BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ц.Буянзаяа : ОДОД ҮЛГЭР ХҮҮРНЭНЭ
Оруулсан Bataka 2005-06-13 10:25:55 (9684 уншсан)

Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.

-Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?
-Тиймээ, миний хүү.
-Тэгвэл эмээ төмөр хаана байдаг юм бэ?
-Төмөр үү? Төмөр газрын гүнд чулуун завсар байдаг юм.
-Төмөрийг хүрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?
-Тиймээ миний хүү. Гэхдээ ийм жижиг хүрзээр биш том машины хүрзээр ухдаг байхгүй юу? ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын БАТЖАРГАЛ: Мөөг
Оруулсан Bataka 2005-06-13 10:09:05 (12243 уншсан)

Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна. ( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Шүлэг 		 Шүлэг: Чи минь: А.Хулан
Оруулсан Bataka 2005-06-13 08:43:35 (8642 уншсан)


Цагийн эргэлт хайрыг минь лавшруулсан ч
Цайлган чиний сэтгэл хомс хомсоор алдарсан гэсэн ч би
Сайхан чиний зүрхэнээс хайр горьдож зогсохгүи
Санаа алдах бүрдээ өгсөн бүгддээ харамсахгүи ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Хайраа битгий гомдоо: А.Хулан
Оруулсан Bataka 2005-06-13 08:42:37 (9215 уншсан)


Зүрхэнд нь гуниг шивж хайртыгаа битгий гомдоож явуулаарай
Зүүдэндээ ч гэсэн чамайг л олж харах гэж бүдчиж явж ч мэднэ
Зөвхөн сэтгэлээ дагаад хайргүи гэдгээ мэдвэл
Заавал цаг гүицээж түүнийг битгий уяарай ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Чамдаа: А.Хулан
Оруулсан Bataka 2005-06-13 08:41:25 (8699 уншсан)


Санахын эгшинд гуниг хагдраасан
Сайхан дурсамж минь болж амьдраарай
Сэтгэлийн гүнд уянга хайлсан
Санаандгүи учирлын минь эзэн болж мөнхрөөрэй ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Д. Мөнхцэцэг : Бидний монгол
Оруулсан Bataka 2005-06-10 13:11:28 (8805 уншсан)

Хэцүү бэрх он цагийн туулалд
Хөрст алтан дэлхийд өөрийн нэрийн тамгаа дарахдаа
Хялбар байгаагүй юм түүхэн замнал нь
Хувьсах тавилангийн жамаар явсан юм аа.

Дөрв ө н зүгтээ тархсан бидний монголчууд
Дуулим хорвоод Монголын уухайг одоо ч мартаагүй.
Доройтож мандаж явахдаа ч бидний монгол
Дусал цусаа ч Монгол гэж мэдэрдэг юм. ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Д. Мөнхбаатар: Би Монголдоо ирсэн
Оруулсан Bataka 2005-06-10 11:03:23 (8345 уншсан)


Хүний газраас би нэгэн өдөр
Хүсэл бүхнээ үүрээд л нутгаа зорьсон
Хүлээгээд л байсан юм шиг миний Монголын тэнгэр
Хүйтэрч тунирхахдаа цасан ширхэг хайлан уйлсан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Ээж минь та намайгаа хүлээж байгаарай
Оруулсан Bataka 2005-06-10 10:58:21 (8935 уншсан)

Ээж минь та намайгаа хүлээж байгаарай
Эрх танхилхан охин нь удахгүй очноо
Ерөөл тавин үдсэн тэр л он жилүүд ард минь хоцорчээ
Ердөө хэдхэн сарыг л охин нь үдэх хэрэгтэй ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

4-н мөртүүд 		 Шүлэг: Бүтэлгүй дурлал
Оруулсан Bataka 2005-06-10 09:05:09 (9122 уншсан)



Бүтэлгүй дурлалийн тухай бодохоор
Зүрхэн дотор хуйгүй хутга бүжиглэх юм. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : 4-н мөртүүд | )
Шүлэг 		 Шүлэг: Хар толбо
Оруулсан Bataka 2005-06-10 09:02:32 (8720 уншсан)


Монголын хөгжил монголоосоо л эхэлнэ
Мөхлөөс биш мандах нарнаас гэж хэлнэ
Гэхдээ ард минь их юм хийвэл
Гэнэн байдаг ард минь дандаа амаа барина ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Тэргэл саран
Оруулсан Bataka 2005-06-09 18:38:15 (9098 уншсан)


Тэр шөнө тэргэл саран хээр хоносон шөнө байсан
Тэнгэрийн хаянд бүртийх ч үүлгүй тэлмүүхэн шөнө байсан
Алсийн одод анивчах гэрэлээрээ чи бидэн хоёрыгг гэрэлтүүлж байсан
Ауга их орчлонг тэгэхэд би зөвхөн хайраар хэмжиж байсан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайр
Оруулсан Bataka 2005-06-09 18:33:48 (10210 уншсан)

Хайртай хэрнээ хайрлуулж чадаагүй
Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайрыг минь өршөө
Асгасан хэрнээ асгаагүй нулимсанд
Алдаандаа харамсаагүй намайг өршөө

Гэсэн мөрүүд нэгэн найрагчийн сэтгэлд орж ирсэн юм гэдэг. Ай хөөрхий ёстой үнэн үг юм даа. Ер нь хүний амьдрал гэдэг хайр сэтгэл, итгэл, хүлээлт, жаргал зовлон баяр гунигаар дүүрэн байдаг юм байна. Гэтэл би гэдэг хүн хайрлаж дурлаж явсан хүнээ өөр охинд алджээ. Энэхүү сэтгэлийн гутралаас болж үхэлтэй ч биш дээ. Өөрийрхөө төлөө болон чиний төлөө бүхнийг мартая гэсэн боловч даанч чадахгүй юм. Дассан сэтгэл гэдэг ямар хэцүү юм бэ ? Тиймээ... Орчлонд чи минь ганцхан минийх байгаасай гэж наранд тэмүүлсэн хос хунг хараад өөрийн эрхгүй санаа алдлаа ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )

Шүлэг 		 Шүлэг: Хайр
Оруулсан Bataka 2005-06-08 09:41:49 (8594 уншсан)


Зүүдэнд миний дандаа үзэгддэг
Зүрхэнд минь зөнгөөрөө ургасан
Хайр хэмээх тэрхүү нандин цэцгийг
Холын холд үлдээд хоцорсон
Хонгор чинийхээ ариухан сэтгэлд
Хайрын илрэл болгон ургуулахсан ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
4-н мөртүүд 		 Шүлэг: Ц. Хулан
Оруулсан Bataka 2005-06-08 09:09:14 (8763 уншсан)

Дэрэнд уйлж өнгөрүүлсэн шөнүүдийн гунигаа мартаагуй байж
Дэмий юунд инээж зургаа татуулна вэ?
Жаран жаран өнгөрөхөд чиний уншигчид
Жаргалтай явжээ Xулан гэж андуурвал яана!
( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Зохиогч : 4-н мөртүүд | )
Шүлэг 		 Шүлэг: Д.Бадамханд: Анддаа
Оруулсан Bataka 2005-06-07 17:04:30 (11427 уншсан)

Ерийн хэрнээ ерийн бус явахын минь эхийг тавьж
Ертөнцөд жигтэйхэн баян явах сэтгэлийг минь өөд өөд нь өргөөд
Хүний орчлонгийн сайхан бүхнийг амсаж, амтлахын минь үүдийг нээчихээд
Хүсээгүй, хүлээгээгүй хүний хэлээр хайрын үг сонсгосноо мэдэх үү, анд минь?! ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Д.Бадамханд: Хүүдээ хэлэх үг
Оруулсан Bataka 2005-06-07 14:22:01 (15107 уншсан)

Энгэрээд минь асаад тэврүүлэх гэж
Эрүүнээс минь түлхээд босгох гэж
Ижийтэйгээ тэврээстэй алхах гэж
Энэ ганцхан чиний минь хүсэл юм гэж үү үр минь?!
Шургаж бүдчин унаж боссоор
Шулганаж дультран юм ярих гээд
Өдөр хоногоор чи минь өсч
Өөрийн эрхгүй хайрыг минь булаана ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
4-н мөртүүд 		 Шүлэг: Асгартал уйлах юмсан даанч чадахгүй юм.
Оруулсан Bataka 2005-06-06 14:46:08 (9830 уншсан)


Асгартал уйлах юмсан даанч чадахгүй юм.
Аяндаа мэлмэрээд ирдэг нулимс хүртэл хаачсан юм бол оо
Чиний тухай сэтгэлээ салхинд ч болтугай хэлж
Чи намайг жаахан ч гэсэн бодсондоо гэж сэтгэлээ хуурахсан
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : 4-н мөртүүд | )
Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар: Мөнгө
Оруулсан Bataka 2005-06-06 14:42:13 (11093 уншсан)


Өнгөний энэхэн орчлонд мөнгө хаан болжээ
Өчнөөн жил зүтгэсэн ч мөнгөний хоол болжээ
Сэтгэлийг хайр булаадаг байсан бол
Сэмхэн мөнгө булаадаг болжээ
Жижиг хүний эзэн болсон тэр зоосхон
Жинтэй хүний хэрэглээ болсон боолхон
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: У.Мөнхбаатар: Чи
Оруулсан Bataka 2005-06-06 14:41:45 (8647 уншсан)


Салхиний үнэрээр чамайгаа олсон
Сархад хүртсэн ч чамайг бодсон
Гэнэтхэн чи минь л надаас одсон
Гэрэл гэгээ чамаас биш надаас холдсон
Чиний сэтгэл ямар байгааг би мэдэхгүй
Чамтай хамт байсан сайхан мөчийг санахгүй
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Эх орон
Оруулсан Bataka 2005-06-06 14:41:00 (8328 уншсан)


Эх орон минь нарны гэрлээс эхтэй
Эгнэшгүй хүчит Чингэс хаанаас угтай
Хээрийн цэцэг нахиалах үед ч
Хэн нэгний хүслээр биш
Харийн улсуудын харцаар биш
Хамаг монголын сэтгэлээр хөгждөг юм
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

☕ Кофе авч өгөх