Монгол түмэн минь уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ.
Монгол түмний уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ. Улмаар шинийн нэгний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай. Мөн цагаан сарын өмнөх өдөр сар шинийн мэндчилгээг ах, дүү амраг садандаа явуулж хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс уншигчдадаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс цагаан сарын бэлэг дэмбэрэлийн үг, мэндчилгээний үгс, ерөөл магтаалыг цуглуулан хүргэж байна.
* * *
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж, Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон Нар сүлдтэй Монгол түмэн минь Тахиа жилээн үдэж Настан буурлаан цэнгүүлэн Нохой жилээ угтаж байна Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.
Аманд нь амар мэнд бялхаж Атганд нь азын дөрвөн бэрх багтаж Айл гэрт тань инээд хөөр цалгиж Амар сайхан шинэлээрэй
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь Дорнын зурхайгаар мөрөө гаргаж Долоон бурхандаа дээжээ өргөж Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Төрлөөрөө түвшин амгалан Элгээрээ энх амгалан Төр улсаараа элбэг дэлбэг Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
Дээрээ тэнгэрийн нартай Дэргэдээ ханийн нартай Өвөр дээрээ үрийн нартай Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай
Элгээрээ энх амгалан Төр улсаараа элбэг дэлбэг Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж, Долоон бурхандаа дээжээ өргөж, Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож, Дүүрэн жаргалтай түвшин амгалан Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Шороон нохой жилдээ баясал дүүрэн уулзая!
Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой
Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжие Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр Буурал өвгөд халуун ам бүлээрээ Буян заяагаа тэгшитгэн Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
Ургах улаан нарнаас улам эрчийг хүчийг авч, Уулзалт бүрд түүнийгээ улам илүү баяжуулж Учрах бүрдээ хэн нэгэндээ урамыг үг хайрлаж, Угтан ирж буй шинэ ондоооооооо Ураг төрлөө барилцаж Тоонот гэрт дэрээ нийлүүлж Тостой тогоондоо махаа идэж Хоёр идэхгүй ч хоосон хааяаа хонож Хол газар явавч хоёр биенээгээ хуурахгүй Залуу сайхан хосууд болоорой гээд Зуу барин мэндчилж байна.
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Угтан золгож буй Шороон нохой жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд дориун ахицтай, амжилт бүтээл арвин байж Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-035.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4638
Ертөнц Хэмжээс: 600x425 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4980
mongolia2007year-218.JPG Хэмжээс: 600x450 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4031
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: