|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Өгүүллэг: Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
Оруулсан admin on 2019-03-12 14:47:56 (5786 уншсан)
Бүсгүйн толгой тархи, ууц нуруу нь өвдөөд, хөдөлж чадахгүй хэд хоног хэвтэрт байгаагаа ч мэдэх юм алга. Төрсөн өдрөөрөө найзынхаа бэлэглэсэн, хормойгоороо гоёмсог торон эмжээртэй даашинзыг өмсөөд гарах гэж байхдаа нөхөртэйгөө муудалцсанаа л санана. Муудалцах ч гэж дээ, янхан минь ийм юм өмсчихөөд, хаана очиж, хэнтэйгээ заваарах гээв! Өмд цамцаа өмсөөч гэхэд нь, өнөөдөр чинь миний төрсөн өдөр шүү дээ, найзынхаа өгсөн бэлгээр гоёж харуулъя л даа гээд хэлчихсэн аж. Чичигнэсэн хоолойгоор учирлангуй хэлсэн энэ хэдхэн үг нөхрийг нь ингэтлээ галзууруулна чинээ санасангүй. Жинсэн өмдөө, свитерэн ( хоолойтой ) цамцтайгаа өмсөөд гарсан бол ингэтлээ зодуулахгүй л байж дээ хэмээн бодоод босох гэтэл хавиргаар нь хатгуулж өвдөөд өндийж ч чадсангүй. Амьсгалахад хэцүү, хавирганууд нь хугарсан бололтой. Хүүхдүүд нь хичээл сургуульдаа явсан байж таарна, гэрт нь ямар ч чимээ анир алга.
Аав нь ээжийг нь зодох болгонд хүүхдүүд айсандаа нэг буланд бөөгнөрч, бөмбөгнөтөл чичирсээр үүр цайлгадагсан. Хүүхэд л юм хойно, хэд хоногоос мартагначихсан инээлдэж, хөхрөлдөөд хоорондоо тоглох хэдий ч аавынхаа харцыг харангуутаа түрүүчийн инээд хөөр огт байгаагүй мэт нам гүм болцгоодог билээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
Оруулсан admin on 2019-03-12 12:31:02 (4868 уншсан)
Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол
Онгодын тэнгэр хөглөгдөж шүлэг хэн бичих юм бэ
Уран яруу хоолой уяхан намуухан эгшиглэхгүй бол
Уртын сайхан дууг уянгалуулж хэн аялах юм бэ
Хатан заяат бүсгүйчүүд хайрын галыг өрдөөгүй бол
Хайрын дуульч Шекспир жүжгээ хэрхэн бичих юм бэ
Гоо сайхан бүсгүй гое сайхан инээгээгүй бол
Хосгүй зураач Давинчи зурагтаа хэнийгээ мөнхлөх юм бэ
Гэр бүтэн гийгүүлэх гэргий хүн үгүйсэн бол
Гэрт ноцоосон гал тулгандаа яаж бадамлах юм бэ
Ханийн тэнгэр чагтлах хатан ухаан үгүйсэн бол
Харчууд эрчүүд биднийг харцаараа хэн зөөллөх юм бэ
Энэхэн бие бүрэлдэх эхийн хэвлий үгүйсэн бол
Эртнээс эдүгэ хүртэл баатрууд хаанаас төрөх юм бэ
Эргэх дэлхийг бүүвэйлэх бүүвэйн дуу тасарчвал
Энхрий бяцхан үрс минь өлгийндөө яаж үнэгчлэх юм бэ
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Мэдээ: Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
Оруулсан admin on 2019-03-12 10:47:36 (5444 уншсан)
Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг уншлаа. Ийм уншууртай ном сүүлд Наминчимэд ахын Аугаа Эринээс хойш уншаагүй байжээ. Уншихдаа уйлж, инээж, зүрх түгшин догдлосноо нуухгүй. Шөнө нойр хүрэхгүй, зохиолын үйл явдлыг бодоод хэвтэж байхад яг кино шиг...
Уншаад бодит явдлаас сэдэвлэснийг шууд ойлгосон бөгөөд зохиолч нь амь насандаа аюул учрах вий хэмээн болгоомжлож зориудаар "Энэ номонд гарч буй үйл явдал нь бодит явдлаас сэдэвлээгүй бөгөөд дан ганц уран сэтгэмжээс бүрдсэн болно" хэмээн номын өмнөх нүүрэнд бичсэн бололтой.
Монголд тагнуулын алба хэрхэн ажилладаг хийгээд онцгой содон авьяастай хүүхдүүдийг хэрхэн сонгон авч, сургаж дадлагажуулан Амь өрссөн хэцүү албанд томилон илгээдэгийг Гималай хэмээх өнчин охины хувь тавилангаар илчлэн гаргажээ. Гималайд үүрэг өгөн хил давуулахаас эхлээд л хүнд хэцүү тавилан тосно. Гималай бүгдийг сөрөн давж, шилдэг мэргэжилтэн болсон ч эцсийн эцэст золионд гарсанаа ухамсарлах аж. Золионд гарсан хүн яах вэ? Бууж өгөх үү? Гималай шал өөр замыг сонгож байна. Тэр хэрхэн зорьсондоо хүрэх бол...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Мэдээ: Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
Оруулсан admin on 2019-03-12 10:41:35 (10459 уншсан)
.....
Нүдгүй тас харанхуй шөнө цас чихар чихар дуугарна. Дээр түг түмэн одод яралзавч гэгээ нь орчлонд хүрэхүйеэ бэрх. Яг л хүний итгэл найдвар мэт даанч хол.
Шинэ орсон цасанд гутал гэдэг даагдахгүй лаахай. Гэвч Дуламд ухарч буцах зам байсангүй. Долоон хоногийн өмнө намаржин тэжээж атарлуулсан хүрэн морио унаад энэ холын аянд гарчээ. Охин Гималай нь гурван жилийн өмнө Циркийн сургуульд явсанаас хойш огт ирсэнгүй. Хааяа нэг захиа бичих төдийгөөр тэдний харилцаа хязгаарлагдана. Охин нь хаана, ямаршуу байгааг мэдэхгүй сууна гэдэг Дуламд уйлмаар хэцүү.
Араас нь явья гэвч хаанаас олохоо мэдэхгүй тул өдий хүрчээ. Гималайн захианд тэр тухай бичээгүй байдаг нь гачлантай. Хачирхалтай нь захиа нь үргэлж задгай ирнэ. Яг л хэн нэгэн замаас нь задлаад уншчихсан мэт.
Гэтэл нутгийн нэг хүн охинтой нь хотод санамсаргүй таарч, аль сургуульд сурч байгааг нь мэдэж ирж хэл дуулгажээ. Үрээ санах гэдэг хэмлэнт зовлонг ханатал эдлээд, ийн өөрийг нь байнга харж цагддаг сумын цагдаагаас нуугдан барин хот руу явж буй нь энэ. Замын машинд ч суухаас эмээсэн хэрэг.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Мэдээ: “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Оруулсан admin on 2019-03-12 09:06:12 (5168 уншсан)
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.
Сайн байна уу?
Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.
Та намайг тэнгэрээс харж байна уу? Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ
| Оноо: 0/0 | Зохиогч : Мэдээ, мэдээлэл )
|
|
Мэдээ: Дотоод ертөнцийн урсгал
Оруулсан admin on 2019-03-04 15:56:53 (4832 уншсан)
Яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсаны "Дотоод ертөнцийн урсгал" өгүүллэг, шүлгийн ном шинээр мэндэлжээ. Энэхүү шилмэл уран бүтээлийн түүвэрт багтсан өгүүллэгийн талаарх нийтлэлч Б.Номинчимэдийн шинэхэн бичвэрийг хүргэж байна.
Анзаарах аваас амьдралын агшин бүр яруу сайхан, хошин, басчхүү бясалгагч араншинтай. Тэгээд тэр анзаарга бүхнээ чухам үгийн шидийг эзэмшиж чадсан хүн л тод урлах билээ.
“Мотоцикльтой хүний араар бол харин пагвайтал буучихна.” Уулын жаахан зөрүүд зантай хөдөөх цөлх өвгөн өтлөөд морь унаж чадахыг байж. Харин мотоцильтой хүний араар бол сундалдаад яваад байж чадна. Түүнийг “пагвайтал буучихна” гэхээр бүр нэг нүдэнд харагдаад, өнөөх өвгөний дүр төрх, дотоод ертөнц нь хүртэл амилаад ирж байгаа юм.
Дорнын талын их Данзангийн Нямсүрэн найрагч лугаа адил Ванхүүгийн Батбаяр хэмээх нэгэн найрагч нэгэн цагт баруун Алтайн өвөр говьдоо “Гэсэр сүмэн уул дотноор завилан, Гэрлийн давалгааг алган дээр өгөх” Их Богд уулаа түшин, “Хээр их талынхаа анир гүм дунд, Зуур нэгэн дураар...” тухлаад,
“Гүвээн дундах шанданд намрын бороо жирвэлзээд
Гөрөөс түүнийг шимэнгээ уран биеэ үзэхүй” мөн адил гайхан харж,
“Хэнзэлсэн гоньд шиг хөлөө товшин сэрвэлзэж
Хэрмэл борлог үүлний нүүдэл дунд ...” дэгдэн одохуй араас нь аньсага чийгтүүлсэн шиг ажин түжин сууж билээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Мэдээ
| Оноо: 0/0 | Зохиогч : Мэдээ, мэдээлэл )
|
|
Намтар: Бөхийн Бааст намтар уран бүтээл
Оруулсан admin on 2019-01-17 08:17:28 (8448 уншсан)
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн , АУЗ, нэрт зохиолч Бөхийн Бааст абугай 98 насандаа тэнгэрт дэвшжээ.Ум сайн амгалан болтугай Ум ма ни бад мэ хум
Орчин үеийн Монголын утга зохиолын хүндэт хойморт заларсан хамгийн өндөр настан буурал бол Бөхийн Бааст гуай билээ.
Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.Эргэж монголдоо номын гэгээ сацруулан төрөөрэй та минь
Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1964-ийг төгссөн. МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн.
1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" 1957, "Хөөрхөн Баадий" 1959, "Бушуу туулай" 1967, өгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" 1965, "Хунгийн дууль" 1970, "Хөвчийн бор" 1977зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж. "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал 1966, "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 1969 тус тус хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" 1999, Монгол улсын "Ардын уран зохиолч" 2006, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.
Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.
Б.Бааст товч намтар
1921.9.10 нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1964 онд Москвад М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгссөн. 1936 оноос уран зохиол бичиж эхэлсэн. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цол авсан.
Б.Бааст номнууд
“Толбо нуур” 1947он
“Хань нөхөд” 1947
“”Цогт тайж” 1952
“Гурван ишиг” 1957
“Халзан бухандай” 1957
“Бороо” 1958
“Утаа” 1958
“Чоно” 1958
“Алтан жимээр” 1959
“Хөөрхөн Байдий” 1959
“Хүрлээ” 1960
“Гэнэн хонгор цаг” 1961
“Хяруу унасан цагаар” 1962
“Алтайн цэцэг” 1965
“Бушуу туулай” 1967
“Хүний сайхан сэтгэл” 1967
“Одтой тэнгэрийн доор” 1968
“Алтайн хоёр өнгө” 1970
“Алтан хурга” 1970
“Хунгийн дууль” 1970
“Алтайн хөх дөнөн” 1972
“Ганган улаан тэмээ минь” 1975
“Намрын уянга” 1975
“Хөвчийн бор” 1977
“Хаврын салхи” 1978
“Хоёр тууж” 1981
“Буу дуу хёр” 1981
“Галуу шувууны дэгдээхэй” 1981
“Яруу найргийн жигүүр” (казах) 1982
“Шарга даага” 1983
“Дөрвөн туужийн бор” 1986
“Чонын буян” 1987
“Хоёр дусал нулимс” 1987
“Цагаан тугийн намаг” 1990
“Миний эх орны өглөө” 1990
“Цаассан шувуу” 1999
“Тахир махир хоёр” 1999
“Цогт сүмбэрийн хүү” 2000
“Уйтай сэрүүн намар” 2001
“Ийм нэгэн охин байжээ” 2001
“Сагсалдай” 2001
“Удвал Оюун хоёр минь” 2004
“Алаахай саарал” 2004
“Дөрвөн туужийн бор” 2005
“Хадхүүгийн өдрийн тэмдэглэл” 2005
“Хөвхөрийн хөх хүрэн уулс” 2007
“Шадавлин зуслангийн өгүүллэг” 2007
“Алтан дэлтэй цэцэг” 2007
“Бага насны гэгээн мөрнүүд” 2007
“Гэрийн хээрийн хоёр амт” 2007
Wiki : Бөхийн Бааст
( Сэтгэгдэл бичих | Намтар
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
Оруулсан admin on 2019-01-11 10:55:53 (6399 уншсан)
Энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулагдсан "Утгын чимэг" наадамд гуравдугаар байр эзэлсэн MNB.mn сайтын нийтлэлч Б.Цоожчулуунцэцэгийн "Булангийн зогсоол" өгүүлллэгийг та бүхэнд хүргэж байна.
БУЛАНГИЙН ЗОГСООЛ
Сувилагч бүсгүй, асрагч эмэгтэй хоёр Должинг өргөн тэргэнцэр дээр нь суулгаж, өрөөний булан руу түлхээд, өнгөө алдаж гандсан ор дэрнийх нь даавууг хальт тэнийлгэх аядан, хуучин муу бүтээлгээр бүтээж орхиод гарч одлоо. Ахмад настнуудын асрамжийн газар нэртэй намхан цагаан байрны умгар жижигхэн өрөөний яг энэ буланд Должин найман жилийг тэргэнцэр дээр өнгөрөөжээ. Тэглээ гээд тэр хэзээ ч хэнд ч гомдол гаргаж байсангүй.
Дөнгөж мэдээ орж байсан дүрсгүй жаахан охин согтуу, орилж загнах ааваасаа айж авдрын булангийн цаагуур нуугдахдаа л булан бол хамгийн аюулгүй газар юм гэдгийг анх ойлгосон. Тэгээд архинд дуртай, авир чангатай хойд эцгээсээ нуугдаж, аль нэгэн буланд хумсаа хэмлэн ганцаараа суудаг болжээ. Сурагч болсныхоо дараа дэггүйтсэн хүүхдүүдийг шугамаар хайр найргүй цохиж, загнаж, зандрах багшаасаа айхдаа булан бараадан чимээгүйхэн нугдайн суудаг байлаа. Буланд л сууж байвал хэн нэгний харцнаас, бас аюул заналаас хол байх юм байна гэсэн бодол тэр үеэс Должингийн тархи оюунд бат нот суусан. Хэний ч нүдэнд үл өртөх, хэнтэй ч нээлттэй чөлөөтэй эс харилцах, доожоогүй, учир битүүлэг охин булан бараадан арван жил суусан.
Түүнд онцгой дурсамж гэж байсангүй. Баярлан хөөрөх хүүхдүүд, уярч, догдлох охид, анхны хайрын тухай хөнгөхөн санаашрал, хүүхэд насны баяр баясгалан бүхнийг тэрээр чимээгүйхэн булангаас харж суусаар сургуулиа төгсөв. Царай зүсээр хэний ч анхаарлыг үл татах, хэнтэй ч үл ярих булангийн охинд мөрөөдөл асар их мөрөөдөл байсан. Харин тэр мөрөөдөлдөө хүрэх тухай хэзээ ч бодож байсангүй. Өнөөх сайхан мөрөөдлүүд нь түүний хүүхэд настай хамт буланд шингэн хоцорсон. Тэр сургуулиа төгсөөд хүнсний үйлдвэрт туслах ажилчин болж, өрөөний буланд чимээгүйхэн суугаад гурилан боов савладаг болжээ. Должин хэзээ ч бусад хүүхнүүд шиг гоёж гангалахыг чухалчилж байсангүй. Найр наадам, зугаа цэнгэлээс үргэлж хол явж ирсэн. Хэнтэй ч үл нөхөрлөх, хэн нэгэнд хэзээ ч үл гомдоллох бүсгүй булангийн тэр л сандал дээр суусаар бараг гуч шахам жилийг өнгөрүүлсэн. Тэрээр гялалзсан хар нүдтэй, сэргэлэн бор залууг хараад сэтгэл нь хөвсөлзөн зүрх нь хүчтэй хүчтэй цохилдог, зарим шөнө түүнийг зүүдэлдэг байсан.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Оруулсан admin on 2019-01-11 08:22:30 (10268 уншсан)
УТГЫН ЧИМЭГ-2018 наадмын дэд байрын шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэг.(Сэтгэл хөдлөм)
ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа.
Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэгсэн. Түүндээ ч дуртай. Би найм, эгч ес хүрдэг жилийн хаврын амралт юмдаг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждээ дэм болох гэж хонины захаар гүйлдлээ. Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв.
Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна. Эгч ч бүснийхээ үзүүрээр намайг уяад «Эгчийгээ дагаад гүйгээд байгаарай» гэж билээ. Энэ хооронд хонь ч нилээн холдсон хэрэг. Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсэхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахад ч бэрхтэй болж хайрдаж хөлдсөн цас руу өөрийн эрхгүй шургачин уналаа.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Баттулга - Мөнгөн шөнө
Оруулсан admin on 2019-01-07 20:09:04 (5482 уншсан)
Базарсадын Баттулга - Мөнгөн шөнө
36 дахь удаагийн Болор цомын эзэн
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Оруулсан admin on 2019-01-07 20:09:01 (5582 уншсан)
Эзнээ таньсан, шударга Болор цом боллоо. Яруу найрагч Б. Баттулга ах харин авсан шиг авлаа даа. 33 дахь цомыг авсансан бол гэдэг халаглалыг минь арчиж хаялаа. Шид онгод нь бадраг ээ.
"Болор цом-36" наадмын тэргүүн байр эзэлсэн шүлэг
Гүн ухааны сүлжээ бодролууд
ОРШИЛ
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм
Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ
Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя
Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм
I
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай
Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх
Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай
Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв
Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу
Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь
Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн
Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ
Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм
Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос
Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа
Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Оруулсан admin on 2018-12-19 13:54:49 (21661 уншсан)
Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав
Их найрагч маань 2002 онд төр,нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн хөшөөний нээлт дээр түүнд зориулсан энэхүү шүлгээ уншиж олон хүнийг уярааж билээ.Та минь бурхны орондоо тайван нойрсоорой.Ум сайн амгалан болтугай! Тэнгэрийн хүү буцлаа.
Тэнгэрийн хүү
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 143 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Monday, 2024.07.01 | · | Г.Мөнхтулга : “293” |
· | Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН |
· | Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ |
Saturday, 2024.03.30 | · | Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ |
· | Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР |
· | Лха Отхан : ХАРААЦАЙ НАС |
· | Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР |
· | Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ... |
· | Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...! |
· | Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ |
· | Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ |
· | Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ... |
· | Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ |
· | Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС |
· | Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА |
· | Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ... |
· | Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ |
· | Лха Отхан : Шөнийн ганцаардал минь |
· | Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ |
· | Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ... |
· | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Monday, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Thursday, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Thursday, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Tuesday, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Tuesday, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Monday, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Thursday, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Wednesday, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|