Цав цагаахан үүлсийг харж таныгаа би хайрладаг Цав цагаахан цас будрахад таныгаа би нөмөрлөдөг Цав цагаахан хайранд тань бялууртлаа би жаргадаг Цав цагаахан хун шиг сэтгэлд тань би уярдаг
Цав цагаахан сэтгэлээ нээж таныгаа би боддог Цав цагаахан хүсэлд тань би бүжиглэдэг ээ Цав цагаахан зураг болгоноос таныгаа би хайдаг Цав цагаахан бодолдоо хөтлөгдөж таныгаа би боддог
Цав цагаахан царайнд тань нүүрээ тольдон мишээдэг Цав цагаахан инээмсэглэлд тань өөрийн эрхгүй татагддаг Цав цагаахан сүүтэй зүйрлэн таныгаа би хайрладаг Цав цагаахан жаргалдаа хошуурч таныгаа би тэвэрдэг ээ
Цав цагаахан зүүднээс таныгаа би олдогоо Цав цагаахан бүхэнтэй таныгаа би зүйрлэдэг ээ
Энэ бүхэн миний цагаахан бодол Энэ бүхэн миний цагаахан зүүд Энэ бүхэн миний цагаахан хайр Энэ бүхэн миний цагаахан тавилан
МИНИЙ ТУНГАЛАГШИЛ номноос Б.Ариун-Эрдэнэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-089.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4355
Эндрюьс их хүрээнд Хэмжээс: 600x258 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4516
khuv5-029.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4306
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: