“Хэзээ ч оройтохгүй” гурамсан туужийн ном Тэрээр сүүлийн 2 жилд бичсэн туужуудаасаа “Хэзээ ч оройтохгүй”, “Анирхүү”, “Дурлалын барьцаа” нэртэй туужуудаа эмхтгэн анхны гурамсан туужийн номоо гаргажээ. Энэхүү номыг Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн соёрхолт, түүний багш Бавуугийн Лхагвасүрэн ариутган шүүсэн байна.
Өөрөөрөө байхгүйд минь Өөрийг минь надад сануулаарай Өрөөлийн нөлөөнд автаж Өөрийгөө л умартах тэр үед Өөрийг минь надад нэг сануулаарай
Дэндүү өөрчлөгдсөн энэ ертөнцөд Дахин төрсөн мэт санагдавч Дасал болж энэ хийсвэр орчлонд Дандаа би-гүй орших болчихвий
Өнгө нь өөрчлөгдөөд зогсохгүй Хүмүүс нь хувирдаг цагт Өнөөдөр би өөрөөрөө байхгүй байж мэднэ Харин тэгвэл намайг бүү мартаарай Хэтэрхий өнгө зүс хөөсөн хорвоод
Бүсгүй таныг мишээхэд Бүүдгэр саран ч тодордог юм гэнэ лээ Бүсгүй таныг цэнгэн бүжихэд Бүрхэг тэнгэр ч цэлмэдэг юм гэнэ лээ Жаргал гэрэлтсэн харцны чинь талимаанд Жавхлант эрс ч сөхөрдөг юм гэсэн Инээмсэглэл тодруулсан чиний царай Энэ орчлонг гэрэлтүүлдэг юм гэсэн Амь амьдралынхаа Дарь эх болсон Азтай, одтой бүсгүй цэцэг минь Алаг хорвоог цоморлогоо нээтэл Алив сайхнаар инээмсэглэ Гэр гийгүүлэгч тэнгэрийн дагина минь Гадаах уулсыг өндөлзтөл Ганган эрвээхийг атаархтал Гайхам сайхнаар дуу аяланхан бүж Б.Батцэцэг
Би бүүдгэрхэн тэнгэрийн бүдэгхээн од Би бараантсан талын багахаан ерхөг Би зэрэглээтсэн говийн жижигхээн элс Би сүүдэртсэн хангайн бяцхан толгод Тийм ээ, би бүдэгхээн од юм Тэнгэрийн оддоос хамгийн бүдэг нь Тэнд байгааг минь хэн ч анзаарахгүй Тэрүүхэндээ гэрэлтэж байгааг минь хэн ч ажихгүй Тэгсэн ч би бүдэгхээн нэрэндээ хайртай Тодоос тод гэрэлтэх Тэртээх алсын одод шиг Тасарч ганцаардалд унамааргүй байна (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Ялдам цагаан гаранд чинь эрдэнийн шигтгээ амилахыг Янаг улаан уруулд чинь баярын мишээл тодрохыг Баярлуулж үзээгүй хайртынхаа жаргалд умбан цэнгэхийг Баясгаж чадаагүй сэтгэлийг чинь догдлон догдлон дэрвэхийг Би зүгээр л харахыг хүснэм ээ Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Уулзах тавилан ноогдсон ч учрах нь үгүй төөрөгтөйгөө Ухаан болоод зүрх сэтгэлээ эвлүүлэн би тайвширсан болохоор Миний хүрч чадаагүй чамайг хэн нэгэнд уусахыг харах гэсэн юм Мэлмийнээс чинь баярын нулимс унахыг үзэх гэсэн юм Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Цасан цагаан даашинз чамд минь ямар сайхан зохихыг Захирч чаддаггүй зүүдэндээ олон шөнө харсан ч Заяасан ханийг чинь харин өөрөөрөө л төсөөлж асан болохоор Зангирсан бодлуудаа хөвөхийг л хүснэм ээ би
Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Амьнаас минь үнэтэй чамдаа аз жаргал хүсэх л гэж Амьдралын чинь хуудас шинээр эхлэхэд хайр ерөөх л гэж......
М.Б https://www.facebook.com/M.Batnaidүar
Дэвэн нисэх шувууд нь эргэж буухын хүслэнтэй Дэнж дүүрсэн их ус нь үүрдийн мөнгөн долгиотой Орон зайнаас хальж орчлонг нөмрөхөөр зүтгэхдээ Он цагийг хэдийн элээж ирээдүйг зорьсон
Мөнхийн давалгаа нь тэнгэрийн энтэй Мөнгөн долгиот баяннуур аа Энхийн цагийн төрх нь Ганган байгалийн өнгөтэй баяннуураа
Долгиот намуухан Баяннууранд минь шувууд нь жаргалтай Домгийн азарга шилгээсэн газар нь унага төрж тэнцсэн Амны цангаа тайлах их увьдас нь Амьдралыг үл зогсоох мөнхийн рашаан амттай
Сурагт маргазаас гүйж ирсэн адуун сүрэг нь Шувууды нь цочоолгүй шумбаж ундаалдаг Шаргал манханы шанханд хүрсэн давалгаа нь Сант хайрханы дүр туссан мөнгөн долгиотой
Н.Тайванжаргал
Бид өндөр настай азай буурлуудаа өндөр өвөө, өндөр эмээ гэж авгайлан дууддаг. Та ч уншаад тэгэж ойлгох байх. Харин би тэр утгаар бус өвөө минь бага насны дурсамжинд хамгаас өндөрт залардаг, өөрөө ч өндөөр хүн байсан болохоор шууд утгаар нь хэлсэн гэхэд болох юм. Өмнө нь өвөөгийнхөө тухай дотроо л өдөр бүр боддог байсанаас хэнд ч энэ тухайгаа уудалж байгаагүй, сэтгэлийнхээ гүнд тодоос тодоор өвөө бид хоёрынх л байх ёстой гэж бодон өөрөөсөө ч нуучихсан байдаг дурсамжаасаа хуваалцъя.
Азарга шилгээж байгаа юм шиг
салхитай уул
Адуу янцгааж байгаа юм шиг
цууриатай уул
Унагаа дагуулсан гүү шиг
толгод дагуулсан уул
Усанд адуу цувж байгаа юм шиг
урт хөх уул
Хангал адуу булгиж байгаа юм шиг
зэрэглээт хөх уулс
Хантайрсан морь эргэцэж байгаа юм шиг
сүртэй хөх уул
Уургалсан морь зүтгэж байгаа юм шиг
урагш тэмүүлсэн уул
Усанд адуу шумбаж байгаа юм шиг
нойтон хөх уул
Борлог морь хатирч байгаа юм шиг
тоостой хөх уул
Борооны дараа адуу шивхэрч байгаа юм шиг
Зул задарсан морьд шиг таруу хэдэн
хөх уул
Зуны үдшээр морь тургиж байгаа юм шиг
чимээтэй хөхуул
Хаанаас нь ч харсан адуу шиг уул
Хажууд нь очсон ч хийморийн уул
“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, 32 дахь удаагийн найргийн наадамд яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн юм. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан билээ.
"Болор цом-32" наадмын тэргүүн шагнал хүртсэн, яруу найрагч Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.
ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрэн зохион байгуулдаг “Болор Цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймагт болж, 32 дахь удаагийн “Болор Цом”-ын эзнээс яруу найрагч Б.Мягмаржав тодорсон билээ. Түүний “Болор цом-32” наадамд уншсан “Реквием” шүлгийг хүргэж байна.
Реквием
Баримжаа алдрах их талыг туулан харьж явна Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана Толгодын дээр нэгэн бараа тодорсоор Тосоод угтдаг ижий минь биш байгаа Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа (Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
Бүсгүй чамаас асууя Эр хүн гэж хэн бэ Эрдүү баргил хоолойтой Эрмэг шонхор шиг зоригтой Эмээл тохож морь л унадаг бол Эр хүн гэж та бодож байна уу... Эрчүүд та нараасаа асууя Эр хүн гэж хэн бэ Эрхтэн унжуулж сархад сөгнөж Эхнэр, хүүхний хормой ширтэх Эцээхэн хатуу үг ч даахгүй Эв хавгүй солонгос стелл үү Эр хүн гэж яг хэн бэ... Харцага шонхор шиг зоригтой байх албагүй ч Хайртай бүхнээ амиараа ч хамгаалах СЭТГЭЛтэй Ханхар өргөн цээжтэй байх албагүй ч Хажуудах хань (анд)-даа УУЛ шиг нөмөртэй Хамт суугаад сархад сөгнөж болох ч Харагхай эмтэрхийгүй нэг л ЗАНгаараа Морь унаж мал гаргахдаа биш Монгол гэртээ хойморт дүүрэн мишээх Дурлалт бүсгүйдээ ҮНЭНЧ нэгэн зүрх Дундуур амьдралд оч нэмэх ЦОГ Эцэг нэртэй эхнэр хүүхдийн зовлон биш Эр хүн шиг ААВ хүн шиг... Наадмын дэвжээнээ туг тойрох албагүй ч Намба төгөлдөр цэх ШУДАРГА мөртэй Намын нэрээр улсаа засаглаж мандаагүй ч Насаараа амьдрах МОНГОЛОО хайрлах сэтгэхүйтэй... байж чадвал Намхан бүдүүн өндөр өргөн туранхай хар шар бор халх дөрвөд баяд хамаагүй бүгдээрэй эр хүн
Бүхэл зүрх минь
Мөс болохын цагтаа
Буурал хөндий талд
Булшин дээр минь ирээрэй
Зэвхий хүйтэн нөмөрсөн
Зэврүүн бүрий цагаар
Хад цусаар уйлж
Хагацалын тэргэл сар мандахын цагт
Дүнхийн найгах өвсний үзүүрээр
Дүйвэлзэн хөвөх манан дундуур
Сүнс минь чамайг танин даллана
Сэвэлзэх салхины аясаар
Сүүдэр минь чамайг даган байж баярлана А. Шихихутуг
Хайртдаа дурласан тэр л өдөр Чамд дурласан тэр өдөр Хайр гэдэг үгийг Хаана ч хамаагүй биччихээд Хараад л зогсоод баймаар Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Борооны дуслуудаас Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар Биенээсээ ууршиж гараад Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр Бүх юм жингүйдсэн Хачнаас хачин өдөр байсан Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй Чамд дурласан тэр өдөр Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон Санаа алдахад минь цээжнээс Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Хүүхэд настайгаа эргэж уулзаад Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан Хөндий цээж ямархан нэгээр Хөндүүрлэхэд нь баярладаг болсон Хачин өдөр байсан Хагарсан нүд Хайлсан бодлынхоо гүнд Мэдээ алдсан Алдатлаа түргэссэн Амьсгалтай Хачин өдөр байсан Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө Амьд гэдгийг мэдэрдэг болсон. Бичсэн ( Баянаа баянаа 2015 01.03
Гэсэр гэлэнгийн хулийн домогтой Говь шанхийн нутаг миний нутаг Шавагтайн хонхорт босоо төрсөн унага Шанхайн энгэрт босоо төрүүлсэн хүлэг Шар бор хонгорыг нар зөв эргэсэн ажнай Шандастай хурдан байдаг юмаа Өрнө дорно хоёрыг өмнө хойно нь холбож Өртөө газар тарлах өмнийн говийн хүлгүүд хурдан юмаа. Энгэр цагаан хайрханы энгэрт нь хөлсөлж Ихэр жаргалантийн ард нь тарлаж Элгэн задгайн рашаан хүртсэн Энэ хүлэг ижилгүй хурдан юмаа. Уралдаж яваад тасарч ирдэг Унаган шанхайн ёс юм. Улсад нэртэй нутаг юм Их шанхай нутаг минь Ижилгүй хурдан юмаа Өнө мөнхөд хурдлах Өөдлөхийн Пүрэвийн хурдан саарал Хурдан морьт Баваа содномийн Хулгар хонгорийн домогт хүлгүүд минь ээ Төосөн болгон нь уяач болдог Унасан болгон нь хурдан байдаг. Уралдаж яваад тасарч ирдэг Унаган шанхайн ёс юм Улсад нэртэй нутаг юмаа. Улсад түрүүлсэн түүх байхад Урдаа тоос гаргахгүй ээ Унаган шанхай уул минь байхад Ухаа хонгор зүс тодорноо Хүлэг нь хүртэл босоо ирдэг Хүүхдийн гийнгоонд тасарч ирдэг ажнай минь ээ Сугандаа нар зөв эргүүлэгтэй төрдөг Говь шанхийн хүлэг Суман цэргийн жагсаал шиг Энэ говь шанхийн хэц Шанхийн хүлэг хурдан байлгүй яаадгийм Шавагтайн хонхор дүүрэн байлгүй яаадгийм Хурай хурай хурай ИХ ШАНХЧУУД МИНЬ ЭЭ
2012 оны 10 дугаар сар 15
Өөртөө л итгээрэй Магтаалын үгэнд бардаад яахав Үнэн үгэнд хонзогноод яахав Худалч хүнд хууртаад яахав Хуурамч хүмүүст гомдоод яахав Залхуу хүнд найдаад яахав Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав Амалсан бүхэнд итгээд яахав Алдсан юманд харамсаад яахав Арван хуруу тэгш биш дээ Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз Шударга үнэнийг олоход бэрх дээ Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй 2014.12.26
Үнэн худлыг мэдэхгүй ч өөрт чинь би итгэсэн Үхлээс өөр юу ч салгахгүй гэж өөрөө би гараа өгсөн Хааяа хааяахан санахдаа халуун нулимсаа урсгадаг Хаа холоос чамайг хажуудаа байгаагаар төсөөлдөг Шаргал нарны туяа намайг элчээрээ төөнөхөд чиний дулаан мэдрэгддэг Шаналсан сэтгэлийг чинь гунигласан харцнаас чинь би мэдэрдэг Хардах сэтгэлээ харамлах гэж би цайруулдаг Хаашаа ч явалгүй миний дэргэд байхыг чинь л хүсдэг Дэлхийгээр дүүрэн хайртай гэж орилмоор Дэндүү их хайрандаа үүрд хамтдаа шатмаар Санасан сэтгэлээ чамаараа л ганцхан тайтгаруулмаар Сайхан энэ хайрыг мөнхөд чамтайгаа л мэдэрмээр.. Номио до зориулаж бичлээ Баянаа-аас нь 2015.01,07. 07.00 Зүрхэндээ зассан модон дээр минь насаараа сууж дуулаарай дууч шувуухай минь Зүүдэндээ мөрөөдсөн хайрыг минь сэрээлгүй манаж хоноорой амьдралын гол дүр минь Сэтгэлийн минь нууранд мөнхөд умбан цэнгээрэй үнэнч хун шувуу минь Сэвгүй хайрласан хайрыг минь үргэлж гэрэлтүүлж яваарай миний бяцхан од минь. Чамдаа хайртай хайрт Номио до Баянаа аас зориулав
Үзэгдэж харагдахгүй хэдэн ч жил болсон юм, усанд хаясан чулуу болоод түрүүчийн хүн мартаж орхисон байтал “Янжив ирж гэнэ” гэсэн яриа Харганатын хөндийгөөр нэг хуурай өвсөнд ассан гал шиг тархжээ. Хаа байсан Зүйлийн голын эхэнд зусаж байсан Готовын чихэнд энэ үг өдөртөө л нисч хүрэв. Янжив ирчихсэн энд тэнд айл айлаар буугаад явна гэх сураг ойр ойрхон гарахад Готов, манайд ч гарцаагүй ороод ирнэ дээ. Унаган багын хоёр гэж биднийг энэ нутаг усныхан хэлнэ. Уулзалгүй мөн ч олон жилийг ардаа эвхсэн байна шүү. Өтлөө болов уу, хот газар насаа элээж яваа мундаг инженер тэгж амархан над шиг нүүр нь харлан үрчийж, зовхи нь унжиж, шүд нь унаж, хөл нь майжийхгүй байх. Бүр багын л сэргэлэн туучий явсан юм, гадаадад дээд сургууль төгслөө л гэсэн, яаманд ажиллаж байна л гэсэн сураг сонсож байлаа. Олон жилийн дараа одоо л гэгээн дүрийг нь харах нь байна. Ингээд хүрээд ирдэг нь овоо доо. Нас ахиад ирэхээр нутаг усаа гэсэн ухаан байлгүй дээ хэмээн бодсон Готов, ангийнхаа хүүхдийг ороод ирэхэд хоосон суухгүй шүү хө! гээд хэрэг болгон чихэр боов авч, шөлний хонь зүслэж хүлээв.
ЗЭЭ Тэр нэгэн түмэн мянган жилийн тэртээд
Тэнгэр газрыг үүсэн тогтож байхад
Тэргэл сарыг анх мандаж байхад
Тэнгэрт нарыг зул төдийхөн байхад
Тэсийн голыг бориглон ундарч эхлэхэд
Тэнгэрийн элч тив дэлхийг тойрон эргэхдээ
Тун ч ихээр аяншин ядарч түр үдлэхээр
Тэсийн голын эрэг дээр тухлан саатаж гэнээ
Тэнгэрийн хүлгээ услан ундаалж амрахдаа
Тэнхээ тамир нь сэргэж баясаж гэнээ
Тэсгэм хүйтэн цэвэр сайхан рашаан юм
Түүнээс цааш үүнээс хоошид
Тэсийн гол хэмээн нэрлэе гэж
Тэнгэрт сонсгож газарт гагнатал
Тэнгэрийн элч зарлиг болгов гэнээ
Тэр л түүхэн үеэс тэсийн голоо дагаад
Түмэн сайхан бургас ургаж гэнээ
Тал хангай хослон цогцолсон
Тансаг баян нутаг болжил гэнээ
Тэнгэрийн сүргээс нэгэн унага
Төөрч будилан тасарч давхисаар
Тал хөндийг тарлаж давихан туулсаар
Тэсийн голд ирж л гэнээ
Тэр л тэнгэрийн онгон хүлэг
Түмэн сайхан сүрэг болжил гэнээ
Тэр л түмэн жилийн өмнөөс
Тэсийн голд төрсөн унаганууд нь
Тэнцүү дөрвөн мөчиндөө
Тэлмэн жороо явдалтай
Тэнэгэр сайхан биендээ
Тэгш ДҮҮРЭН тэнхээтэй
Түмэн үедээ удамшсан
Төрмөл УНАГАН хурдтай
Тэсийн голын унага гэж
Тэнгис далайг гаталгах
Тийм л сайхан хүлгүүд болж
Торгон дэлээ хийсгэн давхиж
Тоост хорвоод тогтож гэнээ
Тэр тэнгэр заяат хүлгүүдийг
Тамир тэнхээ нь хөвчирсөн
Тавилан заяа нь тэгширсэн
Тэнгэрийн хүлгийг эзгэнэх
Тэнгэрлэг сайхан эрчүүдийг
Тэсийн голд нь төрүүлэв хэмээн
Тал нутгийн шороон дээр нь
Тамгалж батлан үлдээж гэнээ
Тэр л цагаас эхлэн тэнгэрт ижилтэй
Тэсийн голд нутагтай унаганууд
Тэсийн голоор овоглосон билээ
Тэсийн голын хурднууд гэж
Тал нутгаар дуурсагдсан
Танхай хурдан хүлгүүдтэй
Тэсийн голын хүчитнүүд гэж
Төрийн наадамд зодоглосон
Тив дэлхийд танигдсан
Тамиртай эрчүүд элбэгтэй
Энэ л сайхан төрсөн нутгаасаа
Эрхий мэргэн харваачтай
Эвлэг яруухан хоолойгоорой
Эгшиг дуугаар цэнгүүлсэн
Тийм л сайхан түмнийг
Тэсийн голд нь заяаж гэнээ
2014-он 12сарын 25 н
Б.Улаанхүү
Хав харанхуй өчүүхэн энэ хорвоо ертөнцийг гүн нөмөрсөн байлаа. Гадаа зэврүүн тэсэмгүй хүйтэн цасаар шуурч, чихний хажуугаар салхиний хүйтэн исгэрээ жихүүдэс хүргэм сонстоно. Дэргэдүүр нь өнгөрөх байшингийн орцны хаалга салхинд саван чихран дуугарах нь бүр ч их жихүүдэс хүргэнэ. Цахилгаан тасарч байрнуудын цонх, гудамж гээд л пад харанхуй сар байтугай одны ч цагаан туяа үл харагдана. Гудамж талбай хов хоосон цасанд дарагдсан хэдэн машин дээгүүр нисэх ганц хоёр гялгар уут л арай ядан харагдана гэхээс ер амьд амьтан алга. Энэ бүхнийг ажин гайхал төрсөөр гэрийн зүг сайхан зүйл бодохыг хичээн алхана. Гэсэн ч ер сайхан зүйл бодогдох сөхөөгүй ар нуруунаас хүйт даагаад явдлыг минь улам түргэсгэнэ. Гартаа барьсан батерей нь бараг дуусах дөхсөн асаагуурны чийдэнгийн тусгалруу нүдээ салгалгүй харсаар түргэн түргэн алхана. Цасан дээр алхах миний хөлийн чимээ... хөлийн чимээ... ахиад нэг хөлийн чимээ... Гайхан зогстол өнөөх чимээ хоёр гурван удаа дуугаран миний ард тулан ирэх шиг болсноо чив чимээгүй болчихлоо... Дотор пал хийгээд л нэг л тавгүй болоод явчих нь тэр. Салхиний исгэрээнд буруу сонссон байх хэмээн тайвшран алхах мөртлөө ахин өнөөх хөлийн чимээ сонстох нь уу? гэсэн шиг цасан дээр аажуухан гишгэлсээр цааш явна. Өнөө хөлийн чимээ сонстохгүй болохоор цээжийг хүчтэй балбаж байсан зүрх сая нэг зөөлөрч чөлөөтэйхэн хөлөө тавин алхсаар даарсан хоёр гараа амныхаа халуун ууранд жоохон дулаацуулах шиг болон халаасандаа хийв. Гэрлүүгээ яарсаар...
Жавартай шөнөөр даараад алхахдаа
Чамайг санахаар дулаахан болчих юм аа
Чимээгүйхэн бодолд гунигийн манан суухад
Чиний төрх нүдэнд харагдахад жаргалтай болчих юм аа...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-241.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3825
mongolia2007year-068.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4026
mongolia2007year-053.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3941
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: