Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 
Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Хайх

Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...


Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржав : ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Оруулсан admin on 2015-02-19 21:44:31 (5431 уншсан)

“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймгийн Зуунмод суманд болж, 32 дахь удаагийн найргийн наадамд яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн юм. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан билээ.

"Болор цом-32" наадмын тэргүүн шагнал хүртсэн, яруу найрагч Б.Мягмаржавын "Тэнгэрийн татах хүч" шүлгийг толилуулъя.


ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ


Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


Бусад 		 Шүлэг: Б.Мягмаржа : Реквием
Оруулсан admin on 2015-02-19 21:43:10 (5121 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүрэн зохион байгуулдаг “Болор Цом” яруу найргийн наадам өчигдөр Төв аймагт болж,  32 дахь удаагийн “Болор Цом”-ын эзнээс яруу найрагч Б.Мягмаржав тодорсон билээ. Түүний “Болор цом-32” наадамд уншсан “Реквием” шүлгийг хүргэж байна. 

Реквием

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна
Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана
Толгодын дээр нэгэн бараа тодорсоор
Тосоод угтдаг ижий минь биш байгаа
Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа


(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


Бусад 		 Шүлэг: Эр хүн
Оруулсан admin on 2015-02-16 20:35:38 (2827 уншсан)

Бүсгүй чамаас асууя
Эр хүн гэж хэн бэ
Эрдүү баргил хоолойтой
Эрмэг шонхор шиг зоригтой
Эмээл тохож морь л унадаг бол
Эр хүн гэж та бодож байна уу...
Эрчүүд та нараасаа асууя
Эр хүн гэж хэн бэ
Эрхтэн унжуулж сархад сөгнөж
Эхнэр, хүүхний хормой ширтэх
Эцээхэн хатуу үг ч даахгүй
Эв хавгүй солонгос стелл үү
Эр хүн гэж яг хэн бэ...
Харцага шонхор шиг зоригтой байх албагүй ч
Хайртай бүхнээ амиараа ч хамгаалах СЭТГЭЛтэй
Ханхар өргөн цээжтэй байх албагүй ч
Хажуудах хань (анд)-даа УУЛ шиг нөмөртэй
Хамт суугаад сархад сөгнөж болох ч
Харагхай эмтэрхийгүй нэг л ЗАНгаараа
Морь унаж мал гаргахдаа биш
Монгол гэртээ хойморт дүүрэн мишээх
Дурлалт бүсгүйдээ ҮНЭНЧ нэгэн зүрх
Дундуур амьдралд оч нэмэх ЦОГ
Эцэг нэртэй эхнэр хүүхдийн зовлон биш
Эр хүн шиг ААВ хүн шиг...
Наадмын дэвжээнээ туг тойрох албагүй ч
Намба төгөлдөр цэх ШУДАРГА мөртэй
Намын нэрээр улсаа засаглаж мандаагүй ч
Насаараа амьдрах МОНГОЛОО хайрлах сэтгэхүйтэй... байж чадвал
Намхан бүдүүн өндөр өргөн туранхай хар шар бор халх дөрвөд баяд
хамаагүй бүгдээрэй эр хүн



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: А. Шихихутуг : Албин
Оруулсан admin on 2015-02-13 18:18:18 (2892 уншсан)

Бүхэл зүрх минь

Мөс болохын цагтаа

Буурал хөндий талд

Булшин дээр минь ирээрэй

Зэвхий хүйтэн нөмөрсөн

Зэврүүн бүрий цагаар

Хад цусаар уйлж

Хагацалын тэргэл сар мандахын цагт

Булшин дээр минь ирээрэй

        Дүнхийн найгах өвсний үзүүрээр

Дүйвэлзэн хөвөх манан дундуур

Сүнс минь чамайг танин даллана

Сэвэлзэх салхины аясаар

Сүүдэр минь чамайг даган байж баярлана          А. Шихихутуг



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Баянаа : Хайртдаа дурласан тэр л өдөр
Оруулсан admin on 2015-01-30 11:19:30 (3194 уншсан)

Хайртдаа дурласан тэр л өдөр
Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Борооны дуслуудаас
Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
Биенээсээ ууршиж гараад
Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
Бүх юм жингүйдсэн
Хачнаас хачин өдөр байсан
Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй
Чамд дурласан тэр өдөр
Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
Санаа алдахад минь цээжнээс
Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хүүхэд настайгаа эргэж уулзаад
Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
Хөндий цээж ямархан нэгээр
Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
Хачин өдөр байсан
Хагарсан нүд
Хайлсан бодлынхоо гүнд
Мэдээ алдсан
Алдатлаа түргэссэн
Амьсгалтай
Хачин өдөр байсан
Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
Амьд гэдгийг мэдэрдэг болсон.

Бичсэн ( Баянаа баянаа 2015 01.03



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: А.Бүддорж : Говь шанхийн хүлэг
Оруулсан admin on 2015-01-11 17:08:18 (3310 уншсан)

Гэсэр гэлэнгийн хулийн домогтой
Говь шанхийн нутаг миний нутаг
Шавагтайн хонхорт босоо төрсөн унага
Шанхайн энгэрт босоо төрүүлсэн хүлэг
Шар бор хонгорыг нар зөв эргэсэн ажнай
Шандастай хурдан байдаг юмаа
Өрнө дорно хоёрыг өмнө хойно нь холбож
Өртөө газар тарлах өмнийн говийн хүлгүүд хурдан юмаа.
Энгэр цагаан хайрханы энгэрт нь хөлсөлж
Ихэр жаргалантийн ард нь тарлаж
Элгэн задгайн рашаан хүртсэн
Энэ хүлэг ижилгүй хурдан юмаа.
Уралдаж яваад тасарч ирдэг
Унаган шанхайн ёс юм.
Улсад нэртэй нутаг юм
Их шанхай нутаг минь
Ижилгүй хурдан юмаа
Өнө мөнхөд хурдлах
Өөдлөхийн Пүрэвийн хурдан саарал
Хурдан морьт Баваа содномийн
Хулгар хонгорийн домогт хүлгүүд  минь ээ
Төосөн болгон нь уяач болдог
Унасан болгон нь хурдан байдаг.
Уралдаж  яваад тасарч ирдэг
Унаган шанхайн ёс юм
Улсад нэртэй нутаг юмаа.
Улсад түрүүлсэн түүх байхад
Урдаа тоос гаргахгүй ээ
Унаган шанхай уул минь байхад
Ухаа хонгор зүс тодорноо
Хүлэг нь хүртэл босоо ирдэг
Хүүхдийн гийнгоонд тасарч ирдэг  ажнай минь ээ
Сугандаа нар зөв эргүүлэгтэй төрдөг
Говь шанхийн хүлэг
Суман цэргийн жагсаал шиг
Энэ говь шанхийн хэц
Шанхийн хүлэг хурдан байлгүй яаадгийм
Шавагтайн хонхор дүүрэн байлгүй яаадгийм
Хурай хурай хурай
ИХ ШАНХЧУУД МИНЬ ЭЭ

2012 оны 10 дугаар сар 15



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Өөртөө л итгээрэй
Оруулсан admin on 2015-01-07 23:16:00 (3027 уншсан)

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй

2014.12.26



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Баянаа : Үнэн худлыг мэдэхгүй ч өөрт чинь би итгэсэн ....
Оруулсан admin on 2015-01-07 22:52:25 (2954 уншсан)

Үнэн худлыг мэдэхгүй ч өөрт чинь би итгэсэн
Үхлээс өөр юу ч салгахгүй гэж өөрөө би гараа өгсөн
Хааяа хааяахан санахдаа халуун нулимсаа урсгадаг
Хаа холоос чамайг хажуудаа байгаагаар төсөөлдөг

Шаргал нарны туяа намайг элчээрээ төөнөхөд чиний дулаан мэдрэгддэг
Шаналсан сэтгэлийг чинь гунигласан харцнаас чинь би мэдэрдэг
Хардах сэтгэлээ харамлах гэж би цайруулдаг
Хаашаа ч явалгүй миний дэргэд байхыг чинь л хүсдэг

Дэлхийгээр дүүрэн хайртай гэж орилмоор
Дэндүү их хайрандаа үүрд хамтдаа шатмаар
Санасан сэтгэлээ чамаараа л ганцхан тайтгаруулмаар
Сайхан энэ хайрыг мөнхөд чамтайгаа л мэдэрмээр..

Номио до зориулаж бичлээ Баянаа-аас нь 2015.01,07. 07.00

Зүрхэндээ зассан модон дээр минь насаараа сууж дуулаарай дууч шувуухай минь
Зүүдэндээ мөрөөдсөн хайрыг минь сэрээлгүй манаж хоноорой амьдралын гол дүр минь
Сэтгэлийн минь нууранд мөнхөд умбан цэнгээрэй үнэнч хун шувуу минь
Сэвгүй хайрласан хайрыг минь үргэлж гэрэлтүүлж яваарай миний бяцхан од минь.

Чамдаа хайртай хайрт Номио до Баянаа аас зориулав



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П.Батнайрамдал : Үнэр /өгүүллэг/
Оруулсан admin on 2014-12-30 20:43:02 (7211 уншсан)

Үзэгдэж харагдахгүй хэдэн ч жил болсон юм, усанд хаясан чулуу болоод түрүүчийн хүн мартаж орхисон байтал “Янжив ирж гэнэ” гэсэн яриа Харганатын хөндийгөөр нэг хуурай өвсөнд ассан гал шиг тархжээ. Хаа байсан Зүйлийн голын эхэнд зусаж байсан Готовын чихэнд энэ үг өдөртөө л нисч хүрэв. Янжив ирчихсэн энд тэнд айл айлаар буугаад явна гэх сураг ойр ойрхон гарахад Готов, манайд ч гарцаагүй ороод ирнэ дээ. Унаган багын хоёр гэж биднийг энэ нутаг усныхан хэлнэ. Уулзалгүй мөн ч олон жилийг ардаа эвхсэн байна шүү. Өтлөө болов уу, хот газар насаа элээж яваа мундаг инженер тэгж амархан над шиг нүүр нь харлан үрчийж, зовхи нь унжиж, шүд нь унаж, хөл нь майжийхгүй байх. Бүр багын л сэргэлэн туучий явсан юм, гадаадад дээд сургууль төгслөө л гэсэн, яаманд ажиллаж байна л гэсэн сураг сонсож байлаа. Олон жилийн дараа одоо л гэгээн дүрийг нь харах нь байна. Ингээд хүрээд ирдэг нь овоо доо. Нас ахиад ирэхээр нутаг усаа гэсэн ухаан байлгүй дээ хэмээн бодсон Готов, ангийнхаа хүүхдийг ороод ирэхэд хоосон суухгүй шүү хө! гээд хэрэг болгон чихэр боов авч, шөлний хонь зүслэж хүлээв.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Батнайрамдал П )

4-н мөртүүд 		 Шүлэг: Б.Улаанхүү : ТЭСИЙН ГОЛЫН МАГТААЛ
Оруулсан admin on 2014-12-28 19:23:03 (4522 уншсан)

ЗЭЭ Тэр  нэгэн  түмэн  мянган  жилийн  тэртээд

Тэнгэр газрыг  үүсэн  тогтож байхад

Тэргэл  сарыг  анх  мандаж  байхад

Тэнгэрт  нарыг  зул  төдийхөн  байхад

Тэсийн  голыг  бориглон  ундарч  эхлэхэд

Тэнгэрийн  элч  тив  дэлхийг  тойрон  эргэхдээ

Тун ч  ихээр  аяншин   ядарч  түр  үдлэхээр

Тэсийн  голын  эрэг дээр   тухлан  саатаж гэнээ

Тэнгэрийн  хүлгээ услан  ундаалж  амрахдаа

Тэнхээ тамир  нь сэргэж  баясаж гэнээ

Тэсгэм  хүйтэн  цэвэр сайхан рашаан  юм

Түүнээс цааш  үүнээс хоошид

Тэсийн  гол  хэмээн  нэрлэе  гэж

Тэнгэрт сонсгож  газарт  гагнатал

Тэнгэрийн  элч  зарлиг болгов  гэнээ

Тэр л  түүхэн  үеэс  тэсийн голоо  дагаад

Түмэн  сайхан бургас  ургаж  гэнээ

Тал  хангай  хослон  цогцолсон

Тансаг  баян  нутаг  болжил гэнээ

Тэнгэрийн  сүргээс  нэгэн  унага

Төөрч  будилан  тасарч  давхисаар

Тал хөндийг  тарлаж  давихан туулсаар

Тэсийн  голд  ирж  л гэнээ

Тэр л  тэнгэрийн  онгон хүлэг

Түмэн сайхан  сүрэг  болжил  гэнээ

Тэр л  түмэн  жилийн  өмнөөс

Тэсийн голд  төрсөн  унаганууд  нь

Тэнцүү  дөрвөн  мөчиндөө 

Тэлмэн  жороо  явдалтай

Тэнэгэр  сайхан  биендээ

Тэгш  ДҮҮРЭН тэнхээтэй

Түмэн үедээ удамшсан

Төрмөл  УНАГАН  хурдтай

Тэсийн голын  унага гэж

Тэнгис  далайг  гаталгах

Тийм л сайхан  хүлгүүд болж

Торгон  дэлээ  хийсгэн  давхиж

Тоост  хорвоод  тогтож гэнээ

Тэр  тэнгэр заяат  хүлгүүдийг

Тамир  тэнхээ нь  хөвчирсөн

Тавилан  заяа  нь тэгширсэн

Тэнгэрийн  хүлгийг  эзгэнэх

Тэнгэрлэг  сайхан  эрчүүдийг

Тэсийн голд нь төрүүлэв  хэмээн

Тал нутгийн  шороон  дээр нь

Тамгалж  батлан  үлдээж гэнээ

Тэр л цагаас эхлэн тэнгэрт  ижилтэй

Тэсийн  голд   нутагтай  унаганууд

Тэсийн  голоор   овоглосон  билээ

Тэсийн  голын  хурднууд  гэж 

Тал нутгаар  дуурсагдсан

Танхай  хурдан  хүлгүүдтэй

Тэсийн  голын   хүчитнүүд  гэж

Төрийн   наадамд  зодоглосон 

Тив дэлхийд   танигдсан

Тамиртай   эрчүүд  элбэгтэй

Энэ л сайхан  төрсөн  нутгаасаа 

Эрхий  мэргэн  харваачтай

Эвлэг  яруухан   хоолойгоорой

Эгшиг   дуугаар   цэнгүүлсэн

Тийм л  сайхан  түмнийг

Тэсийн  голд  нь  заяаж  гэнээ

 

2014-он  12сарын 25 н

Б.Улаанхүү



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

Бусад 		 Өгүүллэг: С.Мөнхбаатар : Хөлийн чимээ ноттой
Оруулсан admin on 2014-12-24 00:40:11 (5885 уншсан)

 Хав харанхуй өчүүхэн энэ хорвоо ертөнцийг гүн нөмөрсөн байлаа. Гадаа зэврүүн тэсэмгүй хүйтэн цасаар шуурч, чихний хажуугаар салхиний хүйтэн исгэрээ жихүүдэс хүргэм сонстоно. Дэргэдүүр нь өнгөрөх байшингийн орцны хаалга салхинд саван чихран дуугарах нь бүр ч их жихүүдэс хүргэнэ. Цахилгаан тасарч байрнуудын цонх, гудамж гээд л пад харанхуй сар байтугай одны ч цагаан туяа үл харагдана. Гудамж талбай хов хоосон цасанд дарагдсан хэдэн машин дээгүүр нисэх ганц хоёр гялгар уут л арай ядан харагдана гэхээс ер амьд амьтан алга. Энэ бүхнийг ажин гайхал төрсөөр гэрийн зүг сайхан зүйл бодохыг хичээн алхана. Гэсэн ч ер сайхан зүйл бодогдох сөхөөгүй ар нуруунаас хүйт даагаад явдлыг минь улам түргэсгэнэ. Гартаа барьсан батерей нь бараг дуусах дөхсөн асаагуурны чийдэнгийн тусгалруу нүдээ салгалгүй харсаар түргэн түргэн алхана. Цасан дээр алхах миний хөлийн чимээ... хөлийн чимээ... ахиад нэг хөлийн чимээ... Гайхан зогстол өнөөх чимээ хоёр гурван удаа дуугаран миний ард тулан ирэх шиг болсноо чив чимээгүй болчихлоо... Дотор пал хийгээд л нэг л тавгүй болоод явчих нь тэр. Салхиний исгэрээнд буруу сонссон байх хэмээн тайвшран алхах мөртлөө ахин өнөөх хөлийн чимээ сонстох нь уу? гэсэн шиг цасан дээр аажуухан гишгэлсээр цааш явна. Өнөө хөлийн чимээ сонстохгүй болохоор цээжийг хүчтэй балбаж байсан зүрх сая нэг зөөлөрч чөлөөтэйхэн хөлөө тавин алхсаар даарсан хоёр гараа амныхаа халуун ууранд жоохон дулаацуулах шиг болон халаасандаа хийв. Гэрлүүгээ яарсаар...



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

4-н мөртүүд 		 Шүлэг: Чамайг санахаар
Оруулсан admin on 2014-12-20 17:56:08 (4004 уншсан)

 Жавартай шөнөөр даараад алхахдаа 

Чамайг санахаар дулаахан болчих юм аа

Чимээгүйхэн бодолд гунигийн манан суухад 

Чиний төрх нүдэнд харагдахад жаргалтай болчих юм аа...

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : 4-н мөртүүд )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Азарган халиун ойлгуулж өглөө
Оруулсан admin on 2014-12-20 11:51:02 (3341 уншсан)


Аглаг өндөр уулын оньлож тогтсон хярд
Агсам халиун азарга үнэр аван унгалдаж
Араатан чонын дайралтаас сүргээ сахин хамгаалахаар
Адуун сүргээ тойрон түгшүүр зарлан давхина

Өндөр уулын онь дээр хоносон
Өнгө нь халиун омголон азарга
Өлөн сааралын үнэр авч
Өөрийн сүргээ тойрон үүрсэж

Өнчин унагаа харамлан дайрч
Өшиглөн тангарч чарлан цавчиж
Өлөн чонын ширүүн довтолгоог
Өөрийн хүчээр халхалан тулалдаж

Өгзөг гуяндаа шархадсан боловч
Өчүүхэн төдийч халирч ухралгүй
Өнжмөл дэлээ хийсгэн цамнаж
Өстөн араатнаа ухраан дайрсаар

Өтгөн ижлээ батлан хамгаалж
Босоо чихээ хулмайлган дайрч
Боривдож дайрсаныг нь тас тангарч
Шагай шиг хураасан ижлээ тойроод
Шанхны үсээ хийстэл давхиж
Унага даагаа дунд нь хурааж
Улангассан араатыг унатал цавчиж
Адуун сүргийн манлай нь байхад
Амтай болгон нь авдаггүй гэдгийг
Араатан чонын ясанд нь тултал
Азарган халиун ойлгуулж өгсөн хэхэхэ

2014 оны 12сарын 18-нд Б,Улаанхүү



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Тайванжаргал  	Н	 Шүлэг: Н.Тайванжаргал : Ус
Оруулсан admin on 2014-12-14 20:23:33 (3637 уншсан)


Амь хаана байна
Тэнд ус бий
Амьдрал хаана байна
Тэнд ус байдаг

Аз жаргал амьдрал хоёр
Устай газар л уулздаг
Амь бие хоёр
Усны дэргэд л бие биенээ олдог

Аархаж омгорхож явахад
Ус үнэргүй байдаг ч
Ангаж цангаж явахад
Усны үнэр содон байдаг

Аз жаргал хаана байна
Тэнд ус байдаг
Алив сайхан бүхэн
Устай газар л цуглардаг

Н.Тайванжаргал

 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Тайванжаргал Н )

Болдхуяг 	Д	 Бусад: До. Болдхуяг : САЛХИ
Оруулсан admin on 2014-12-11 18:10:00 (4582 уншсан)

Намрын үдэш гаргүй янаг хормой ороон өгсөж
Намайг хэдийнээ цээжгүй атлаа тэвэрнэ
Уруулгүй хэрнээ хацар шанхыг үнсэн таалж
Уярааж орхиод өөр нэгний энгэр лүү савсаглан одно

Сэр сэр эгшиглэхэд нь
Сэтгэлийн минь чавхдас хөглөгдөөд
Сэмээрхэн чиг явчихаар нь
Сэрмүүн нүдэнгээ санагалздаг аа

Улаанбаатар 1997 он



( Сэтгэгдэл бичих | Бусад | Оноо: 0/0 | Зохиогч : Болдхуяг Д )

Бусад 		 Шүлэг: Б.Улаанхүү : Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа
Оруулсан admin on 2014-12-09 16:45:46 (3133 уншсан)

Хултай айргаа залигланхан инээгээд
Хувинтай сүүгээ цалиглуулан гунхаад
Хорол тоонотын өрхөөр даллан дуудаад
Хайрт амрагаа хүсэмжлэнхэн байна уу даа

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Үерийн ус шиг үелзэнхэн намирсан
Үс гэзгээ сул задгай тавин асгаруулаад л
Үзгэслэн гоо нь зүрх бүхнийг чичрүүлээд
Үеийн нөхдөө халирууланхан явна уу даа

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

Сэргэлэн цовоо дуугаараа сэтгэл сэргэтэл инээж
Сэтгэл зүрх хоёрыг нь шимшрүүлэнхэн явна уу да
Сайхан төрсөн төрхөөрөө жигүүрлэнхэн явна уу да
Саахалт айлын хөвгүүдээ дальдарууланхан байна уу да

Агь гангын ариухан үнэр шингээстэй
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа

2014-оны 12 сарын-9нд Б.Улаанхүү



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Шүлэг: Чиний зүгийн тэнгэрийг ширтээд
Оруулсан admin on 2014-12-07 10:27:22 (3324 уншсан)

 Отрын бууцнаас буцаж харихад чинь 
Шувуудын жиргээнд сэтгэл үймэрч 
Очсон зүгийн чинь тэнгэрийг ширтэн 
Өндөрт  зогсон бараалсан юм 
Манан хөшиглөсөн уулсын дээгүүр 
Аяархан нүүдэллэх үүлсийг ширтээд
Манайхан уруу чи минь ирэж байх гэмээн 
Чинь зүгийн тэнгэрт харцаа тогтоож байсан 
Үрээр шингэрэх одод шиг 
Дурдатгал нимгэрэхээс эмээж 
Үлгэрийн нэгэн баатар болгож 
Чамайг үргэлж санадаг юм үүлсийн хачин нүүдлээр бодлоо дэлгэн  илтгэхэд 
Өнө холын чинь зүгийн тэнгэрийг ширтээд 
Уяран догдолж суудаг юм 
Чинь зүгийн тэнгэр цэлмэг нь аргагүй 
Цэвэр агаар нь цээжийг минь ариусгаасай 
Аяны галуудын цөхрөлийг даган жинчилэх би дуртай 
Алс нутгийн тэнгэрийг ширтэн гэюүрэх би дуртай 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Шүлэг 		 Дууны үг: Б.Улаанхүү : Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлахад
Оруулсан admin on 2014-11-29 10:53:55 (4254 уншсан)

Хүнгүй  голын  унага газар завчлан  янцгааж
Хөлслөх морьдын  тоо шон  дүүрэн уягдахад
Хүрэл  амгаа хажигнаж  уяаны  хэц  савлаж
Хөөс захарсан  морьдын  онгод  орон  тэлүүлнэ


Хүдэр  сайхан  эрчүүд нь уургын  хуувиа  эрчилж
Хүлгийн  давхилдах  чимээ  гэр доригтол  нэжигнэж
Хөрслөг  бор  царайтай  гунхалзсан  малчин бүсгүй
Хөхүүр  дүүрсэн айргаа  эсгэл гүйцтэл бүлүүрдэж

Хүнгүй  голынхоо  уснаас  нэрмэлийн  тогоогоо  сэрүүцүүлж
Халуун  сархадын  үнэрийг  хамар  цоригуулан  ханхийлгэж
Хас хээтэй  тулгандаа  дээжийг нь өргөн  гал  маналзуулж
Хамаг  монголын  их  цэнгүүндээ  айраг бэлдэн  гунхана

Хөх  монголын  их  цэнгүүн  хаяагаар   шурган  сэвэлзхэд
Хатавчинд  наалдсан  өнчин  хялгас  баярын  салхинд   хииснэ
Хан  хуурын  жонон  харын  таталт  хойморт  хүнгэнэн уянгалхад

 Хурдны  морьд  тогтож  ядан  тэнгэр самардан  цовхчино

2014 он 11сарын 24-нд  Б.Улаанхүү  20 цаг 58 минут



( Сэтгэгдэл бичих | Дууны үг | Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )

Бусад 		 Шүлэг: А.Шихихутуг : Билээ би
Оруулсан admin on 2014-11-25 22:43:14 (3261 уншсан)

Хөх тэнгэрийн хаяа билээ би

Хүрэн бор зүрхний титэм билээ би

Хавцаст уулын оргил билээ би

Хөхрөх тэнгэрийн үзүүрт 

Хөвөн урсан гэгээн билээ би

Хөврөх ууланд нуугдах нулимс билээ би

Хахиран цахилах тэнгэрийн сум билээ би

Цусан дуслах жадны ир билээ би

Налайх тал газрын мэлмийн билээ би

Налгар өвсний соёо билээ би

Жаргах нарны туяан билээ би

Аниргүйд орших бодол билээ би

Тэнгэрт ноёрхон орших ХАС билээ би

Амьдралыг тэтгэж амьсгалах заяаг бэлгэлэх

Амьдын УТГА УЧИР билээ би  

А.Шихихутуг 



( Сэтгэгдэл бичих | Шүлэг | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )

Бусад 		 Роман, тууж: Зургадугаар бүлэг Хүүрүүд буюу Эклобианчууд 1-р хэсэг
Оруулсан admin on 2014-11-07 15:56:52 (5151 уншсан)

Онгоцны хаалгыг түлхэн нээвэл дөрвөлжин том саарал хаалга нэг метрийн зайнд харагдав. Би нэг гараараа онгоцноос сайн зуураад нөгөө гараараа саарал хаалгыг татахдаа доошоо харав. Хөл дор маань ч гэсэн одод битүү харагдах ажээ. Хэрэв би унавал юу болох бол багны агаар дуусах хүртэл жингүйдэлд орж хөвсөөр үхнэ аль эсвэл өмнө нь хөлдөж үхнэ. Хэн ч намайг аврахгүй.

- Онгойх нь уу гэх Жинжийн дуунд ухаан оров. Хамаг хүчээрээ татахад хаалга цүл хийн хүчтэй онгойв. Би хүчинд нь эгээ л саяын бодсон уруугаа явчихсангүй бариулаас барьж үлдлээ.

- Алив ээ яваад байгаарай гэхэд хамгын эхэнд Зхало харийнханы харанхуй хөлөгт итгэл төгс үсрэн оров. Араас нь нэг нэгээрээ цуварсаар хамгийн сүүлд би орж онгоцны болон хөлгийн хаалгыг хаахад дотор тас харанхуй болж хэсэг шахалдсаны эцэст дараагийн халга онгойв. Хэн нэг нь ямар нэгэн юм тэмчиж үзсэний эцэст бууныхаа урд талд байх гэрлийг асаав. Автоматуудын урд бүгдэнд нь гэрэл байж. Бүгд амьсгалах багаа авахад шөнө гараад уушиг дүүрэн амьсгалдаг тийм агаар байгаагүй ч амьгалахад хангалттай байлаа.



(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Роман, тууж | Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 121 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-059.JPG
Хэмжээс: 600x450 141k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4189

Должин : Зам зуур
zam-010.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4505

Ёл хад
YolHad_04.JPG
Хэмжээс: 700x525 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4077


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn