үнэн
Чанх дэргэд минь мөнхрөөч гэж уйлж явсан минь ч бас
Чамгүйгээр хорвоог төсөөлөх ухаан байгаагүй надад
Чадал болоод ухамсар ахархан байсан нас минь

Цаг цагийн аясаар нас минь урсаж одоход
Цасан цагаан мөрөөдөл айдсын харанхуйд шуурна
Цацраг халуун элчтэй цайлган хайр минь гундаж
Цардаж хөлдсөн зүрх минь гэмшлийн эрхээр цуурна

Цуврал гашуун гуниг цурхираж цээжрүү ороод
Цухуйх эрхгүй гомдол цуваа дагаад одно
Өөрөө өөрийгөө залгисан өрөвчхөн хайраа шүтсэн
Өндийх чадалгүй золиослогдсон орь ганцхан амьдрал минь

С.Энхжин



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бум-Эрдэнэ  	Э	 Шүлэг: Э.Бум-эрдэнэ : Хөдөөний бор банди нарыг шоолох хэрэггүй
Оруулсан admin on 2015-11-11 17:50:35 (7236 уншсан)

Хөнгөн тэргэнд сууж үзээгүй
Хөгжмийн транс урсгал сонсоогүй
Хөдөөний бандийг шоолох хэрэггүй
Хөөсөн мантуу гэж хочилж болохгүй

Аргагүйдээ тэд чинь адуугаан унаалж
Айрганд халхаараа жаахан шарга аялж
Эмэгтэй хүнээс илүү эмээл гөлөрж
Энгэсэг устнаас илүү ичэмхий нэгэнд дурлаж

Нарны эртэд адуугаа эрж
Сарны саруулд манаж хонодог юм
Насаараа амьдрах нутагтаа амьсаж
Ясаа тавиндаа гэж инээвхийлдэг юм

Залуу насандаа аагирхсан хөвүүд
Зах сугаа ханзартал барилдаж
Заан цолтой нутгийн хөгшнөөр
Заалгаж авсан мэхээ үзэцгээж



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бум-Эрдэнэ Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ӨНӨӨДӨР ӨЧИГДРӨӨС ГОЁ
Оруулсан admin on 2015-11-11 13:41:46 (6477 уншсан)



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Сэтгүүлчийн зам саруулхан
Оруулсан admin on 2015-11-11 13:15:44 (5988 уншсан)



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 197 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-270.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4974

Анхны цас 2005 он
uvl-026.JPG
Хэмжээс: 600x800 242k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4908

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-272.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3898


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn