Хэнгэнэтэл шүүрс алдах нэгний
Сэтгэлийн хөндүүрийг мэдэрлээ
Хэлтгий гишгэсэн мөр нь толбо болоод зурайчихаж
Хээнцэр цэцэг шиг дүр нь ишин дээрээ гудайчихаж
Хэлэхэд ч бэрх зовлон түүнд тохиолдсон гэнэм
Хэзээ хамгийн сүүлд ийм уйтай бороо шивэрлээ дээ
Хэтэрхий оройтсон зэмлэлд хүлээстэй өнжлөө гэнэ
Хэвнэгээ нөмөрч энгэрээ тэврээд өдөржин уйлав гэнэ
Хичнээн дуудаад ирэхгүй жаргалын хойноос мэгшлээ гэнэ
Хэрвээ болдогсон бол хорвоог орхимоор байна гэнэ
Хэцүү ч юм аа даа хувь тавилан гэдэг
Хийсэн нүүдэллэх үүлс, цаг хугацаа өөрөө
Хэний ч зөвшөөрөлгүй дур зоргоор болохоор
Хээрийн хамхуул, зуурдын бүхнийг
Хээв нэг арчиж орхидог болохоор
Одоо эцэсгүй урсах нулимсаа түр ч гэсэн арчаад
Орчлонд шинээр, нар мандахыг хараач
Хархан нүдэнд чинь шаргал туяа татуулж
Хамгийн сайхнаар гэрэлтэхийг үзээч
Хөгжмийн уянгалаг аялгуу сэтгэлийг чинь хөглөж
Хүний амьдрал юутай баялаг гэдгийг ухаараач
Үзэсгэлэн гоод чинь эрвээхэй хүртэл дурлаж
Үлэмжийн сайхан хорвоод амьд яваагаа мэдрээч
Э.Үржинханд
2011.04.12
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
flo-007.JPG Хэмжээс: 600x450 172k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4926
B3-031.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5915
mongolia2007year-070.JPG Хэмжээс: 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4036
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: