Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй дүнсийнэ Мөнх мөнх бусын хооронд гийчин адил ирээд буцах Мөн чанарыг мэдрэх гэж ертөнцийн анир алдрана
Эхийн хэвлийд ураг бүрэлдэхүйд газрын цөм шатаж Эх газарт солир унахуйд ертөнцөөс нэгэн буцаж Жам ёсны бүхнээс жаргал хийгээд зовлонг хайхуйд Жаахан үдэлсэн хугацаа хэтэрхий ихээр чамлагдана ......... Анир алдарсан шөнөөр ширхэг үнэн зүрхэнд унана Айсуй хийгээд алсарсан бүхэн холилдон уусна Үнэн хийгээд худалын хооронд элээж дуусах Өнө мөнхийн хоосон дотроос буйг хайна Амласан сүүний дусал бүрээс бодолд нэвчсэн хайр амтагдана Алсран одсон он жилүүд сувдан хэлхээ шиг бутарсан үзэгдэнэ Сарны таталцалд далайн ус сэтгэл шиг давалгаалхад Сая жилийн хөндүүр зүрх өвтгөн тэнд оршино Анир алдарсан шөнөөр дусал гуниг сэтгэлд унах сонсогдоно Амгалан ертөнц мөнхийн зүүд мэт чимээгүй чимээгүй ......... G.Nomin
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-013.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6409
mongolia2007year-182.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3881
Үнэртэн цэцэгс Хэмжээс: 598x600 181k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5148
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: