Ургаж хагдардаг цэцэгстэй бид даанч ижил Үерлэж ширгэдэг голтой бид дэндүү адил Угтаа бид байгалиасаа төрөөд Унаж эцэст нь байгальдаа л уусдаг байна Өдөлж гүйцээд шувуу тэнгэртээ дэвдэг Өтөлж дуусаад бид хорвоогоос хальдаг Илжирч зөөлрөөд модод хөрсөндөө шингэдэг Итгэж дуусаад бид зүрхэндээ бөхдөг байна Урилгагүй ирээд урилгагүй буцдаг Уудам хорвоогийн эс нь болж Унтаж сэрэхийн утсан дэнсэн дээр Уруудаж өгссөөр насаа элээдэг байна Тэмцэл ялагдлын олсон гүүрэн дээр Тэмжцэж ядан бид савлахдаа Тэнгэрт тулж эсвэл газарт унасаар Түр зуурын амьдралаас хагацаж оддог байна Бороо орж л байг Бодлыг чинь услаад чи ухаан сууна Зөрөг замыг далдалсан навчис Цагаа болохоор хийсээд л явчихна Бид усны дуслууд Бид нэгдвэл далай болж, бид бутарвал ууршиж дэгдэнэ Бид Модны навчис Бид дэлгэрвэл ой болж, бид ганцаардвал тасарч гандана
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Алтан зул цэцэг Хэмжээс: 503x600 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5828
zam-097.JPG Хэмжээс: 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5288
YolHad_38.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3778
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: