BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: 'НАМАР ЦАГИЙН ДУРСАМЖ'
Оруулсан admin Огноо: 2010-11-15 11:05:39 (8479 уншсан)


Янжинлхам бурханы гэгээн өлмийд
мянган алд эрхи өргөж нэгэнтэй мэхийн ёслов. Н.Заяат-очир

Дээрээс тусах наран зулай нэвт төөнөвч
Дэргэдээс боссон салхи навчисыг уйлуулж орхино
Замын хажуугаар хөглөрсөн навчис
Насаа элээхийн учрыг тайлбарлана
Зөрж өнгөрсөн хүмүүсийн сэтгэлд
Амар тайван айлчилан ирж байна.Аяа намар цаг
Зүүн уулын оройд цас унасан харагдана
Зэрэглээ гялалздаг ногоон тал нь
Шаргал өнгөөр зүсээ голсон харагдана
Зээр гөрөөс нь цахилж харайхаа больж
Зээг толгодын өвс нь халиурсан байна.
Мөнхийн ногоон зунаараа гангарсан модод
Мөчиртөөн тогтож ядан тэмцэх ганц навчыг үзээд
Мөдхөн хяруу бууж өвөл ирхийг бодон санааширна
Майна хөгжөөж нарлан суугаа өвгөд хөгшид мөн л.... Аяа намар цаг
Эрээнтэй бараантай энэ орчлонд
Бие сэтгэл, оюун юугаа үл хайрлан тэмцэгчид
Энэ мөч хором цаг цагын аясыг үзээд
Эгэл хүмүүний орчлонд нэгэн насыг элээснээ мэдэрнэ.
Аяа намар цагаа...

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:20:46 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2014-09-26 Мянган алд эрхи гэдгийг ердөө ч ойлгохгүй юм.
2014-09-26 Майна хөгжөөнө гэхээр яана гэсэн үг вэ? цагын..., намрын шар нар илч муутай,
олон найрагчид ч тэгж бичсэн байх юм. Гэтэл энд "зулай нэвт төөнөх"-өөр
зу халуун нар шиг л санагдлаа. ирхийг, навчыг гэж бичдэг болчихсон уу