Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ХҮНГИЙ ГОЛЫН ХҮРЭН ЗЭЭРДҮҮД
Оруулсан admin on 2015-07-01 15:25:57 (3590 уншсан)

Гэтэж байгаа чоно шиг сүрлэг сайхан галбиртай
Гийн гоотой уухайнд чихээ сольбон эргэцэж
Үргэсэн зээр дүүлэх мэт дэгдэхэд бэлэн харагдана
Үзмэрийн алтан сийлбэр адил үнэхээр ганган харагдана

Хүнгий голын хүрэн зээрд хүлэг мину
Хүний заяанд учраа юу даа хүлэг мину
Тасарч уусаагүй цусанд чинь мөргөе
Тахиж шүтсэн уул усандаа залбиръя

Мярайж байгаа төрх нь монгол Алтайн эрвэс шиг
Молцог хоёр чих нь монгол чонын удам шиг
Морин заяанд төрсөн манай Хүнгийн хүрэн
Монгол нутагт удамшсан миний нутгийн буян

Хүнгий голын хүрэн зээрд хүлэг мину
Хүний заяанд учраа юу даа хүлэг мину
Тасарч уусаагүй цусанд чинь мөргөе
Тахиж шүтсэн уул усандаа залбиръя

Зогсож байгаа төрх нь зормол барьмал юм шиг
Завхан Хүнгий голын удам дамжсан угшил
Хөллстөө зогсож байгаа нь хөөмөл цохьмол юм шиг
Хүрэн эн зээрдийн удмууд хүнгий голын хурдаа

Хүнгий голын хүрэн зээрд хүлэг мину
Хүний заяанд учраа юу даа хүлэг мину
Тасарч уусаагүй цусанд чинь мөргөе
Тахиж шүтсэн уул усандаа залбиръя

2015 он 7сарын 1нд

Б.Улаанхүү Б.Батзориг дүүтэйгээ хамтран бичив



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Эсрэгцэл
Оруулсан admin on 2015-06-24 15:23:45 (3170 уншсан)

Сүүн зам татуулсан тэртээх тэнгэрийн хаяа
Сүүмийн бүүдийж холдсон чамтай минь ижилхэн
Сүрэг шувуу нисэн буун дэгэнцэх нь
Сэтгэлийн минь утсыг барин тавих чамтай ав адилхан

Түмэн бодлын хэлхээ чиний зүг анирдахуйд          
Түймэр болон хөгжөөд төдхөн замхрах юм
Талд ганцаар давхих эргэмэг хүлэг шиг
Таны зүг тэмүүлэхүйд зүгээ алдан төөрөх юм

Хоолой зангиран бодол болсон ч
Харин төрх чинь сарниад үзэгдэхгүй юм
Хүслийг хяслаар хорьдог орчлонг яалтай                                
Хүнийг хүлээлтээр хүлдэг тавилан гачлантай

Ахиад бидэнд учрах тохиол үгүйгээс хойш
Аз жаргал ерөөгөөд үлдье                                                       
Бяцхан зүрхэндээ дурсамж бүхнээ түгжиж
Баяртай гээд гар даллан үдье дээ

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Зүрхний манаанд
Оруулсан admin on 2015-06-24 15:22:50 (3153 уншсан)

Уйтан зүрх минь намрын навчистай хөл дор хөглөрч
Урагдсан сэтгэл минь горьдлого тээн чимээ сонордсоор
Урт холын хэчнээн чиг өдрийг өнгөрүүлсэн юм бэ
Ухаарах тэнхэлгүй явсаар өдийг хүрчээ

Гандсан тэрлэг шиг бодол минь сүүмийгээд
Ганцаардан шаналахдаа чиний зүг харуулдсаар
Газар дээрх хэчнээн чиг өдрийг үдсэн юм бэ
Гарцаагүй чамайг л хүлээсээр өнөөг хүргэжээ

Цөхрөл гэж хэрэв байдаг юм бол
Чамтай хамт надаас сарнин одож
Зам зуурын хүнээс ч сураг тань тасарч
Зүүдэнд хүртэл үзэгдэхээ больж

Цайдмын талд шувууд жиргэхэд ч
Цасан дороос яргуй цухуйхад ч
Цахилгаан цахилж аадар орсон ч
Цэцэгс дэлбээлж шүүдэр буусан ч

Цэргийн тангараг чамтай хамт өргөчихсөн юм шиг
Цээжин тушаа гараа тавин цэх зогсоод
Цаг товлоогүй энэ л болзоондоо
Цаг ямагт бэлхэн байна

Цуурай хадахад хүртэл
Чиний хоолойг гэж бодон мөрөөсөж
Цасан шуурахад ч
Чамайг даараа болов уу гэж санаа зовнино

Чинийхээ дуу хоолойг бусдаас ялгахгүй
Чиний ирэх харгуйгаас нүд салгаж чадахгүй
Чиний ирэх үгүйг ч мэдэхгүй
Чин үнэндээ цэцэн бэр гэдэг нь би л лав биш дэг ээ

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Шүлэг 		 Дууны үг: Б.Батцэцэг : ДУЛААХАН ДАА ДУЛААХАН
Оруулсан admin on 2015-06-24 15:19:47 (4032 уншсан)

Ширгэшгүй булаг мэт оргилох ижий таны минь хайр

Шижиртэх галын дөлөөс ч илүүтэйгээр намайг төөнөдөг шүү ээж ээ

Сайхан цэцэг шиг дэлбээлсэн сүүн ургамал таныхаа хайранд

Сар жилийн уртад мөнхөд өлгийдүүлэхсэн гэж санадаг юм аа

Дахилт:

Ээж ээ, таны минь энхрий харц, ялдам инээмсэглэл

Энэ орчлонгийн хамгийн дулаахан нь

Ээж ээ, таны минь хайр, таны гэсэн бүхэн

Эргэх хорвоогийн хамгийн дулаахан нь

 

Ухаарал өгч урам хайрлах үгсийн тань чуулган

Улам ихээр сэтгэлийг минь бүлээцүүлдэг шүү ээж ээ

Солонгорон харагдах тогос адил таныхаа

Сургаалын үгсийг үргэлж л сонсохсон гэж боддог юм аа

Дахилт:

Ээж ээ, таны минь энхрий харц, ялдам инээмсэглэл

Энэ орчлонгийн хамгийн дулаахан нь

Ээж ээ, таны минь хайр, таны гэсэн бүхэн

Эргэх хорвоогийн хамгийн дулаахан нь

 

Элбэрэл хайрын дээд ижий минь та

Эргэх орчлонд урт насалж л үр намайгаа жаргаа

Илч гийсэн энгэрт чинь туниад

Энэ л хэвээрээ дандаа дулаацахсан гэж хүсдэг юм аа

Дахилт:

Ээж ээ, таны минь энхрий харц, ялдам инээмсэглэл

Энэ орчлонгийн хамгийн дулаахан нь

Ээж ээ, таны минь хайр, таны гэсэн бүхэн

Эргэх хорвоогийн хамгийн дулаахан нь


Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Дууны үг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : Диваажингийн эрэлд
Оруулсан admin on 2015-06-24 15:16:20 (3367 уншсан)

Там л гэх юм, диваажин л гэх юм
Там, диваажин гэж ер нь юу юм
Тарчилж зовж байвал тэр там уу
Тайван амьдарч байвал тэр диваажин уу
Та нэг хэлээд орхи доо

Тамтаггүй ядуу, тахир дутуу нэгнийг
Тамд амьдрагсад гэж болох уу даа
Хахир хатуу амьдралтай нүүр тулан тэмцэлдэж
Хатаж орхисон зүрхэндээ гал бадамлаасан
Хамгаас хүчирхэг тэд диваажинд амьдрагсад

Тансагт умбагч, жаргалдаа ташуурагчдыг
Тэртээх диваажингийнхан гэж үзэх үү
Эд хөрөнгөө бусдаас бөөцийлөх гэж
Элэг зүрхээ эмтэлж суугаа тэд чинь
Ээдээ ёстой тамд амьдрагсад

За тэгээд зовлонгийн өмнө гудайхгүй
Зориг зүрхээ хурцлан урагшилж
Зоргоор амьдрагсад л диваажингийн эзэд
Зорьсон зогсоолдоо хүрэх гэсэн золбоот нөхөд л
Зол жаргалант тэр диваажингийн оршин суугчид

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : ГАЛБЫН ГОВИЙН УНАГА
Оруулсан admin on 2015-06-21 11:55:31 (3233 уншсан)

Газрын бартааг дагаж гүйсэн
Ганц морь Галбын унага
Гандсан өвсний өндөр түрүүнээс
Ганц нэгхэн шүүрэн хатирна
 
Галны өнгөтөө галбын говьруу
Ганцаараа гүйсэн ганцхан адуу
Газрын баримжааг үнэрлэж танин
Гэдсээ татан хөнгөрөн хатирна
 
Зэрэглээ хөвөлзсөн шаргал нутгаа
Зээр торолзсон галбын говио
Зэлэн дээр янцгаах ижил сүргээ
Зорин зовон туриглан хатирна
 
Нутгийн захаа үнэрлэж таньчихаад
Нүдэндээ баяртай янцгааж ирээд
Нэг сайхан хөрвөөж шилгээчихээд
Нэхэл хатуутай цаашилан хатирна
 
Унаган нутгаа дурсан хатирна
Уусан шандаа санан хатирна
Унаган ижилдээ яаран хатирна
Уудам говьдоо эрхлэн хатирна

Таана ханхалсан шармал говио
Тарлан цогин туулан хатирна
Танил сайхан элсэн говийнхоо
Тоостой чулуу шаригтал хатирна

Таарсан сүргийн тэг дундуур
Зүсэн зүсэн яаран хатирна
Тамирдаж сульдахыг мэдэхгүй
Тэр л чигээрээ цогин хатирна

Галбын говийн гүймэл унага
Гарсан газраа гүйгээд ирлээ
Гал шиг шаргал сайхан говь доо
Ганцаараа хатиран гүйгээд ирлээ

Өндөр хангайн цэнхэр уулсыг
Өндөлзүүлэн өндөлзүүлэн орхиод ирлээ
Өнгө нь шаргал галбын говь доо
Өөрийн чадлаар гүйгээд ирлээ хурай хурай хурай
 
2015 он 6 сарын 19 нд                   Б.Улаанхүү



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Б.Батцэцэг : МАЛЧИН ЖААЛЫН ЖАРГАЛ
Оруулсан admin on 2015-06-15 16:35:03 (3672 уншсан)

Тооноор тусах нартай

Толгой өндийн мэндлээд

Тугал үхрээ дуу хадаан бэлчээчхээд

Тунгалагхан шүүдэрт хөл норгон туучсаар ирдэг

Малчин жаалын өглөө бүхэн жаргалтай

Малынхаа зүг харуулдан суухдаа баясалтай

Эрийн сайнаар унага татаж ус авчихаад

Эрэлхэг баатрын дүрээр ижийдээ тусалчихаад

Үеийн багачуултай айраг тавин дэмбээдэж

Үе үехэн голын эрэг дээр айл болон тоглодог

Малчин жаалын үд бүхэн хөөртэй

Магнай дүүрэн аз жаргал гэрэлтээстэй

Хором болгонд таван эрдэнээ хараачилж

Хонь малаа хотлуулж дуусчихаад

Айл саахалтындаа үлгэр домог сонсож, шатар нүүчихээд

Амрах цагтаа гэртээ тухлан саатдаг

Малчин жаалын үдэш бүр сайхан

Маргаашийг угтах гэж тэрүүхэндээ догдлоостой

Хонинд явахдаа алсын бараа ширтэж

Хол ойрын уул усаа ажиглана

Нар өөд харан хэвтэж

Нартын диваажинд байгаа мэтээр мушилзана

Малчин жаалын өдөр болгон гайхамшигтай

Монгол хүүгийн сэтгэлийн жаргал тэр л гэлтэй

Б.Батцэцэг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Ээдээгүй сэтгэл
Оруулсан admin on 2015-06-11 22:59:38 (8883 уншсан)

Түүний сэтгэл нэг л тавгүй. Унтах гэж хичнээн хичээсэн ч нойр нь яг л салхинд хийсэх хамхуул адил алга болж, харин олон жилийн өмнөх дурсахыг хүсдэггүй тэр дурсамж улам бүр сэргэж байлаа. Заяа бослоо. Гал тогооныхоо өрөөнд орж, хүйтэн ус аягалж аваад цонхоор харав. Шөнийн хот аниргүй. Тэргэл саран тэртээ дээрээс өнгийж, аальгүй одод түүнийг шоолж байх шиг санагдав. Гэвч “Хөөрхий минь ядарч яваа бололтой. Өмссөн олигтой хувцасгүй, өлөн хоосон л  байх шиг байсан” гэсэнТуяагийн үг түүний толгойд нь байн байн эргэлдэж байлаа. Тэр Батхүүгийн тухай бодох тусам үзэн ядах биш харин өрөвдөж байгаагаа л мэдэж байв. Батхүү гэж түүний анхны хайр. Тэр хүнийг хажуудаа байлгах гэж, хамтдаа амьдрах гэж Заяа нулимсаа ширгэтэл уйлсан. Өөр хүүхэнд хайртай болчихоод өлгийтэй нялх хүүхэдтэй нь хаяад гарсан тэр өдөр ч гэсэн тэр хүрээд л ирэх байх гэж шөнөжин нойргүй хонож байсан. Тэр өдөр Заяагийн хувьд яг л амьдралынх нь сүүлчийн өдөр шиг санагдаж байсныг эргэн дурсав.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: ламаахай
Оруулсан admin on 2015-06-11 14:01:38 (3715 уншсан)

Орхимж дээл малгай нь онцгой зохисон ламаахай

Олон түмний нүдэнд өхөөрдөм хөөрхөн ламаахай

Найдан бурхны шүтээнд намбатай мөргөдөг ламаахай

Насан худгийн ёрөөлд намайг дагуулдаггүй ламаахай

Үеийн хүүхэд  шогловол уйлж мэдэх ламаахай

Үзэм чихэр ээжээсээ нэхэж мэдэх ламаахай

Үе үехэн тэвэг өшгөлж үймүүлж мэдэх ламаахай

Үдшийн бүрийд тарни хайрлаж

Ээждээ харин адис хайрлаж

Эмээдээ харин ном уншиж өгдөг

Инээдмийн энэ ламаахай чинь

Ирээдүй том Гэгээнтэн



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Унага банхар хоёр
Оруулсан admin on 2015-06-10 20:22:42 (5707 уншсан)

Зуны энэ өглөө нам гүмхэн өвсний толгой дээр буусан шүүдэр наранд гялтайн бөнжигнөнө. Мал сүрэг ялаа батганаас өмнө өглөөний сэрүүнд аль хэдийн бэлчээрт гарч цаг наранд баригддаггүй хөдөөгийн их ажил аль хэдийн эхэлжээ. Нар унахаас өмнө усандаа явъя гэж бодон Дэндэв тэмээндээ усны савнуудаа ачин хөдлөв. .Дэндэвийг булаг дээр ирэхэд тээр доор харагдаж байгаа цөөвтөр адуунаас өөр малгүй байлаа. Саваа буулгаж байтал ойрхон унага үүрсэх сонсогдов.Эхлээд сайн анзаарсангүй булгийн доохно цөөвтөр адуу харагдаж байсанд тэнд л унага үүрсээ биз гэж бодон савандаа усаа хийж эхэлтэл бүүр хажууханд ахин унага үүрсэв.Дэндэв өндийгөөд сайн харвал өөрөөс нь холгүй түнгэний толгой хөдлөн нялх хээр унага гарч ирэв.Янцгаах аядавч дуу нь бүүр гарахаа байж хоолой нь сааралтжээ.Хөөрхөн моодгор сүүлээ хөдөлгөн ялаа үргээн шөмбөгөр хошуутай толгойгоо хаялан зогсож байснаа буцаад түнгэрүү орчихов.Дэндэв хойноос явсаар түнгэрүү орвол булгийн хажуухан намаг дунд нэг бараан адуу уначихсан байлаа.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү /Тууж/ Төгсгөлийн 13-р хэсэг
Оруулсан admin on 2015-06-08 14:29:28 (6197 уншсан)

Хаа сайгүй ханз үсгэн чимэглэл бүхий сургуулийнхаа орчноор алхан харих замдаа Катя өдөр бүрийн дадал ёсоор замд байдаг хүнсний жижиг дэлгүүрээс тараг, жимс сэлт, басхүү Энэрэлд зориулан жижиг савтай ундаа авахаа ч мартсангүй.  Тэд зүгээр л бие биедээ жижигхэн ч гэсэн бэлэг өгөөд сурчихсан тийм л гэгээн найзууд билээ. Ямагт л инээмсэглэж байдаг найрсаг зантай худалдагч эгч энэ тэрхэн асууж, оюутнуудад хятад хэлний амьд дадлага болж өгдөг нь тун ч сонирхолтой. Хичээл тараад Оросоос ирсэн хэдэн найзуудтайгаа өрөөнийхөө монгол оюутныг танилцуулна гэж амласан учир Энэрэлийг авахаар баяр хөөр дүүрэн орж иртэл хаалга нь дэлгээтэй байлаа.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Роман, тууж | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Бусад 		 Шүлэг: Сашка Энхжин : Харах нүд минь сохорсон гэж намайг бүү зэмлээрэй
Оруулсан admin on 2015-06-04 11:23:19 (3405 уншсан)

Харах нүд минь сохорсон гэж намайг бүү зэмлээрэй
Хатан зүрх минь бөхсөн гэж намайг битгий буруутгаарай
Хатирах замын уртад халуун шарх минь ихэдсэн болохоор
Ханьгүй үдшийн харанхуйд уйлж суугааг минь ойлгоорой

Хэзээ мөдгүй дуусчихмаар ч хэт удаан гуниг
Хэмжих аргагүйн зовлон даанч гашуун хөврөлтэй
Хичнээн цагаар хүлээсэн ч захирч болохгүй шаналал
Хэрсүү занг минь эвдэж хайлах цас шиг өмлөнө

Хүрээ татсан хүүхнүүдийн гал халуун цогон дунд
Хүдэр ганган залуучуудын янжуур зуусан омгон дунд
Хүзүү гулдайж үзээгүй бүсгүй миний зүрхэн дунд
Хүндүүр даасан шаналал нэвт хөндлөн орших юм

Бардам догшин харцанд минь нулимс тогтохоо больж
Басаж ээрсэн эргэлзээ хоолойн үзүүрт тулах юм
Балга балгаар залгисан гомдол цээжинд минь хурахад
Бяд заасан тэнхэл сул сульдан унах юм

Олон удаа гуниагүйд орчлон намайг уучилаг
Орхиод яваач гэж зүхээгүйд зовлон намайг уучилаг
Ододтой тэнгэрт залбирхад бурхан намайг уучилаг
Одоо л дөнгөж эхэлсэн амьдрал намайг уучилаг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 12-р хэсэг /
Оруулсан admin on 2015-06-02 15:02:58 (5864 уншсан)

          Амрагч олны дунд ганган дэгжин усны хувцастай, баяр хөөртэй нь аргагүй инээлдэн наадаж, бие бие рүүгээ усаар цацалцаад л тунгалаг усанд сэлэн шумбаж, тэврэлдэн эрхлэх хос залуусыг хэн ч, хаанаас нь ч харсан цагаан атаархал төрөхүйц аз жаргалтай сайхан харагдана. Тэднийг ажжээ суусан хоёр налайсан хүний нэг болох Төмөр гэгч насны мөнгөн шүүдэр ганц нэгээрээ тунарч эхэлсэн буурал санчигаа илбэнгээ: - Залуу нас ч сайхан даа гээд усны малгайгаа авангаа инээмсэглэхэд зэрэгцэн суусан хижээл насны намбайсан намбалаг Мэргэн дарга:  - Хэлээд яах вэ. Ингэж л явдагсан даа гээд малийтал мишээж цааш үргэлжлүүлэн яриа дэлгэх гэтэл гар утас нь дуугарав.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Роман, тууж | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 11-р хэсэг /
Оруулсан admin on 2015-06-02 14:58:39 (5454 уншсан)

         - Миний хүү ямар хурдан гүйдэг юм бэ, хүү минь хамгийн мундаг нь шүү гээд л ээж нь Анирхүүтэй хөөцөлдөн, хүүгээ өхөөрдөж байрныхаа урд талын цэцэрлэгт хамтдаа тоглоно. Цэцэрлэгт үргэлж салхилдаг охин эмээгээ гараас нь түшээд хөгжилтэй инээмсэглэж, алаг бөмбөг тэвэрсэн өнөөх жаалхүү аав ээжтэйгээ хөтлөлцөн, бүр хог ухдаг сахалтай өвөө хүртэл шуудайгаа үүрчихсэн бүгд л тэр цэцэрлэгт байж байх юм.  Навчсаа дааж ядан саглайсан том модны сүүдэр дэх сандал дээр аав нь налайн суугаад хүүгээ харж хөөрч баярлан инээмсэглэнэ. Нэг харахнээ “Танихгүй эгч” ирчихсэн аавынх нь хажууд сууж байх юм.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Роман, тууж | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Бусад 		 Мэдээ: "Сэтгэлд дотно Хөлөнбуйр" бичлэгийн уралдааныг зарлаж байна
Оруулсан admin on 2015-05-31 12:22:24 (4480 уншсан)

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба, Шинэ барга баруун хошуутай хамтран Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” бичлэгийн уралдааны удирдамж УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор "Сэтгэлд дотно Хөлөнбуйр" бичлэгийн уралдааныг зарлаж байна.

БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ: Аян замын тэмдэглэл, сурвалжлага байхаас гадна яруу найргийн төрөл зүйл байж болно.

ХАМРАХ ХҮРЭЭ: ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот болон бусад хошуу нутгаар зорчиж байсан Монгол Улсын иргэн, насанд хүрэгчид

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: - Сэдвийн агуулгад нийцсэн байх. - А-4 хоёр нүүр хэмжээтэй байх. - Баримт болгож фото зургийн хамт ирүүлэх.

Материал хүлээн авах газар: Уралдааны материалыг 2015 оны 5 дугаар сарын 15 наас 9 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд Дорнод аймгийн “Дорнод” сонины редакц дээр болон dornod_sonin@yahoo.com хаягаар хүлээж авна.

ШАГНАЛ: Нэгдүгээр байр 1 5000 юань Хоёрдугаар байр 2 Тус бүр 3000 юань Гуравдугаар байр 4 Тус бүр 2000 юань Уралдаанд оролцсон бүх хүнд дурсгалын зүйл гардуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн хэлтэс ШББХ-ы Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба

Харилцах утас: 88507005, 96782828, 99577772 Е-mail: dornod_sonin@yahoo.com



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : Тав даваагүй бөх
Оруулсан admin on 2015-05-28 21:41:39 (6717 уншсан)

Тав даваагүй бөх
-Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу? Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалгаа хаалгаа. Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт тоглож болдоггүй л юм байх даа хэмээн тунирхан бодов. Бүтэн сар наадмын бэлтгэлд гарч, хөдөө гадаа явсаар эзэнгүй байсан аавыгаа хүү нь их санасан нь илт.
-Ээж ээ аав өнөөдөр ирнэ тийм ээ гэхэд


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


Бусад 		 Шүлэг: Э.Мөнхзаяа : Аав минь
Оруулсан admin on 2015-05-26 15:12:29 (3337 уншсан)

Гэрийнхээ хойморт ханхайн суугаад
Гэргийнхээ цайг амтлан уугаад
Үрийнхээ зулайг үнэрлэн суугаад
Өнөр жаргалтай байсан гэж Аав минь санаа алдана

Үргэлж ээж шиг минь үглэж аашлаад байдаггүй ээ
Үнэнийг ойлгуулах гэж хааяа л нэг сураар ороолгоно
Эвий минь муу хүүгээ арай л дэндүүлчихвий гэж
Эр хүн л юм хойно дотроо боддог байлгүй

Xолын хол сурахаар явахад минь
Хүүгээ хүлээдэг нь Аав минь л байдаг
Гэнэт ороод ирэхэд минь
Аав минь нулимсаа үзүүлэхгүй ээ
Гэгээ минь хүү минь ирлээ гэж дуу алданаа

Эвий муу Аав минь өтөлж дээ
Эгэлхэн зан нь яг жаахан хүүхэд шиг болчиж
Энгэрт тань ханхлах танил үнэр нь
Энэ л биенд минь шингэж дээ.

Xорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хайрт Аавдаа зориулав

2003.06.10-нд бичив Энхтайваны Мөнхзаяа



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 10-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-25 14:42:06 (6144 уншсан)

Урд уулын оройгоор будан манан суунаглаж, улирч буй цагийн гандуу салхи хацар нүүрийг илбэсэн тэр нэгэн намар ээжийгээ үдэж хоцорсон цагаас хойш даруй гурав дахь өвлийн цасан илтэс хаялсаар цав цагаан өнгөөр орчлонг нөмөрчээ.   Анирхүүгийн орчлонгоор нэг ээжийгээ хайж тормолзох алаг нүдэнд нь гудамжаар алхах цагаан хувцастай хүн бүр ээж нь юм шиг л санагдаж, зоогийн газрын цонхоор бүлтийтэл харж байснаа:
- Аав аа, би тантай хамт явъя л даа. Би айлд очихгүй, хаашаа ч явахгүй гэлээ. Сонор хүүгээ аргадан:
- Миний ухаантай хүү чинь одоо том хүн болсон шүү дээ. Аав нь тун удахгүй эргэж ирээд л хүүгээ авна за юу гэхэд Тэргэл тосч аваад:



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Роман, тууж | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 9-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-22 11:17:39 (5552 уншсан)

     Үүлээ сөхсөн үзэсгэлэнт тэнгэрээс нарны шижир цацраг гэрэлтсээр сургуулийн танхим бүрийн цонхоор саруулхан туяа татуулан айлчиллаа.  Анх удаа гадаад оюутнуудад хичээл зааж байсан залуухан багш самбарын өмнө сандарч буйгаа нууж ядан бүлтэгнэж зогссон бол одоо хэзээний туршлагатай багш болж, түүнтэй ярилцахад хичнээн сайхан байдаг гэх вэ. Катя, Энэрэл хоёр адилхан мэргэжлээр сурдаг бөгөөд хүний газар ирээд гурван жил болоход бие биесээ бараг л харцаараа ойлгодог найзууд болжээ. Тэд багштайгаа үеийн найз нөхөд шиг ярилцсаар байгаад хамтдаа гадаад хэлийг харьцангуй сайн суралцав. 



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Роман, тууж | Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Хүнгий голын хүрэнүүд
Оруулсан admin on 2015-05-19 20:08:40 (3502 уншсан)

Хяргас  нуурын  хөвөөн  дээр
Хүйгээ  салгасан  унага  минь
Хүн  байгаль  хоёртойгоо
Хүж  барьсан   хүлэг  минь

Хэцүү  хадныхаа  энгэр  бэлд
Хөхөндөө  цадсан  унага  минь
Хүнгий  голын  хүрэнүүдийн
Хүлгэн  хурднуудын  залгаа  минь

Хүнгий  голын  домог  болсон
Хүрэн  зээрдийн  удмууд  минь
Хяргас  нуурын  уснаас  уусан
Хүнгий  голын  хүрэнүүд  билээ

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )



 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 253 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-025.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4197

Анхны цас 2005 он
uvl-002.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4649

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-170.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3857


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn