Үүдэн тушаа сөхрөн ургасан тэр нэгэн мод
Үзэсгэлэн гоо болоод гүн бодлын илэрхийлэл
Үнэндээ чамайг мод биш хүн гэдэгт
Үнэхээр, яагаад ч юм би итгэдэг ээ
Үсээ асгарууланхан уйлах бүсгүй шиг
Үрээ энхрийлэнхэн уярах эх хүн шиг
Үл ялигхан намилзах мөчир навч
Өр зөөлөн сэтгэл, нууцхан инээмсэглэл
Өө, юутай биширмээр , шүүрс алдан хайрламаар
Үүрийн гэгээнээр ч үдшийн бүрийнээр ч
Үргэлж тэнд торойх гоёхон мод минь ээ,
Үнэндээ чи хамгийн гайхалтай гэдэгтээ итгээрэй
Өөр хэн чам шиг ийнхүү үнэнчийн гэрч болж
Үл хувирч болох амгаланг олох билээ
Өндрөөс өндөрт тэмүүлэх гоо бүсгүй чиний
Өмнүүр чинь наадах салхи гэмээнэ хэн ч биш
Өр нимгэн энэрэх хайрын чинь дэргэд
Өөд уруугүй уйлах бороо гэмээнэ юу ч биш
Үдшийн бүрий өглөөний наранд сэмрэх
Эгэл даруухан, эрхэмсэг гоо чи бол
Үрийнхээ төлөө амьсгал бүрээ зориулах ээж билээ
Үнэн худлын дэнсийг тэнцүүлэгч амьд сургааль билээ
Өглөөний наранд баясагч
Өдрийн гэрэлд жаргагч
Үдшийн бүрийд зугаалагч
Өчигдрийн тухай бодох дургүй хэн нэгэнд
Өнөөх л мод нахиалсан байна, хэнд хамаатай вэ
Өөр нэг өдөр гудайчихсан байна, юуны нь сонин байх вэ
Үнэндээ хэн гэдгийг чинь зөвхөн би л мэднэ
Үл мартагдах дурсамжинд минь чи үүрд гоёмсгоор ургах болно оо.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-009.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4521
Үймүүлсээр л Хэмжээс: 600x800 191k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5747
mongolia2007year-070.JPG Хэмжээс: 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4036
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: