Ган дөрөө харшин жингэнэнэ
Газар дэлхий хонгортон шаргалтана.
Хүлэг морьд хазаар даран дүүхэлзэнэ
Хөдөө талд шивээн толгой бөхөлзөнө.
Урин зөөлөн харцаар хань минь мишээн
Охин хүү хоёр төрүүлж өгөөрэй гэж гуйна
Ижилхэн хоёр үртэй болно гэж бодовч
Ичингүйрлийн оч хацрыг минь төөнөнө.
Хөтөл даваад аавынд хүрлээ
Хүнийрхүүзэй гэж хань минь хэлнэ
Яалаа гэж дээ гээд би инээмсэглэнэ
Яг л энэхэн мөчид гэнэтхэн
Жаргах нарны туяан доогуур
Зургар зургар тоос дэгдэв.
Хараа тусах газар бүхэнд могой
Харах баримжаа алдран гүвэлзэнэ
Айлын аргал шиг овоо өмнө минь
Аандаа буцалж байх шиг үзэгдэнэ.
Эрхгүй би дуу алдан уулгалах шахсанаа
Ээжийн үг санагдан ханцуйндаа наминчлав.
Намайг, тохойноос минь аяархан түшиж хань минь
Найз нь чамдаа шүрэн эврийг нь гуйя гэлээ.
Хаяа хотлынхондоо өлзий үүдээ нээдэг
Хайрханы эзэд могойн чуулганаас
Охин хүү хоёр хайрлаарай гэж
Үнэн сэтгэлээ дэлгэн би гуйлаа.
1984
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Улаанбаатар зочид буудал Хэмжээс: 600x450 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5834
mongolia2007year-072.JPG Хэмжээс: 600x450 58k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4858
khongor039.jpg Хэмжээс: 600x454 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4870
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: