Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Алтангадас 		 Нийтлэл: ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ФИНЛЯНДЫН БОЛОВСРОЛЫН НУУЦААС
Оруулсан admin on 2006-12-27 22:16:12 (8205 уншсан)

“Олон улсын сурлагын төвшин тогтоох шалгалт” (PISA)-ыг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ээс 2000 оноос эхлэн гишүүн орон бүс нутгийн хэмжээнд өсвөр 15 настнуудын дунд 1/математик хэрэглээний чадвар, 2/шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний чадвар, 3/асуудал шийдвэрлэх чадвар, 4/уншиж ойлгох чадвар гэсэн 4 үзүүлэлтээр сурч мэдсэнээ өдөр тутмын амьдралд хэрхэн оновчтой ашиглаж байгаагаар нь шалгадаг бөгөөд 2006 онд ээлжит шалгалт нь тохиож байна.          OECD-ээс 2000, 2003 онд зохион байгуулсан уг шалгалтад Финлянд улсын 15 настнууд дэлхийд топ гэдгээ харуулж араас нь Хонконг, БНСУ, Япон улсын сурагчид сурлагын амжилтаараа жагсчээ. Нийт 41 орны бүх 15 настнууд болох 3 сая шахам хүүхдийг хамарсан уг шалгалт зөвхөн сурагчдын сурлагын чанар чансааг сориод зогсохгүй улс орных нь боловсролын хөгжлийн одоо, ирээдүйг илтгэн харуулдаг ажээ.

            Олон улсын сурлагын төвшин тогтоох 2003 оны шалгалтын дүнгээс:

Эзэлсэн байр

Математик хэрэглээний чадвар

Уншиж ойлгох чадвар

Шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний чадвар

Асуудал шийдвэрлэх чадвар

1.

Хонконг

Финланд

Финланд

БНСУ

2.

Финланд

БНСУ

Япон

Хонконг

3.

БНСУ

Канад

Хонконг

Финланд

4.

Нидерланд

Австрали

БНСУ

Япон

5.

Лейхтенштейн

Лейхтенштейн

Лейхтенштейн

Шинэ Зеланд

            Дэлхийн боловсролын ертөнц энэхүү шалгалтад дараалан тэргүүлээд байгаа Финландын боловсролын систем рүү анхаарлаа чиглүүлж ирлээ. Финлянд улсыг манайхан “Nokia” гар утсаар нь бас Майкрософтын windows үйлдлийн системтэй ана мана өрсөлдөгч OS Linux-ын эх орон гэдгээр нь сайн мэддэг. Хүн ам нь ердөө 5 сая гаруйхан (5 сая 240 мянга), 1 хүнд оногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 32790 доллартай тэнцдэг эдийн засгийн хувьд хүчирхэг орон юм. Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) жил бүр зарладаг олон улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаагаар 2001 болон 2003-2005 онд дараалан тэргүүлж байна.
Ингээд Финлянд улсын суурь боловсролын нууц юундаа байгааг товчхон тоймлоё. “Танай боловсролын нууц юундаа байна” гэж тус улсын багш нараас асуухад “нэг их онцгойлоод байх юм байхгүй дээ” гэлцдэг аж. Финляндчуудын хувьд 7 наснаас эхлээд 9 жилийн заавал эзэмших боловсролын тогтолцоотой, 7-14 настнуудын жилд суралцах хичээлийн цаг OECD-ийн гишүүн орнуудын дотор хамгийн бага байх бөгөөд сургуулиудын ихэнх нь улсын өмчийн сургууль байдаг. Бүх шатны сургуулиуд үнэ төлбөргүй. ЕБС-ийн өдрийн хоолыг  улсаас даадаг байна. Харин 1994 оноос эхлэн сургалтын агуулгыг тогтоох эрх улсад байснаа орон нутагт шилжсэн тул улс кириликумын зөвхөн араг яс төдийг “зангидах” болжээ. Ямар сурах бичгийг сонгож хичээл заахаа тухайн багш мэддэг эрхтэй байх юм. Бага, дунд, ахлах сургууль, эдгээрийг нэгтгэсэн нэгдсэн сургууль болон биеийн тамир, математик, дуу хөгжим, гадаад хэл зэргийг гүнзгийрүүлэн заадаг төрөлжсөн сургалттай сургууль зэрэг олон хэлбэрийн сургуультай. Финляндад бага сургуулийн 3-р ангиас англи хэл, 4-р ангиас швед хэл үзэж 8-р ангиас франц, герман хэлний аль нэгийг сонгож судалдаг.

“Эзэмш, эзэмш бас дахин эзэмш”
            Финляндад сургалтын чанарын түвшин өндөр байдгийн хамгийн гол нууц нь “эзэмш, эзэмш бас дахин эзэмш” гэсэн үзэл санаанд байдаг гэж хэлж болно. Энэ үзэл санаа сурагчдад ч, багш нарт ч адилхан хамааралтай. Өөрөөр хэлбэл сурсан мэдсэн зүйлээ лавтай өөрийн болгон эзэмшиж чадаж уу, үгүй юу гэдгийг заавал нотолж байж дараагийн алхамд шилждэг. Нэг сэдэв, нэг бүлэг, нэг курсийн заавал мэдэх ёстой мэдлэгийг заавал эзэмшиж байж “сална” гэсэн үг. Эс чадвал “улирч” нөхөн суралцах боломжоор бүрэн хангагдсан байдаг. Улирна гэдэг ичгүүр бус ихийг сурч мэдэхийн нэг л шат ажээ. Тухайлбал дунд сургууль (албан боловсрол) төгсөх үед тухайн сурагч бас дахиад жаахан суралцах шаардлагатай гэж өөрөө шийдвэл ахлах сургуульд элсэхээсээ өмнө дахиад 1 жил буюу 10 жилийн хугацаатайгаар дунд сургуулиа төгсч болно. Өөрөөр хэлбэл заавал 9 жилээр дунд сургуулийг төгсөх албагүй. Ахлах сургуулийн хувьд ч мөн ялгаагүй, дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөс өмнө өөрөө үргэлжлүүлэн дахин сурч мэдлэгийн дутуугаа гүйцээж болдог байна. Нэг ёсондоо сурсан мэдлэгээ чадвар болгон ашиглах чадамж хэр байгааг сайтар шалгаж, хэрвээ дутуу байвал заавал гүйцэд сурч байж дараагийн алхамд шилждэг нь Финляндын боловсролын нэг онцлог байдаг. Нөгөө талаар “эзэмш, эзэмш, бас дахин эзэмш” үзлийн цаад талд тухайн оюутан, сурагчдын чадварыг шалгаж дүгнэдэг систем нь маш нарийн байдаг. Дүн гэхээр “багштайгаа ойр дотно байх” эсвэл бусадтай харьцуулах журмаар бус бодгаль боломж, түүний ахицыг харгалзсан нэлээд хатуу дүгнэдэг байна.

“Багш, багш бас дахин багш”
            Английн Ерөнхий сайд Тони Блейр боловсролын шинэчлэлээр нийгмийн давхаргуудыг эрүүлжүүлье гэсэн санаагаа “боловсрол, боловсрол бас дахин боловсрол” гэсэн үгээр илэрхийлж байсан нь одоо ч Европын улсуудын төрийн бодлогын гол зарчим хэвээр байсаар байна. Финляндын боловсролын системийн гайхамшиг нь багшлах боловсон хүчнийг бэлтгэж буй системийнх нь гайхамшиг болж таарч байна. Энэ бүхнийг шударга, нийцтэй хөтөлж явуулж байдаг багшийн мэдлэг, чадвар, багшийн сонгон шалгаруулалтад маш их анхаардаг бөгөөд багшид заавал байх ёстой үнэнч шударга зан чанар, мэргэжлийн ёс зүй, хууль журмыг нарийн сахих чадвар сул бол дээрх хатуу шүүлтүүрүүдийг даван тууллаа ч багш болж чаддаггүй ажээ. Энэ улсын багш бэлтгэх системийн нэг онцлог нь багш болох оюутан заавал боловсролын мастер зэрэг хамгаалах ёстойг хуульчилсан байдаг. Иймийн тулд дор хаяж 5-6 жил онол судалж, практик дадлага хийнэ. Тухайлбал бага ангийн багш болохын тулд 312 цагийн практик дадлага хийсэн байх учиртай. Тэгэхдээ онолын лекцэндээ ч суугаад, практик ажлаа ч хийж зэрэгцүүлдэг ажээ. Багш мэргэжлээр суралцаж буй оюутны багшлах дадлага хийхэд хүртэл дадлага хийхийг хүссэн сургууль дээрээ сонгон шалгаруулах шалгалт өгч байж эрх олж авдаг. Практик дадлагыг 3 үе шаттай шалгалт өгч байж давна. Дороосоо дээшлэн дүгнүүлж явсаар хамгийн эцэст тэнцэв гэсэн үнэлгээ авч байж сая эрхтэй болно. Шат бүрд эзэмших ёстой мэдлэг чадвар дутуу байвал хугацаагаа сунган давтлага хийж байж шат ахина. Багшийг аргалах зэрэг бусармаг зүйл гардаггүй, гарсан тохиолдолд хичээж сурсан бүх зүйлээ өөрийн гараар устгаж байгаатай адил хэрэг болно.
            Финляндад багшийн нэр хүнд асар өндөр бөгөөд эрт дээр үеэс “ард түмний лаа” гэж хүндэтгэн нэрлэдэг байжээ. Лааны гэрэлтэй адилхан харанхуйг гэрэлтүүлнэ гэсэн санаа юм уу даа. Багшийн мэргэжил хамгийн их өрсөлдөөнтэй, залуусын сонирхлыг ихээр татдаг, багш болох хүсэлтэй хүн олон мянгаараа байдаг. Тэр хэмжээгээр чадалтай чадвартай залуус элсдэг салбар ажээ. Бүх шатны сургуулиудад багш сонгон шалгаруулах шалгалт нэлээд чамбай явагддаг групп мэтгэлцээн, ярилцлага, бичгийн шалгалт өгдөг байна. Тэр байтугай тухайн сургуульд багшлах дадлага хийхэд хүртэл дадлагажигч, дадлагажуулагч багш нар тус тусдаа шалгалт өгч байж эрх олж авдаг. Зүгээр л энэ оюутныг дагалдуулаад ажилла гэж нэг багшдаа лүндэн буулгадагүй. Ийм л нухацтай бодлоготой, системтэй аж. Олон даваагаа арайхийн давж багш болоод ч сургалт дуусдаггүй. Жилд хамгийн доод тал нь 3 удаа мэргэжлийн сургалтад хамрагдахаар хуульчилсан байна. Бодит амьдрал дээр 8-аас доошгүй удаа хамрагддаг гэнэ. Иймэрхүү сургалтыг багш бэлтгэдэг дээд сургуулиудын харьяа сургууль явуулдаг байна. Зарим сургалт 1 хоногт багтдаг бол зарим нь 1-2 сар үргэлжлэх нь ч бий. Харин тэр хугацаанд нь түр ажиллах багшийг томилдог. Тэрхүү түр багш хүн амраах, сургалт семинарт явуулах үед ажилладаг тухайн сургуультай гэрээтэй өндөр зэргийн багш нар байна. Бас түр ажиллах багшийг ч сонгон шалгаруулах системтэй. Дунд сургуулийн багш нарын цалин хангамж тийм ч өндөртэйд ордоггүй ч амьдралдаа хүрэлцээтэй. 7 хоногт 23 цагийн хичээл заадаг, 28 цаг хүртэл хичээл заах эрхтэй. Үндсэн цалин 2300 евро орчим байх бөгөөд илүү цагийн хөлстэй нийлээд сард 3000 орчим еврогийн цалин авдаг. Мэдээж ажилласан жил, туршлага, ажлын амжилтаараа ялгаатай.

Захирал бол сургуулийн толь
            Ерээд онд Финляндад боловсролын либеральчлал гүнзгийрснээр Боловсролын яамны бага дунд боловсролын хэргийг эрхлэх газар татан буугдаж, сургууль боловсролын бүхий л эрх мэдлийг сургуульд нь даатгаж орхисон ажээ. Ингээд боловсролын хэргийг захирлууд бие дааж шийдвэрлэх болжээ. Сургуулийн захирлын менежментийн үнэлгээ тэр сургуулийн үнэлгээ болох болов. “Багш, багш бас дахин багш” гэсэн үзэл санаагаар багшийн мэдлэг, чадвар, дадал, хариуцлага, ёс зүйг бүхий л талаар дээшлүүлж байж боловсролын чанарыг сайжруулж сургууль, боловсролын амьдралыг идэвхжүүлье гэдэгт Финляндын төрийн бодлого чиглэж байна. Багш нараа сонгон шалгаруулж авдаг, сургуулийн менежментийг бүхэлд нь зангидаж, олон мянган иргэд, төр, засгийнхаа өмнө хариуцлага хүлээдэг захирлуудыг ямар шалгуураар сонгодог вэ?
            Финляндад дунд сургуулийн захирал болох хүн боловсролын хууль тогтоомж эрх зүйн мэдлэг, сургууль боловсролын менежментийн чиглэлээр аман ба бичгийн шалгалтад тэнцсэн байх учиртай. Түүнээс гадна тухайн хүний зан характер, хувь чанар, амьдралын туршлага, тэр дундаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцсон баялаг туршлагатай, IQ өндөртэй гэхээс илүү PQ өндөртэй байхыг шаарддаг ажээ. Ерөөс хүний амьдралд ялалтыг IQ бус PQ (potential intelligence Quotient inventory) буюу аливаа тулгамдсан асуудлыг оюуны хүчээр даван туулах чадвар авчирдаг байна. Сурагчдаасаа эхлээд захирлаа хүртэл оюуны туулах чадвар өндөртэй байхыг шаарддаг байна Финляндчууд. Сургуулийн бүхий л амьдрал дан ганц захирлын хүчээр шийдвэрлэгдэхгүй нь тодорхой юм. Тиймээс багш нараа баг болгон сургуулийн менежментэд идэвхтэй оролцуулдаг байна. Нэгэн баг болж, сургууль бүхэлдээ цаг хугацааны өөрчлөлт бүрт, аливаа тулгамдсан асуудал бүрт ажрахгүй, оюуны хүчээр хамтын хүчээр туулан гарах тэр чадамжийг бий болгодог байна. Дунд сургуулийн туршлагатай захирлууд хэд гурваараа нийлэн залуу захирлуудад зориулсан сургалтуудыг олноор нь зохион байгуулдаг байна.         Багш мэргэжлийн онцлог, эцэг эх, багш, сурагчидтай харьцах харьцаа, сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанар, орчин үеийн сургалтын арга барил гээд түм буман сэдэв тэднийг тойрон эргэлдэж байдаг. Зарим сургалт нь хэдэн жилээр хүртэл үргэлжилдэг. Яагаад гэвэл финляндчууд аливааг оромдож, нүд хуурч чаддаггүй.

МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын ажилтан О.Жаргалсайхан

Алтангадас http://www.altangadas.mn



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 8/2 | Алтангадас )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 346 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-192.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3645

Хөвсгөл
kho-001.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4834

зотон тос
Зулзаган хус
Хэмжээс: 488x600 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4221


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn