Саналаа хайрт минь чамайг, санах санахдаа Салаа гэзгийнхээ сүлжээс бүхэнд даруулж Салгуу хорвоогийн жаргал бүхэнд шигтгэж Сар нарны хооронд гүүр барин гаталж Сайхан бүхний цөмд дардас болгон мөнхөллөө Хайрлалаа чамайг энхрий минь, хайрлах хайрлахдаа Халуу төөнөсөн энгэртээ тэврэн байж Жавар хөөсөн цээжинд чинь эрхлэн байж Харамлах хардахын мананд төөрөн байж Жаргал эрчилсэн хавруудыг үдэн байж хайрлалаа Тунилаа чамдаа энгүүн минь, туних тунихдаа Туулын усыг дахин сэргэтэл уйллаа Төрсөн эхийнхээ мөөмийг ширгэтэл сэмэрлээ Тунгалаг сайхан царайнд чинь гуниг торлож Томоогүй гэнэн охин шиг цурхиран байж мэлмэрлээ Өмөөрлөө чамайг нархан минь, өмөөрөх өмөөрөхдөө Өөрийнхөө ухааныг харахгүй болтлоо согтож Өмөлзөж уруулаа сөхсөн ингэ шиг би буйллаа Өөрөөс чинь өөр хүн байхгүй юм шиг хайрлахдаа ч Өнгө мөнгий ялган байж би чамайг хайрладаг юм аа Ангайхаадаа хоол өгөх гэж газар ширтэн дүүлэх шувуу шиг Аяархан урсах аялгуу шүлгээрээ чамайг тэжээх гэсийм Алган дээр минь бөнжигнөх мөнгөн ус шиг эмзэг чи минь Агаарт ууршилгүй, унаад тарчихалгүй наддаа үүрд тогтоорой
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Аяс Хэмжээс: 425x600 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5760
Их нүүдэл Хэмжээс: 600x429 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5057
trlj-005.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4129
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: