BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад

Бусад

Нийт 1,342 нийтлэл
Бусад Шүлэг: Доржнамжир : Би шүлэг бичдэг
Оруулсан doogii on 2026-11-12 14:50:25 (42 уншсан)

Санааширхаараа би шүлэг бичдэг 
Сараачсан цаасны буланд чиний нэрийг бичээд 
Салж ядсан дурсамжийн ширээн дээрээ 
Сардаа ганцхан шүлэг татлаад өөртөө л хадгалдаг 

Тэр шүлэгт ганцхан нэр түүх мэт давтагдаж 
Тэсэж ядсан тархинд дурсамжийн хоолой цуурайтдаг 

Гуниглахаараа л би шүлэг бичдэг 
Гурван цагийн аязад сэтгэлийн хөгөө алдаж 
Гасалган бодлын аялгуутай бөглүү цээжиндээ би 
Гунигийн нулимсанд дурлуулсан чиний л тухай бичдэг 

Энэ шүлэгт зүүн нүдний нулимс ганцаар урсаар 
Энгэр цээжийг яргалан зүрхэн тушаа шингэдэг

Уужрахаараа би шүлэг бичдэг 
Урт замын алсыг харуулдан дуулдаг 
Урьд юм уу хожим таарна гэж аялгуулдаг 
Угтаа чамайг санасан дусал нулимсны ч дуу сонсогддог 

Тэр л шүлгийг ганцхан чи холын холоос уншихад 
Тэсэж ядсан хоолой чинь зангирч байхыг би мэдэрдэг

Бодлогошрохоороо би шүлэг бичдэг 
Бодлоосоо гаргаж үг болгон чулууддаг 
Биелээгүй хүсэл олдоогүй сэтгэл хоёр нийлээд 
Бүр яг зүрхний гүнд унаад буталчих шахдаг 

Энэ л шүлэгт баяртай гэж би хэлсэн ч 
Эргэж харахыг чинь хүлээн тэсэж ядаж байдаг

Бачимдахаараа би шүлэг бичдэг 
Балга дарсны халуунд нүцгэн цээжээ яраад 
Байхгүй чиний араас нулимс голын чимээ шиг урсаж 
Багтарчих гээд байгаа зүрхээ зогстол уйлдаг шүү хайрт минь
 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Оруулсан Bataka on 2026-11-10 12:02:31 (17636 уншсан)

Чингис хаан  Хэрлэн  мөрөнд  нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:

Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:

Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв

Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү 
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү 
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү 
Олигт муу унд дарсыг тэвчвэл 
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү 
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү 
Доторх үгсийг минь гаргадаг бишүү 
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү 
Эртнээс нааш рашаан бишүү 
Энэ ертөнцөд жаргал бишүү 
Үүнээс хойш дуртгал бишүү 
Эдүгээ үүнийг тэвчвэл 
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв. 
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн  айлдвал,  арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв: 
 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Намартай ирсэн хайр
Оруулсан Bataka on 2026-11-09 18:01:59 (147 уншсан)

Намрын нандин дурсамж намартай цуг байдаг гэлтэй

Насаараа мөрөөсөл болсон нандин чамайгаа олсон гэлтэй

Намуун дулаахан харцаар гагцгүй ганцхан намайгаа л хардаг гэлтэй 

Намирхан  зөөлөн дуугаар ганцхан надтайгаа л яридаг гэлтэй  

Энэ их хайрын өрөнд би хэзээдээ унчихдаг байна аа

Эгэлгүй сайхан чамтайгаа би хэзээдээ учирчихдаг байна аа

Эгшиг төгөлдөр зүйлс бүгд чамаас минь эхтэй мэт

Энэрэл хайр халамж бүгд чамтай минь ирсэн мэт 

Энэ их мэдрэмжинд би төөрч 

Энэ дундаас гагцгүй ганцхан чамдаа хайртай гэдгээ л сайн мэдэж байна хайрт минь

 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Ж.Рэнчинмядаг : Зүрхний уяа
Оруулсан Bataka on 2026-11-06 13:06:38 (167 уншсан)


Шүүдэр сондрох өвсөн шугуй
Шөнийн талдаа өдөн нөмрөг
Ханийн болзоонд намайг дуудсан
Хайрын шивнээ үндэс сэрээнээ

Дахилт: 
Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ
Залуу нас дурлалын дуу минь

Энх мэндийн дуун уяраатай
Эргэх хорвоо үүрдийн минь заяа
Нялх цэцэгсийн хатан бүүвэйтэй
Нандин дэлхий хайрын өлгий

Дахилт:  
Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөчид холдохын аргагүй ээ
Гал халуун зүрхний уяа

Насан туршийн амьдийн жаргал
Наран аялах алсын цараатай
Үрээ бүүвэйлж өсгөх чөлөөгөөр
Үйлс тэтгэн үр чинь дэлгэрээстэй

Дахилт 2 удаа: 
Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөчид холдохын аргагүй ээ
Гал халуун зүрхний уяа 


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Дууны үг: Л.Дагвадорж : НАСНЫ НАМАР
Оруулсан Bataka on 2026-11-06 10:31:49 (143 уншсан)



Үг: Л.Дагвадорж   Ая: Б.Магсаржав

Үсний минь сор мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа
Уулзаж амжаагүй ээж ээ бодохоор
Уугуул нутаг минь хагсраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө

Духны толио хээтэх тусмаа
Дурсан санах юм өссөн нутаг аа
Ахин золгохгүй ээж ээ бодохоор
Айлчилж очихоос халшраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө

Ухаан бодол минь тэгшрэх тусмаа
Улам санах юм унаган нутаг аа
Үнсээд угтахгүй ээж ээ бодохоор
Үнэний хорвоог яалтай ч билээ дээ

Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм даа хө



( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Бусад | )

Бусад Шүлэг: Дахиад
Оруулсан Хүн on 2026-11-06 03:08:32 (157 уншсан)

Бодь ч хамаагүй амьдрал дах бие махбод руу минь
Бага ч болов дахиад нүд рүү минь харвал би
Ер бусын гэмээр орчлон ертөнцийн төв болсон мэт, дараа нь
Ероолгүй хадан хавцал руу ангал уруу унасан мэт, дуусах байх
Шалтгаан ба үр дагавраас зөвхөн чамайг хайна
Шалтаг нь сэтгэл дагавар нь санаашрал
Гэрэлтэж харуулдаг байсан өнгөө дахиад нэг үзүүлээч надад
Гэм нь, харагддаг байсан ч үзэгдэхгүй нь надад
Угшил утгууд маань зөрөлддөг болохоор
Өнгө будгууд маань эсрэгцдэг болохоор
Зөөлрүүлдэг эгшиг нь чи байсан ч
Заримдаг угшил би гээчихсэн байх
Гүн ухаантан биш ч гэлээ
Гүн ойлгохыг хичээх ч гэлээ
Хувь тавилангийн утсыг холбох гэсэн ч
Хүслийн хязгаар төөрөгт таслагдан
Гүн увидаст оршихуйг чинь
Гүнээсээ би хүсэн
Шулуудах бодлууд минь хэтэрч
Чулуудах үйлдлүүд минь ихсэж
Саяхан оргилд хүрч байсан ч
Чөдөрлөгдчихсөн шиг болчихож
Самуунт бодлын жам уу
Самгардсан үйлдлийн шан уу
Ай, алдаа мунхаг хоёрыг минь умартаад ганц л удаа
Дахиад нэг өнгөө надад харуулаач
Ахиад нэг дурсамжаа уудлуулаач
Дэлбээ бүр толбоо ч бүү үлдээ
Ахиад надад бүгдийг нэг үзэглээч
Надад намайг нэг сануулаач.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Отгон-эрдэнэ
Оруулсан Bilguuntuvshinjargal on 2026-11-02 00:17:22 (228 уншсан)

Орчлон ертөнц тоонот тэнгэрийн дор 
Орь ганцаар зүрхэнд минь орших
Тэнгэрийн хишиг зүрхний эгшиг
Тэвэрт багтах ганцхан од
Гийх дулаан нарны илч
Гүйгүүл алдуул сэтгэлийн эзэн минь
Олны дундаас зүрхийг минь булааж
Оволзон долгилтол булиглуулан
Найрын дуу шиг цангинасан
Нандин насны учрал минь
Ээвэр газрын урьд яаран
Элэг зүрхэнд минь нахиалсан
Ранжин шар яргуй минь
Дэрвэх сэтгэлийн хуйлраанд
Эргэж тойроод л өнгөрсөн
Эгэлгүй нэгэн тохиол минь
Наддаа чи минь ахиад нэг ирвэл
Нар тэвэрсэн шиг л явна даа би
Энгэртээ намайг ахиад нэг тэвэрвэл 
Энэ л зүрхэнд хайрлуулахыг хүснэ дээ би

Билгүүнтүвшинжаргал

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Тэмүүлэн : Цэцэгсийн хүрээлэн
Оруулсан Temuulen on 2026-11-01 20:50:13 (249 уншсан)

Цэцэгс цэцэгсийн дундаа

Чи хамгийн төгс нь юм

Анхилам сайхан үнэрийг тань

Юутай ч хоршуулж хэлэмгүй

Сарны гэрэл мэт төрөхийг чинь

Юугаар ч зүйрлүүлж барамгүй

Тийм л төгс юм байна

Бурхан хамгийн сайханыг

Хамгийн гоёмсог нь гэж хэлүүлэхийн тулд

Бүрэнхий шөнийн тэнгэрт

Гялалзан дэлбээлэх ганцхан үүргийг өгчээ

Олон хоногийн өнгөнд бус

Ганцхан агшны гайхамшигт амьдрах гэж

Оддын гэрэл дор намуухан дэлбээлэн

Орчлонгийн нууцыг өгүүлнэ гээд

Харах нүдэнд нь үлдээж хоцроох биш

Хорвоогийн сайхныг зүрхэнд нь мэдрүүлэхээр

Энэ хорвоод ирсэн мэт 

Oxypetalum Epiphyllum чи

Сарны гэрэлд цагаан дөл мэт асаж

Ногоон навчисын дундаас од мэт гялалзан

Төгс төгөлдөрийн чимээгүй дүр төрх болсон юм



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Тэмүүлэн : Миний дурласан бүсгүй
Оруулсан Temuulen on 2026-11-01 20:47:36 (242 уншсан)

Миний дурласан бүсгүй тэнгэрийн дагина

Оддын гэрлийг өөртөө шингээж

Огторгуйн харанхуйд илчээ цацраасан

Үзэхийн хязгаарыг чамаас л би харсан

Үгүйлэхийн жаргалыг чи минь надад өгсөн

Чамайг би бодолдоо биш зүрхэндээ санадаг

Тийм болохоор ч цаасан дээр биш зүрхэндээ

Цацарсан илчээр чинь би бэх дусаан

Шингээсэн гэрлэнд чинь би цаас урлана

Шүлэг болгон зүрхэндээ тэрлэсэн

Үг болгон ханандаа сийлсэн

Хэрвээ хайр минь бэх болон уусах юм бол

Хэзээ ч дуусахгүй гээд чамайг бичнэ

Хэрвээ зүрх минь цаас болох юм бол

Хуудас бүртээ чиний нэрийг чинь үлдээнэ

Тиймээс миний дурласан бүсгүй

Тэнгэрийн дагина хэвээрээ байг

Хүрч чадахгүй алсад байсан ч

Харанхуй шөнийн минь гэрэл нь чи байг

Учир нь би чамайг

Бодолдоо биш — зүрхэндээ хадгалсан

Бэхэндээ биш — цусандаа шингээсэн

Бичигтээ биш

— амьдралдаа сийлсэн.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Эрхбаяр Баярцогт : Бодол
Оруулсан Эрхбаяр on 2026-10-31 09:34:49 (255 уншсан)

Байгаль дэлхий агийн үнэрт ариусаад
Бодлын жигүүрт хайрын шүлэг зүүгднэм
Бурхан чамайг хүмүүний ертөнцөд бэлэглэхдээ
Буруу цагт миний дэргэд унагачихжээ

Аадрын дусалд хайрын дуу чимээлээд
Амьдралыг би чамтай төсөөлж алхдаг
Аригал халиун буга согоогоо харан урамдах шиг
Анир зүүдэн орчлонг би чиний харцаар аргадах юм.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Шүлэг: Анук : Сэтгэлийн үг
Оруулсан Anukk on 2026-10-29 19:59:49 (281 уншсан)

Алтан нарны туяанд алаг нүд нь гэрэлтээд
Алдрай бяцхан зүрхийг минь догдлуулсан чиний харц
Асан гялалзан гэрэлтүүлэх лааны бяцхан тусгалд
Анхны хайр чамдаа зориулан энэ шүлгээ бичье.

Сэтгэлийн үгээ чамдаа
Хайраараа уянгалуулан бичье
Сэтгэлийн минь үгсийг чи минь
Хайраар бялхаж уншаарай.

Сэтгэлийн үгс чамайг
Мөртөөр буулгаж бичье
Сэтгэлийн минь эзэн хайртыг минь
Инээдээр гялбуулан бялхуулаарай.



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Ц.Байгалмаа "Эр хүн" бүтэн // Ts.Baigalmaa "Er hun" audio book sonsdog nomnom ramon
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:13 (300 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Өгүүллэг зохиолч Ц.Байгалмаа "Яргуйн хэнзхэн дурлал" Бүтэн // "Yarguin henzhen durlal" Boljmor
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:13 (176 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Өгүүллэг зохиолч С.Надмид "ТААХАГ" // "Taahag" S.Nadmid sonsoh uguulleg oguulleg
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:13 (186 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Роман зохиолч Ц.Байгалмаа "Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март" Бүтэн / Boljmor
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:13 (166 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Өгүүллэг зохиолч Ц.Байгалмаа "Гэрэлмаа бүсгүйн тавилан" // "Gerelmaa busguin tawilan" Boljmor
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:12 (187 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Өгүүллэг зохиолч Д.Мөнхбаатар "Ногоон морь" // "Nogoon mori" D.Munkhbaatar zohiol sonsoh uguulleg
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:12 (225 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Тууж зохиолч Н.Тайванжаргал "Шаазгай алаг" Бүтэн // "Shaajgai alag" N.Taiwanjargal audiobook tuuj
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:12 (194 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Өгүүллэг зохиолч Дашийн Оюунчимэг "Уулын нүд" Бүтэн // "Uuliin nud" D.Oyunchimeg
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:12 (180 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

Бусад Өгүүллэг: Өгүүллэг зохиолч Дашийн Оюунчимэг "Үргэлжид холын хүн" Бүтэн // "Urgeljid holiin khun" D.Oyunchimeg
Оруулсан Bataka on 2026-10-29 11:26:12 (182 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Бусад | )

☕ Кофе авч өгөх