BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Намар боллоо шүлгээс...
Оруулсан admin Огноо: 2011-09-04 19:25:50 (8697 уншсан)

Намар боллоо ...
Гунигла даа гунигла миний гучин хэдхэн нас минь
Шувуудын даль жигүүрэнд хүслээ зүүж өгөөд
Өвөлжин сэвээд өнгө зүсийн засаад ирээрэй гэж шивнэчихээд
Шүлгээн хэлээд тайтгарчихна...би...
Гунигла даа гунигла миний гучин хэдхэн нас минь
Намар боллоо...
Дурла даа дурла миний гучин хэдхэн нас минь
Цэцгийн сувдан дуслыг сонссон хайрын үгээрээ аргадаад
Цэнгэж өвөлжөөд өнгөөн олоод ирээрэй гэж шивнэчихээд
Шүлгээн хэлээд догдолчихно... би
Дурла даа дурла миний гучин хэдхэн нас минь
Намар боллоо...
Дуул даа дуул миний гучин хэдхэн нас минь
Дуучин лусыг унт гэж хуурчихаад шувууд яваад өгнө
Дэргэд нь бүсгүй хүн л элгэмсэж өвлийг тайтгаруулна
Шүлгээн хэлээд инээмсэглэж зогсоно ...би
Дуул даа дуул миний гучин хэдхэн нас минь

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Дагмидмаа Ч | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:21:43 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2011-09-05 Намар боллоо ...