Бодол тусгалын тэмдэглэл шүлэг минь Бороо наранд жиндэж гандаж өдий хүрэхдээ Болзож байсан залуусын минь Бурхан шиг хайрыг таталсаар иржээ Мөрөөдөл сэтгэлийн хуулбар шүлэг минь Мөс цасанд хөлдөж эцэст нь хагарахдаа ч Мөнгөтэй, мөнгөгүй өдрүүдийн жингүйдэлд Мөнхөд дэргэд минь үнэнч байж дээ Хүсэл хүслийн толь шүлэг минь Хээрийн салхинд хөхөрч гундахдаа ч Хүчийг минь сорьсон амьдралын эргэлтэнд Хазаар минь болж намайг залжээ Үнэхээр би шүлгэндээ өртэй үлдэхээ мэдэвч Үргэлжлүүлж хэн чамайг таталж мөнхжүлэхийг хэлээч Үгээрээ би чамаас үүрд холдохын цагт Үлгэр болгож чамайг хэн зурахыг өчөөч
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-095.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4401
Шөнө Хэмжээс: 600x474 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4736
zam-068.JPG Хэмжээс: 600x450 137k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4238
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: