Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өөрийгөө ялах нь 		 Нийтлэл: Хүчирхэг амьдралын хэв маяг
Оруулсан admin on 2010-08-16 14:26:11 (9489 уншсан)

Хүчирхэг амьдралын хэв маяг
Хүн нэг өдрийн амьдралын зөв хэмнэлийг бий болгож чадвал, бүх талаараа төгсрүү дөхөж, их хэргийг бүтээж чадна. Өөрийгөө олон талаас нь нээж хөгжүүлж, ухаан саруул, бие эрүүл, сэтгэл өөдрөг ажиллаж амьдарч, хүн төрөлхтөнд их зүйлийг хийж бүтээж үлдээсэн хүмүүсийг судалхад ихэнхи нь Нэг өдрийн бүтээмжээр дүүрэн хэмнэлийг бий болгож, түүнийгээ ягштал мөрдөхийг эрхэмлэдэг ажээ. Бидэн шиг нэг ухаан орохоороо өдөх шөнөгүй морь мал шиг зүтгээд, тэгээд сар өдрөөр унтаж, цэнгэх биш, алгуур аажим ч болтугай жигд хэмнэлээр ажиллаж, амьдарвал маш ихийг бүтээж чадах ажээ.

Машинтай зүйрлэвэл: Машинаа ухаан жолоогүй зүтгүүлж хүчтэй, огцом хурдалж, араа шүдий нь зөрүүлж… өөд уруу сэгсчиж… тос маслогүй хяхруулж, түлш, бензингүй сажлуулж, сар өдрөөр зэврээдэг машин хэдий замыг туулах нь ойлгомжтой. Хашир жолоочийн зөөлөн гараар эдлүүлж их замыг (Дээхэн үед Саятан жолооч гэж байсан даа. Нэг машинаараа сая км туулж чадсан жолоочийг хэлж байгаа юм) туулсан машин гэж байдаг даа тийм ээ.
Хэрвээ хүн 90 наслана гэж үзвэл 32800 өдөр л амьдарч байгаа юм. 32800 төгрөгийг үрэхэд ямар амархан дуусдаг билээ дээ. Энэ өдрүүдээсээ одоо хэдийг нь өнгөрөөчихөөд байгаа билээ?
Амьдрал эдгээр өдрүүдээс л бүрдэж байгаа болохоор нэг өдрийн зөв хэмнэлийг бий болгож чадвал, амьдралын маань бүх өдрүүд бүтээмжтэй, сайн сайхан өнгөрнө гэсэн үг. Тиймээс нэг өдрийн бүтээмжтэй, аз жаргалтай, өөрийгөө хөгжүүлсэн, ихийг амжуулсан, эрүүл мэнддээ анхаарсан, оюун сэтгэлээ хөгжүүлэхүйц зөв хэмнэлийг хэрхэн бүтээх вэ? Та яг одоо ямар хэмнэлээр амьдарч байна вэ?

Нэгэн мэргэн хүнээс асуужээ,
- Ер нь, яаж амьдарвал дээр вэ?
- Яах юу байх вэ дээ, 24 цагтаа л багтаж амьдарвал дээр шүү дээ… (хэ хэ) хэмээжээ.
Үүн лүгээ бидэнд оногдож буй 24 цагаа оновчтой хуваарилах хэрэг гарч байгаа юм.
24 цагаасаа,
7 цаг – Унтах
2 цаг – Хооллох, ундлах
8 цаг – Ажил, сургууль буюу үндсэн үүрэг
2 цаг – Өөрийгөө хөгжүүлэх буюу ном унших, сонгодог хөгжим, яруу найраг сонсох г.м
1 цаг – Зөвхөн эрүүл мэнд, гоо сайхан ба биеийн хөгжилдөө зарцуулах. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн, алхах, гүйх, иог, бясалгал, гоо сайхандаа анхаарах, эрүүл мэндтэй хамааралтай зүйл унших г.м (Суугаа ажил хийдэг хүмүүс 30- 60 минут тутамд биеийн чилээг гаргаж суниагаад байвал маш сайн)
1цаг – Зөвхөн амрахад зориулах. Ямар ч ажил бодохгүйгээр өөр зүйлүүдэд цаг гаргах. Найзуудтайгаа уулзах, ажлынхантайгаа буу халах, гэр бүлийнхэндээ зав гаргаж ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох, (7 хоногтоо 1 удаа урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн үзэх, салхинд гарах, голын эргээр алхах, уулруу алхах г.м)
1цаг- Чөлөөт цаг- Зөвхөн өөрийнхөө хобби сонирхолд зориулах, спорт, цуглуулга, нэт-ээр аялах, , сонин сэтгүүл унших, өөртөө хэрэгтэй сонгосон нэвтрүүлэг, мэдээгээ үзэх, (Ямар ч зорилгогүй суваг солиод суугаад байж болохгүй. Саяханы судалгаагаар Зурагт бол Номер 1 цагийн алуурчингаар тодорсон), Бизнетворкоороо зочилох г.м
1цаг- Өөрийгөө сонсох. Зөвхөн өөртөө зориулах цаг. Өөртэйгээ ярилцах, өөртөө асуулт тавих, өөрийнхөө алдаа оноог дүгнэх. Зорилго, хүсэл мөрөөдлөө эргэж нэг харах. Шаардлагатай бол өөрчлөх. Орой бүр тухайн өдрийнхөө алдаа оноог дүгнээд байвал, та бие хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх нэг арга болох юм. Энэ өдөр би юу хийж бүтээв? Юун дээр алдав? Яагаад бүтээмжгүй байна? Хэнийг гомдоов? Хэнийг баярлуулав? Яагаад гомдоов? Зорилгынхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийсэн бил үү? Хийж байгаа зүйл минь миний хийх зүйл мөн үү? Юуны тулд энэ бүхнийг хийж байгаа билээ? Би өөрийгөө хуураагүй биз дээ? г.м. Ихэнхдээ бид өөртөө дүгнэлт хийх нь бага бөгөөд нэг л мэдэхэд бүх зүйл өнгөрч урсан одсон байдаг, хожимдсон байдаг.
1цаг- Тээвэрлэгдэх, зөөвөрлөгдөх, түгжлэх, хүлээх цаг. Гэхдээ энэ цагийг ч бас үр бүтээлтэй өнгөрөөх арга замууд байдаг. Та өөрөө бодоод олчихно байх. Жишээ нь: Зам түгжирсэн бол, сонсдог ном зохиол, яруу найраг, аудио зөвлөгөө сонсох, Ирээдүйн ажлаа төлөвлөх, мөрөөдөх г.м байж болно. Бухимдлаа гээд замын бөглөрөл арилчихгүй шүү дээ.

За энэ бол миний хувьд 24 цагийг ангилж хуваасан хувилбар байгаа юм. Та эндээс санаа аваад, өөрийнхөө сонирхол, ажил төрөлд тааруулаад өөрийн гэсэн хуваарийг бий болгож болно. Дээрх хуваарийн хувьд бол дундаж үзүүлэлтээр тооцож гаргасан байгаа. Энэ хуваарийн зарим хэсгүүд нь хоорондоо холилдож болно. Цаг нь ихсэж, багасаж болно. Эхний үед яг хатуу цаг барих гэхээсээ илүү ерөнхий хуваарь гаргаж, аажимдаа нарийвчлавал үр дүн сайн гарна.

Энэ хуваарь танд таалагдахгүй ч байж болно. Та хуваарилахыг хүсэхгүй ч байж болно. Энэ бол таны л сонголт. Гэхдээ энэ хорвоо дээр байгаа бүхий л зүйлс нарийн хэмнэл зохион байгуулалттай байх тусмаа илүү хүчирхэг, илүү олон зуун жил оршин тогтнодогыг та юу эс андах билээ дээ… Ямар нэгэн зүйлийн хэмнэл нь алдагдаж, доголдоод ирэхээрээ л сүйрэл нь ойртдог шүү дээ.

Өөрийн амьдралын хэмнэлээр ихийг хийж бүтээсэн хүмүүсээс дурьдвал: Равжаа хутагт тогтмол нэг цагт босож, уул хад болон номын өргөөндөө ирж бүтээлээ туурвидаг байсан. Урианхай гуай тогтмол 11 цагт унтаж 5 цагт босдог. Босоод бясалгал, залбиралаа үйлдээд, өдөр бүр 12 цаг бодож тунгаах, бичих туурвихдаа зарцуулдаг, Хятад хэлний Болдбаатар багш, 2 жилийн хугацаанд 4 томоохон сурах бичиг, толь гаргасаныгаа аажуу, жигд хэрнээ тасралтгүй нэгэн хэмнэлээр ажилласаны үр дүн хэмээсэн байдаг. Леонарда Да Винчи 4 цаг ажиллаад л 20 минут унтдаг (өдөр шөнө гэж ялгалгүй, энэ л хэмнэлээрээ ажилладаг байсан гэдэг) байсан г.м.

Зарим хүмүүс хэмнэлийг хэвшмэл амьдралтай андуурч ойлгоод байх тал бий. Хэвшмэл амьдрал гэдэг нь нэг л тойрогт орсон мэт амьдралыг хэлж болно. Харин хэмнэлийн хувьд бол ерөнхий нэг хэмнэл байх бөгөөд тэр хэмнэл дотор агуулагдаж байгаа үйлдэлүүд нь өөр өөр байх боломжтой. Өнөөдөр энэнтэй уулзлаа, маргааш тэрэнтэй уулзана. Энэ долоо хоногт гол явлаа. Дараа 7 хоногт уул явна. г.м. Машинтай зүйрлэвэл нэгэн жигд хэмнэлээр хурдлах бөгөөд хаана зогсох, аль зүгт явах зэрэг нь өөрчлөгдөнө гэсэн үг.



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 10/2 | Өөрийгөө ялах нь )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-219.JPG
Хэмжээс: 600x450 41k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4678

Их Монголын шүтээн зураг
Их Монгол орны суут богд Хүрдэн орчуулагч Чингис хаан
Хэмжээс: 600x913 265k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 8205

Их Монголын шүтээн зураг
b-006.jpg
Хэмжээс: 300x398 39k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5571


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn