Газрын хөрсөнд олуулаа ургасан мод шиг би андтай хүн Гангийн халуунд хагдардаг өвс шиг би андгүй хүн Галзуу эрчлэх хорвоод намайг түшдэг би андтай хүн Ганьхарч ганхаад явахад намайг түлхдэг би андгүй хүн Өөдтэй өнгөтэй явахад зөгий цэцгэн дээр эргэлдэх шиг би андтай хүн Өөнтөгч атаач нэгэнд нь жадлуулж эвхэрдэг би андгүй хүн Урмаар тэтгэж бурмаар хахаадаг би андтай хүн Уйлаад асгарах нулимсанд минь намайг живүүлдэг би андгүй хүн Өөртэйгөө нийлүүлж хүчтэй болдог би андтай хүн Өөрөөс минь тасдаж хүч нэмдэг би андгүй хүн Өрөөлийн нүдэнд овоорч бөөгнөрсөн би андтай хүн Өргөс шиг үгсээр хатгуулж өвтгөдөг би андгүй хүн Энэ бие хаана хэрэгтэй байна тэр бүхэндээ андтай хүн Энэ бие хаана илүүднэ тэндээ замхардаг би андгүй хүн Бүхнийг өмөөрч үгээ хэлэхдээ би андтай хүн Бусдын өмнө буруудаж алдахдлаа би андгүй хүн Харагдах төрхтэй баригдах биетэй би андтай ч гэлээ Хараанд өртөж хань болох анд чи хаана байна Халин дэвэх хамжааргүй тэнгэрт зай багадахдаа Хажуу дэргэдхээ чи хазаж хэмлэдэг юм уу Анд нөхөрлөлд хорвоо өөрөө уудам билээ Андуугүй бодолд анд гэдэг нандин билээ Дэлхий даахгүй гэх биш үнэнч нөхдөө хадгал Дэргэд чинь л үүрд үлдэх андын холбоогоо тамгал
Д. Цэцэнбилэг
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-027.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4185
mongolia2007year-221.JPG Хэмжээс: 600x450 51k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3934
khongor009.jpg Хэмжээс: 600x465 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5737
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: