Сүүдэр тусахад шувууд үрээ голно
Сүүлэрч зарим нь ханиа голно
Сөхөрч түмэн аргаа барна
Сөхвөл дээдэс шившгээ дэлгэнэ
Хүлгийн жолоонд тамираа барна
Хүслийн жаргалд тамхиа нэрнэ
Хүүхний сайханд зарим нь хууртаж
Хөөрхий тавиланд толгой гудайна
Жаргал эрэхдээ гадагш дөтөлнө
Жалганы гүнд хальтарч унана
Жадны үзүүрт зарим нь зоогдож
Журамт иргэний үхлээр үхнэ
Үгсэж хэд нь баялгаа хуваана
Өвөртөө бусад нь жийлцэж хэмхэрнэ
Үнгэлцэж нэг нь мансуурч байхад
Өрөвдмөөр уйлаад зарим нь хаягдана
Үгсийн ярууд шимтэн байхад
Үгс хэлхэх гэж найрагчид гашилна
Аязын эгшиглэнд умбаж суухад
Аялгуу ноотлох гэж зохиолчид хулжина
Өгөө аваагаар тулгуур хийж
Өнгөт орчлон бүрэлддэг байх нь
Өнгөгүй бүхнийг өөрөө буд гэж
Үзэг цаас бүтсэн байх нь
Үйл буянаар багана хий гэж
Өндөг шиг хорвоо эргэдэг байх нь
Өргөс бүхнийг өөрөө түү гэж
Өвддөг сэтгэл заяасан байх нь
Алдаа оноогоор довжоо хийж
Алтан тив тогтдог байх нь
Асгарах нулимсаа өөрөө арч гэж
Амьдрал бүхнийг өгсөн байх нь
Инээд гунигаар эмжээр хийж
Эгэлгүй ертөнц оршдог байх нь
Энгийн шалгуурыг өөрөө дав гэж
Сэтгэлийн хат өгсөн байх нь
Тэмц, унавал уйл гэж нулимс заяасым
Тэмүүл, зогсвол дуул гэж аялгуу төрсийм
Чадвал жарга гэж амьдрал бэлэглэсийм
Ялагдвал халь гэж авс байдгийм
Эцсийн зогсоол тэгэхээр үхэл байх нь
Эргэлтгүй залхсан бол зам нь богино юм
Хэзээд л хүрээд очих энэхүү зогсоолын тасалбар нь
Хэн бүхэнд харин үнэгүй юм гэнэ лээ
Д. Цэцэнбилэг
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Аниргүй Хэмжээс: 600x379 169k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5154
khuv5-034.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4519
YolHad_07.JPG Хэмжээс: 700x525 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4084
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: